Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2002, (016) 2002.No4(016)
Цусны эргэлтийн архаг дутагдал
( Судалгааны өгүүлэл )

Баянзүрх эмнэлэг их эмч Л.Авирмэд

 
Абстракт

Зүрхний булчингийн агших чадвар суларч, венийн судсанд цусны гүйдэл удааширах буюу бүр зогсонги болоход цусны хангамж доройтож эд эрхтэнд чухал шаардлагатай бодисын хэрэгцээ дутагдаж метаболизмын хямралд орно. Зүрхний үйл ажиллагаа доройтож эд эрхтний дасан зохицох процесс алдагдаж
зүрхний минутын эзэлхүүн буурна.Миокард нь энергийн эх үүсвэр болон кератинфосфат ба АТФ зэргийг ашиглах чадвараа алдана.Улмаар судасны эсэргүүцлийг ихэсгэж гемодинамикт муугаар нөлөөлнө.
Шалтгаан:
1.3үрхний булчингийн гэмтлээс үүсэх миокардын сулрал:
•    Миокардитууд
•    Миокардын инфакт
•    Кардиомиопати
•    Миокардын дистрофи
•    Холбогч эдийн диффуз эмгэгээс зүрх гэмтэх
® Хордлого харшлагын миокардит
•    Инфарктын    дараах кардиосклероз
2.3үрхний гемодинамикт хэт ачаалал    ихэссэнээс үүсэх миокардын сулрал1
•    Артерийн даралт ихсэх
•    Аортын цоргын стеноз
•    Зүрхний хавхлагын дутагдлууд
•    Гэмтэл
•    Зүрхний хавсарсан гажигууд
•    Уушигны даралт ихсэх З.Ховдлын диастолын дүүрэлт
хямрах үед үүсэх миокардын сулрал
•    Шүүдэст болон наалдаст перикардит
•    Рестриктив кардиомиопати Эмгэг жам:
Зүрхний агшилтын эзэлхүүн буурснаас зүрхний архаг дутагдал илрэх суурь тавигдана. Зүрхний агшилтын эзэлхүүн буурсан үед симпато-адреналины    систем идэвхижин катехоламин ихээр ялгарч артериолыг нарийсган эд эрхтний цусан хангамж доройтож ренин ангиотензин альдостероны систем идэвхжиж бөөрний цусан хангамж алдагдаж бөөрний ЮГА-ын эпителоид эсээс ренин ялгарч улмаар элгэнд үүсгэгддэг а-глобулины фракц болох плазмын ангиотензиногентэй    нэгдэж
ангиотензин 1-ийг үүсгэдэг.Энэ нь судас    агшаах    үйлчилгээ байхгүй.харин конвертин энзима ферментийн нөлөөгөөр задарч ангиотензин    2-ыг үүсгэнэ. ангиотензин 2 нь захын судасыг хучтэй агшаах нөлөө үзүүлнэ мөн ангиотензин 2 нь бөөрний дээрх ^улчирхайгаас    альдостероны ялгаралыг нэмэгдүүлж Na-ын эргэн шимэгдэлтийг ихэсгэнэ.Осмосын Жуулиар ус ихээр татагдаж вазопрессин антидиуретик гормон идэвхжиж энэ гормон нь эргэлдэх цусны хэмжээг их болгон хаван үүсгэнэ. Ийнхүү венээр зүрхэнд буцаж ирэх цусны хэмжээ их болж цусны бага эргэлтийн судсанд цус ихээр ирэх ба зүүн ховдлын диастолийн үед тэнд цус дүүрэлт нэмэгдэнэ. Улмаар зүүн ховдол улам тэлэгдэж, зүрхний агших

^адзар улам дороитож агшилтын эзлэхүүн буурч их бага эргэлтийн зогсонгошил үүснэ.
Ангилал
Зүрхний дутагдлыг гурван үе шат болгоно.
Нэгдүгээр үе: эхлэлийн үе. Энэ үед тайван байхад субьектив, обьектив шинж тэмдэг илрэхгүй. Зөвхөн биед ачаалал өгсөн үед зүрх дэлсэх, амьсгаадах, зүрхний цохилтын тоо олширох, хоолонд дургүй болох зэрэг шинж тэмдэг илэрнэ.
Хоёрдугаар үе: Хөнгөн ажлын үед амархан амьсгаадах, зүрх дэлсэх шинж илэрнэ. Хоёрдугаар үеийгдоторнь хоёр хуваана.
А. Цусны их, бага эргэлтэнд цусны урсгал удааширч зогсонги үүсэж хуурай болон цусан судалтай цэр гарч , амьсгаадах, зүрх дэлсэх улмаар зүрх зүүн тийш томорч элэг бага зэрэг томрон тэмтэрэхэд эмзэглэлтэй, ирмэг мохоо тэмтрэгдэнэ. Оройдоо хоёр хөлийн шилбээр бага зэргийн хаван үүснэ.
Б.Цусны их, бага эргэлтийн дутагдлын шинж илэрхий гарна. Өвчтөн амьсгаадаж, гүрээний судас тодрон пульсаци илэрч улмаар элэг томрон хавагнаж хоёр хөлийн шилбэнд байнгын хатуу хаван үүсэж шээс ховордоно.
Гуравдугаар    үе:
Гемодинамикт эргэлтгүй өөрчлөлт гарч эрхтнүүдэд цусны зогсонгишил үүсэж дистрофия болж хаван их хэмжээгээр үүснэ.
Клиник:
1. Тахикардия. Эрүүл хүнд тахикардия болох нь 10 минут болоход хэвийн болно. Зүрхний дутагдлынх бол түүнээс илүү хугацаагаар ургэпж^энэ. Үүсэх механизм мь симпота-адерналины систем болон тосгуур доод хөндий венийн заагт байдаг рефлекс
Бейнбриджийн    цочирлоос үүдэлтэй
2.    Хөхрөлт:
•    Цусны урсгал удааширснаас
•    Капиляр венууд өргөснөөс
•    Ангижирсан    гемоглобин ихэсснээс
3.    Амьсгаадалт :Өнгөц амьсгаадаж туслах булчин амьсгалд оролцоно зүүы тосгуур томорсноос артериол агшиж уушигны цусан хангамж удааширч улмаар уушигны завсарын эд хавагнаы уушиг тэлэх чадвар буурч нүүрсхүчлийп хий сүүний хүчил ихэссэнтэй холбоотой.
4.    Цустай ханиах: Цусны бага эргэлтэнд гидростатик даралт ихсэж судасны ханаар эритроцит нэвчдэснээс болно.
5.    Ханиах : Венийн зогсонгишилоос болж бронхын салст бүрхүүл хавагнасантай холбоотой
6.    Зүрхний астма: Бага эргэлтийн зогсонгишилоос    болж гидростатик даралт ихсэж цусны судасны ханын нэмчимхий чанар ихсэж улмаар уушиг хавагнан зүрхний астма илэрнэ.Өвчтөн голдуу шөнө оройн цагаар амьсгаадаж хүйтэн хөлс нь дааварлан гарч захын хөхрөлт нэмэгдэи хөөстэй цагаан цэр гарч байснаа сүүлдээ улаан ягаан хөөстэй цэр болж амьсгал шуугиж амьсгал авалт саадтай болж өвчтөн хагас суугаа байдалтай болно.Уушиг чагнахад ширүүссэн амьсгалтай эхлээд хуурай хэрчигнүүртэй байснаа сүүлдээ нойтон хэрчигнүүр сонсогдоно. Хаван: Венийн зогсонгишилоос том венийн гидростатик дарал т нэмэгдэж биед ус натри ихээр хуримтлагдан гипоксын улмаас капиляр судасны нэвчимхий чанар ихэссэнтэй холбоотой элгэнд удаан хугацаагаар зогсонгишил үүссэнээс үүдэн венийн даралт ихсэж элэг томорч гипокси болж элэгний хэлтэнцэрт үхжил үүсч элэг дистрофи болж фиброз эдээр солигдно шууд билирубин ,трансаминаз,ЛДГ ихсэж    плеврт    шингэн хуримтлагдна.
8.    Ходоод гэдэсний талаас.Хоолонд дургүй гэдэс дүүрэх, өтгөн хатах,
' гэдэс ходоодны гүрвэлзэх хөдөлгөөн буурч нарийн гэдэсний шимэгдэлт муудаж зүрхний кахекси үүснэ.
9.    Бөөр: Цусан хангамж 2 дахин багасч бөөрний судас нарийсан түүдгэнцрийн филтраци буурч, бөөрний сувганцарт натри усны эргэн шимэгдэлт ихсэж хоногийн шээсний    хэмжээ багасан.протейнурия, цөөн тооны эритроцитурия илэрнэ.
Эмчилгээ: Хоолны дэглэм: Стол номер 10, 10а өдөрт 4-5 удаа өгнө.Хоногт хоолны давсыг 4-5 г хэрэглэхийг зөвшөөрнө.Хоногт дунджаар 5-7 г кали авах шаардлагатай .Үзэм, самар, төмс, байцаа, апельсин, мандарин, сүү, тараг, банан, усан үзэм зэрэгт их байдаг.ЗД-ын эмчилгээний үндсэн зорилго. 1.3үрхний агшилтын эзэлхүүнийг хэвийн болгох
2. бөөрөнд үүсэх хямралыг багасгах З.Захын судасны тонусыг бууруулах 4.Симпато-адреналины нөлөөллийг эрилгах
1.Миокардын агших чадварыг сайжруулахын тулд зүрхний -ликозидыг хэрэглэнэ. Эхний буюу хангах үе Барих үе гэсэн 2 шатаар эмчилнэ. Зурхний гликозидоор хангах тун гэдэг нь хурдан хугацаанд тун г өгөх кдаж хангах тунг 4 хэсэг хувааж _4 цагт багтаан 4-6 цаг тутам •-•чилгээний үр дүн гартал "нө.Дараагийн өдрөөс нь барих т. нд оруулна.
Хурдавтар байдлаар хангах тунг өгөх: Дундаж хангах тунг 3-4 хоногийн дотор өгнө.Эхний 2 өдөр дундаж хангах тунгийн 50%-ыг 3 дахь өдөр үлдсэн тунг эмчилгээний үр дүн гартал өгнө. Аажмаар хангах тун: 5-6 хоногт багтаан хангах тунг өгдөг тул хамгийн аюул багатай. Тунг нас хүйсэнд    нь    тохируулан сонгоно.Дараа нь барих тунг хэрэглэнэ. Гликозидын хэрэгцээ хүн бүрийн онцлогоос хамаарна. Ханах тунгаас барих тун руу шилжихэд зарим үед энэ хэрэгцээ зөрчих явдал гарна.Удаан хугацаагаар декомпенсацитай байсан бол гликозидын хэрэгцээ ихсэх явдал гарна.
2.Шээс    хөөх бэлдмэлүүдийг хэрэглэх: Хавангийн байдлаас болж шээлгэх эмийн тунг тохируулна.ЗД-ын 1,2а үед эмийг уух тунгаар,2б зэргийн үед генлийн гогцоонд үйлчлэх зүрхний өмнөх ба дараах ачааллыг бууруулдаг.
3.Вен    тэлэгч нитроглицериныг цусны эргэлтийн архаг дутагдлын |дахилт зүүн ховдлын хурц !дутагдлын үед судсаар 1%-5 мл бэлдмэлийг 5%-500мл глюкоз эсвэл ,0.9%-ын натрийн хлорын уусмалаар '•найруулж минутанд 5 дуслын хурдаар дусаана цаашид 10 минутанд 5 дуслаар нэмсээр тохирох хурдад хүргэнэ.Артерын даралт 90-60мм.муб-аас доош байж ,болохгүй.Дууссаны дараа уухаар |Хэрэглэнэ.Нитросорбид 0.01 г таб. (0.03-0.04г-аар 6 цагийн зайтай ууна.Артерыг тэлэх апрессин 25мг.таб-аар 50-75мг-р өдөрт 3-4 удаа ууна.миноксидил 0.005г таб. Хоногт 5 мг-аар ууж эхлээд 2-3 хоног тутамд хоногийн тунг 5 мг-аар үр дүн гартал нэмнэ.Хоногийн тун 40мг. Холимог үйлчилгээтэй судас тэлэгч Нитропруссид натри 50мг бэлдмэлийг 5-2мл декстранаар уусгасны дараа 5%-200мл глюкозтой хамт судсаар тарина. Эхлээд 1 минутанд бдуслаар дусааж цаашид 15 минут тутамд Юдуслаар нэмж артерийн даралт 20-25%-аар бууруулна.Празозин хоногт 0.5 мг-аар өдөрт 2-3 уулгана.Үйлчилгээ нь хэрэглэснээс 30 минутын дараа эхэлж 1-3 цагийн дараа дээд хэмжээндээ хүрч 5-6 цаг үргэлжилнэ.
Ангиотензин хувиргагч ферментийг саатуулагч
о Каптоприл 75 мг-аар буюу 25мг-р өдөрт 3 удаа
•    Эналоприл 10-20мг-аар өдөрт 1 удаа
® Лизиноприл 10-20 мг өдөрт 1 удаа
•    Рамиприл 5 мг өдөрт 1 удаа уулгана.
ЗД 3-р зэргийн үед генлийн гогцоонд үйлчлэх бэлдмэлийг кали хамгаалагч бэлдмэлтэй удаан хугацаагаар хавсруулан
хэрэглэнэ.Фуросемидыг хаван ихтэй үед 6-8 цагаар дээд тунгаар даамжирсан хавангийн    үед фуросемид
80мг+гипотиазид100мг+альдектон10 Омг-р хэрэглэхэд үр дүнтэй. Эмчилгээний үр дүн гарсан үед шээс хөөх эмчилгээг барих тунд оруулж 1-2 хоног өнжих эсвэл 7 хоногт 1 удаа өгнө.

Ном зүй

1.А.Өлзийхутаг Зүрх судасны өвчин,оношлогоо,эмчилгээ с 49-53
2.А.Өлзийхутаг Зүрх-судас судлал с408-439
3.А.Н.Окорков. Диагностика болезней внутренних органов. 2001
4. Ф.И.Камарова Диагнистика и лечение внутренных болезней. 1996. Стр 422-456
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3940
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК