Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2002, (014) 2002.No2(014)
Элэгний хатүурлын эмнэл зүйн эрт оношлогооны асуудал
( Судалгааны өгүүлэл )

Б.Туул /ХӨСҮ төв/ Б.ЦогзолтмааХ.Цэдэвсүрэн Б.Баярмагнай Б.Байгаль /АУИС /

 
Абстракт

Элэгний хатуурал өвчний улмаас идэр залуучууд өвдөх явдал сүүлийн үед элбэгших хандлагатай боллоо.
Судалгааны зорилго:
Элэгний хатууралынн эрт илрэх шинжийг судлах
Судалгааны арга ба материал:
0-59 насны эрэгтэй 27 эмэгтэй 22 нийт 42 хүн судалгаанд хамрагдлаа. Бүгд урьд өмнө ВГ аар өвчилөөгүй өгүүлэлтэй байсан. Бүх хүнд маркерийн шинжилгээг хийж имуноферментийн аргаар Оросын доод Новогород хотын оношлогооны иж бүрдэл системийг ашиглан тогтоосон бөгөөд хэт авиа оношилгоо болон уламжилалт биохимийн шинжилгээг хийж элэгний хатуурал гэсэн оношийг баталлаа. Судалгааны дүн :Судалгаанд хамрагдагсадыг насны байдлаар авч үзвэл 0-4 насны 2.0±1.1% /1/, 5-9 насны 4.1+2.8% /2/, 10-19 насны 8.2±3.9% /4/. 20-29 насны 14.6+5.0% /7/, 30-39 насны 36.8±6.89% /16/ 40-49 насны 24.4±6.1% /12/,50-59 насны 10.2+4.3% /5/байлаа.
Өвчний анхны шинж илэрсэн хугацаагаар нъ авч үзвэл 1-5 сарын өмнө 36.8 ±6.8% /18/,6-11 сарын өмнө 32.6±6.6%/16/, 1-3 жилийн өмнө 20.4±5.9%/10/,4-7 жилийн өмнө 4. ] ±2.8% /2/,түүнээс дээш жилийн өмнө 6.1±3.4% /3/
Эмнэлзүйн давтан шинжүүдийн давтамжийг судлахад судалгаанд хамрагдагсадын 83.7±5.2% /41/ хоолны шингэц муу , оройд гэдэс дүүрч цанхайж гүйлгэх эсвэл өтгөн хатах, цөс өвдөх зэрэг ходоод гэдэсний хямралын хам шинж ,.65.3%±6.8% /32/ ядарч бие сулрах 20.4±507% /10/ нь мэдэгдхүйц турах 12.2±4.6% /6/ нь арьс салст шарлах 6.1 ±3.4/3/ нь хамраас цус гарах шинж тус тус илрэв.
Маркерийн шинжилгээгээр судалгаанд хамрагдагсадын 28.6±6.4% /14/ В ба С вирус хавсарсан, 4.1+2.8% /2/ нь С вирус 3.2 ±3.9% /2/ В вирус 26.5±6.3% /13/ Дельта вирус 32.6±6.6% /18/ шалтгаан тодорхой бус байлаа.
Дүгнэлт:
1. Элэгний хатуурал өвчнөөр 30-39 насныхан илүү өвчлөх хандлагатай байна. 2. Ходоод гэдэсний хямралын хам шинжүүд, бие ядарч сульдах хам шинжүүд хавсарч тохиолдох нь элэгний хатуурлын эхний шинжүүд байдаг.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 338
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК