Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2002, (015) 2002.No3(015)
Мэдрэлийн өвчнийг амбулторид ирэлтээр судалсан нь
( Судалгааны өгүүлэл )

Б. Маруся

 
Абстракт

Хүн амын дундах өвчлөлийг тогтоох нэг арга нь эмнэлэгт ирэгсэдийг судлах юм. Чингэлтэй дүүргийн 85911 хүн амын дундах мэдрэлийн өвчлөлийн түвшин бүтэц өсөлт бууралтыг судлах зорилгоор хуанлийн 2 жилд 1996 оны 1 дүгээрр сарын 2 ноос 1997 оны 12 дугаар арын 30 нд эмнэлэгт ирэлтийн материалд харицуулан дүн шинжилгээ хийлээ. Энэ ххугацаанд хуанлийн нэг жилээр дунджаар 0-85 насны эрэгтэй 6243 эмэгтэй 6458 бүгд 12701 үзүүлэв.
Мэдрэлийн    гогтолцооны өвчнүүдийг бүлэглэвэл 1996 оны байдлаар:
❖    Захын мэдрэлийн өвчип
❖    Тархины судасны өвчин
❖    Ургал    мэдрэлийн тогтолцооны хямрал
❖    Невроз невростения
❖    Гавал тархины гэмлийн өвчин
❖    Прйнаталь эмэгэгийн үлдэц
♦> Эплепси
❖    Удамшилын өвчин
❖    Мэдрэлийн халдвар тус тус эзэлж байна.
Энэ хугацаанд мэдрэл сульдал бүхий 134 буюу 12.2% өвчтөн үзүүлжээ. Эмнэлэгт ирэлтийн судалгаагаар өвчтөний анхны болоод давтан архаг өвчин илрүүлэлтийг судалдаг. Бидний судалгаагаар Чингэлтэй дүүргийн хүн амд мэдрэлийн эмгэгийн шинэ өвчлөл 10000 хүн амд 249,8 тохиолдож байна.
Үүнээс:
>    Тархины судасны өвчин>    Хязгарын мэдрэлийн өвчин эмгэ

>    Тархины гэмтэлийн өвчин
>    Эплепсия
>    Ургал мэдрэлийн тогтолцооны эмгэг
>    Мэдрэлийн халдвар
>    Принатали эмгэгийн үлдэц
>    Мэдрэлийн удамшлып өвчин
Г. Цагаанхүү нарын 1993 оны судалгаатай зарим үзүүлэлтээр дүйж байгаа болов ерөнхийдээ бага зэрэг доогуур байгаа нь үйлчлэх хүрээ аймаг хоттой харицуулахад харьцангуй бага юм. Мэдрэлийн зонхилох өвчнийг насны бүтцээр гаргахад 16-55 насанд тус тус
>    Захын мэдрэлийн эмгэг 89%
>    Ургал мэдрэлийн тогтолцооны эмгэг 84,9%
>    Тархины судасны өвчин 87% тохиолож байна
Тархины инсульт 10000 хүн амд 2 ноогдож байгаа нь тархины цусан хангамжын эмгэг амбулториор бус хүлээн авхаар эхэлж тусламж авдагтай холбоотой.
Ийнхүү амбулториор эхэлж үйлчилүүлэгсэдийн дийлэнх нь захын мэдрэлийн өвчин болон мэдрэлийн үйл ажиллагааны хямрал тархины судасны өвчин зэрэг өвчнүүд эзэлж байгаа нь тэдгээрийн тархалттай холбоотой боловч нөгөө талаар уг эмгэгүүд нь архаг явцтай эмчилгээний явцад дахин үзүүлэх шаардлагатайг харуулж байна. 1996, 1997 оны зонхилох шинэ өвчлөлийн түвшинг 10000 хүн амд харицуулан авч үзвэл
Дээрх үзүүлэлтүүдээс дүгнэлт хийж үзэхэд Анх илрүүлсэн өвчлөлийн 35,0%-ыг хязгаарын мэдрэлийн эмгэг эзэлж байгаа бөгөөд өвчлөлийн дийлэнх нь хөдөлмөрний ид насанд 16-64 наснд ноогдож байна. Дүүргийн хүн амыэн дунд хязгаарын мэдрэлийн өвчин ургал мэдрэлийн тогтолцооны хямрал тархины судасны өвчин гэмтлийн өвчин ба түүний урхаг тохиолдож байгаагийн зэрэгцээ бага зэрэг өсөх хандлагатай байгаа нь өрхийн болон нарийн мэргэжлийн эмч нар цаашид урьдчилан сэргийлэлтэндээ анхаарч ажиллах шаардлагатайг энэ судалгаа харууллаа.
 

Үүний дотроос: Хүснэгт1

Дүгнэлт

1. Нэг гархины судасны өвчин дараах онцлогтой байлаа. Инсултын хурц үед 50- 75% нь нас барж 70-85% нь хөдөлмөрийн чадвараа алдаж байна. Үлдсэн 5% нь дараагийн жилд ямар нэгэн хэмжээгээр дахилт өгөх буюу хүндэх аюултай . Манайд 10000 хүн ам тутамд 4,5-5,0, 40-өөс дээш насанд 20 тохиолдлоор ихэсдэг. Түүнийг эмчлэх асуудал нэн төөгтэй . Иймд түүнээ сэргийлэхийн тулд урьдал өвчнүүдээс сэргийлэх хэрэгтэй. Иймд тархины цусан хангамжын дутагдлыг эрт үед нь илрүүлж урьдчилан сэргийлэх арга хэмжэ авах хэрэгтэй.
Оношын гол шалгуур 5-н үмдсэн шинжтэй.
1.    Толгой өвдөх
2.    Толгой эргэх
3.    Чих шуугих
4.    Ой тогтоомж буурах
5.    Хөдөлмөрийн чадвар бүурах зэрэг болно.
Энэ таван шинж сүүлийн 3 сард долоо хоногт нэгээс доошгүй удаа давтагддаг ба энэ тохиолдолд дээрх оношыг тавих үндэслэлтэй. Үүгээр хүн амын дунд урьдчилан сэргийлэх үзлэг хийх замаар ялган авахад ашиглана. Иймд нутаг дэвсгэрийн хүн амын дунд 35 аас дээш насны бүх хүмүүсийнг мэдрэлийн үзлэгт хамруулах хэрэгтэй.
2.    Хүүхдийн тархины саа өвчин нь амьдралын эхний 6 сард сэдрэлийн эрт үе, 6-12 сард сэдрэлтийн хожу үе нэг наснаас дээш үлдэц байдалд шилждэг тул аль болох эрт илрүүлэн эмчилгээг иж бүрнээр хийхэд зохих хэмжээгээр биеийн байдал сайжрахын зэрэгцээ хөнгөн тохиолдолд бүрэн эдгэрнэ. Иймд шинээр төрсөн хүүхдийг эхний 2 сард иь мэдрэлийн эмчийн үзлэгт хамааруулах хэргтэй.
3.    Эрт хөгширхөөс сэргийлэх арга хэмжээг эрт авах. Үүнд сурталчилгаа биеийн тамир болон хоол хүнс амин дэмийн асуудлууд ороно.
4.    Хязгаарын мэдрэлийн өвчин хөдөлмөрийн насны хүн амын дунд болон мэдрэлийн ерөнхий өвчлөлийн дунд хамгийн ихээр тохиолдож байгаа өвчин болно.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 741
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК