Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2001, (012) 2001.No4(012)
Бэлгийн херпесийн дахилтат хэлбэрийг ацикловирээр эмчилсэн дүн.
( Судалгааны өгүүлэл )

Ч.Долгор, П.Нямдаваа, Ч.Эрдэнэчимэг

 
Абстракт
Судалгааны үндэслэл. Херпест халдварын эмгэг жамын гол механизм нь далд оршмол халдвар үүсгэдэгт оршдог бөгөөд энэ нь эмчилгээний асуудлыг төвөгтэй болгож байна(3,4,6,7). Олон эрдэмтэд ацикловирийг херпес вирусээс үүссэн халдварын змчилгээнд хэрэглэж, эмчилгээний өндөр үр дүнтэй болохыг тогтоосон юм (1,2,5).
Ажлын зорилго. Бэлгийн херпесийн дахилтат хэлбэрийн үед ацикловирийн суурь болон супрессив эмчилгээний үр дүнг тогтоох зорилт тавьсан.
Судалгааны арга зүй. Бэлгийн херпесийн дахилтат хэлбэрээр өвчилсөн 106 өвчтөнг судалгаанд хамруулан HSV-Ag илрүүлэх шинжилгээг Францын Мюрекс пүүсийн оношлуур ашиглан иммуноферментийн урвалаар хийв. Үр дүн, хэлцэмж. Клиник эдгэрэлтээс хойш 1 жилийн хугацаанд бэлгийн херпесийн дахилт ямар байгааг 91 өвчтөнд ажиглаж үзэхэд, хяналтын бүлгийн 47 өвчтөний 48,4%(23)-д өвчний дахилт илэрснээс 10,6%(5)-д өвчин 3-4

удаа, 21.2% (10)-д нь 2 удаа, 17%(8)-днь 1 удаа дахиж, харин туршилтын бүлгийн 44 өвчтөнөөс 15,9% (7)-д нь өвчний дахилт илэрч, үүнээс 4.5% (2)-д нь өвчин 2 удаа, 11.4% (5)-д нь 1 удаа тус тус дахисан (хүснэгт 1).

Ацикловирийг бэлгийн херпесийн дахилтат хэлбэрийн үед түрхлэг, уухаар хавсарч, суурь (стандарт-5 хоног) тунгаар хэрэглэхэд өвчний дахилтыг эрс бууруулж байгаа (t=2.8) (р<0.05) ба эмчилгээний үр дүнг Байесийн теорем (SE=84.1, SP=48.9, PVP=60.7, PVN=76.7, DE=65.9)-oop шалгахад 66%-ийн үр дүнтэй байв.
Удаан хугацааны (1 сараас нэг жил хүртэл хугацаагаар) тасралтгүй хийх супрессив эмчилгээг бэлгийн херпесийн байнга дахилтат явцтай, өөрөөр хэлбэл өвчин жилд 6, түүнээс олон удаа дахилт өгч байсан нийт 15 өвчтөнд өвчний дахилтаас урьдчилан сэргийлэх зорилгоор өвчний цочмог илрэлүүд намжсаны дараа ацикловирийг 200 мг-аар өдөрт 4 удаа уухаар, курс эмчилгээг нэг cap үргэлжлүүлэн хийв.
Эмчилгээний дараа эдгээр өвчтөнүүдэд өвчний дахилтыг нэг жилийн хугацаанд хянав.
Судалгаанаас харахад супрессив эмчилгээ хийсэн өвчтөнүүдэд хяналтын нэг жилийн аль нэг улирлыг авч үзэхэд өвчтөнүүдийн 33,3%- 40,0%-д өвчний дахилт илрээгүй бөгөөд нэг жилд өвчтөнүүдийн 20,0(3)%-д өвчин сэдрээгүй байв. Үүнийг хяналтын бүлэгтэй харьцуулахад дахилтын тоо эрс цөөрч байсан бөгөөд дахилт хоорондын зай буюу өвчний намжих үе туршилтын бүлэг (ацикловирийг нэг cap хэрэглэсэн өвчтөнүүд)-т 2,2 дахин уртасч (54,6 ± 4,4 ба 122,7+ 6,5хоног) байв.
Энэ нь 5 жилийн супрессив эмчилгээний аль нэг улирлыг авч үзэхэд өвчтөнүүдийн 85-90%-д өвчний дахилт илрээгүй бөгеөд 5 жилд өвчтөнүүдийн 20 гаруй хувьд өвчин сэдрээгүй гэсэн В.А.Исаков, Д.К.Ермоленко, М.Д.Черных нарын (1993) судалгааны үзүүлэлттэй үндсэндээ дүйж байв.
Дүгнэлт
1. Бэлгийн херпесийн дахилтат хэлбэрийн үед ацикловирийг суурь (стандарт) тунгаар хэрэглэхэд эмчилгээний үр дүнтэй байв.
2. Бэлгийн херпесийн байнга дахимтгай явцтай үед ацикловирийг супрессив тунгаар хэрэглэх нь зүйтэй юм.
SUMMARY
Result of Acyclovir treatment of recurrent s form herpes genitalis The results of treatment of 106 patients with recurrent form herpes genitalis approved virologically " were presented.Oral and topical acyclovir therapy is highly (66%) effective for the recurrent genital herpes
Ном зүй

1.ИсаковВ.А, Ермоленко Д.К, Черных М.Д. Терапия герпетической инфекции. 1993,36 c
2. Исаков В.А.Сафронова М.М. Клиника и лечение генитального герпеса.1997, 33 с
3. Исаков В.А, Чайка Н.А.Ермоленко Д.К. Вирус герпеса 6-го типа и СПИД . 1991, с
4. Лебензон С.С. Герпетическая инфекция. Изобранные лекции no курсу детских инфекций.1992,с145-161.
5. Brown.Z.A, Kern.Е.A, et all. Clinical and virologic course of herpes simplex genitalis.West. J. Med. 1979. \' p414-421
6. Genital and Facial herpes simplex. Greme, Wellcome Foundation 1983. p. 23
7. Zovirax - Systemic Treatment of herpes Simplex, Greme, Wellcome Foundation. 1983, 21 p.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1581
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК