Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2001, (012) 2001.No4(012)
Хар арцны бэлдмэлийн судалгааны дүнгээс
( Судалгааны өгүүлэл )

Б.Чимэдцэрэн, П. Энэбиш, Б.Дагвацэрэн /УАШТҮК/

 
Абстракт
Сибирь хар арц нь манай орны Хангай, Хэнтий, Хөвсгөл, Монгол алтай бүсийн өндөр уулын орчим элбэг тохиолддог нөөц сайтай ургамал юм. /2/
Судалгааны зорилго
Бид энэ ургамлыг ардын эмнэлэгт өргөн хэрэглэгдэж байсан уламжлалд үндэслэн фармакологийн ямар идэвх үзүүлж байгаа чиглэлийг тогтоох зорилт тавин ажиллалаа.
Судалдгааны материал арга зүй
УБ хотын Богдхаан уулын Зайсангийн амнаас хар арцны газрын дээд хэсгийг 2000 оны наймдугаар сард түүж бэлтгэсэн. Бэлдмэлийн хоруу чанарыг Прозоровскийн түргэн аргаар /3/ төв мэдрэлийн системд нөлөөлөх идэвхийг стрихнин, коразолын фон дээр тарьж турших аргаар /2/, туршилтын дүнгийн ялгааны магадлалыг дентийн хугацааны шалгуур ашиглан тооцов.
Судалгааны дүн.
30%-ийн усан ханд бэлтгэн хар арцны бэлдмэлийн хоруу чанарыг Прозоровскийн аргаар тодорхойлоход LD=8.19гр/кг болох нь тооцогдов. Төв мэдрэлийн системийг сэрээх бодис болох стрихинийг 18-20г жинтэй цагаан хулганад 0.1 мг/кг тарьж туршсан туршилтын үр дүнг таталтын нууц үе ба үргэлжлэх хугацаа гэсэн хоёр үзүүлэлтээр тогтоов
/Хүснэгт №1/
Хар арцны бэлдмэл 0.2гр/кг тундаа төв мэдрэлийн системд мэдэгдэхүйц сэргээх нөлөө үзүүлж буй нь таталтын нэгдүгээр үеийг 13.2%-иар , хоёрдугаар үеийг 42%-иар богиносгож байгаагаас харагдаж байна. Харин 0.4 гр/кг тундаа татлтын нууц үеийг 85.8%-иар , үргэлжлэх хугацааг 44.6%-иар ихэсгэж байв. Бэлдмэл 0.6 гр/кг тундаа таталтын нэгдүгээр үеийг 34.6%, хоёрдугаар үеийг 125.4%-иар тус тус уртасгаж буй нь хэрэглэж байгаа тунг ихэсгэхэд төв мэдрэлийн системийг тайвшруулах нөлөө илүү үзүүлж байгааг харууллаа.
 

Хар арцны бэлдмэл 0.2 гр/кг тундаа коразолын нэг, хоёрдугаар үед мэдэгдэхүйц нөлөө үзүүлээгүй. Харин .04 гр/кг тундаа таталтын нууц үеийг 5%-иар, үргэлжлэх хугацааг 27%-иар нэмэгдүүлж байна. Бэлдмэл О.бгр/кг түндаа таталтын нэгдүгээр үеийг 9%-иар ихэсгэж харин 2-р үеийг 19%-иар багасгаж байв. Үүнээс үзэхэд бэлдмэл коразолын
таталтанд хүчтэй бус нөлөө үзүүлж байлаа. /Хүснэгт №2/
Дүгнэлт
Хар арцны бэлдмэл нь хэрэглэх тунгаасаа хамаарч стрихинин, коразол зэрэг төв мэдрэлийн сиситемийг цочроох үйлдэлтэй бодисын нөлөөтэй болох нь тогтоогдлоо.
The preliminary results of pharmacological study of 'Jiniperus Sibrica'
B. Chimedtseren. P.Enebish. B. Dagvatseren The 'Jiniperus Sibirica' epends on its used doze of the matters like strychinin' korazol which are irritate in the nervous system.
The preparation of 'Juniperus Siibrica' with .04gr/kg doze. Shows not only sedative action. But also has the highest antidepressant action in its doze.
 

 

Ном зүй

1. Дагвацэрэн Б \"Психофармакологическое изучение производных 4- оксопирамидина. Автореферат на соискание канд. Мед. Наук Ростов на Дону, 1985
2. Лакин Г. А. \"Биометрия \" ., \"Высшая школа\" , 1980, с. 25-26
. 3. Ligaa U. \'Medicinal plants of Mongolia used in Mongolian Traditional Medicine\' 1996pp. 264-265
4. Прозоровский В.Б и другие, \"Экспериментальный метод определения среднего эффективного доза\" ., \"Фармокология токсокология\", 1978,№2,с, 210-211
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 451
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК