Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2002, (014) 2002.No2(014)
Мухар олгойн эмгэг жам, мэс заслын эмчилгээний асуудалд
( Судалгааны өгүүлэл )

Их эмч Р.Мөнхбаяр\\\\Бор-Өндөр\\\\

 
Абстракт

Хүний мухар олгой буюу өт хэлбэрийн унжилгыг манай ард түмэн аяндаа мухар олгой гэдэг болсон тул түүний үрэвслийг батлагдсан нэр томъёогоор мухар олгойтос гэж нийтээр ярьж заншиснаар мухар олгойн үрэвсэл гэх болжээ. \П. Долгор\
Мухар олгойн тухай ойлголт анагаах ухаанд нэвтэрсэнээс бүхэл бүтэн зуун өнгөрсөн боловч эмгэг жам оношилгоо эмчилгээний асуудал төгс шйидвэрлэгдээгүй байна. Манай оронд жилд 5000 гаруй хүн мухар олгойн мэс засал хийлгэж яаралтай мэс заслуудын дотор 1 -р байр буюу 80% ыг эзлэж байна. Хагалгааны дараах эндэгдэл 0.8% П. Долгорын судалгаагаар \ Б,Гсюш Пунцаг С.Эрдэнэ нарын судалгаагаар 0.4% Колесов В.И.Томошук нарынхаар 0.2-0.4% байгаа нь бодит тоог үзвэл маш олон хүн хүндрэлд өртөж цөөнгүй хүн эндсэн нь тодорхой.
Өнөөг хүртэл эмгэг жамын ойлголт тодорхой бус шийдэгдээгүй байсан бөгөөд практик амьдралд хагалгааны дараах бүтэцийн шинжилгээг үндэслэж хариулт маягаар ангилж ирсэн . Мухар олгойн цочмог үрэвслийг явцаар нь улаймал , баалсан буюу идээт үхжсэн цоорсон гэсэн ангилал манай эмнэлгийн практикт дэлгэрчээ. Практик амьдралд илүү дөхөмтэй нь В.И.Клосевын ангилалыг бид баримталж иржээ. Энэ ангилал нь мухар олгойн хатгаа улаймал цоорсон буюу баалсан хүндэрсэн энэ ангилал нь эмнэлгийн практикт зарим талаар учир дутагдалтай байна . Иймд бид Т.М.Брйевийн ангилалыг толилуулж байна. Энэ ангилалаар мухар олгойн үрэвсэлийг хоёр бүлэг зургаан хэлбэр болгон ангилжээ.
1.    Анхдагч \жинхэнэ\
A.    Үрэвсэл зогсох эргэх
Б. Даамжирах баалах болон үжилд шилжих
B.    Бөглөрөх \даамжирах\
2.    Хоёрдогч \хуурамч\
A.    Урвал үүсгэх \ямар нэгэн үрэвсэлт өвчнөөс болж дархлааны урвалаар илрэх\
Б. Хамтарсан \хэвлийн бусад үрэвсэлт өвчнүүдтэй хобоотой.
B.    Хүрэлцсэн \зэргэлдээх эрхтэний үрэвсэл тархсанаас\
Мухар олгой нь 2 гэдэсний завсар дээр дархлааны хүлээн авагч эрхтэн юм. Энэ эрхтэний үрэвсэлд хоол тэжээл, удамшил нас хүйс халдвар гадны биет болон дархлаанаас ихээхэн хамаардаг болохыг орчин үеийн судалгаа харуулж байна. Мухар олгой нь хүүхэд болон залуу хүмүүст цусны болон тунгалгын судас мэдрэлээр баялаг байдаг. Харин 60 аас дээш насанд үүргээ гүйцэтгэж чадахгүй илүүдэл эрхтэн болж хувирдаг ба үрэвсэл нь цүлхэнгийн механизмаар явагддаг байна. Иймээс эвдрэлтэт үрэвсэл үүсэх нь олонтоо.
Харин эмэгтэйчүүдэд элбэг байдаг нь XX хромосом агуулдаг нь аутоиммуны үрэвсэл үүсгэх үндсэн нөхцөл болдог ба гормоны өөрчилөлтөөс хамаардаг болохыг судлаачид тэмдэглэсэн байна. Нөгөө талаар баруун өндгөвч судас мэдрэлээр баялаг байдаг энэ нь эрхтэний үрэвсэлийн үед хүрэлцэх үрэвсэл контактный аппендицит үүсгэдэг байна. Удамшилын хувьд Т-дарангуйлагч эсийн дутагдал Т-туслагч эсийн давуутай байдаг бөгөөд HLA-M8 ын эсрэг төрөгчийг агуулсан хүмүүст урдчилсан нөхцөл бүрддэг гэж үздэг . Мухар олгойн үрэвсэлд хоол гол нөлөөтэй болох талаар

гадаад дотоодын олон эрдэмтэд судалгаа хийжээ. Махан хоол гэдсэнд илжирч шингэдэг цагаан идээ ногоо гэдсэнд исэлдэж шингэдэг иймээс махан хоол бага хэргэлдэг Ветьнам, Лаос, Японнд мухар олгойн үрэвсэл бага байдаг байна. Энэ талаар манай оронд судлаач эрдэмтэн Ринчин 1961 онд монгол орны говь хээр хангайн бүсэд оршин суудаг хоол тэжээлийн болон амьдралийн хэв маягаараа ялгаатай хүмүүст хийсэн судалгаагаараа энэ байдал харилцан адилгүй байгааг хоол тэжэлийн байдалтай холбон тайлбарласан байдаг. Мухар олгойн үрэвсэл явагдахад дархлалын систем суларч хэсэг газрын хэт мэдрэгшилт дархлалын хариу явагддаг байна. Үүний нотолгоо нь даамжирах үрэвсэлийн явцад иммунглобулин G болон Е 2 дахин нэмэгдэж эргэх үрэвслийн үед өөрчилөгдөхгүй байгааг судлаачид тогтоосон байна. Бидны амьдрал практикт 2догч үрэвсэл багагүй тохиолддог ба энэ нь хуурамч үрэвсэлд байдаг бөгөөд эргэх процесс байдаг. Жишээ нь ангина , назоаденит , мөн гэдэсний өвөрмөц үрэвсэлээс болж хамтаар үрэвсэх тохиолдол байдаг.
Орчин үед дурангийн шинжилгээ мэс заслын практикт нэвтэрсэн нь эмгэг жамын дагуу оношлож аль болох эрхтэнг хамгаалах эмчилгээ хийхийг биднээс шаардаж байна. Мухар олгойн цочмог үрэвслийг эхэн үед нь тухайлбал эс, эдийн биет өөрчлөлт бүрдээгүй тэрхэн үед нь оношловол заавал мэс заслын эмчилгээ хийх шаардлагагүй бөгөөд мухар олгойн хатгаа оношоор эмээр болон зүү эмчилгээ хийж болно. Мухар олгойн үрэвсэл даамжирсан тохиолдолд мэс засалын эмчилгээ хийх зарчимтай.
Орчин үед шинжилэх ухаан техникийн дэвшилийн үсрэнгүй хөгжилийн үр дүнд хэвлийн хөндийн мэс засалд дурангаар хийх мэс засал шийдвэрлэх үүрэг гүйцэттэх болж хэвлийн хөндийн мэс ажилбар хийхдээ гэмтэл бага үүсгэх шархыг бага нээх аль болох оновчтой өвчтөнд зовиур шаналгаа бага байх бүтэцийн онцлогт тохирсон m jc засалыг хийх нь ач холбогдолтой.
Судалгааны зорилго
Бор-Өндөр хотын НЭМТ-ийн мэс заслын тасагт мухар олгойн мэс заслыг хөндлөн зүслэгээр боолт чацархайн аргаар хйигдсэн байдал түүний үр дүнг мэдээлэх
Судалгааны аргачлал хэлцэмж үр дүн
Бор-Өндөр хотын НЭМТ-ийн мэс заслын тасгийн хагалгааны журналыг ашиглаж 2001 онд мухар олгойн мэс заслыг хөндлөн зүсэлгээр боолт чацархайн аргаар хийлгэсэн янз бүрийн насны 100 хүнийг түүвэрлэж судалгаанд хамрууллаа. Дундаж үзүүлэлтүүдийг гаргаж хүснэгтээр хаууллаа. Үүнд : нас, ор хоног, оношоор хүснэп байгуулав.

Хагалгааны аргачилалын хувьд хөндлөн зүсэлгийг хэвлийн баруун доод хэсэгт хэвлийн шулуун булчин, гадна ташуу булчингийн уулзвар шөрмөслөг хэсэгт баримжаалж арьсны ширхэгийн дагуу хөндлөн олгойн байрлалаас хамаарч дээр доор байрлалд зүслэг хийж арьсаа нээгээд гадна ташуу булчингийн хальсийг хөндлөн нээж шулуун булчингийн дагуу баруун захаар нь шөрмөслөг хэсэгт булчин дайруулалгүйгээр хэвлийн гялтантай хамт нээж мухар олгойг боолт чацархайн аргаар хийж угын салстыг түлэгчээр түлж соривжилт үүсгэж хийсэн энэ арга нь кисет оёдол тавихгүй байгаа учир хагалгаа гаталдаа шаналгаа бага харьцангуй жижиг зүсэлгээр богино хугацаанд хийгдцэг шархны эдгэрэлт хурдан ор хоног бага байна. Зүсэлгийн хэмжээ дундажаар 4-6 см энэ талаар мэргэжлийн хэвлэлүүдэд бичигдсэн зүйл бага байна.
Дүгнэлт
1.    Оношоос хамааралгүй 76% нь 4-6 хоногт эмнэлгээс гарсан ба 24 % нь 6-14 хоногт эмнэлгээс гарсан байна. Энэ нь хагалгааны дараа янз бүрийн хүндрэл бага байгааг харулж байна.
2.    Булчинг гэмтээхгүй байгаа нь хагалгааны дараа өвдөлт бага ,кисет оёдол тавихгүй байгаа нь гэдэс ходоодны замаас гарах хямрал бага байна.
3.    Хөндлөн зүсэлгийг харьцангуй бага зүсэж боолт чацархайн аргаар хийж угын салстыг түлж хатууруулсан нь үр дүнтэй байгаа нь бидэнд ажиглагдав.

Ном зүй

1. Т.Шагдарсүрэн \\\\Моондой Мэс заслын өвчин\\\\
2. П. Долгор \\\\Мэс заслын зарим өвчний оношилгоо эмчилгээ\\\\
3. Б. Гоош \\\\Мэс заслын өвчин\\\\
4. Д.Авирмэд ҮХүүхдийн хэвлийн хөндийн яаралтай мэс засал\\\\
5. Н.Мөнхтүвшин Щархлааны үндэс ба эмгэг\\\\
6. Ж.Биндэрьяа, Ш.Баатар \\\\Myxap олгойн хагалгааны шинэ хувилбар\\\\
7. Г.Баяраа С.Эрдэнэ \\\\Хэт тарган хүмүүсийн мухар олгойг авах хөнгөвчлөх арга\\\\
8. Островерхов \\\\Оперативная хмрургия\\\\
9. А.А. Русанов \\\\Аппендицнт\\\\1979г
10. Т.М.Браев \\\\К проблемс острого аппсндицита\\\\ Вестник хирургия 1999г
11. Т.А Дружинина Б.А.Молотилов Н.И.Бранова А.С. Ивачев \\\\Содержание общего иммуноглобулина Е у больных с острым аппендицитом\\\\
12. Р.Мөнхбаяр\\\\ Мухар олгой авахад хагалгааны зүслэг буюу хүрцийг сонгох асуудал ба шархны эдгэрэлт А Онош сэтгүүл 2001 он №3 хууд 28
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 6848
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК