Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2002, (013) 2002.No1(013)
Монгол хүний цул эрхтэний эд, эсийн эрүүл ба эмгэг үеийн стерометрийн судалгааны үр дүн, түгэлт
( Судалгааны өгүүлэл )

М. Туул Ц.Сүхбаатар Д. Сабуупүрэв Л.Лхагва Ж.Батсуурь Н.Мөрөн С. Аюуш баатар М.Энхбаяр Х.Батбаяр Д. Чулуунбаатар (ХСҮТ. АУИС. АУХ.ЭСШЭТ)

 
Абстракт
Хүний дотоод эрхтний бичил бүтэц , түүний хэмжил зүйн талаарх судалгааг стерометр, ультрастереометрийн зэрэг маш өндөр түвшинд дэлхий дахинаа хийж байгаа төдийгүй эмгэг өөрчлөлтийн математик модфикацлал хийж чанарын өөр түвшинд мэдээлэл цуглуулж оношлолыг хийх болжээ.
Цито болон кариометрийн судалгааны үзүүлэлтүүд нь эмгэг өөрчлөлтийн үеийн эс ,эсийн бөөмийн тоо, хэлбэр хэмжээ, эзлэхүүний хөдлөл зүйг харьцуулан судлах үнэлэхэд суурь мэдээлэл болдгыг Хесин . Я.Е 1967 он Jacobi.W 1925, 1935 нарийн эрдэмтэд тэмдэглэсэн бол уушгины гистометрийн судалгааг E.Weibei 1964. 1970 нарын бөөрний нефрон дүүний хэсгүүдийн гистометрийг Г.Г .Автандилов 1963,1990 И.Б. Зукакова 1971 Ю.Л. Перов 1984 M.Palkovits. B.Zolnai 1963 эс бөөмийг хэмжих арга зүй баримтлах зарчим математик анализ хийх аргыг Ташкэ. К 1980 нарын судлаачид судлан тууривсан бүтээлүүд олонтаа байна.
Манай улсын нөхцөлд энэ чиглэлийн судалгааны суурь болох дотор эрхтэний хэмжил зүйн судалгааг анх 1996 онд Монгол хүний цул эрхтэний эрүүл ба эмгэг үеийн гистоморфометрийн судалгааг М. Туул 2000 тус тус хийсэн байна. Хүний бие зүйн дасан зохицолын хэмжээний тухай буюу хүний бие мах бодын дотрохи эд, эсийн эрүүл ба эмгэг үеийн бүтэцийн хэмжил зүйн талаар хийсэн судалгааний ажил мэдээлэл ховор байгаагаас цаашид гүнзгийрүүлэн цито, кариометр , стерометрийн түвшинд судлах шаардлаг гарч байгаа юм.
Энэхүү бүтээлд монгол хүний уушги, элэг, бөөрний эд, эсийн эзлэхүүний дундаж үзүүлэлтийг тогтоож уламаар харьцангуй эрүүл архины хордлого ба бөөрний архаг үрэвсэлийн үеийн эзлэхүүний үзүүлэлтүүдийн ажиглалтын ба онолын түгэлтийг харьцуулан судалсан дүнг илтгэж байна.
Судалгаанд хэмжил зүйн шинжилгээний үндсэн шалгууруудыг баримтлан харьцангуй эрүүл уушгины 406 альвол, элэгний 414 эс, бөөм бөөрний нефроны биеэнцэр, судаслаг түүдгэнцэр тус тус 436 архины хордлогын үеийн 356 альвол, элэгний 300 эс, бөөм бөөрний нефроны биенцэр, судаслаг түүдгэнцэр тус тус 238 бөөрний түүдгэнцэрийн архаг үрэвсэлийн үеийн 130 альвиол, элэгний 160 эс ,бөөм бөөрний нефроны 167 биенцэр, судаслаг түүдгэнцэрийн шугаман хэмжээсийг Г.Г.Автандилов 1995 Ү. Collan 1983 нарын аргаар авсан.
Бид доктор Г.Г.Автандилов 1963. 1990 E.Weibei 1964 M.Palkovits. B.Zolnai 1963 Ташкэ 1980 нарын олон судлаачидын судалгаанд үндэслэн математик загварчилал хийж эд , эсийн эзлэхүүнийг дундаж радиустай бөмбөрцөг зургаан талт призм .цлиндер, эллепсийн эргэлтээр үүссэн биетийн эзлэхүүнээр тус тус томъёолон Ц.Сүхбаатар М. Туул 2001 шугаман хэмжээсэнд тулгуурлан тодорхойллоо.
 
Судалгааны дүнд харьцангуй эрүүл уушигний альвеолын эзлэхүүн 305862,32+5845,22 мкм куб, хордлогын үеийн альвеолынх 380140,85+6990,41 мкм куб , бөөрний архаг үрэвсэлийн үеийн альвеолынх 682514,2+2264,086 мкм куб .харьцангуй эрүүл элэгний эсийн эзлэхүүн 2184,178+36,98 мкм куб , бөөмийнх 299,94+3,805 мкм куб .хордлогын .еийн элэгний эсийнх 24184,11+447,96 мкм куб бөөмийнх 937,455+4055 '.чм куб , архаг бөөрний үрэвсэлийн үеийн элэгний эсийнх 28213,70+433,76 мкм куб .харвцангуй эрүүл бөөрний нефроны биенцэрийн эзлэхүүн 582146,999+6620,731 мкм куб, судаслаг түүдгэнцэрийнх 379847,847+5742,75 мкм куб хордлогын үеийн бөөрний -ефроны биенцэрийн эзлэхүүн 709273+15031,36 мкм куб, судаслаг -..дгэнцэрийнх 393936,97+7546,481 мкм куб, бөөрний архаг үрэвсэлийн эийн нефроны биенцэрийн эзлэхүүн 937146,236+25827,36 мкм куб с."аслаг түүдгэнцэрийнх 406477,26+14397,17 мкм куб хэмжээтэй байна. :'2рьцангуй эрүүл хүний уушигний альвеол , элэгний эс , бөөм бөөрний -ефроны биенцэр , судаслаг түүдгэнцэрийн эзлэхүүний дундаж .зүүлэлтүүдийн ажиглалтын түгэлт онолын түгэлттэйгээ нягт _.-элцээтэй байна. Харин эдгээр эд эсийн эзлэхүүн хордлогын болон =гхаг үшэвсэлийн үед харьцангуй эрүүд үеийнхээс ихээхэн ялгаатай - 0.001 байна. Архины хордлогын болон бөөрний архаг үрэвсэлийн еийн эзлэхүүний үеийн дундаж үзүүлэлтүүдийн ажиглалтын ба онолын _.~элт хэвийн тархалтын хуультай тохирохгүй байгаа нь харагдаж байна.
 
Summary
Results of the stereometrica I stady of cells and tissues of parenchymals organs of mongolians in hormal and patogical conditions
The research stady determined average volume indexes for air sac, hepatic cell , nephrone corpuscle, glomerulos in normal conditions and during alcohol intoxication and choronic glomerulonephritis . The stady has also established that the volume of those tessues and cells are different in case of intoxication and choronic inflammation than in comparatively healthy conditions D<0,001
The observed distribution at averagy volume indexes for air sac , Hepat ec cell , nephrone corpuscle ,clomerulos in comparatevely healty conditionswas incerttain correlation with theoretical distribution . At the same time observed distribution of average volume indexis in intoxication and choronic inflammation does not math with the formula normal distribution.
 
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 392
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК