Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2002, (015) 2002.No3(015)
Монгол хүний цул эрхтэний эд эсийн эрүүл ба эмгэг үеийн стерометрийн судалгааны дүн дүгнэлт
( Судалгааны өгүүлэл )

М. Туул, Ц. Сүхбаатар, Д. Санбуупүрэв, J1. Лхагва, Ж. Батсуурь, Н. Мөрөн, С. Аюушбаатар,

М. Энхбаяр, X. Батбаяр, Д.Чулуунбаатар /ХСҮТ, АУИС, АУХ, ЭСШЭТ/

 
Абстракт

Хүпий дотоод эрхтэний бичил бүтэц түүний хэмжил зүйн талаарх судалгааг    стереометр,ультростериометрийн зэрэг маш өндөр түвшинд дэлхий дахинаа хийж байгаа төдийгүй эмгэг өөрчлөлтийн математик модфикацичлалыг хийж чанарып өндөр түвшинд мэдээлэл цуглуулж оношлогоог хийх болжээ.
Цито болон кариометрийн судалгааны үзүүлэлтүүд нь эмгэг өөрчлөлтийн үеийн эд эсийн бөөмийн тоо хэлбэр хэмжээ эзлэхүүний хөдлөл зүйг харицуулан судлах үнэлэхэд суурь мэдээлэл болдгыг Хесин Я.Е /1967/ Jacobi.W /1925, 1935/ нарын эрдэмтэд тэмдэглэсэн бол уушигны гистометрийн судалгааг Е. Weibel /1964, 1970/ нарын бөөрний нефрон түүний хэсгүүдийн гистометрийг Г.Г.Автандилов /1963, 1990/ И. Б. Зукакова /1971/ Пиров /1984/, М. Palkobitis, В. Zolnai /1963/, эс бөөмийг хэмжих арга зүй , баримтлах зарчим математик анализ хийх аргыг Ташкэ. К /1980/ нарын судлаачид судлан тууривсан бүтээлүүд олонтой байна. Манай улсын нөхцөлд энэ чиглэлийн судалгааны суурь болох дотор эрхтэний хэмжил зүйн судалгааг анх 1996 онд Монгол хүний цул эрхтэний эрүүл ба эмгэг үеийн гисто-морфометрийн судалгааг М.Туул /2000/ тус тус хийсэн. Хүний бие зүйн дасан зохицлын хэмжээний тухай буюу хүний бие махбодийн доторх эд эсийн эрүүл ба эмгэг үеийн бүтцийн хэмжил зүйн талаар хийсэн судалгааны ажил, мэдээлэл одоогоор ховор    байгаагаас    цаашид
судлах шаардлга зайлшгүй гарч байгаа юм. Энэхүү бүтээл нь монгол хүний тухай, элэг , бөөрний эд, эсийн эзлэхүүний дундаж үзүүлэлтийг тогтоож улмаар харьцангуй эрүүл , архины хордлого ба бөөрний архаг үрэвслийн үеийн эзлэхүүний үзүүлэлтүүдийн ажиглалтын ба онолын түгэлтийг харьцуулсан судалсан дүнг илтгэж байна. Судалгаанд    хэмжил    зүйн шинжилгээний үндсэн шалгууруудыг баримтлан харьцангуй эрүүл уушигны 406 альвёол элэгний 414 эс , бөөм , бөөрний нефроны биеэнцэр судаслаг түүдгэнцэр тус тус 436 , архины хордлогын үеийн 365 альвеол элэгний 300 эс бөөм , бөөрний нефроны биеэнцэр , Судаслаг түүдгэнцэр тус тус 238 , бөөрний түүдгэнцэрийн архаг үрэвсэлийн үеийн 130 альвеол элэгний 169 , бөөм , бөөрний нефроны 167 биеэнцэр, судаслаг түүдгэнцэрийн шугаман хэмжээсийг Г. Г. Автандилов /1995/ V. Kollan /1983/ нарын аргаар авсан . Бид доктор Г. Г. Автандилов /1963, 1990/, Е. Weivel /1964/ М. Palkovits В. Zolnai /1963 он/ Ташки /1980/ нарын олон судлаачдын судалгаанд үндэслэн математик загварчлал хийж эд эсийн эзлэхүүнийг дундаж радиустай бөмбөрцөг 6 талт призм , цилиндр элипсойд эргэлтээр үүсэн биетийн эзлэхүүнээр тус тус томьёолон /Ц. Сүхбаатар М. Туул 2001/ шугаман хэмжээсэнд    тулгуурлан тодорхойллоо. Судалгааны дүнд хаьцангуй эрүүл уушигны альвеолын эзлэхүүн 30586215845.22 мкм. куб хордлогын үеийн альвеолынх

380140.85±6990.48 мкм. куб, бөөрний архаг үрэвсэлийн үеийн альвеолынх 682514.2122664.086    мкм. куб
харьцангуй эрүүл элэгний эсийн эзлэхүүн 2184.178±36.98 мкм. куб бөөмийнх 299.94±3.805 мкм. куб бөөмийнх 299.94±3.805 мкм. куб, хордлогын үеийн элэгний эсийнх 24184.11+447.96 мкм. куб, бөөмийнх 937.455±4.55    мкм. куб, архаг
бөөрний үрэвсэлийн үеийн элэгний эсийнх 28213.70±433.76 мкм. куб , бөөмийнх 5490.2± 120.604 мкм. куб харицангуй эрүүл бөөрний нефроны биенцэрийн    эзлэхүүн
582146,999±6620,731 мкм. куб судаслаг    түүдгэнцэрийнх379847,84715742,75 мкм. куб хордлогын үеийн бөөрний нефроны эзлэхүүн 709273±15031,36 мкм куб, судаслаг түүдгэнцэрийнх 406477,26 ±14397,17 мкм куб хэмжээтэй байна. Харьцангуй эрүүл уушигны альвеол элэгний эс бөөм бөөрний нефроны биеэнцэр судаслаг түүдгэнцэрийн эзлэхүүний дундаж үзүүлэлтүүдийн ажиглалтын түгэлт онолып түгэлтүүдтэйгээ нягт холбоотой байна. Харин эдгээр эсүүдийн хордлогын болон архаг үрэвсэлийн үед харьцангуй эрүүл үеийнхээс ихээхэн ялгаатай /Р<0,001/ байна. Архины хорлогын болон бөөрний архаг үрэвсэлийн үеийн эзлэхүүний дундаж
үзүүлэлтүүдийн ажиглалтын тоо онолыи түгэлт хэвийн хэвийн тархалтын хуультай тохирохгүй байгаа нь харагдаж байна.
Summary Results of stereometrical study of cells ND TISSUES Of parenchymatous organs of Mongolians In normal and patolagical conditions
M. Tuul. Ts. Suhbaatar D. Sanbuupurev L. Lhagva G. Batsuuri. N. Muren S. Ayushbuatar M.Enchhayar. Kli. Batbayar. D. Chuluunbaatar
The research study determined average volume indexes for air sac hepatic cell nephrone corpuscle glomerulos in normal conditions and during alcohol intoxication    and    chronic
glomerulonepritis. The study has also established that the volume of those tissues and cells are different in case of intoxication than in comparatively healthy conditions /Р<0.001/
The observed distribution at average volume indexes for air sac hepatic cell nephrone corpuscle glomerulosIn comparatively healthy conditions was in certain correlation wits theoretical distribution. At the same time observed distribution of average volume indexes in intoxication and chronic inflammation does not math with the formula normal distribution.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 298
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК