Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2001, (012) 2001.No4(012)
Энгийн херпесийн үүсгэгчийн хэвээс евчний дахилт хамаарах нь
( Судалгааны өгүүлэл )

Ч.Эрдэнэчимэг, П.Нямдаваа, Ч.Долгор

 
Абстракт
Судалгааны үндэслэл. Херпест халдваруудын дотроос хамгийн түгээмэл тохиолдох өвчний тоонд энгийн херпесвирусээс үүсэх халдварууд орох бөгөөд энэ нь өвчин үүсгэгч хүний популяцад өргөн тархсан, эзэн биеийн бараг бүх эрхтэн системийг гэмтээж, далд, цочмог, архаг, дахилтат халдваруудыг үүсгэдэгтэй холбоотой (1,2,4). Херпест халдварын дараа эмнэлзүйн хувьд ихэвчлэн эдгэрдэг боловч, эмгэг жамын гол механизм нь өвчин үүсгэгч мэдрэлийн зангилаануудад байрлаж, далд халдвар үүсгэн үе үе идэвхжиж байдагт оршдог (3,5).
Энгийн херпесийн үүсгэгчийг биологийн шинж чанар, ДНХ, уургийн бүтцийн онцлог, вирусын дамжих зам зэргээс хамаарч энгийн херпесвирусын 1-р хэв, энгийн херпесвирусын 2-р хэв (ЭХВ-1 ,ЭХВ-2) гэж ангилдаг бөгөөд эдгээрээс өвчний дахилт харилцан адилгүй хамаардаг болохыг олон судлаачид өөрсдийнхөө судалгаанд тэмдэглэсэн байдаг (10,11). Энэ талын мэдээлэл, судалгаа манайд хомс байна.
Ажлын зорилго. Энгийн херпест халдварын үүсгэгчийн хэвийг тодорхойлж, өвчний дахилтын байдлыг судлахад оршино.
Судалгааны арга зүй. Энгийн херпестэй 477 өвчтөнг санамсаргүй түүвэрлэлтийн аргаар сонгон авч, судалгаанд хамруулан, тэдгээрийн сорьцонд ЭХВ-ын эсрэгтөрөгч (HSV-Ag) илрүүлэх шинжилгээг Францын Мюрекс пүүсийн оношлуур ашиглан иммуно-энзимын урвалын аргаар тодорхойлов.
Үр дүн, хэлцэмж. Судалсан нийт сорьцын 73,7%(562)-д HSV-Ag илэрч, эдгээр сорьцуудаас цэврүүний шингэнд 91,7%(111)-д, арчдаст 77,7%(353)-д, цусны ийлдсэнд 59,6%(93)-д тус тус тодорхойлогдов.- • ЭХВ-ын эсрэгтөрөгчийг 1,2 дугаар хэвээр ялган үзэхэд нийт өвчтөний 33,7±3,7%(161 )-д HSV-1-Ag, 66,2±2,6%(316)-д HSV-2-Ag илэрсэн. Үүнийг эмнэлзүйн илрэлтэй уялдуулан авч үзвэл бэлгийн бус байрлалтай энгийн херпесийн 73,2±4,8%(82)-д HSV-1-Ag, 26,8±8,0%(30)-д HSV-2-Ag Юдорхойлогдсон ба бэлгийн байрлалтай энгийн херпесийн 21,6±4,6%(79)-д HSiV-1-Ag, 78,4±2,4%(286)-д HSV-2-Ag илэрч байв.Энэ нь бэлгийн херпесийн дийлэнх хувь ЭХВ-2-ээс, 10-26% нь ЭХВ-1-ээс үүсдэг гэсэн В.А.Исаков, М.М.Сафронова (1997), В.К.Ярославский (1996) нарын судалгаатай тохирч байна.Энгийн херпесийн хөнгөн явц өвчтөнүүдийн тал илүү хувь (51,0±3,2%)-д ажиглагдаж, өвчний анхдах хэлбэр 31,0±3,8%(148)-д тохиолдов. Харин дахилтат хэлбэр өвчтөнүүдийн 68,9±2,5%(329)-д тохиолдсон ба судалгааны явцад нийт өвчтөнүүдийн 58,7+2,9%(280)-д өвчний давтан дахилт илэрч, ялангуяа HSV-2-ээс үүссэн өвчлөлийн үед байнга дахих хандлага илүүтэй, тухайлбал, HSV-2-ээс үүссэн 316 өвчлөлийн 75,6%(239)-д өвчний дахилт илэрч, тэдгээрийн 63,1±3,9%(151)-д өвчин байнга дахих хандлага ажиглагдав. HSV-1-ээе үүссэн 161 тохиолдлын 25,4%(41)-%-д өвчний дахилт илэрч, дахилтын тоо цөөн байв. Үүнээс бэлгийн херпесийн HSV-2-Ag илэрсэн 286 тохиолдлын 80,1%(229)-д, HSV-1-Ag илэрсэн 79 тохиолдлын 29,1 %(23)-д, бэлгийн бус байрлалтай бусад энгийн херпесийн HSV-2-Ag илэрсэн 30 тохиолдлын 33,3%(10)-д, HSV-1-Ag илэрсэн 82 тохиолдлын 21,9%(18)-д тус тус өвчний дахилт тохиолдов.
Эдгээр нь ЭХХ-аар өвчилсөн өвчтөнүүдийн 1/3 нь дахисан хэлбэр байдаг гэсэн В.А.Исаков, М.М.Сафронова (1997), R.J.Courtney, K.L.Powell (1988),
G.Kinghorn (1991) нарын, мөн HSV-1-ээс үүссэн өвчлөлийн 15%-д, HSV-2-ээс үүссэн тохиолдлын 60%-д өвчний дахилт ажиглагддаг гэсэн A.David, M.D.Baker (1983), Reeves W.S, Corey.L, et all (1981) нарын судалгаатай харьцуулахад манайд өвчний дахилт арай илүү ажиглагдав. Харин өвчтөнүүдийн 50-70% нь ойр ойр, олон дахидаг гэсэн В.А.Исаков, М.Н.Сафранова(1997), H.Henry (1999) нарын судалгаатай үндсэндээ тохирч байгаа бөгөөд И.Ф.Баринский нар (1986) өөрсдийнхөө судалгаанд байнгын дахилтат хэлбэр өвчтөнүүдийн 2/3-д ажиглагддаг гэж тэмдэглэсэн байдаг.
 
Дүгнэлт
 
1. Энгийн херпесийн өвчлөл хөнгөн хэлбэрээр тохиолдох нь элбэг боловч, өвчтөнүүдийн дийлэнх хувьд өвчин дахимтгай явцтай байлаа.
 
2. Өвчний дахилт HSV-2-ээс үүссэн үед зонхилон тохиолдсон ба бэлгийн херпесийн өвчлөлд байнга дахих хандлага илүүтэй ажиглагдав. .
 
3. Үүсгэгчийн хэвийг тодорхойлох нь өвчний тавиланг тогтоох. ач холбогдолтой юм.
 
SUMMARY
 
Connection of recurrency of infection from the types of HSV.
 
The study covered 477 patients with HSV Infection. In patients with extragenital HSV infection HSV-1-Ag. was detected in 73,2±4,8% and HSV-2-Ag- in 26,8± 8,0% of cases. In patients with genital HSV infection HSV-1-Ag was detected in 21,6±4,6% and HSV-2-Ag-in 78,4±2,4% of cases. Recurrent form of infection
 
was discovered in 68,9±2,5% of all patient. Recurrency of disease was related in 75,6% with HSV-2-Ag of HSV Infection and the more than one attace of disease is 63,1±3,9% in patients with HSV-2-Ag. 
Ном зүй

1. В.А.Исаков, Д.К.Ермоленко, М.Д.Черных. Терапия герпетической инфекции. 1993, 36х.
2. В.А.Исаков, М.М.Сафронова. Клиника и лечение генитального герпеса. 1997, ЗЗх.
3. В.А.Исаков, Н.А.Чайка, Д.К.Ермоленко. Вирус герпеса 6-го типа и СПИД. 1991, х4. .. _
4. А.Г.Коломиец.Ю.К.Малевич идр. Вирус простого герпеса и его роль в патологии человека.1980,х104
5. С.С.Лебензон. Герпетическая инфекция. 1992, х145-161.
6. В.К.Ярославский, А.В.Исаков, и др. Герпетическая инфекция и беременность.1996, 32х
7. R.J.Courtney, K.L.Powell. Immunologycal and biochemical characterization of polypeptides indused by herpes simplex virus. J. viral. 1988, №38,483-496
8. G.Kinghorn. Inter. Symp. Held in Paris. 1991,Vol.2,№3, p 82-88
9. H.Henry, J.Balfour. Antiviral drugs. The new England journal of medicine. 1999, p1255-1268
10. A.David, M.D.Baker. Herpes virus clinical obstetrics and gynecology. Vol.26,1,March,1983.
11.W.S.Reeves, L.Corey, et all. Risk of recurrence after first episodes of genital herpes. The new England journal of medicine.1981,305/6,p315-319
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 612
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК