Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2002, (014) 2002.No2(014)
Микоплазмын халдварыг ЦШБН /цус шууд бус наалдуулах урвал/ урвалаар оношлох боломж , ач холбогдол
( Судалгааны өгүүлэл )

Ч.Эрхэмцэцэг

 
Абстракт

Судалгааны үндэслэл
Амьсгалын эрхтэний өвчлөл нь аль ч улс оронд зонхилох хувийг эзэлдэг бөгөөд эрүүл мэндийн салбарын анхаарал татсан. асуудалын нэг юм. Амьсгалын замын цочмог халдварт өвчнөөр жил бүр нийт хүн амын 10-20% нь өвчилдөг бөгөөд энэ халдвар нь хөдлөмрийн чадвар түр алдалтын гол шалтгаан нь болдог бөгөөд түүний хүндрэлээр өвчилөх , нас барах явдал ч багагүй тохиолддог. /1.2/
Манай орны нөхцөлд амьсгалын эрхтэний өвчилөлийг сүүлийн 5 жилий дундажаар авч үзвэл нийт өвчлөлийн 23.4%-ийг эзэлж байгаа бөгөөд үүнээс уушигны үрэвсэлт өвчин 28.1% АЗЦХ 16.6% эзэлж байна. /3/
Амьсгалын замын цочмог халдвар болон амьсгалын эрхтэний халдварыг зөв оношлох, эмчилэх, түүний халдвараас урьдчилан сэргийлэх явдалд , уг өвчин үүсгэгч эмгэг төрөгч бичил биетнийг зөв оношлох шаардлагатай бөгөөд энэ нь эрүүл мэндийн болон эдийн засгийн ихээхэн ач холбоглотой болох нь ойлгомжтой.
Дэлхийн улс орнууд Микоплазмыг амжилттай судлаж байгаа бөгөөд эрдэмтэдийн судалгааны дүнгээс үзвэл Mycoplasma pneumoniae нь амьсгалын замын үрэвсэлт өвчин , тухайлбал уушигны цочмог явцтай үрэвсэлт өвчин, тухайлбал уушигны цочмог явцтай үрэвсэлт өвчний 40% хүртэл , амьсгалын эрхтэний бусад үрэвсэлт өвчний 5-20%-ыг үүсгэдэг болох нь мэдэгдээд байна. /2.4.5/
Mycoplasma нь дан ганц амьсгалын замын үрэвсэлт өвчнөөс гадна төв мэдрэлийн систем, зүрх судас үе мөчний болон шээс бэлгийн замын , олон өвчний үүсгэгч болох нь тогтоогдоод байна. Жишээ нь: менингит, энцефалит, панкреатит, миокардит, блон бусад эмгэгийн үед илэрсэн байна./4.6/
Mycoplasma нь судлагдсан байдлаасаахамаарч улс орон бүрд харилцан адилгүй илрэлтэй байна. Жишээ нь: АНУ-д жил бүр Mycoplasma pneumoniae үүсгэгдсэн уушигны үрэвсэлт өвчнөөр 0.5 сая хүн уушигны бусад үрэвсэлт өвчнөөр 1.5 сая хүн өвчилдөг байна. /6.7/ Харин Англи улсад/ Feizital 1975/ хийгдсэн судалгаагаар Mycoplasma pneumoniae уушигны үрэвсэлт өвчний үед 11% Швецарт/ Krechetal.1976/ 30% Японд /Sumio Arai.l992/-41.7% , Казахстанд /Г.У.Дюскалиева, И.Х.Шуратов, 1995, 1996/-30.5% илэрсэн гэж мэдээлсэн байна.
Манай орны хувьд түүний халдварыг судлах түүний бичил амь судлалын болон дархлал судлалын аргаар оношлох судалгааны арга хийгдэж байгаа болно.
Судалгааны зорилг:
Манай орны хувьд амьсгалын замын цочмог халдвар болон уушигны үрэвсэлт өвчнөөр өвилсөн хүмүүс ба эрүүл хүмүүсийн дунд Mycoplasma pneumoniae-ын халдвар хэр байгааг ЦШБН урвалын тусламжтайгаар оношлох боломжыг тогтоохыг зорив.
Судалгааны хэрэглэгдхүүн ба арга
Судалгааны ажилд нийт 169 хүн хамрагдсанаас амьсгалын замын цочмог халдвар болон уушигний цочмог болон архаг явцтай үрэвсэлт өвчнөөр өвчилсөн нийт 119 өвчтөн үүнээс цочмог явцтай уушигны үрэвсэл оноштой 28, амьсгалын замын цочмог халдвар оноштой 45 өвчтөн байсан. Өвчтөний оношыг анамнез , клиник шинж

тэмдэгээс гадна лабараторийн болон гэрлийн шинжилгээг үндэслэн тогтоосон болно. Харин эрүүл хүмүүсийн дунд уг судалгааг хийхдээ 50 эрүүл донорын ийлдсэнд шинжилгээ тавьсан болно.
Судалгаанд хамргадсан эрүүл болон өвчтэй хүмүүст микоплазмийн халдварыг тогтоох зорилгоор Mycoplasma pneumoniae-ийн өвөрмөц эсрэг бие болон эсрэг төрөгч илрүүлэх шинжилгээ хийсэн болно. Үүнд эсрэг төрөгчийн болон эсрэг биеийн улаан эсэн оношлуур ашигласан бөгөөд уг оншлуурыг /УБ.Шинэ бүтээлийн патент №1175,1996/ Казахстан улсын Алматы хотын БТДСЭШИ-ийн вирус судлал тэжээлт орчин , амьсгалын замын халдвар судлах лабраторид СНЕ-95 нутгийн омгоор , зөвшөөрөгдсөн технологийн дагуу хийж бэлтгэсэн болно. Судалгааны материал болон ийлдсийг зохих зааврын дагуу авсан бөгөөд хамар залгиурын арчдасыг ариутгасан хөвөн тампоны тусламжтайгаар авч тусгай уусмалтай хуруу шилэнд хийж лабораторт авчиран зааврын дагуу боловсруулан урвалыг тавьсан болно.
Судалгааны ажлын үр дүн
Судалгаанд нийт 169 хүн хамрагдсан бөгөөд үүнээс 50 /29.5%/ нь эрүүл, 46 /27.3%/нь ууушигны цочмог үрэвсэлт өвчтэй, 28/16.6%/ нь уушигны архаг явцтай үрэвсэлт өвчтэй , 45 /26.6%/ нь амьсгалын замын цочмог халдварт өвчтэй гэсэн оноштой байв.ЦШБН урвалын үр дүнг хүснэгтээр үзүүлэв.

Хүснэгт №2-ыг хархад ЦШБН /цус шууд бус наалдуулах урвал/ урвалаар Mycoplasma pneumoniae эсрэг төрөгч илэрсэн байдал нь уушигны цочмог үрэвсэлт өвчтэй хүмүүсийн 20.0±8.0% архаг үрэвсэлтэй өвчтнүүдийн 15.0±7.9%, АЗЦХ өвчтнүүдийн 13.1 ±7.0 % Mycoplasma pneumoniae эсрэг бие урвалд (+) байлаа. Энэ нь бусад судлаачидынхтай тоирч байлаа.
Судалгааны ажлын дүгнэлт
1.    Mycoplasma pneumoniae эсрэг бие нь АЗЦХ болон уушигны цочмог үрэвсэлт өвчний үед 15.5±5.4%-26.0±6.5% -д харин эрүүл хүмүүсийн 8.0±3.8% -д илэрсэн.
2.    Mycoplasma pneumoniae эсрэг төрөгч уушигны үрэвсэлт өвчний 15.0±7.9% ба20.0±8.0-д харин АЗЦХ өвчтнүүдийн 13.1 ±7.0 %-д илэрсэн байна.
3.    Mycoplasma pneumoniae нь амьсгалын замын эрхтний өвчний үед багагүй илэрч байгаа нь тогтоогдсон бөгөөд уг халдварыг оношлоход ЦШБН /цус шууд бус наалдуулах урвал/ хэргэлэх нь үр дүнтэй ач холбогдолтой гэж үзэв.

Ном зүй

1. Байжмаратов.М.С Прозоровский С.В Этиопатогенез и ускоренная лабораторнаядиагностика микоплазменной пневмонии .Алматы 1988-163с
2. Байжанова М.М Укбаева Т.Д Компексная лабораторная диагностика респираторных инфекции у детей с неспеципическими заболеваниями легких. Алматы199-18с
3. Статисткийн мэдээлэлЭМЯ Улаанбаатар 1995-2000
4. Республиканская инфермациона-аналитическая газета№ 12.2000
5. Лыкова Е.А Боковой А.Г Персистенция пневмотропных возбудителей при острых бронхолегочных заболеваниях у детей.ЖМИЭ-2000-№4 С.43-47
6. Зигангирова Н.А Хойкова О.Ч Бархатова О.И Создание управляемой модели микоплазмоза ЖМИЭ-2000-№4 С.52-55
7. Покровский В.И. Покровский В.И, Онищенко. Г.Г, Черкаский Б. Л Актуальные направления совершенствования пропилактики инфекционных болезней// Эпидемологи и инфекционние болоезней-2000-lc 4-7
8. UranoTet .al Infection of Mycoplasma pneumoniae//mod medl992-y.3-p.9/
9. Uedum S.A Sondergar A 6 Anderson A. Evaluatuon of commercial enzyme immunoglobulin G antibodies //Eur. J/Clin/Microbiol. And infec. Diseases.-1993 v3-P.9.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1030
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК