Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2002, (014) 2002.No2(014)
Гавал тархины хүнд гэмтлийн үе дэх цус хуралтыгмэс заслын аргаар авсны дараах эрчимт эмчилгээ
( Судалгааны өгүүлэл )

/ Б.Оюунцэцэг Д.Ванчинсүрэн Г.Тунгаамаа/

 
Абстракт

Гавал тархины гэмтлийн үед хурсан цусыг мэс заслын аргаар авч эмчилсэний дараа үед оновчтой эрчимт эмчилгээг явуулах нь өвчтөний цаашдын амьдралд онцгой нөлөөтэй байдаг . Эрдэмтэдийн судалгаагаар гавал тархины дараах хүнд гэмтлийн цус хуралт нь бүх гэмтлийн 2-4%-ыг эзэлдэг. Гавал тархиний гэмтлийн судалгаа.

Гавал тархины цус хуралтаас болж эмчлүүлсэн эмчлүүлэгсдийн 40% нь үхэлд хүрч байгаа болон гэмтэлийн улмаас үүссэн цус хуралтыг аль болох эрт мэс заслын аргаар авч эрчимт эмчилгээг оновчтой үргэлжлүүлэх нь эмчлүүлэгчдийн тавиланд сайн үр дүн өгч байна.
Хожуу оношлогдсон тохиолдолд тархины эс эдэд эргэшгүй өөрчлөлт гарч дилокация үүсч үхлийн хувь ихэсдэг . /70-80% И.М. Ирчер, Ю.М. Исаков, Л.Б. Лахтермон, Л.Х. Хиттран, В.В. Лебедьев/
Бүх гавал тархины гэмтлийн 12-94 хувьд гавал ясны хугарал цууралт хавсраи тохиолддог байна. / С.БЗатррябан 1965 В.М. Угрюмов1974/
Зэвсэгт хүчний клиникийн төв госпитальд сүүлийн арван жилд гавал тархины хүнд гэмтэл авсан 87 эмчлүүлэгч эмчлэгдсэнээс 38 эмчлүүлэгч дэд мэс заслын аргаар хурсан цус авах мэс засал хийгдсэн байна.
Хагалгаа хийгдсэн .эмчлүүлэгчдийн гавал тархины гэмтэл цус хуралты хэлбэр

Хагалгаа хийлгэсний дараах үед тархи уушигны хаван үүсэх , шархны сэдрэлт , халдвар авах уураг тархины цусан хангамжийн хямрал түүнчилэн хоёрдогч хүндрэл үүсэхээс урьдчилан сэргийлж оновчтой эрчимт эмчилгээ явуулах нь мэс заслын эмчилгээг үр дүнтэй болгоно.Гавал тархины гэмтэлийн үед хурсан цусыг мэс заслын аргаар авсаны дараах үеийн хүндрэл /Судалгаа №2/

Иймд дээрх хүндрэлүүдэээс урьдчилан сэргийлэх дараах арга хэмжээг санал болгож байна.
1. Тархины хаван -гавал тархины гол хүндрэлийн нэг бол тархины хаван юм. Тархины хаванг 2 бүлэг болгон хувааж үздэг.
•    Цитотоксический отек мозга /Тархины эсийн дотор хаван/ энэ нь тархины эсийн сарьсны үйл ажиллагаа болон тархины эсийн бодисын солилцооны өөрчлөлтийн үр дүнд үүсдэг. Ялангуяа эсийн дотор шингэн хуримтлагдан тархины бүх гадаргуугаар тархдаг.
•    Вазогений отек мозга /Судасны гаралтай хаван/ Цус тархины хориг болон тархины судасны нэвчимтгий чанар ихсэж судасны дотор хана гэмтсэнээс тархины эсийн гадна хөндийд шингэн хурж хаван үүснэ. Энэ хэлбэрийн хаванг набухание мозга гэж нэрлэдэг.
Цаашид тархи хөөснөөс тархины эзлэхүүн ихсэж улмаар Foromen magnum руу бага тархи чихэгдэн дарагдсанаар уртавтар тархинд байрлах амьсгал судас хөдөлгөх төвийн үйл ажиллагаа дарангуйлагдан өвчтөн гэнэт нас барах аюултай.
Гавал тархины доторхи даралт болон хаванг бууруулах эмчилгээний ерөнхий зарчим
Тархины хаванг эрт оношилж урьдчилан сэргийлж тархины хаванг хөөх эмчилгээг зөв хэрэглэх нь эмчилгээний гол зарчим юм.
1.    Өвчтөний байрлал :Өвчтөнг нуруугаар нь байрлуулан хэвтүүлж байгаа тохиолдолд цээжийг 30 хэмээр өндөрлөн толгойг эсрэг тал руу харуулах шаардлагатай.
2.    Толгойн хэсгийг өндөрлөхгүй тохиолдолд өвчтөн толгойгоо хойш гэдийлгэснэээс гавлын дотрхи даралт ихсэн улмаар тархины хавангийн тархалт ихэсдэг.
3.    Өвчтөн толгойгоо гэдийлгэснээс болж хэл унах аюултайгаас гадна. Ходоодны агууламжууд болон шүлс цэр салстууд амны хөндийд хуримтлагдан өвчтөн гэнэт огиулж бөөлжсөнйи улмаас амьсгалын замд саад үүсч аспираци болох аюул тулгардаг.
4 Гипоосмолярийн уусмал Манитолыг хэрэглэхдээ өвчтний цээжийг 30 хэмээр өндөрлөн толгойг эсрэг тал руу харуулах шаардлагатай.
5. Өндөр даралтат энэ даралттай уусмалыг богино хугацаанд хэрэглэж байгаа энэ тохиолдолд гавлын доторхи даралт ихсэн хавангийн тархалт нэмэгдэн тархи дарагдах аюулаас гадна дахин хаван үүсдэг байна. Эмчилгээний тактик
Гавлын доторхи даралт бууруулах 4 н бүлэг эмийг хэрэглэнэ.
1.    Гипоосмолярийнуусмал
2.    Салуретик
3.    Кортикостериод гормон
4.    Диакарб
Осмотик шээс хөөх эм хэрэглэх заалт
1.    Гавлын доторхи даралтын хурц үед
2.    Тархины хавангийн шинж илэрч байгаа үед
3.    Яаралтай хагалгаанд өвчтөнг бэлдэж байгаа үед
Хэрэглэх арга: Манитол- эхний тун нь 0.25-1.0 г/кг /150-200мл/15 минутад-дуслаар хэрэглэхдээ өвчтний цээжийг 30 хэмээр өндөрлөнө. Давтан тунг өвчтөний клиник байдлыг үнэлэн хийнэ. Манитол нь тархины эдийн хэмжээг багасгахаас гадна нугасны шингэний хэмжээг багасгаж тархины хаванг бууруулдаг. Хийж болохгүй тохиолдол Гавал дотор цус алдаж байгаа болон гематомтой тохиолдолд хэрэглэж болохгүй . Тархи цусны хориг болон тархины бичил судсууд гэмтсэн тохиолдолд бичил судасны нэвчимтгий чанар ихэссэн тохиолдолд судсаар дамжин эм тархины эдэд хуримтлагдаж судасны гаралтай хаван үүсэж болдог.
Манитолын тунг хэтрүүлэн хэрэглэж болохгүй.
1.    Манитол н ь шээс нэвчилтийг нэмэгдүүлж эргэн шимэгдэлтйиг багасгадаг . тархинд байгаа эдийн шингэнг өөртөө татдаг муу талтай .
2.    Манитолын тунг хэтрүүлэн хэрэглэхэд тархины эсийн гадна болон дотор хөндийд шингэн ихээр хуримтлагдан улмаар дээрх шингэнүүд хоорондоо нэгдэж тархины хаванг ихэсгэж улмаар тархины эзлэхүүн ихсэн уртавтар тархи дарагдан амьсгал зүрх судасны төв дарангуйлагдан богино хугацаанд хүндрэлд хүрэх боломжтой.
Ганцхан манитол тархины доторхи даралт тархины хаванг бууруулдаг гэдэг ойлголт байж болохгүй тархины гэмтлийн үед хэрэглэдэг ихэнх эмүүд тархины хаванг бууруулдагаас эдгээр эмүүдийн үйлчилгээг сайн мэддэг байх ёстой.
2.Глицирин    10-30% уусмал 0.25-1 г/кг аар буюу уухаар 30 мл-ыг 4-6 цагаар ийлдсийн даралтыг ихэсгэдэг ба тархи цусны хоригоор нэвтэрдэггүй ба тархины хаванг бууруулахад    хэрэглэнэ.
3.Салуретки    Фуросемид оссмотик шээс хөөгчдийг бодвол үйлчилэх хугацаа богино .Дангаараа тархины хаванг бууруулдаггүй Манитолын үйлчилгээг дэмжиж өгдөггүй. Иймээс манитолыг хийгээд 2-4 цагийн дараа Фуросемидыг хэрэглэх хэрэгтэй байдаг.
4.Кортикостеройд    гормон. Тархины хавангийн үед өргөн хэрэглэдэг. Тархи цусны хоригийн үйл ажиллагааг сэргээж, судасны ханын нэвчимтгий байдалыг1 багасгадаг. Тархины сарьсийн үйл ажиллагаа. Цусны эргэлтийн үйл ажиллагааг сайжруулдаг. Сүүлийн үед тархины хавангаас урьдчилан сэргийлэх болон эмчилгээний зорилгоор ялангуяа тархины бодисын солилцоо болон цусны эргэлтийн хурц өөрчлөлтйин үед хэрэглэдэг.
Дексаметазон. Эхний тун 10 мг судсаар дараа нь 4 мг булчинд 4-6 цагаар шоктой болон даралт унасан тохиолдолд өндөр тунгаар 0.2-1,5мг/кг ыг 6-7 хоног хэргэлнэ .Энэ нь цусны бүлэгнэлтийг ихсгэдэг үүнээс ахих хэрэггүй шокийн үеийн үндсэн эмчилгээний нэг учраас шаардлагатай бол энэ тохиолдолд Гепарин эмчилгээг шинэ хөлдөөсөн плазмтай хавсран хэрэглэнэ. Дексаметазоныг дараах нөхцөл хангасан тохиолдолд хийх хэрэгтэй
1. Ходоод гэдэсний цус алдалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор эхний үед антоцидын эмийг хэрэглэнэ. Дексаметазоныг хэрэглэж байгаа үед ходоодны шүүсэнд хүчил маш хурдан ихэсдэг учраас ходоодны шүүсэнд түүний хүчиллэгийг тодорхойлох хэрэгтэй . Боломжгүй тохиолдолд бага тунгаар хэрэглэнэ. Ходоодны агууламжид байгаа хүчлийг багасгах зорилгоор Алмагелийг өдөрт 4 удаа цайны халбагаар амаар болон зоондоор өгнө. I •    2. Антигистамины эмчилгээ : демидрол .Пипольфеныг ердийн тунгаар хэрэглэнэ.
#    Гавал тархины гэмтлийн үед хурсан цусыг мэс заслын аргаар авсны дараа
?    уушигны үрэвсэл уушигны хавангаас урьдчилан сэргийлэх
Амьсгалын замын хүндрэл нь гуурсан хоолойн шүүрлийн үйл ажиллагаа өөрчлөгдөж гуурсан хоолойн булчингийн тонус суларч ханиах найтаах залгих рефлекс алдагдсанаас амны хөндийд шүлс салс цэр ходоодны агууламж хуримтлагдаж амьсгалын системд саад учруулж бөглөрлийн хам шинжүүдээр хүндрэл үүсч болно. Уушиганд бага эргэлтийн хүндрэл гарч уушигны хялгасан судасны дотор цус бүлэгнэлийн тархалт явагдаж цус зогсонги байдалд орно. Иймээс:
1.    амны хөндийд хуримтлагдсан цэр салс салст шүлс ходоодны агууламжийг цэвэрлэх соруулах хэл унахаас сэргийлж хэл дарагчийг хэрэглэн толгойг хажуугаар нь байрлуулан амьсгалын замын саадыг чөлөөлнө.
2.    Уушиг хавагнаж эхлэх шинж эхлэх үед шаардлагтай тохиолдолд цагаан мөгөөрсөн хоолойд гуурс тавьж хиймэл амьсгалын аппаратанд оруулан Ра02-РаС02 болон амьсгалын аппаратыг амьсгал гаргах төгсгөлд даралттай явуулж хүчил төрөгчийг спирт 96 хэмийн хольцоор дамжуулан өгөх доргиох иллэг хийж гуурсаар идэвхитэй соруулалт явуулна.
3.    Гуурсан хоолойг өргөсгөх эм хэрэглэнэ. Эуфиллин 2.4%-10мл -глюкоз 40% -Юмл в/в хийнэ.
4.    Антиоксидант эмчилгээ хийнэ. Хүчилтөрөгч эмчилгээтэй хавсран хийнэ. Үүнд ГОМК, Седуксин .Дропридол тохирсон тунгаар хэрэглэнэ.
5.    Хүчил шүлт болон ус эрдсийн солилцоо тэнцвэржүүлэх Натрия гидрокорбанат 3%-2.0 мл Витамин С 5%-4мл Калихлорид 7.5%-10-20 мл судсаар дусаах .
6.    Амьсгал дэмжих эмийн эмчилгээ Кордамин 2.5%-2мл ээр булчинд тарих. Гавал тархины гэмтлийн үед хурсан цусыг мэс заслын аргаар авсны дараа уураг тархины цусан хангамжийн хямралын эмчилгээ
I    Кавинтон тархины цусан хангамжийг ихэсгэнэ. Тархины судасны эсэргүүцлийг багасгана. Ялангуяа тархины судасны хана нарийсаж байна. Тэр газрыг өргөсгөх нөлөө их байдаг. Тархины эдэд явагдах бодисын солилцоо бичил судасны эргэлтийг сайжруулж тархины эдэд хүчил төрөгчийн шингэлтийг идэвхижүүлнэ. ЦИНАРЕЗИН- Кальцийн суваг хориглоно. Ноотропын бүлгүүд -Пирацитам тархины судасыг өргөсгөн цусан хангамжийг нэмэгдүүлж тархины эдийн бодисын солилцоог нэмэгдүүлж ой ухааныг тэтгэх үйлдэлтэй.
Антибиотик эмчилгээ Сонгосон антибиотекийг зохих тунгаар хийхээс гадна. Тархины халдварын үед халдвараас сэргийлэх зорилгоор .Эндолюмбально-Канамецин ЮОООед,    Контрикал 10-20000ед/сут, дексаметазон 4-8 мг аар .
Дүгнэлт
1.    Гавал тархины хүнд гэмтлийн үед хатуу хальсан доорх цус хуралт зонхилохоос гадна. Ихэвчлэн гавлын ясны цууралт зонхилон тохиолддог.
2.    Гавал тархины гэмтлийн үед цус хуралтыг мэс заслын аргаар авсны дараах хүндрэлээс тархины хаван илүү тохиолдож байна.
3.    Өвчтний биеийн байдал клиник байдлыг зөв үнэлж оновчтой цаг алдалгүй эрчимт эмчилгээ явуулсанаар үр дүн сайтай байна.
4.    Өвчтөнд асаргаа сувилгаа эрчимтэй хийснээр хоёрдогч хүндрэлээс урьдчилан сэргийлж чадна.
5.    Эмчилэгч эмч болон реаниматор эмчийн ур чадвар оновчтой эмчилгээ нь өвчтөний тавиланд ихээхэн нөлөөлнө.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 4901
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК