Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2001, (012) 2001.No4(012)
Хүн амын бодит хооллолт, хоол тэжээлийн талаархи мэдлэг, ■ хандлага, бага насны хүүхдийн дундах бичил тэжээлийн дутал
( Судалгааны өгүүлэл )
S.Энхтун.галаг /нэмх-хст~иОн эшЛ, . .
 
АУ-нь! магистр/ Д. Баттөмөр /ЭМЯ-ны "Хоол тэжээл" төслийн үндэсний удирдегч/
 
Абстракт
Хүний амьдралын хэрэгцээ олон байх боловч тэдгээрээс хамгийн чухал нь хооп хүнс юм. Учир нь аливаа хун сурч боловсрок, хооллох; хувЦаслах, хөдөлмөрлөх, унтах, ярилцах, ном сонин унших, тоглох, зурагтын нзвтрүүлзг үзэх, радио сонсох, дуулах, бүжиглэх зэрэг бүхий л үйл хөдлөлдөө хоногийн туршйд
 
тодорхой хэмжээний илчийг зарцуулж байдаг бөгөед энэхүү зарцуулсан илчээ зөвхөн хоол хүнсээрээ нөхөн авдаг.
Хоол хүнс нь зевхен зарцуулсан илчийг нөхөөд зогсохгүй амьдралын чухал зрхтэн системийн хэвийн үйл ажиллагааг ханган, хүн эрүүл саруул өсч бойжин, идэвхитзй хөдөлмерлөн урт удаан наслахын эх үндэс болдог.
Хоол хүнсээр дамжин биед орж буй тэжээлийн бодисууд нь илүүдэл эсвзл дутагдалтай, тэдгээоийн хоорондын зохистой харьцаа алдагдах ззрзг нь хүний биө ^•ахбодид серөг үр дагавар үзүүлдэг. Тиймээс хүн амын хооп тзжэзлийг шинжлэх ухааны үндзслэлтэйгзэр зохицуулах нь эрүүл мэндийг бэхжүүлэх, евчлолеес урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн чадварыг нэмзгдүүлэн, урт удаан наслах нөхцөлийг хангаж упмаар улс ориы здийн засгийг хөгжүүлэх чухал хөшуүрзг болдог.
Шнзй улс зах зээлийн харилцаанд шилжсэн сүүлийн 10-аад жилд менгений ханшиь: бууралт, үнийн ес&ггпэй хопбоогой хүн амын дуид хүнс болон түүгззр авах тэжээлийн бодисуудын хэрзглзэ нь хэт өндөр, урт болон богино хугацаанд байнгын дутагдалтай гэсэн давхрагууд бий болжээ.
Хоол Судлалын Төв 1993 оноос; зхлзн хүн амын бодит хооллолтын байдлыг илч зарцуупалт, нас, хүйс, ажил. мэргэжил, газар зүйн бүс, архийн орлого., бага насны хүүхдийн эцэг, эхийн боловсрол, хоол тэжззлийн талаархи эхчүүдийн мздлзг, хандлага, дадал ззрзг хүчин зүйлүүдтэй холбон судлахийн зэрзгцээ 5 хүртэлх насны хүүхдийн дунд темөр дутлын цус багадалт, А, Д аминдэм; уураг-илчлзгийн дутал, 7-12 насны хүүхдийн дунд иод дутлын эмгзгийг млрүүлзх судалгаа шинжилгззний ажлыг хийсээр ирсзн.
Үр дүн хэлэлцүүлэг:
1. Өнгөрсөн жилүүдэд хийсэн судалгааны үр дүнгээс харахад "Жишсэн дундаж хүнд хоногт ноогдох хүнсний бүтээгдэхүүний жагсаалт"-д дурьдсан зайлшгүй хэрэглэвэл зохих 12 нэрийн хүнсний бүтээгдэхүүнээс мах, махан, гурил, гурилан бүтээгдэхүүнийг давамгайлан хэрэглэж, аминдэм, эрдэс бодисын. эх үүсвэр болох төмс, хүнсний ногоо, төрөл бүрийн будаа, жимс, жимсгэнэ, сүү сүүн бүтээгдэхүүн, ургамлын тос, цөцгийн тосны хэрэглээ нь зохистой хэмжээнд хүрзхгүй, загас загасан бүтээгдэхүүн, өндөгийг бараг хэрэглэхгүй байна.
2. Төрөл бүрийн будааг хотын хүн амын 16,1% нь өдөр бүр хэрэглэж байхад хөдөөгийн хүн амын 5,4%, сүү сүүн бүтээгдэхүүнийг хотын хүн амын 16,7%, хөдөөгийн хүн амын 36,0%, төмсийг хотын хүн амын 60,8%, хөдөөгийн хүн амын 10,6%, ургамлын тосыг хотын хүн амын 54,3%, хөдөөгийн хүн амын 36,4% нь өдөр бүр хэрэглэж байна.
 
3. Оюуны болон хөнгөн хөдөлмөр эрхлэж буй хүн хоногт зарцуулсан илчийнхээ 81%, биеийн хүчний дунд зэргийн ачаалалтай ходөлмөр эрхлогсэд 61.3%, хүнд хөделмөр эрхлэгсэд 63.7%, 8-10 насны сурагчид 95.2%, 11-14 насны сурагчид 63.8%, 15-17 насны сурагчид 64.7%-ийг хоол хүнсээрээ нөхөн авч байна.
* 4. Хэдийгээр зарцуулсан илчээ бүрэн нөхөж чадахгүй байгаа ч 1993 оныг 1999 онтой харьцуулвал уураг 12.3грамм, өөх тос 42.5грамм, нүүрс ус 98.9 грамм буюу илчлэг 627.3 килокалориор нэмэгдсэн байна.
5. Илчлэгийг бүрдүүлэгч уураг, өөх тос, нүүрс усны харьцаа 1 : 0.9 : 3.4 болж зохист харьцаа алдагдаж, нийт илчлэгийн 15 хувийг уураг, 35 хувийг өөх тос, 50 хувийг нүүрс ус бүрдүүлж байгаагаас үзэхэд өөх тосны хэрэглээ байвал зохих хэмжээнээс 1.4 дахин их, нүүрс ус 0.8 дахин бага байна.
6. Хотод амьдарч буй амьжиргааны баталгаат түвшингээс доогуур орлоготой өрхийн нэг гишүүний хүнсний хэрэглээг амьжиргааны баталгаат түвшингээс дээгүүр орлоготой өрхийн нэг гишүүнийнхтэй харьцуулвал хүнсний ногоог 1.9, ургамлын тосыг 3.7, жимс жимсгэнийг 6.2, сүүн сүүн бүтээгдэхүүнийг 4.7 дахин бага хэрэглэж байна.
7. Дэлхийн зөн ОУБ-тай хамтран Булган, Дундговь, Өвөрхангай аймаг, Улаанбаатар хотод хийсэн судалгааны /п-681/ дүнгээс үзэхэд өрх хүнсний бүтээгдэхүүнийнхээ >60 хувийг зах зээлээс, мах, махан, сүүн бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногооны багахан хэсгийг хувийн аж ахуйгаасаа авч, мах, махан бүтээгдэхүүний 5.2, сүүн бүтээгдэхүүний 21.5, хүнсний ногооны 2.1, будааны 26.3, сахар, чихрийн зүйлийн 14.9 хувийг ах дүү, найз нөхдийн тусламж, зээл, гуйлгаар аргацаалж байна.
8. "Хүн амын хоол тэжээлийн байдал-99" үндэсний хоёрдохь удаагийн судалгаанд хамрагдсан 5 хүртэлх насны 8 хүүхэд тутмын нэг нь хоол тэжээлийн хурц дуталтай, 4 хүүхэд тутмын нэг нь өсөлт хоцорсон, 10 хүүхэд тутмын нэг нь өсөлт зогсонги байна.
Судалгаанд хамрагдсан нийт хүүхдийн 42 хувь нь төмөр дутлын цус багадалт, 32.1 хувь нь сульдаатай байна.
Иод дутлын эмгэгээс үүдсэн бамбайн бахлуур 7-12 насны хүүхдийн дунд 21.4 хувийн тархалттай байна. Эндээс үзэхэд бахлуураас бусад үзүүлэлт 1992 оны үндасний судалгааны түвшинээс буураагүй байна.
Бага насны хүүхэдтэй эхчүүдийн 58.5% нь цус багадалттай байна.
9. Хүн амын 79 хувь нь хоолны дэглэм баримтлахгүй, 82.8 хувь нь хоол, цайг хэт халуунаар нь хэрэглэж, 38.4 хувь нь унтахаасаа 2 ба түүнээс бага цагийн өмнө хооллож, давс болон амыны гаралтай өөх тосыг их хэмжээгээр хэрэглэж байна.
5 хүртэлх насны хүүхдийн 54.5 хувь нь бантан, зутангаар анхын нэмэгдэл хоолонд орж, ихэнхи эхчүүд 2 хүртэлх насны хүүхдэд тусад нь хоол хийж өгдөггүй байна.
Бага насны хүүхдийн дунд зонхилон тохиолдох уураг-илчлэг дутал, иод дутлын эмгэг, Д аминдэмийн дутлын талаархи эхчүүдийн мэдлэг хангалтгүй байна. Тухайлвал: Дэлхийн зөн ОУБ-тай 2000 онд хамтран хийсэн судалгаагаар сульдаагийн шалтгааныг эхчүүдийн 36 хувь нь хоол тэжээлийн дутал, 19 хувь нь хөхөө хөхөөгүйгээс, 17 хувь нь морь унаснаас, 15 хувь нь наран шарлагатай холбоотой гэж үзэж байхад 13 хувь нь энэ талаар ямарч ойлголтгүй байна.Дүгнэлт.
1. Хүнсний бүтээгдэхүүний хэрэглээний нэр төрел цөөн, давтамж бага байна
2. Хүн амын хүнсний бүтээгдэхүүний хэрэглээний байдал хот, хедөөгийн эрс ялгаа ялгаатай байна.
3. Хэдийгээр хүн амын илчлэгийн хэрэглээ сүүлийн жилүүдэд харьцангуй нэмэгдэж байга<э ч хоол хүнсээр хоногт авч буй илчлэг нь хоногийн туршид зарцуулсан илчийг бүрэн нөхөж чадах хэмжээнд хүрэхгүй байна.
4. Хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ өрхийн орлогоос хамааралтай байна.
5. Өрхийн хүнсний чадавхи бага байгаагаас хүнсний бүтээгдэхүүний хэрэглээнний үндсэн эх үүсвэр нь зах, зээл болж байна.
6. Бага насны хүүхдийн дунд хоол тэжээлийн дутлаас үүдэлтэй эмгэгүүдийн тархалт буурахгүй хэвээр байна.
7. Бага насны хүүхдийг зутан, бантангаар анхны нэмэгдэл хоолонд оруулж, хүүхэддээ илчлэг, тэжээллэг чанар муу, нэг төрлийн бүтээгдэхүүнийг удаан хугацаагаар тогтмол өгч байгаа хүүхэд сульдаа, цус багадалт болон хоол тэжээлийн архаг дутагдалд өртөх нэг шалтгаан болж байна.
"8. Хүн ам, ялангуяа эхчүүдийн зөв зохистой хооллох талаархи мэдлэг, хандлага, дадалхангалтгүй байна.
 
Ном зүй

1. ХСТ, \"Хүн амын хоол тэжээлийн нормыг нарийвчлан боловсруулах\" төслийн дууссан ажлын тайлан . УБ. 1997.
2. ХСТ, \"Өрхийн хоол тэжээлийн байдал\" УБ, 1998
3. ХСТ, Дэлхийн зөн, \"Өрхийн хүнсний аюулгүй байдал\" хаврын судалгааны тайлан, УБ, 2000
4. ЭМНХЯ, UNICEF, НЭМХ-ХСТ. \"Хүн амын хоол тэжээлийн байдал\" үндэсний хоёр дахь удаагийн судалгааны тайлан. УБ. 2000 он. \"Адмон\" хэвлэлийн газар.
5. NRC, World Vision, Micronutrient Status, Coverage, and Khowledge/Attitudes/Practices in Children Under Five and Pregnant & Lactating Women in Bulgan, Tov, Ulaanbaatar, Mongolia, UB, 2001
6. ДЭМБ, ЭМЯ, НЭМХ, \"Халдварт бус, архаг өвчинд нөлөөлөх зарим халгаат хүчин зүйлсийн талаархи хүн амын мэдлэг, дадал, хандлага\" , УБ, 2001
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2000
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК