Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2002, (015) 2002.No3(015)
Цэргийн албан хаагчидыи дунд гохиолдох хурц гломерулонефрит өвчний гухай
( Судалгааны өгүүлэл )

Д.Ганхүү

 
Абстракт

984-1986 он Энэ хугацаанд нийт 87 цэргийн албан хаагч хурц гломерулонефрит гэсэн онош тавигдсан цэргийн госпиталын дотрын тасагт ирж хэвтэж эмчлүүлэгдэгсэдийн бүрдлийг алба хаасан хугацаа он cap насаар нь харуулья.
 

Хугацаат цэргийн албан хаагч дотор 72% нь амбулториор дамжин стационарт хэвтэж эмчлүүлж байгаа бөгөөд үлдсэн хувь нь ангийн эмч түргэнээр дамжин ирж хэвтсэн болно. Нийт хэвтсэн хугацаат цэргийн албан хаагчдын асуумжаас үзвэл: Амьсгалын дээд замын үрэвсэл гүйлсэн булчирхайн үрэвсэлийн Цэргийн ахуйтай холбоотой /даарах удаан хугацаагаар чийгтэй газар байх /

Авах ёстой илчлэгийг хоолоор бүрэн авахгүй, бэлтгэл муу Янз бүрийн халдварт өвчний дараа болон архаг өвчний сэдрэлтийн дараа /дизентри, халдварт гепатит, сүрьеэ, уушигны хатгаа/

Бага насандаа өвчилж байсан ужиг анамнезтай

Дээрх үндсэн шалтгаанаас эхний гурван шалтгаан нийт оношлогдсон өвчтөний 92% , 4% багадаа өвчилж байсан, 2.4% халдварт өвчний дараа, үлдсэн нь бусад шалтгаантай
үүсгэгдэж байна. Дээрх судалгааны явцад нийт судалгаанд хамрагдсан 87 өвчтөний 32.1% нь эхний жилийн цэрэг байдаг бөгөөд гэрээс гарч хуарангийн байдалд тодорхой дэг сахиж, хооллох, унтах, хичээллэх зэрэг урьд амьдралд байгаагүй хэвшилээс болж санаа сэтгэлээр унах амархап шантрах түүнээс болж биеийн эсэргүүцэл суларч амархан өвчлөх цэргийн харуул манаа бусад сургалтанд бэлтгэл хангаагүй байсанаас даарч хөрөх, хоолондоо цадахгүй байх, удаан өлөн байх зэрэг шалтгаанууд зүй ёсоор орж байпа. Ялангуяа даара.х бол гол үндсэн хүчин зүйл болно гэхэд хилсдэхгүй юм. Гадаадын сэтгүүлүүд тэр дундаа хуучнаар ЗХУ-ын сэтгүүлүүдэд нефрита военного времени гэсэн нэр томьёо хэрэглэгддэг. Хэвлэлд энэ тухай цэргийн анги байгуулагдсагаас 16 хүртэл нэг удаагийн хээрийн сургуулийн үед гломерулонефрит өвчнийг тодорхойлсон байдаг. Эмиэл зүйн шинж тэмдэгээр нь барагцаалбал: 

Нас залуу цэргийн албан хаагчид нь гол төлөв ууц нуруугаар хөшиж өвдөнө. Ам цангах боловч шээс бага гарна. Өглөө босоход нүүр цэлхэрнэ. Гэсэн зовиуртай байдаг. Хэвтэж эмчлүүлэгсэдийг эхний үед байнгын хэвтрийн дэглэмд оруулж давс багатай буюу давс бүрэн хорьж шингэний хэмжээг өдрийн гарах шээсний хэмжээтэй харицуулан өгөх бөгөөд уураг нүүс ус ихтэй хоол эмчилгээний №7 хоолыг өгнө. Өвчтөнд эмийн эмчилгээ гол бөгөөд бид хурц гломерулонефритын үед:
>    Антибиотек эмчилгээ
>    Гормон эмчилгээ
>    Гистамины эсрэг бэлдмэлүүд
>    Даралт бууруулах эмүүд
>    Хаван хөөх эмүүд
>    Гепарин эмчилгээ
>    Амин дэм эмчилгээ
>    Бусад эмчилгээ
Үүнд: Зүрхний зүүн ховдлын тутагдал,    гепертонический энцефалопагия зэрэг хүндрэлийн үеийн эмчилгээ
>    Имммунокоррегируюший бэлдмэл
>    Уургийн бэлдмэл гэсэн үндсэн эмчилгээний зарчмаар эмчилсэн юм. Эмчилгээний үр дүнд хугацаат цэргийн албанхаагчдаас 3 ахлагч нараас 2 өвчтөн анхдагч ар архагших маягаар үлдэж
бусад нь даралт хэвийн шээсний шинжилгээ бүрэн эрүүл болж бүгд цэргийн албаны асуудал шийдүүлсэи байна. Дүгнэлт
Цэргийн албан хаагчдын дунд ХГ өвчин харьцангуй их бөгөөд эмчилгээний харья газрын дотрын эмчийн байнгын хяналтанд байж өвчний сэдрэл урьдчилан сэргийлэх үзлэгийг тогтмол хийлгэж байх шаардлагатай бөгөөд цэргийн эмнэлгийн эмч нар орон нутаг дүүргийн цэргийн хэлтсээр дамжуулан орон нутгийн дүүргийн эмч нартай холбоотой байж өвчин дахихгүй сэдрэхгүй байх талд санаачлагатай байх хэрэгтэй. Офицер ахлагч нар цэргийн албаны асуудал хөдөлмөрийн нөхцлийн асуудал шийдэж тухайн эмнэлгийн хяиалтанд байх боломжтой юм. Цаашилбал ангиудаар тогтмол урьдчилан сэргийлэх үзлэгийн чанаржуулж, шүд гүйлсэн булчирхайн архаг голомтуудыг устгах, эмч нартай хамтран хугацаат цэргийн албан хаагчдийг чийрэгжүүлэх арга хэмжээ авах хэрэгтэй байна.


 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 260
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК