Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2002, (016) 2002.No4(016)
Зүрхний хэм алдагдлыг судалсан түүхэн хөгжил
( Судалгааны өгүүлэл )

Д.Зулгэрэл, Б. Амаржаргап АУИС, "Монос" АУДэС

 
Абстракт

Зүрхний хэм алдагдлыг зүрхний цахилгаан бичлэггүйгээр төсөөлж болохгүй ч Эйнтховены нээлтээс өмнө зүрхний хэм алдагдлын тухай мэдлэг огт байгаагүй гэвэл том эндүүрэл болох биз ээ. 1902 онд James Mackinzie өөрийн зохиосон өөрөө бичигч полиграф багажийн тусламжтайгаар артери ба венийн судасны лугшилтыг судалсан нарийн үр дүнг цуглуулан "Судасны лугшилтыг судалсан нь" номыг бичсэн билээ. Энэ аргаар илрүүлсэн нарийн бөгөөд    найдвартай    тоо
хэмжилтүүдийг Einthoven ба Thomas Lewis нар зүрхний цахилгаан бичлэгийн дүгнэлтийг анх бичиж эхлэх үедээ хэрэглэж байсан билээ. Зүрхний хэм алдагдлыг зүрхний цахилгаан    бичлэгийн тусламжтайгаар оношлож эхлэх үед бичлэг дээрхи Р шүд ба QRS бүрдлийн байрлал ба хоорондын харьцааг тооцдог байжээ. Өөрөө бичигчээр бүртгэгдсэн а ба v долгион нь зүрхний ховдол ба тосгуурын агшилтаас улбаатай артери ба венийн судасны лугшилтын хэлбэлзэлийн мэдээлэл өгдөг боловч зүрхний цахилгаан идэвхжлийг тусгадаггүй дутагдалтай байсан юм. Өнөөдөр хүнд хэлбэрийн хэм алдагдлыг оношлоход бидний хэрэглэж хэвшсэн хөнгөвчилсөн шатлалт диаграммыг 1896 онд Engelmann    пульсографийг тайлбарлах зорилгоор зохиожээ. 1893 онд Wenckebach "Хэм алдагдал нь зүрхний үйл ажиллагааны алдагдлын тодорхой илрэл" номыг мөн л судасны долгионыг бүртгэсний үр дүнд бичсэн билээ. Сүүлд өөрийнх нь нэрээр нэрлэсэн зүрхний цохилт үе үе тасалдах үзэгдлийг бид нарын ашигладаг зүрхний цахилгаан бичлэгийн тусламжтайгаар биш харин 1899 онд шууны артерийн пульсограммын тусламжтайгаар нээсэн билээ. Зүрхний цахилгаан бичлэгийг зохион бүтээхээс өмнө 1903 онд пульсограммын тусламжтайгаар дараах хэм алдагдлуудыг нарийн оношлох боломжтой байжээ. Тухайлбал: синусын аритми, синусын тахикарди ба брадикарди, тосгуурын мерцани, тосгуур ховдлын I, Н, III зэргийн хориг, Венкенбахын уртсах үе, тосгуур ховдлын нийлмэл хэм алдагдал, хэвийн бус судасны лугшилт, тосгуурын пароксизмаль тахикарди, тосгуур ховдлын хориг бүхий тосгуурын тахикарди зэргийг оношлож    байжээ.    Гэвч пульсографийн арга нь трепетанийг Үосгуурын    пароксизмаль тахикардийгаас ялгах боломжгүй байсан юм. Зүрхний цахилгаан бичлэг нь үнэн чанартаа зүрхний цахилгаан физиологийн үзэгдлийн дүрслэл боловч 19-20 зууны зааг дээр цахилгаан физиологийн тухай ойлголт ямар байсныг эрдэмтэд бичсэн байдаг. 1899 онд А.Ф.Самойлов 60-80мВ нь бодит трансмембраны    потенциалын ялгаврын 60% л эзэлдэг гэсэн бүтээлээ нийтл үүлжээ. 1902 онд Overton нь араг ясны булчингийн ширхэгийн сэрэл нь кали ба натрийн ионы хазайлтаас шалтгаалдаг гэдэг саналыг дэвшүүлжээ. Хүний амьдралын 70 жилийн хугацаанд

зүрх нь тэрбумын дөрөвний нэг дахин удаа агшсан ч кардиомиоцит эсийн ионы тэнцвэр огт алдагдахгүй байгаа явдал нь түүнийг гайхшруулжээ. Уг сэдвийг Julius Bernstein цааш нь улам хөгжүүлж мембраны онолын тухай алдарт нэг сэдэвт бүтээлээ бичсэн билээ. Augustus D.Waller зүрхний механик агшилтын өмнө цахилгаан идэвхжил бий болдогийг батласан.
1876 онд зүрхний булчинд рефрактер үе байдгийг Магеу (1) тогтоосон. Уг ойлголтыг тэрбээр анбулчингийн рефракгор i.ь араг ясны булчин ба мэдрэлийн эсийг бодвол урт болохыг ажигласан. A.J.Karlson (2) туйлын рефрактер үе ба харьцангуй рефрактер үе гэдэг ойлголтыг анх хэрэглэсэн. 1883 онд Gaskell, 1897 онд Engelman нар бүлээн цуст амыны зүрхний дамжуулах бүрдэл нь булчингийн гаралтай гэдгийг тогтоосон. 1893 онд Wilhelm His тосгуур ховдлын зангилааг нээсэн бөгөөд энэ бүтэц нь тосгуур ховдолын дамжуулалтыг бүрдүүлдэг болохыг бичжээ. Purkinje еөрийн шавь болох Palicke-д хонины зүрхэн. дэх булчингийн өвөрмөц эсүүдийг судлах үүрэг өгсөнөөр 1845 онд эдгээр судлаачид дамжуулах замын нарийн салаануудыг тайлбарлан бичсэн билээ. 1900 онд Engelmann, Wenckebach, Bowdich нар зүрхний булчингийн үндсэн шинж чанаруудыг:
1)    автомат шинж чанар
2)    рефрактер үе
3)    олон янзын өдөөгчинд "бүгд эсвэл

4)    өдөөлтийн дараах шатлалын үзэгдэл гэж тодорхойлжээ.1842 онд Erichsen ховдлын фибрилляцыг анх илрүүлж, Langendorff 1892 онд тусгаарлан ялгасан зүрхний бэлдмэл дээр туршсан билээ. Тосгуурын
мерцанийн эмнэл зүйн шинжийг 1827 онд судлаж байжээ. 1903 онд Cashny дигиталисын хордлогот тун нь ховдлын фибриляцыг едөөдөгийг илрүүлсэн. 1900 онд Hering тусгаарласан зүрхийг тэжээж буй уусмалд кали ихдэх нь ховдлын фибриляцыг арилгах чадвартайг харуулсан. Калийн өндөр концентрацитай уусмалыг Локкийн энгийн уусмалаар солиход синусын ритм эргэн тогтворжиж байжээ. Sidney Ringer нь зүрхний агшилтанд кальцийн ионууд нэн чухал гэдгийг бяи 'тг fii,in3ri
Зүрхний хэм алдагдлыг судалсан түүхэн замналыг сехвөл ийм байна. Анагаах ухааны хегжлийн сүүлийн 20 жилд зүрх судасны салбартаа зүрхний хэм алдагдлын судалгаа эрчимтэй хөгжиж байгаа. Сүүлийн жилүүдэд эмнэлгийн практикт шинжилгээ эмчилгээний шинэ аргачлал болон зүрхний булчингийн биохими, цахилгаан физиологийн шинэ ололт зэрэг эрчимтэй хөгжсөн нь зүрхний хэм алдагдлын хөгжилт амжилтанд ихээхэн нөлөөлж байна.
 

Ном зүй

1. Marey E.J. Des excitations electriques du Coeur. - In Physiologie Experimantale. Travaux de Laboratorie de M.Marey, vol 2. -Paris: 1876, p 63
2. Carlson A.J. Comparative physiology of the invertebrate heart. Yl. The excitability of the heart during the different phases of the heart beat. - Am. J. Physiol.,1906,16,67
3. Мандела В.Дж. Аритмии се^пиг р 3 то.лах. iu..i i, м.медицина, 1996, с16-1Ь
4. Кушаковский М.С. Аритмии сердца. СПб: Гиппократ,1992, с5-7
5. Школьникова М.А. Аритмология детского возраста как важнейшее направление педиатрической кардиологии. Российский Вестник перинатологии и педиатрии, 2, 1995,с4-8
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 820
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК