Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2002, (014) 2002.No2(014)
Улаан хоолой, ходоод, дээд гэдэсний хавдрын оношлогооны асуудалд
( Судалгааны өгүүлэл )

Тэргүүлэх зэргийн эмч Ч.Ухнаа \\УКИНЭ\\ Их эмч Т.Цэндсүрэн \\УК11НЭ\\

 
Абстракт

Судалгааны үндэслэл
Дэлхийд элбэг тархсан хавдруудын нэг хэлбэр нь ходоодны хорт хавдар юм.
А.М.Гарин, Базин нарын судалгаагаар \1997\ нийт хорт хавдраар өвчилсөн эрэгтэйчүүдийн 14,3 %, эмэгтэйчүүдийн 11,1 % нь ходоодны хорт хавдартай байдаг байна.
Ходоодны хорт хавдар нь дэлхийд сүүлийн жилүүдэд буурч байгаа аж. АНУ-д сүүлийн 50 жилд 74% буурсан буюу 100000 хүнд 30 тохиолддог байснаа 8 болсон, харин ОХУ-д сүүлийн 15 жилд эрэггэйчүүдэд 29% буюу 100000 хүнд 57,1 байснаа 40,4 хүртэл,эмэгтэйчүүдэд 32% буюу 100000 хүнд 25,1 байснаа 17,1 хүртэл буурчээ.
Япон улсын хүн амын дунд ходоодны хорт хавдар хамгийн элбэг буюу 100000 хүнд 25,1 тохиолддог /Терапевтический архив 1997/.
Ходоодны хорт хавдартай хүмүүсийн 5 жилийн амьдрах чадвар нь 30-40 жилийн туршид өөрчлөгдөөгүй, 20% байдаг ба энэ нь хорт хавдрын үе шаттай шууд холбоотой байдаг. Хорт хавдрын I шатанд 5 жилийн амьдрах чадвар 70%, II шатанд 30,2%, III шатанд 8,7%, IY шатанд 1,8% байдаг байна VJ.W.L.Fielda "Oxford Textbook of Oncology" 1995 \.
Судалгааны зорилго
Бид урьдчилан сэргийлэх үзлэгт зайлшгүй уян дурангийн шинжилгээ хийлгэх эмзэг бүлгийг тогтоох, хорт хавдар зонхилон тохиолдох байрлалыг судлах ба эсийн бүтцээр элбэг тохиолдох хавдрын хэлбэрийг тодорхойлох зэргийг зорилго болгов.
Судалгааны хүрээ, арга
Судалгаанд 1981-2001 оны 9 сарын 1 хүртэл 20 жилийн туршид УКНИЭ-ийн Уян дурангийн кабинетэд улаан хоолой, ходоод, дээд гэдэсний уян дурангийн шинжилгээ хийлгэсэн нийт 16497 хүн хамрагдлаа.
Судалгааны явц, үр дүн
16497 шинжилгээгээр 387 \2,3%\ хүнд улаан хоолой, ходоод, дээд гэдэсний хорт хавдар илэрсэн юм.
Ходоод гэдэсний дээд замын хорт хавдар ямар насны хүмүүст зонхилон тохиолдож байгааг, мөн хүйснээс хамаарч байгааг авч үзвэл:
40 хүртэлх насанд 39 \10%\, эрэгтэй 21, эмэгтэй 18
41-50 насанд 46 \11,9%\, эр 3, эм 16
51-60 насанд 95 \24,5%\, эр 6, эм 27
61-ээс дээш насанд 207 \53,5%\, эр 134, эм 73 тохиолдож байв.
Хорт хавдар эрэгтэй хүмүүст 65,4% буюу эмэгтэйчүүдээс \34,6%\ 2 дахин олон байлаа \р<0.05\. Хавдрын байршил: Улаан хоолойд: 112 \28,94%\ дээд хэсэгт 14\3,6%\

бага махианд их биед тархмал нэвчилт гарах хэсэгт
45 \11,7%\ 27 \ 6,9%\ 18 \4,7%\ 6 \1,5 %\
Дээд гэдэсний булцуунд\ 0,26% \ тус тус байрлаж байв. Эсийн 126 шинжилгээнд анализ хийж үзвэл: Улаан хоолойд:
Хавтгай хучуур эсийн хавдар 28,2 \22,2%\
Эпидермоид хавдар Задарсан хавдар Ходоодонд:
Булчирхайлаг эсийн хавдар бага ялгаралтай дунд зэргийн ялгаралтай өндөр ялгаралтай эсийн ялгарлыг заагаагүй Шигтгээ хэлбэрийн Нэвчмэл хавдар Cancer in citu
1 \0,8%\ 1 \0,8%\86 \68,3%\ үүнээс: 45 \35,9%\ 6 \4,8%\ 16 \12,7%\ 19 \15,1%\ 5 \3,9%\ 3 \2,3%\3 \2,3%\ илэрлээ.

Дүгнэлт
1.    Бидний судалгаагаар хоол боловсруулах дээд замын хавдар нь эрэгтэйчүүдэд бараг 2 дахин илүү давтамжтай тохиолдож байсан ба 60-дээш насны хүмүүс ихэвчлэн өвчилж байгаа нь тэднийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамааруулахдаа хавсарсан өвчний эсрэг заалтгүй бол улаан хоолой , ходоод, дээд эдэсний уян дурангийн шинжилгээнд зайлшгүй хамааруулах шаардлагатайг харуулж байна.
2.    Хорт хавдар зонхилон тохиолдох байршил нь ходоодны орох хэсэг байгаа нь монголчуудын хоол хүнсний бүтэц , хооллох зуршилтай холбоотой эсэхийг нарийвчлан судлах шаардлагатай.
3.    Эсийн бүтцээр хамгийн хоруу чанар бүхий эсийн ялгарал багатай \низкодифференцированная аденокарцинома\ хамгийн элбэг тохиолдов.
The analysis of upper part of digestive tracts cancer
SUMMARY
Background and Study Aims: The stomach, esophagus cancer are one most common diseases in Japan, Russian, and Mongolia. Aim of the this study was to determinate upper part of digestive tract's cancer's high risk group, its cell type and cancer common localization of among the population of health service area of the Second General Hospital.
Patients and Methods: A study was performed on 16497 patients observed on between 1 January 1981 and 1 September 2001 in the Endoscopy room. In 387 cases we detected upper digestive tract's cancer.
Results; Over 50% of 387 cancer found patients were in age over 60, correlation percent male: female was 2:1. The common localization of the cancer was cardiac part of the stomach. /127 cases or 32.8%/. Low differentiated adenocarcenoma was most popular among the stomach cancer. \35.9%\
 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 344
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК