Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2001, (012) 2001.No4(012)
Хүнс тэжээлийн тулгамдсан асуудал, хоол хүнсний технологийн шинэ чиглэл
( Судалгааны өгүүлэл )
Ph, доктор, дэд проф Л. Дамдинсүрэн Монголын Хүнсчдийн Холбооны , Гүйцэтгэх захирал "Хүнстех" корпорацийн ШУТ-ийн удирдагч
 
*
 
Абстракт
Монгол орны хүнсний нөөц хоол тэжээлийн бодит байдал Малын тоо толгойн сүүлийн арван жилийн дундаж өсөлт, эх малын тоонд тулгуулан •бидний хийсэн тооцооноос үзвэл Монгол орон жил бүр 200-аад мян.тн тураг мах, 500 сая л сүү үйлдвэрлэх бодит нөөцтэй бөгөөд энэ нь хүн амын хэрэгцээг физиологийн жишгийн дагуу хангаад зогсохгүй, экспортод жил бүр 30 мян.тн мах, махан бүтээгдэхүүн гаргахад хүрэлцээтэй нөөц юм. Харин үр тариа гурилийн үйлдвэрлэл сүүлийн арван жилд доголдож одоо хэгэцээнийхээ 70 хувийн инпортын эх үүсвэрээр хангаж өөрөөр хэлбэл импортоос хараат байдалд оржээ.__ Темс хүнсний ногооны үйлдвэрлэл ч газар тариалангийн уналтын хүрээнд 1990 оноос хойш доголдсон боловч харин 1997 оноос Ногоон хувьсгал үндэсний хөтелбөр хэрэгжүүлж, одоо хүнсний ногооны үйлдвэрлэлт 1985 оны түвшинд хүрчээ. Гэхдээ төмс хүнсний ногооны хэргэлээ ялануяа үрийн хувьд мөн л инпортоос хамааралтай байна.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд тохиолдсон бэрхшээл хямрал болон үйлдвэрлэлийн менөжментийн доголдлоос шалтгаалан хүнсний аж үйлдвэрлэлийн хэвийн ажиллагаа 1991 онос алдагдаж улам лавширсаар үйлдвэрийн аргаар боловсруулсан мах сүүний хэмжээ 2000 онд 1990 оны түвшингээс 15-30 дахин багасаж гурилын үйлдвэрлэлт хэргэцээний 30 хүрэхгүй хувийг хангах боллоо. Талх, чихэр бусад бүтээгдэхүүний үйлдвэрлэлт ч мөн их хэмжээгээр багасч аймгийн ихэнх хүнсний үйлдвэрүүд жимс ногооны консервын болон хүүхдийн сүүн тэжээлийн үйлдвэр зэрэг олон нэгжүүд бүр мөсөн зогсож цөцгийн тосыг огт үйлдвэрлэхгүй болов. ( хүснэгт-1)
" Зах зээлийн тогтолцоонд шилжих үед хүнсний аж үйлдвэрт ноцтой хямрал үүссэний зэргэцээ бас зарим дэвшил гарныг ч тэмдэглэх хэрэгтэй. Тухайлбал талх боов хиам сүү, зайрмаг ундааны жижиг үйлдвэрүүд буй болж бүтээгдэхүүний нэр төрөл, чанар, сав баглаа боодол шинэчлэгдэж байгаа юм.
 

Хөдөө аж ахуй хүнсний аж үйлдвэрт хүнсний гол нэрийн түүхий эд бүтээгдэхүүний үйлдвэрлэлт уналтын байдалтай байхад Монголын хүнсний хангамж хоол тэжээлийн түвшингийн асуудал сонирхол татах нь тодорхой. Бидний хийсэн дүн шинжилгээгээр хүн амын хүнсний хангамж, гол нэрийн бүтээгдэхүүний хэрэглээ 1991-1993 онд ноцтой доголдсон боловч сүүлийн 5 жилд ахиц дэвшилт гарч байгаа юм. (хүснэгт-2 ) Гэхдээ мах сүүнээс бусад бүтээгдэхүүний хувьд энэ нь инпортийн эх үүсвэртэй холбоотой.
Жишсэн дундаж хүнсний хэргэлээг илчлэг, шимт бодисоор тооцсон үнэлгээг Хүснэгт-.З- т үзүүлэв. Эндээс харахад монгол хүний хоол хүнсний илчлэгийн хэмжээ хэргэлээ 1990 оноос хойш буурсан боловч өнгөрсөн оноос дээшилэх хандлагатай болжээ. Гэхдээ өөх тосний хэрэглээ уурагийнхаас хэт давамгайлж нүүрс усны хангамж жишигийн 60-70 хувьд байна. Зохистой жишигийн дагуу хоол хүнсний уураг, өөх, тос , нүүрс усны харьцаа 1:0.73:4 байх онолын үндэслэлтэй байх боловч бодит амьдралд 2000 оны дүнгээр 1:85.5:2.8 болж илчлэгийн зонхилох хувь нь өөх тосоор хангагдаж, амин дэм зэрэг бодис бичил мах бодийн эх үүсвэр нүүрс усны хэрэглээ туйлын хангалтгүй түвшинд очжээ. Энэ нь монгол хүний хоол хүнсэнд төмс хүнсний ногоо жимс жимсгэний хэрэгцээг нэмэгдүүлэх шаардлагатай болохыг харуулж байна.
 
Монгол хүн амын дунд хоол тэжээлийн дутал болон илүүдлээс үүдэлтэй эмгэгүүд аль аль нь тохиолдож байна. Эрүүл мэндийн эрдэм шинжилгээний байгуулгага тогтоож эдгээрээс сэргийлэх нэгэнт тохиолдсон өвчин эмгэгийг анагаах талаар ихээхэн хүч хөдөлмөр гаргаж байгаач үүний үндсэн шалтгаан нь монгол орны нийгэм эдийн засагийн хөгжлийн төвшин хүн амын ядууралттай холбоотой билээ. Хоол тэжээлийн асуудалыг бодитойгоор авч үзвэл манайд хэт хоололт, өлмөн зэлмэн байдал зэрэгцэн оршиж байгаа юм. Хэт хоололт нь хувь хүний ухамсараас шалтгаалах асуудал гэж үзвэл хоол тэжэээлийн дутал өлөн зэлмэн байдалын эсрэг төр засагийн бодлого хэргэжих ёстой.
 
Хоол тэжээлийн дутал нь хүн амын тодорхой хэсэг тухайлбал хүүхэд эмэгтэйчүуд' амжиргааны баталгаат түвшингээс доош орлоготой хүмүүсийн дунд элбэг байгааг Нийгэмийн эрүүл мэндийн хүрээлэн Хоол судлалын төвөөс судлан тогтоожээ. Судалгаанаас үзэхэд уураг илчилгийн дутал ,цус багадалт, сульдаа, иод дуталын эмгэг элбэгших хандлагатай байна. Үүнээс гадна хоол хүнсний эрүүл ахуйн аюулгүй байдалаагс шалтгаалах эмгэг ч элбэг байгаа нь нууц биш билээ.
 
Энэ бүхнийг нэгтгэж дүгнэж үзвэл манай оронд хүнсний гол нэрийн түүхий эд; бүтээгдэхүүний нөөц байгаа боловч хоол хүнсний хангамж хэргэлээг жигд болгох зөв хоололтын бодлого хэрэгжүүлэх хоололтоос шалтгаалах өвчин эмгэгийг багасгах хүүхэд эхчүүд, өндөр настан, ядуучууд.өвчин эмгэгтэй хүмүүсийг хоол хүнсээр эмчдэн сувилах зэрэг тулгамдсан олон асуудал байгаа нь тодорхой болно. Эмчилгээ, сувилгааны хоол хүнсний технологийн чиглэл
Хүн заавал өвчин эмгэгтэй болсон хойноо эмчилгээ сувилалын хоол хэргэлэх ёстой юу эсвэл эрүүл байхын тулд зөв хооллох соёл мэдлэг эзэмших үүрэгтэй юу гэдэг нь зөвхөн манайд ч бус дэлхий нийтийн анхааарал татсан асуудал юм. Манай хөгжилийн өнөөгийн үе шатанд сувиллын болон хүүхэд өндөр настан хоол хүнсний асуудал -нийгэмийн бодлогод онцгой байр суурь эзлэх нь ойлгомжтой боловч улс орны нөөц бололцоонд тулгуурлан хүнсний аж үйлдвэрийн хувьд технологийн бодлогыг дараахь чиглэлээр хэрэгжүүлэх үндэстэй болно.Үүнд:
1. Биологийн идвэхт бодис ашигтай бичил биетнийг амьдаар нь агуулсан (Био бүтээгдэхүүний технологи )
2. Амин дэм бичил махбодиор элбэг хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг баяжуулах эсвэл тэдгээрийн агууламжыг биотехнологийн аргаар нэмэгдүүлэх технологи
_ 3. Хүн амын тодорхой хэсгийн хэргэцээнд зорииулсан бүтээгдхүүн тухайлбал хүүхэд хөхүүл болон жирэмсэн эмэгтэйчүүд өндөр настаны хоол тэжээлийн технологи
4. Өвчин эмгэгтэй хүмүүст зориулсан хоол хүнсний технологи
Дэлхийн хүнсний аж үйлдвэрийн технологийн хөгжилийн чиг хандлагад авч үзвэл дээрх чиглэлийн эхний хоёр нь Functional food буюу чиглэсэн зохицууулах үйлчилгээтэй бүтээгдэхүүн харин сүүлчийн хоёр нь Special food буюу зориулалтын хүнс гэдэгт хамаарах бололтой. Гэхдээ эдгээр бүтээгдэхүүнийг ялангуяа Functional food -ыг эрүүл хүн өдөр дутмын хоол хүнсэндээ хэрэглэж хоол хүнснээс шалтгаалах өвчинд нэрвэгдэхгүй байх бололцоотой учраас технологи нь аль болохоор томоохон хэмжээний үйлдвэрлэл явуулахад чиглэгдэнэ. Special food нь хүнсний аж үйлдвэрт бие дааан салбар болон хөгжиж байгаагын зэрэгцээ энэ технологи нь сургууль эмнэлэг асаргаа сувилгааны байгуулагын гал тбгоо айл гэрт ч өргөн нэвтэрчээ. Энэ бүхэнээс үзвэл хүн амын эрүүл мэндийг хамгаалахад х-үнсний аж үйлдвэрийн технологи улам бүр шийдвэрлэх ач холбогдолтой болж байгаа нь тодорхой байна. Хоол хүнсний асуудалд ийм байр суурьнаас хандаж манай орны хүнсний үйлдвэрийн салбар эрдэмтэд мэргэжилтэнүүд юу хийж чадах вэ гэдэгийг тодруулъя.
-1.Хүнсний бүтээгдэхүүнүүдийг йод төмөр кальци кали зэрэг бичил махбодоор баяжуулах технологийг эзэмшихэд онцын бэрхшээл айхгүй юм.Үүний тод жишээ нь хүнсний давсыг иодот калигаар баяжулах технологийг 1998 онд эзэмшсэн явдал. Азийн Хөгжилийн Банк, НҮБ-ын хүүхдийн сангийн төсөлийн хүрээнд гурилыг төмрөөр баяжуулах технологийг энэ оны эцэс, ирэх оны эхээр нэвтэрүүлнэ. Цаашдаа шаардлага Гарвал кальци, калигаар баяжуулах технологийг эзэмшиж болно. Гэхдээ гадаад улс орны туршилгаас үзвэл хүнсийг механик аргаар баяжуулах нь ирээдүйтэй технологи биш юм. Харин бичил махбодь агуулсан хүнсний түүхий эдийг оновчтой боловсруулах технологи чухал ач холбогдолтой болохыг сүүлийн үед онцлон анхаарч байна. Жишээ нь иод агуулсан далайн байцаа, замаг, төмөр агуулсан цус дотор мах, кальци агуулсан сүү цагаан идээг энд нэрлэж болно. Хүнсний түүхий эдийн бүтэцэд биохимийн холбоотой оршдог бичил мах бод -нь механикаар нэмсэнээс илүү хялбар шингэлэгийг бид мэднэ. Тухайлбал :төмөр цусны, кальци сүүний уурагийн бүтэцэд органик холбоотой оршдог бөгөөд мах сүү нь манай хүрэлцээтэй түүхий эд билээ. Төмөр кальцийн агууламж өндөртэй мах сүүн бүтээгдэхүүн иодийн агуууламжтай ундаа үйлвэрлэлийн технологийн олон хувилбарыг хүнсний үйлдвэрлэлийн эрдэмтэд инжнер технологичид боловсруулж үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Энэ талаар эрдэмтэн мэргэжилтэнүүдтэй хамтран ажиллах болсон.
2.Монголын уламжлалт цагаан идээ ялангуяа эсэг болсон уураглаг идээ нь бүхэлдээ Functional food чиглэлд хамаарна. Тараг хоормог, унд цэгээ зэрэг эсэг идээ нь хүний гэдсэний микрофлорт оролцдог L.Acidophilus; Str.feacium var durans-ыг агуулдагийн зэрэгцээ дрожийн үйлчилгээгээр буй болсон хялбар шингэх лактаткальц агуулдаг. Ээдэм, ааруул, ээзгий, хурууд нь бифидум бактерийн үржилтийг тэтгэдэг лактулоза, лактулолизин ихээр агуулна. Бифидобактерийн үржилтийг тэтгэдэг бодисыг дэлхий нийтэд "prebiotic" харин бифидобактер, L.acidophilus, Str. Feacium var durans-ын амьд эс агуулсан бүтээгдэхүүнийг "биобүтээгдэхүүн" буюу "probiotic" гэж нэрлэх боллоо. Манай орны хувьд ааруул ээзгий ер нь уураглаг цагаан идээ нь "probiotic" бүтээгдэхүүн учир уламжлалт уг аргыг үйлдвэрлэлийн текнологит шилжүүлэх талаар 7 хийсэн ажил, патентийн эрх авсан бүтээл цөөнгүй бий. Эсэг цагаан
~:-:-цд бифидобактери бүхий хөрөнгө ашиглах талаар гарсан үр дүн ч нилээд fa^'aa. Энэ бүхнийг үйлдвэрлэлд нэвтрүүлж, нийт хэрэглээний бүтээгдэхүүн болгоход хамтран ажиллах ирээдүй их байна.
З.Хүнсний бүтээгдэхүүн, ялангуяа цагаан идээг аминдэмээр баяжуулж, нийтийн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи эзэмших замаар хүүхэд, эхчүүд, өндөр настны хоол тэжээлийн нэр төрлийг олшруулах боломж их байна. Хүнсний ногоо жимс, жимсгэнийг сүүний уурагтай хослон ашиглавал энэ талаар ахиц гарна. Энэ чиглэлээр боловсруулсан технологи манайд хангалттай байгаа. Харин жимс жимсгэнийг архи дарсны үйлдвэрлэлд ашиглах нь манай орны хувьд ухаалаг бус үйл ажиллагаа юм.
4.Элэг цөс, ходоод гэхчлэн дотрын тодорхой өвчтөнд зориулсан эмчилгээ сувилгааны хоол тэжээлийг үйлдвэрлэлийн нөхцөлд бус, харин тухайн эмнэлэг, сувилалын дэргэд бэлтгэх нь илүү зохимжтой бөгөөд технологи, жорын хувьд хүнсний үйлдвэрийн эрдэмтэд, инженерүүд бодитой туслалцаа үзүүлж чадна.
б.Эслэг эдээр баяжуулсан талх, уургын агууламж ихтэй гурилан бүтээгдэхүүний технологийн аргаар тодорхой алхам хийгдсэн, цаашид- инженер - технологич, эмч мэргэжилтний хамтын ажиллагааны хүрээнд ч шийдвэрлэх асуудал, нилээд байгаа.
Тухайлбал, арвай, бог будаа, хөх тариа, хушуу будаа зэрэг улаан буудайнаас бусад үр тариаг хүнсэнд хэрэглэх явдал, дэлхий дахинд түгээмэл болжээ. Эдгээр нь эслэг, уургийн агууламж, сайтай түүхий эд учраас хэрэглээнд тодорхой байр суурь эзлэх болж, импортоор ийм бүтээгдэхүүн ирсээр байгааг харгалзан бид өөрийн орньг нөөц бололцооны хэмжээнд тодорхой ажил хийх цаг болжээ. Энэ чиглэлээр судалгаа, туршилтын ажил хийгдэж, технологи боловсрогдсон болно.

 

Ном зүй

1. Хүнсний тухай Монгол улсын хууль. 1995, 1999. он
2. Дамдинсүрэн Л. нар. Монгол улсын хүнсний аж үйлдвэр. УБ.2000.
3. Хүн ба хүнс сэтгүүл. Хүнс эрүүл мэнд дагуул сонин. 1992-2001 оны дугаарууд. (МХХ-ны архив)
4. Монгол улсын Хүнсний аж үйлдвэр, Хүнс судлалын хөгжил, МХХ, ТИС-ийн Хүнсний технологийн сургууль, эрдмийн чуулганы илтгэлүүдийн эмхтгэл. УБ. 2000.
5. \\\"Монгол цагаан идээ\\\". \\\"Билчээрийн малын гаралтай түүхий эдийг боловсруулах оновчтой технологи\\\", \\\"Max сүү зах зээлд\\\" ШУТ-ийн төслүүдийн эрдэм шинжилгээний тайлангууд, Хүнс тех\\\" корпораци. 1991-2001.
6. \\\"Хүнсинй түүхий эдийг иж бүрэн боловсруулах технологи\\\" ШУТ-ийн эрдэм шинжилгээний тайлан \\\"Хүнстех\\\" корпораци. 1991-1998.
7. Цагаан хувьсгал үндэсний хөтөлбөр. Засгийн газрын 1999 оны 103 дугаар тоггоол.
8 \\\"Сүү цагаан идээ\\\" эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн бага хурлын илтгэлүүдийн эмхтгэл. ХААҮЯ, ХААИС, УБ.2000.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3407
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК