Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2002, (015) 2002.No3(015)
ГАДААД АМЬСГАЛЫН ҮИЛ АЖИЛЛАГААНЫ ШИНЖИЛГЭЭ (ГАҮАШ)
( Судалгааны өгүүлэл )

УКТЭ-ийн дотрын эмч X. СОЛОНГО, Ц. БАТЦЭНГЭЛ

 
Абстракт

ГАҮА-г шинжлэх арга нь орчин үед уушигны тасаг, поликлиник, нөхөн сэргээх төвүүд, том үйлдвэрүүдийн эмнэлэг, сувилалуудад оношлогоо эмчилгээний чухал хэрэгслүүдийн нэг болжээ.ГАҮА-ны    үзүүлэлтүүдийнгусламжтайгаар уушигны эмгэгийг эрт илрүүлэх боломжтойгоос гадна өвчний динамик, эмчилгээний үр дүнг хянах, өвчилсөн уушигны үйл ажиллагааны нөөц боломжийг чанарын ба тооны хувьд дүгнэх боломж олгодог.
ГАҮАШ-ны тусламжгайгаар амьсгалын замын бөглөрөлтийг илрүүлэж, түүний түвшин, гуурсан хоолойн хэг мэдрэмтгий байдал зэргийгтогтооно.
Уг шинжилгээний үзүүлэлтүүдэд үндэслэн гуурсан хоолойн агшилтьи судлах эмчилгээг хувь хүнд тохируулж хийх эмийн ба нөхөн сэргээх эмчилгээний үр дүнг орчин үеийн түвшинд хянах боломжтой.ГАҮАШ нь гуурсан хоолой ба уушигиы өвчин үүсэх өндөр эрсдэлтэй    ажилд    ажилтаишалгаруулж авах; мэс заслын эмчилгээний заалт, эсрэг заалт гарах; хөдөлмөрийн чадвар тогтооход зайлшгүй хийгдэх щинжилгээнд тооцогддог.ГАҮАШ-г    спирографийнаппаратаар хийнэ. Уг шинжилгээний үзүүлэлтүүдийн өөрчлөлт дээр үндэслэн ГАҮА-ны хямралыг 3 хэлбэр болгон хуваадаг:1.    Хязгаарлагдмал
2.    Бөглөрөлт
3.    Холимог(рестриктив) өөрчлөлт нь амьсгал гүнзгий авч гүйцэд гаргах үсд уушигны тэлэгдэх ба агших чадвар буурсантай холбоотой. Ийм өөрчлөлт нь төрөл бүрийн гаралтай
уушигны фиброз, уушиг тайруулсны дараа эзлэхүүн багасах, зүрхний зүүн ховдлын дутагдлын улмаас уушгинд цус зогсонгших, гялтангийн үрэвслийн дараах иаалдац, цээжний хэнхэрцэгийн эмгэг (кифосколиоз, Бехтеревийн өвчин)-ийн үсд илэрнэ.(обсгриктив) өөрчлөлтийн үед гуурсан хоолойгоор агаар дамжиж өнгөрөх замд саад үүссэн байдаг. Гуурсан хоолой хавагнан үрэвсэх, жижиг салаанууд нь залхаг, цэрээр бөглөрөх. гөлгөр булчингууд нь агших, цулцан хоорондын гаславчууд зузаарч хэлбэр дүрсээ алдах, дууны хөвч ба залгиурын хөндийд өөрчлөлт орох зэргээс үүдэлтэй. Гүурсан хоолойн бөглөрөт уушигны ихэнх өвчпүүдийн (гуурсан хоолойн багтраа,гуурсан хоолойн архаг үрэвсэл,гуурсан хоолойн тэлэгдэх өвчин) эмгэг жамын хам шинж болдгоос гадна зарим өвчнүүдийн (сүрьеэ, харшлын гаралтай цулцангийн үрэвсол, саркаидоз) дагладах шинж болон илэрдэг.хэлбэрийн өөрчлөлг нь хамгийн элбэг тохиолдоно. Энэ үед амьсгалын хязгаарлагдмал ба бөглөрөлтөт хам шмнжүүд хамт илэрдэг.
Спирографийн үндсэн үзүүлэлтүүд
Спирографийн үндсэн үзүүлэлтүүд
1.    VC (vital capacity) -Уушигны багтаамж (УАБ)
2.    FVC (forced vital capacity) Уушигны хүчилсэн амьдралын багтаамж (УХАБ)
3.    FEVi (forced expiratory volume at Isec) - Эхний 1 секундэнд хүчилж гаргасан
 

агаарып эзэлхүүн (ХГАЭ^)
4.    FEVjo/o (FEV]/VC)xI00-Ratio of FEVj divided by VC - ХГАЭ^ийг
УАБ-д харьцуулж хувиар илэрхийлсэн хэмжигдэхүүн (ХГАЭ}0/0)
5.    PEF (Peak expiratory flow) - Оргил эзэлхүүний хурд (ОЭХ)
6.    MEFy^o/0 (Mid (forced)-Expiratory flow at 75%) - Хүчилж гаргасан агаарын эзэлхүүний хурдын 75 хувь(ХГЭХ75у0)
7.    MEF<jQo/0 (Mid (forced)-Expiratory flow at 50%) - Хүчилж гаргасан агаарын эзэлхүүмий хурдын 50 хувь (ХГЭХ50о/о)    *    (
8.    MEF (Mid (forced)-Expiratory flow at 25%)- Хүчилж гаргасан I агаарын эзэлхүүний хурдын 25 хувь . (ХГЭХ25о/0)
9.    MMEF (Max. Mid-Expiratory Flow)
-Хүчилж гаргасан агаарын 25%-75% дахь дундач эзэлхүүний хурд (ДЭХ 25%-75%)
Уушигпы агааржилтын хямрал FEVj -н бууралтаар илэрдэг. (FEVj <
80% байвал зохих)
-Хязгаарлагдмал (рестриктив) өөрчлөлтийн үед FEVjo/о болон эзлэхүүний хурдын үзүүлэлтүүд хэвийн байх үед VC буурсан байдаг.
-Бөглөрөлтөт    (обструктив) өөрчлөлтийн үед FEVj < 70% б.з. ба амьсгал хүчилж гаргах үеийн хурдны үзүүлэлтүүд байвал зохих хэмжээнээс 60 ба түүнээс доош хувиарбуурсан байна. Бөптөрөтийг илрүүлэхэд амьсгал хүчилж гаргах үеийн хурдны үзүүлэлтүүд FEVy <у0-с    илүү мэдээлэлтэй байдаг. Ялангуяа гуурсан хоолойп жижиг салаанууд бөглөрсөн үед FZTFio/дМэдээлэл багатай, учир нь
түүний хэмжээ VC ба хүчилж гаргасан агаарын хурдны эхний хэсгээс хамаардаг. Гуурсап хоолойн салаануудын бага буюу дунд зэргийн бөглөрөлтийн үед FEV\у0 хэвийн хэмжээнд байдаг. Мөн холимог хэлбэрийн үед VC буурсантай холбоотой FEV[ о/о нь бөглөрөлт илрүүлэх үзүүлэлт болж чадахгүй. VC, FEVj, FEVjo/0, хүчилсэн ба дундаж эзлэхүүпий хурднуудын үзүүлэлтүүд нэгэн зэрэг буурсан гохиолдолд оношлогооны дүгнэлт гаргахад хүндрэлтэй байдаг. Учир нь ийм өөрчлөлтүүд холимог хэлбэрийн үед ч, тод илэрсэн бөглөрөлтийн үед ч гарна. Ийм тохиолдолд VC нь FEV}o/(- с илүү буурсан, эсвэл ижил хэмжээтэй буурсан байвал холимог хэлбэрийн өөрчлөлт гэж үзнэ. VC- н бууралт бага байгаа тохиолдолд холимог хэлбэрийн өөрчлөлт гэж үзэх үндэслэл бага. учир нь VC багасах нь хязгаарлагдмал өөрчлөлтөөс бус тод илэрсэн бөглөрөлтөт өөрчлөлтөөс хамаарсан байж болно. Тод илэрсэн бөглөрөлтийн үеийн VC- н    бууралт    амьсгалын булчингуудын үйл ажиллагааны хямралтай холбоотой байдаг.
Тод илэрсэн бөглөрөлтийн үед VC буурах нь мөн агаар дамжуулах замд саад учирснаас уушигны зарим хэсэг агааржилтанд оролиох боломжгүй болох; гуурсан хоолойн мембрант хэсгүүдийн уян хатан чанар буурч амьсгал гаргах үед агаар дамжуулах зам хаагддагтай холбоотой. Ийм тохиодолд эцсийн дүгнэлт гаргахдаа уушигны ерөнхий эзлэхүүнийг ХЭМЖ1!Х нэмэлт шинжилгээ, өвчтөнин клиник-рентген шинжилгээний дүгнэлтнйг харгалзах ёстой.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2120
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК