Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эх барих, эмэгтэйчүүд, хүүхэд судлалын сэтгүүл, 2009, 1(5)
Хүүхдийн төвөнхийн папилломатоз өвчин
( Тойм өгүүлэл )

П.Ганчимэг

ЭХЭМҮТ

 
Абстракт

Хүүхдийн төвөнхийн папилломатоз нь хүний папилломын вирүс (HPV)-ээр үүсгэгдэж амьсгалын дээд зам, түүний дотор төвөнхийг голчлон гэмтээдэг, хучуур эдийн гаралтай хүүхдийн амьсгалын замд тохиолддог бараг цорын ганц хоргүй хавдар юм.

АНУ-д жил бүр 100 000 насанд хүрэгсдэд 2, 100 000 хүүхдэд 4,5 тохиолдол бүртгэгдэж байдаг. Манай орны хувьд төвөнхийн эмгэг нь хүүхдийн чих хамар хоолойн эмгэгт 4-р байр эзэлдэг ч түүний дотор төвөнхийн папилломатоз өвчний дахилтат хэлбэрийн эзлэх хувь харьцангуй өндөр байдаг.   

Полимеразын гинжин урвал зэрэг өндөр мэдрэг урвалуудыг оношлогоонд ашиглах болсноор төрөх насны эмэгтэйчүүдийн 60-80% нь HPV-ээр халдварлагдсан байдгийг илрүүлсэн ба папилломтой хүүхдийн эх кондиломоор өвдөж байсан эсэхийг тодруулах нь уг өвчин НPV-ээр үүсгэгдсэн эсэхийг тодорхойлоход чухал мэдээлэл болно



Нийтлэлийн нээгдсэн тоо: 1
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК