Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2002, (015) 2002.No3(015)
МУХАР ОЛГОЙН ЦОЧМОГ ҮРЭВСЛИЙН ЧАНДАВИАН ОНОШЛОГООНЫ АСУУДАЛД
( Судалгааны өгүүлэл )

Ж.Цэцэг», Б.Амартүвшин, А.Ээлтбаатар (АУИС. КНИЭ)

 
Абстракт

Сүүлийн үед гиэс засалчдын анхаарлыг хөндийт эрхтний чанд авиан шинжилгээ илүү их татах болсон байна. Энэхүү шинжилгээний аргын давуу тал нь эсрэг заалтгүй, олон дахин давтан шинжлэх боломжтой, илүү бодитой оношлодогт оршино (Andreas Zielke, M.D.. et al., 2001). Гэвч түүний зэрэгцээ ихэнхи практикийн эмч нарь:н үздэгээр ходоод гэдэсний зам дахь хий нь тус аргын боломжийг хязгаарлаж, дүрслэлийн чанарт саад учруулдаг гэж үздэг тул үл ойшоох явдал элбг байдаг нь буруу ойлголт юм    (А.А.Гринберг.,    С.В.Иихайлусов., 1998). Мухар олгойн хурц үрэвслийн чанд авиан шинжүүд судлагдаж (M.M.Abu-Yousef et. Al. 1987; J.J.Brown 1991; RA.M.Niekel, L.E.H.Lampmann    1986;
J.B.C.M.Puylaert 1986) ялангуяа мухар олгойн хананы зузааралтанд их ач холбогдол өгч, "бай" (АНУ), "кокард" (Орос) шинжүүдийг онцгой анхаардаг байна. Оношлогоонд 3,5 мГц, 5 мГц, 7,5 мГц давтамжтай чанд авиа үүсгэгчид мэдзэлэл сайтай байдаг талаар А.А.Гринберг нар (1998) нийтэлсэн байна.
Эрүүл хүний мухар олгой чанд авиан шинжилгээнд харагдахгүй гэж судлаачид (Levis F.R et al) үздэг. Mvxap олгойн цочмог үрэвслийн оношлогооны алгоритмийн эсуудлын талаарх мэргэжилтнүүдийн хандлага харилцан адилгүй байгаа нь нууц биш. юм. K.B.Jeffrey нар (1988) чанд авиагаар оношлох үзлэгийн явцад хэвлийн урд хананд чанд авиа үүсгэгчээр ;--;?>алттай үзэх аргыг ашиглан oholu тодорхойгүй үед хзвлийн хөндий' 1 .....^лгааг үр
ашиггүй илүүцээр нээсэн хагалгааны 20% тохиолдлыг илрүүлсэн байна.
Мухар олгойн цочмог үрэвсэл, түүний хүндрэлийг чанд авиагаар оношлох боломжийн талаар диссертацийн ажлууд болон монографуудад нарийн үнэлэлт өгсөн байдаг (J.B.C.M.Puylaert, Т.В.Шевякова).    Гэвч дээрдурдагдсан судлаачид юуны өмнө чанд авиан шинжуүдийг нарийвчлан тогтооход санал зөрөлддөг. Т.В.Шевякова(1992.) хэвийн болон улаймал үрэвсэлт мухар олгой чанд авианд харагдахгүй гэж байхад харии J.Puylaert (1986) энэ асуудал хэцүү боловч боломжтой. Ялангуяа 5 мГц, 7,5 мГц давтамжтай гүдгэр үүсгэгчийг ашиглан, үүсгэчээр хэвлийн урд хананд аажим чангаруулсан дарапттай үзлэг хийж олгой, түүний орчны бүтэцэнд нарийн үнэлгээ өгч болно гэжээ. Практикийн эмч нар чанд авиан дүрслэлийн үнэ цэнийг дутуу үнэлдэг тул судпаачдын ө.инө энэ аргын чухал болохыг шийдвэрлэх асуудал тавигдаж байна (А.А.Гринберг нар.,1998). Ма>;зй оронд хийгддэг мэс заслын ихэнхийг мухар олгойг авах хагалгаа эзэлдэг бөгеөд ялангуяа хөдөө орон нутагт онош хожуу тогтоогдох, хүндрэлийнхээ үе шатанд эмнэлгийн тусламж авах нь элбэг байдаг нь нууц бишийн зэрэгцээ чанд авиан аппарат орон нутагг элбэг болсон, уг шинжилгээ нь шинжлүүлэгчид хор уршиг, тевөггүй, хямд төсер зэрэгт үндэслэн бид знэхүү судалгааг зайлшгүй хийх шаардлагатай гэж үзэж байна.
Судалгааны зорилго: Мухар олгойг чанд авиагаар харах боломжийг судлах. Энэ зори; ■
 

хэрэгжүүлэхийн тулд бид дараахь зорилтыг дэвшүүлэв.
1.Эрүүл хүмүүсийн мухар олгойн, бүтэц, чанд авиан хэмжээсийг тогтоох
2.Мухар олгойн цочмог үрэвсэлтэй хүмүүсийн олгойн, бүтэц, хэмжээс, чанд авиан шинжүүдийг судлах.
Судалгааны материал, арга зүй. Бид судалгаандаа 2000 оны 1 сараас 2002 оны 7 сарын 1 хүртэлх хугацаанд Архангай, Ховд, Эрдэнэт хотуудад хийгдсэн урьдчилан сэргийлэх үзлэгээс сонгосон 16-64 насны эрүүл 1000, цочмог аппендициттэй 44 хүнийг хамруулав. Мөн судалгааг Шастины нэрэмжит КТЭ, "Цэцжин" эмнэлэг, Клиникийн Нэгдсэн II эмнэлгийн чанд    авиа    оношлогооныкабинетуудад, Aloka SSD 256, Picker CS 9000, Hitachi EUB 420 зэрэг аппаратуудын 3,5; 5; 7,5 мГц давтамжтай гүдгэр болон шугаман чанд авиа үүсгэгчээр дагуу, ташуу болон хөндлөн зүслэг хийж, олон байрлалын аргыг ашиглан шинжлэв. Эрүүл хүмүүсийн мухар гэдсийг олсоны дараа 5 - 7,5 мГц давамжтай чанд авиа үүсгэгчээр аажим чангатган ахиулсан даралтаар юмуу эсвэл ходоод гэдэсний замыг урьдчилан цэвэрлэмэгц (Ж.Цэцэгээ нар., 1997; 2000) 3,5 Мгц давтамжтай үүсгэгчээр ердийн болон олон байрлалын аргаар харж, мухар олгойн байрлал, бүтэц, голч, ханын зузаан, орчны байдалд үнэлгээ өгөх аргыг ашиглав. Статистик боловсруулалтыг Еру INFO-6 программыг ашиглан хийв.
Судалгааны үр дүн хэлцэмж. Судалгаанд хамрагдсан өвчтэй хүмүүсийн 28(63,6%) нь эмэгтэй, 16(36,3%) нь эрэгтэй байв.
Эрүүл хүмүүсийн олгой нь баруун ташааны хонхорт дагуу зүслэгт үечилсэн ханатай даралтанд шахагдан хэлбэрээ өөрчлөн уян чанартай гуурс, хөндлөн зүслэгт мөн
үечилсэн ханатай дугариг цагариг харагдаж, даралтыг чангаруулахад зөв дугариг хэлбэр нь зууван болж байгаа нь ажигладаж байлаа.
Хүснэгт №1 Эрүүл хүний мухар олгойн чанд авиан хэмжээс (мм)

  Хүснэгтээс харахад мухар олгойн голч эмэгтэйчүүдэд 4,43±0,15 мм, эрэгтэйчүүдэд 4,72±0,39 мм байгаа бөгөөд тэр нь нас ахих тутам багасч, эмэгтэйчүүдийнх эрчүүдийнхээс ялимгүй нарийн, мөн мухар олгойн хана нь эмэгтэйчүүдэд 1,89±0,03 мм, эрчүүдэд 1,93±0,08 мм, нас ахих тутам олгойн хана зузаарах хандлагатай байгаа нь харагдаж байна.
Мухар олгойг чанд авиагаар харахад эрүүл олгой үүсгэгчээр аажим чангаруулан дарахад уян хатан болох нь ажиглагдаж байв (хэлбэрээ өөрчилж).
Мухар олгойн хурц үрэвсэлтэй хүмүүсийн олгойг чанд авиагаар  харахад уян байдал алдагдаж модорсон, даралтын хүчийг ахиулахад хэлбэр нь өөрчлөгдөхгүй байсан бөгөөд харин олгойн голч нь хэвийнхээс бүдүүрч 6 мм-ээс дээш болж өргөссөн болох нь ажиглагдлаа. Харин олгой цоорч хагарсан үед голч нь төдийлөн их өргөсөөүй боловч хана нь зузаарч, уян чанар нь алдагдсан, тодорсон байсны зэрэгцээ, олгой, мухар гэдэсний болон баруун ташааны хонхорт тэрчлэн хэвлийн хөндийд чөлөөт шингэн их бага ямар нэг хэмжээгээр хурсан нь бидний судалгаанд илэрсэн юм.
Хүснэгт№ 2 Мухар олгойн үрэвслийн чанд авиан шинж
Үргэлжлэл дараагийн хуудсанд

Хүснэгтээс харахад цоороогүй хурц аппендициттай хүмүүсийн мухар олгойн голч 6 мм-ээс дээш өргөсөх явдал Haugen-ээр 97%, Quillin-хээр 100% байхад бидний судалгаагаар 95%, олгойн салстын доорх эхоген үе Quillin-ээр 60% илэрч байхад биднийх 51%, олгойн чанд авиан ойлт багасах явдал мухар олгой цоороогүй үед 40% байхад биднийх 43%, олгой шингэнээр дүүрэх шинж цооролтгүй олгойн үед Hauden-aap 97% байхад бидний судалгаанд 82%, цооролтот олгойн үед энэ хэмжээ 30%, 28%, хэвлийд шингэн хурах шинж цооролтгүй олгойтосын үед Haugen-aap 16%, Quillin-ээр 31% байхад биднийх 28%, олгой орчмын чанд авиан ойлт ихсэлт цооролтгүй олгойтосын үед Quillin-ээр 13% байхад биднийх 9%, олгой, мухар гэдэсний үрэвсэл цооролтгүй үед Haugen-xaap 39%, Quillin-X3ap18% байхад биднийх 19%, мухар олгой цоорсон үед Haugen-ых 17%, Quillin-ийх 37%,биднийх 21% тус тус ажиглагдаж байна.

Эдгээр шинжүүд мухар олгойн хурц үрэвслийн үед зонхилон илрэх чанд авиан шинжүүд болох нь гадаадын судлаачдын болон бидний судалгаанаас    ажиглагдах

хандлагатай байна.

Мухар олгойн нэвчдэстэй 6 өвчтөнд чанд авиан ойлт ихтэй' зууван үүсгэвэр харагдаж байв. Хэлбэржсэн хатуу нэвчдэс нь төвдөө бараан гуурслаг зүйл-олгой бүхий зах хязгаар нь тодорхой чанд авиа ойлт ихтэй зууван нэвчдэс харагдах^ байв. Чанд авиа үүсгэгчээр аажим чангатган даралт хийж үзэхэд тэр хатуу үүсгэвэр нь эсрэг тал уруу түлхэгдэхгүй дарагдаж дүрс нь өөрчлөгдөхгүй уян хатан биш байсны зэргэцээ хэлбэр нь хэвээр хадгалагдаж байлаа. Харин олгойн нэвчдэсийн дунд хэсэгт олгойн орчин тойронд чанд авиан ойлт буурч, бараантсан сүүдэр буюу чанд авиа чөлөөт хэсэг бий болсон1 тохиолдол 2 байсанд бид эмнэл зүйгээр нь онош тогтоосноос бус! чанд авиагаар ямар нэг дүгнэлт өгч чадаагүй боловч мэс заслын үед олгойн нэвчдэс буглаж, хэлбэржсэн буглаа болсон нь оношлогдсон юм. Мухар олгойн хатуу нэвчдэс-сэжиглэсэн үед үрэвслийн эсрэг' эмчилгээ хийн динамик ажиглалт хийхэд уг үүсгэвэр багассаар арилдаг бөгөөд. харин нэвчдэс нэгэнт буглаж, чанд авиа ойлт нь буурч, идээрхэг шингэн үүссэн үед мэс заслын заалттай болохыг судлаачид нийтэлсэн байна (А.А.Гринберг, С.В.Михайлусов, Р.Ю.Тронин, Г.Э.Дроздов. 1998; C.F.Franke, Н.ВЦИпег, O.Yang, C.Ohmann, H.D.RL(her., 1999; Andreas Zielke, Helmut Sitter, Thomas Rampp, Thomas Bohrer., 2001). Myxap олгойн хурц үрэвсэлтэй хүмүүсийн олгойг олоход 19,41 ±0,68 минут зарцуулав. Хүснэгт 3

Мухар олгойн хурц үрэвслийн чанд авиан шинжүүд (А.А.Гринберг нар., 1998)

Хүснэгтээс харахад мухар олгойн хурц үрэвслийн үед олгойн ялгарал тодорч, голч нь 6-20 мм хүртэл бүдүүрч, хана нь 4-6 мм хүртэл зузаарч, олгойн уян чанар алдагддаг болох нь харагдаж байна. Энэ ль бидний судалгаатай тохирч байгаа нь доорх хүснэгтээс харагдаж байна. Хүснэгт 4

Хурц үрэвсэлтэй мухар олгойн _хэмжээс (мм)

Хүснэгтээс харахад мухар олгойн хурц үрэвслийн үед олгойн голч хэвийнхээс бүдүүрч,

эмэгтэйчүүдэд 6,95±0,12 мм, эрэгтэйчүүдэд 7,01 ±0,19 мм хана зузаарч эмэгтэйчүүдэд 3,88±0,15 мм, эрэгтэйчүүдэд 4,03±0,10 байгаа нь эрүүл хүмүүсийн мухар олгойн хэмжээнээс бүдүүрч, хана нь зузаар, мухар олгойн ялгарал тодорч, уян хатан байдал муудаж байгаа нь ажиглагдаж байна (РП0.06).
Дүгнэлт
1.    Эрүүл хүний мухар олгойн чанд авиан бүтэц нь үечилсэн ханатай уян хатан чанартай, дагуу зүслэгт гуурс хэлбэртэй, хөндлөн зүслэгт давхар цагариг хэлбэртэй чанд авиа ойлтот зүйл харагдаж байна.
2.    Мухар олгойн голч нь эрүүл эмэгтэйчүүдэд 4,43±0,15 мм, ханын зузаан нь 1,87±0,11 мм, эрчүүдэд 4,72±0,31 мм голчтой, хана нь 1,90±0,10 мм зузаан байгаагийн зэрэгцээ олгойн голч нас ахих тутам нарийсч, хана нь зузаарах хандлагатай (РП0.05) байна.
3.    Мухар олгойн хурц цооролтгүй үрэвслийн үед олгойн голч 6 мм-ээс бүдүүрэх, олгойн салстын доорх эхоген үе харагдах, олгой шингэнээр дүүрэх, олгойн орчимд бага зэргийн шингэн хаях шинжүүд илэрдэг бол, цоорсон үед олгойн чанд авиан ойлт ихсэлт цөөн тоотой илрэх түүний орчимд шингэн хурах шинж цоорсон олгойн үед ихэнхид (59%), хэвлийд шингэн хурах шинж цоороогүй олгойн үед цөөн (28%), цоорсон үед ихэнхид (58%), мухар олгойн орчимд чанд авиан ойлт ихсэх шинжүүд илэрч байна
4 Мухар олгойн хурц үрэвсэлтэй эмэгтэйчүүдийн олгойн голч нь 6,95±0,12 мм, эрэпгэйчүүдийнх 7,01 ±0,19 мм хүртэл өргөсч, олгойн хана эмэгтэйчүүдэд 3,88±0,15 мм, эрэгтэйчүүдэд 4,03±0,10 мм болтол зузаарсан нь ажиглагдаж байна (PD0.05)
5. Мухар олгойн нэвчдэсийн чанд авиан шинж нь төвдөө чанд авиа бууралтат олгой бүхий зууван уян биш хатуу чанд авиа ойлтот янз бүрийн хэмжээтэй үүсгэвэр харагдах хандлага байна.
Resume
Diagnosing acute appendicitis (aA) remains difficult. This study evaluated the utility of ultrasonography (US) compared to clinical desition-making alone and scoring systems to establish the indication for laparotomy in patients in whom was suspected.
The sonographic diagnosis of acute appendicitis is based on identification    of    tubular, noncompressible, aperistaltic bowel loops, was enlarged appendix 6mm, visualized echogenic submucosa, hyperechoic appendix, loculated pericecal fluid and free intraperitoneal fluid. A appendicular infiltrate visualized
The diameter of normal appendix of women was 4,43±0,15 mm, the wall thikness of them 1,87±0,11 mm, a diameter appendix of man 4,72±0,31 mm, the wall thikness 1,90±0,10 mm. (P-0,05). The diameter of appendicx of patient with acute appendicitis was 6,95±0,12 mm in women, 7,01 ±0,19 mm in man, the wall thiknes 3,88±015 mm in women, 4,03±0,10 mm in man.
The echosymiotics of appendicular infiltrate was visualized ovoid tumor with central hyperechoic appendix.
 

Ном зүй

1. Цэцэгээ Ж, Болор Б, Төмөрбаатар Н. Бүдүүн гэдсийг тодруулан харах чанд авиа-иогийн арга. 1997. Оновчтой саналын гэрчилгээ
2. Цэцэгээ Ж, Амартүвшин Б. Бүдүүн гэдсийг чанд авиагаар судлах арга. 2000 он. Шинэ бүтээлийн патент.
3. Гоинберг А.А, Михайлусов С.В,Тронин Р.Ю, Дроздов Г.Э. Диагностика трудных случаев острого аппендицита. Москва.1998. стр.54-121.
4. Шевякова Т.В. Ульразвуковое исследование в комплексной диагностике острого аппендицита. Автореф. дис.канд. М, 1992, 19с.
5. Abu-Yousef MM,Bleacher JJ,Macer J, Ordinate LF, Franked A, Metcalf AM.High resolution sonography of acute appendicitis. AJR 1987; 149: 53-58.
6. Amgwerd M., RL(thlin,M, Candidas D., Schimmer R., Kiotz H.P., Largadier.F: Uitrashaldiagnose der appendicitis: eine Erfahrungach? LangenbecksArch. Chir. 379:335, 1994
7. Andreas Zielke, M.D., Helmut Sitter, Ph.D..Thomas Rampp, M.D., Tomas Bohrer, M.D.,MattiasRothmund, M.D. Clinical Decision-making, Ultrasonography, and Scores for Evaluation of Suspected Acute Appendicitis. World J. Surg. 25:578-584. 2001.
8. Brown J.J. Acute appendicitis. The radiologist\'s role. Radiology 1991; 180:13-14
9. Chen, S.C., Chen, K.M., Wang S.M., Chang K.J.: Abdominal sonography screening of clinically diagnosed or suspected appendicitis before surgery. World J.Surg. 22:449, 1998
10. Erikson, S: Acute appendicitis: ways to improve diagnostic accure accuracy. Eur. J. Surg. 162:435. 1996
11. Franke C.F, Bhner H, Yang O, Ohmann C, Rher H.D: Ultrasonography for diagnosis of acute appendicitis: results of a prespective multicenter trial. World J. Surg. 23:141,1999.
12. Hauden Jr CK, Kuchelmeister J, Lipscomb TS. Sonography of acute appendicitis in childfood: Perforation versus non perforation. J. Ultrasound Med. 1992; 11-209-216.
13. Jeffrey RB JR, Laing PC, Townsend RR. Acute appendicitis sonographic criteria based on 250 cases. Radiology 1988; 167:327-329
14. Levis F.R., Holcroft Jl, Dunphy JE. Appendicitis: a critical I review of diagnosis and treatment in 1,000 cases. Arch.Surg 1975; 110:677-684.
15. NiekelR.A.M.,Lampmann L.E.N. Graded compression sonography in acute appendicitis. Forstschr Geb Rontgenstr.- 1986 -145. - p. 441-445.
16. Ohmann, C., Yang, 0., Franke, K. Abdominal Pain Study Group: Diagnostic scores for acute appendicitis. Eur. J. Surg. 161:273. 1995.
17. Orr, R.K, Rotter, D, Hartmann, D.: Special contributions: ultrasonography to evaluet adults for appendicitis desition making based on meta-analysis and probabilistic reasoning. Acad. Emerg. Med. 2:644, 1995
18. Puylaert JBCM. j Acute appendicitis: US evaluation using graded compression. Radiology 1986; 158:355-360.
19. Quillin SP, Siegel MJ. Color Doppler US of children with acute lower abdominal pain. RadidGraphics 1993; 13:1281-1293.
20. Ouillin SP, Siegel MJ. Coffin CM. Acute appendicitis in children: value of sonography in detecting perforation. AJR 1992; 159:1265-1268.
21. Zielke, A, Hasse, C, Siter H, Rotmund8 M. Ultrasound and clinical decision making in acute appendicitis a prospective study. Eur. J.Surg. 164:201. 1998.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 418
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК