Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2002, (013) 2002.No1(013)
Дэлхийн таван тивийн эмч нар хөнгөвчлөх эмчилгээнд зонхилон хэрэглэдэг эмийг судалсан байдал
( Судалгааны өгүүлэл )

Дэд доктор, дэд профессор Д. Одонтуяа (АУИС)

 
Абстракт
Дэлхийн өндөр настай хүмүүс өсөх хандлагатай байгаатай холбоотой бүрэн эмчлэгдэх боломжгүй, хөнгөвчлөх эмчилгээ шаардах өвчтөний тоо ихсэх магадлалтай байна. Хөнгөвчлөх эмчилгээнд ямар эмүүд илүү чухал болохыг уг судалгаагаараа тогтоох гэж Дуке Дикерсон оролдсон нь эмийн хангамж хомсхонтой Монгол улсын хөнгөвчлөх эмчилгээнд хэрэглэх эмийн бодлогын асуудлыг боловсруулахад туслах баримт болох юм.
Д. Дуке тусгай боловсруулсан асуумжийг 5 тивийн 25 улсын 50 эмчид явуулсан байна. Тухайн улсад хөнгөвчлөх эмчилгээ явуулдаг, хөнгөвчлөх эмчилгээ болон шинж тэмдгийн эмчилгээг удирдан явуулахад ажил, амьдралаа зориулсан хүмүүс сонгогдсон юм. Асуумжинд дараах улсуудаас 38 эмч хариу өгч оролцжээ: Австралиас 2, Канадаас 3, Чили улсаас 1, Колумбаас 2, Францаас 2, Германаас 4. Италиас 2, Люксенбургээс 1, Нидерландаас 1, Норвегээс 1, Польшоос 2. Сингапураас 1, Испаниас 1, Шведээс 1, Нэгдсэн Вант Улсаас 7, Америкаас 6, Уругвай улсаас 1 эмч тус тус оролцсон. Ямар шинж тэмдэг хөнгөвчлөх эмчилгээнд зонхилж байгаа нь улс орон болгонд зонхилох өвчин. нас баралтын шалтгаан, эмч. эмнэлэг, орчин, үзүүлж буй тусламжаас ихээхэн хамаарах боловч үндсэн шинж тэмдгүүд нь улс бүрд адил юм. Эдгээр үндсэн шинж тэмдгүүдэд: тамирдах. хоолонд дургуй болох, турж эцэх, айж түгших, өтгөн хатах, ухаан балартах, гутрах, дотор муухайрах, бөөлжих, өвдөх зэрэг хамаарна.
Нэмэлт шинж тэмдгүүдэд: ханиах, суулгах, амьсгаадах, залгихад зовиур үүсэх, хавагнах, халуурах, хүчилших, нойргүйтэх, мөөгөнцөртөх зэрэг хамаарах бөгөөд тэдгээрийг маш хурдан эмчлэх боломжтой.
Хөнгөвчлөх эмчилгээнд өргөн хэрэглэдэг 83 төрлийн эмийн жагсаалтаас хамгийн нэн шаардлагатай гэсэн 20 эмийг сонгохыг оролцогсдоос хүссэн байна. Эмийн жагсаалтыг хөнгөвчлөх эмчилгээний сургалтын материал, ном, сурах бичиг, судалгаа шинжилгээний ажил, эрүүл мэндийн өгүүллүүдээс авсан. Эмийн жагсаалтанд ороогүй атлаа тухайн улс оронд нэмэлтээр хэрэглэгддэг эмүүдийг нэмж бичихийг оролцогсдоос хүссэн байна. Ингэхэд 31 эмийг оролцогсод нэмж бичжээ. Иймээс хөнгөвчлөх эмчилгээнд хэрэглэгддэг эмийн жагсаалтанд 114 эм бүртгэгдсэн. 83 эмтэй эхний эмийн жагсаалтанд 8 эм огт хэрэглэгддэггүй гэсэн тул хасагдсан, иймээс хөнгөвчлөх эмчилгээнд өргөн хэрэглэгддэг эмийн шинэ жагсаалтанд 106 эм үлдсэн. Уг жагсаалтын 35% нь нэн шаардлагатай, 50 % нь хоорондоо өрсөлдөх ( орлуулан хэрэглэх) ба 11% нь сонгомол үйлчилгээтэй байсан. Нэн шаардлагатай гэж сонгогдсон 20 эмийн 9 нь ДЭМБ-ын зөвлөж буй нэн шаардлагатай эмийн жагсаалтанд багтаж байсан. Үүнд: амитриптилин, клоназепам, кодеин, дексаметазон, диазепам, галоперидол, метоклопрамид, морфин, нистатин зэрэг хамаарна.
Дээрх эмүүд нь хоолонд дургүй болох, турах, түгших, турж эцэх, өтгөн хатах, ухаан балартах, гутрах, залгихад зовиуртай байх, дотор муухайрч бөөлжих, өвдөх зэрэг шинж тэмдгүүдийг дарахад зонхилон зориулагдсан байна.
Хөнгөвчлөх эмчилгээнд нэн шаардлагатай 20 эмийн жагсалтанд янз бүрийн ангиллын эм (өвдөлт намдаах хар тамхины болон хар тамхины бус бэлдмэлүүд, сэтгэц түгшүүрийн эсрэг, бөөлжилтийн эсрэг, гутралын эсрэг, психозын эсрэг, кортикостероид, суулгалтын эсрэг г.м.) орсон бөгөөд түгшүүрийн эсрэг бензодиазепины бүлэгт мидазолам, диазепам, өтгөн хаталтын эсрэг эмэнд лактулоза, сенна зэрэг эмүүд хамаарсан юм.
 

Нэн шаардлагатай эмийн жагсаалтанд кортикостероид байх шаардлагатай гэж '00% үзсэн атлаа, кортикостероид эмчилгээний хүндрэлээр илэрдэг амны үөөгөнцрийг эмчлэх нистатин, кетокеназолын хэрэгцээ 47% байгаа нь сонирхолтой
Түгшүүрийн эсрэг эмүүд:18 оролцогч (47%) 2-оос дээш түгшүүрийн эсрэг буюу оензодиазепины бүлгийн диазепам, мидазоламыг сонгосон. Хагас амьдралаас нь хамааран түгшүүрийн эсрэг 2 эм сонгосон нь маш чухал юм. Удаан хагас амьдралтай (20-50 цаг) диазепам нь цусанд тун хурдан ихэсдэггүй, сийвэн дэхь кэнцентрац бага хэлбэлзэлтэй, эмийг хасахад эмгүйдлийн шинж үйсдэггүй зэргээр ашигтай. Гэвч диазепам болон бензодиазепины бүлгийн бусад эм нь сийвэнд хуримтлагдах, өдрийн цагаар хэт тайвшруулах, хөдөлгөөний идэвхийг бууруулах дутагдалтай талуудтай. Нөгөө талаас маш богино амьдралтай мидазолам нь (4 цаг ба түүнээс бага) сийвэнд хуримтлагддаггүй бөгөөд өдрийн цагаар тайвшруулах үйлчилгээгүй байдаг тул ашигтай, гэвч сийвэнгийн тун хурдан ихсэж , үйлчилгээ нь эрт дуусдаг тул эмгүйдлийн хам шинж илүү хүчтэй илрэх дутагдалтай. Нойргүйдэл болон урьд болсоноо мартах нь богино хагас амьдралтай бензодиазепиныг хэрэглэхэд үүсдэг. Гэвч богино амьдралтай бензодиазепин нь ерөнхийдөө хамгийн аюул багатай байдаг. Амьдралын төгсгөлийн шатанд байгаа өмөнтэй өвчтөний түгшүүрийн эсрэг эмийн эмчилгээнд бензодиазепины эмүүд нэн шаардлагатай нь мэдээж. Хөнгөвчлөх эмчилгээнд энэ шаардлагаар нэг эмийг сонгох шаардлагатай байгаа бол лоразепамыг сонгож болох юм. Лоразепам нь давтагдашгүй өвөрмөц сайн чанараараа зарим өвчтөнд сонгоход ашигтай байдаг. Түүний солилцоо Р450-аас хамаардаггүй тул зөвхөн элэгний үйл ажиллагаа гүн хямарсан үед илэрдэг. Идэвхгүй глюкуронид шээсээр ялгардаг. Бөөрний дутагдлын үед зөвхөн идэвхгүй хэлбэрээр сийвэнд эргэлдэх болно. Иймээс , эрүүл мэндийн хүнд эсвэл бага зэрэг асуудалтай өвчтөнд бензодиазепин сонгомол үйлчилгээтэй эм байдаг. Лоразепам нь мидазоламтай ижил булчинд тарих хэлбэрээр байдаг бөгөөд хурдан, бүрэн гүйцэд шимэгддэг. Лоразепам нас ахисан хүнд муугаар нөлөөлдөггүй . Энэ чанар нь архичин болон элэгний үйл ажиллагаа муудсан, эсхүл настанд хамгийн тохиромжтой байдаг. Хагас амьдрал нь харьцангүй богино тул хуримтлагдах нь ховор. 38 оролцогчоос 12 нь (32%) лоразепамыг сонгосон.
 
Өвдөлт намдаах хар тамхины бэлдмэлүүд: Өвдөлт намдаах хар тамхины бэлдмэлийг өтгөн зөөлрүүлж туулгах эмийн ижил сонгосон нь чухал юм. Өвдөлт намдаах хар тамхины бэлдмэлийг өвчтөнд өгч буй тохиолдолд туулгах эм хавсарч хэрэглэх нь зайлшгүй тул аль аль нь 100% шаардлагтай байх. Хар тамхины зарим бэлдмэлийг 3,94% сонгосон байсан. Сонгогдсон өвдөлт намдаах хар тамхины бэлдмэлд кодеин, гидроморфон, метадон, хэвийн сулардаг морфин, оксикодон, фентанил зэрэг хамаарна. Үйлчлэх хугацаа, хэрэглэх арга, зам, сийвэн дэхь хагас амьдрал зэргээс хамааран өвдөлт намдаах хар тамхины 4 бэлдмэлийг тохиромжтой гэж үзсэн байна. Хамгийн тохиромжтой гэж үзсэн 4 хар тамхины бэлдмэлд хэвийн сулардаг морфин, удаан сулардаг морфин, метадон, арьсаар нэвчдэг фентанил нар хамааарна. Эмийн үнийг харж үзвэл, метадон үнэтэй биш, морфины үнэ хэлбэлзэлтэй , харин арьсаар нэвчдэг фентанил маш их үнэтэй эм юм. Морфин бол хар тамхины сонгомол эм юм. Морфинд өвдөлт намдах нь бага бөгөөд гаж үйлчилгээ их байдаг зарим өвчтөнд метадоныг бага тунгаар өгөхөд өвдөлт намдаж, гаж үйлчилгээ нь бага байдаг. Морфинд тэсвэртэй нейропатик өвдөлтөнд метадон сонгомол үйлчилгээтэй хар тамхины бэлдмэл юм.
 
Гутралын эсрэг эмүүд: Амитриптилин мэтийн трициклик антидепресантыг гутралын үед өвдөлт намдаахаар үйлчилдэг туслах эмчилгээнд оролцогсод өргөнөөр сонгосон байна. Демпрамин, нортриптилиныг бодвол трициклик антидепресант нь аюулгүй үйлчилгээтэй, антихолинэргик үйлчилгээ нь бага байдаг. Иймээс амитриптилиныг хөнгөвчлөх эмчилгээнд өвдөлт намдаахаар хэрэглэдэг.
 
Бусад эмүүд Бусад эмийн ангиудаас оролцогсдын 45% нь прогестин (мегестрол ацетатыг) сонгосон байна. Өмөнгийн үсэрхийлэлтэй хүмүүсийн 80-90% нь турж эцдэг ба хоолонд дургүй болдог, ийм өвчтөнд мегестрол ацетат 90% плацебо болдог. Өвчний эрт шатанд өвчтөн жингээ алдах нь элбэг бөгөөд, заримдаа cap. хэдэн жилийн өмнө бодисын солилцооны онцлогоос турж эхлэх нь төгсгөлийн шат мэт харагдаж болох юм. Тураалыг үйсгэж буй механизмыг ойлгосноор түүнээс урьдчилан сэргийлж болох юм. Хоолонд дургүй болох, турж эцэхийг эмчлэх зорилгоор дексаметазон, преднизолон, дронабинол, метоклопрамид зэрэг эмийг хэрэглэж болно.
 
Ой нь муудаж, ухаан нь балартсан өвчтөнд галоперидол нэн шаардлагатай гэж 24 (63%) оролцогч үзсэн байхад 33 (87%) оролцогч галоперидолыг зөвхөн бөөлжилтийн эсрэг эм гэж үзжээ. Хар тамхины бэлдмэл. цацраг, хими эмчилгээнээс дотор муухайрч, бөөлжих шинжийг дархад галоперидол нь сонгомол үйлчилгээтэй гоц сайн эм бөгөөд өмөнтэй өвчтөний ухаан балартах шинжийг эмчлэх сонгомол эм юм. Бөөлжилтийн эсрэг эмүүдийн дунд Метоклопрамидын дараа (95%) галоперидол орж байна. 2-р хүснэгтэнд хөнгөвчлөх эмчилгээнд нэн шаардлагатай 20 эмийг сонгосон оролцогсдын тоо, эзлэх хувийг харуулсан. Энэ хүснэгтэнд 35%-с доош санал авсан эмүүдийг оруулаагүй, гэвч зарим эмнүүд. жишээ нь, Циклизин (Meclizine) 34%, Ибупрофен 34%, Преднизолон 34%, Ранитидин 34%, Цисапрайд 29%, Докусат Натр 18%, Метилфенидат 18% авсан нь эдгээр эмнүүдийг янз бүрийн хэмжээнд хөнгөвчлөх эмчилгээнд хэрэглэдэг нь харагдаж байна.
Хүснэгт 4. Өвдөлт намдаахад зонхилон хэрэглэдэг эмүүд
Дүгнэлт
 
Хөнгөвчлөх эмчилгээнд хэрзглэдэг нэн шаардлагатай эмүүд байдаг. Зарим улсад хөнгөвчлөх эмчилгээний эмүүд олдоц муутай. ховор байдаг гэвч нэн шаардлагатай 20 эмээр хангаж, иж бүрэн, тал бүрийн эмчилгээг хөгжүүлэх нь чухал Монгол улсад хөнгөвчлөх эмчилгээний албыг хөпжүүлэхийн тулд бид бусад улс оронд ямар эм нэн шаардлагатай байдгийг харгалзан үзэх нь зүйтэй
 
 
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1392
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК