Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2001, (012) 2001.No4(012)
Хоёр зүйл ортуузын газрын дээд хэсэгт агуулагдах макро-, микро элементийг тодорхойлсон дүнгээс
( Судалгааны өгүүлэл )
С.Пүрэвсүрэн1, Л.Мөнгөнцэцэг1, С.Цэцэгмаа1, С.Нарантуяа2, Т.Гэрбиш3
 
'-Анагаах Ухааны Их Сургууль 2-ШУА-ийн Хими, Хими технологийн хүрээлэн 3-МУИС-ийн Цөмийн судпалын төв
 
Абстракт
Хураангуй
 
Түмэн навчит ба хуурмаг булчирхайт ортуузын газрын дээд хэсэгт агуулагдах макро-, микро- элементийн тоо хэмжээг тодорхойлоход тухайн 2 зүйл ургамалд Са, К, Р, S, Fe, Sr харьцангуй их хэмжээтэй агуулагддаг нь тогтоогдлоо.
 
Буурцагтаны овогт багтах ортуузын зүйл ургамал нь тархац ихтэй хэрэглээ өндөртэй ургамал бөгөөд манай улсын нутаг дэвсгэрт 82 зүйл ортууз ургадаг байна (Н.Өлзийхутаг,1983).
Ортуузын зүйл ургамлыг Төвд, Монголын анагаах ухаанд өргөн хэрэглэж ирсэн талаар ном сударт олонтоо тэмдэглэгдсэн байдаг. Энэтхэг Төвдийн "Байдурья-онбо" (Э.Г.Базарон, 1984) сударт ортуузын олон зүйл ургамлуудыг дангаар нь болон бусад зүйлсийн хамт үрэвслийн эсрэг, мөн түүнчлэн гнйан1(К.Ф.Блинова, 1986), зэргийг эмчлэхэд хэрэглэж ирсэн талаар дурдсан байдаг бол төвдийн "Дзейцхар мигчжан" (1985) сударт ортуузыг шарх анагаах эм болгож, мөн бие махбодиос хорт бодисыг зайлуулахад хэрэглэж ирсэн талаар тэмдэглэсэн байдаг.
Ц.Хайдав (1978) монголын уламжлалт анагаах ухаанд ортуузыг олон жорын бүрэлдэхүүнд оруулан хэрэглэж байсан талаар тэр дундаас түмэн навчит ортуузыг ил шархыг анагаах, ясны өвчин, ясны хугарал болон арьс өнгөний өвчинд хэрэглэж ирсэн талаар өөрийн бүтээлдээ тусгасан байна.
Зорилго
Манай орны нутаг дэвсгэрт тархац сайтаи ургадаг, хэрэглээ ихтэй ургамал болох түмэн навчит ба хуурмаг булчирхайт ортуузын газрын дээд хэсэгт агуулагдах макро-, микро- апементийн тоо хэмжээг тогтоох
Материал, арга зүй
Түмэн навчит ортуузыг 1999 оны зун Улаанбаатар хотын орчмоос, Хуурмсп булчирхайт ортуузыг 2000 оны зун Булган аймгийн нутаг дэвсгэрээс ид цоцэгпэгп ийи үед нь түүж бэлтгэсэн ба эдгээр ургамлуудыг Ботаникийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан доктор (PhD) Б.Ганболд ангилал зүйн талаас нь ганьж тодорхойлсон болно.
Судалгаанд тус бүрд 5 г ургамлыг авч шатаах зууханд нийт 7 цаг 30 минут шатааж үнслэгийг гарган авч үнсийг 10 мл к. давсны хүчилд уусгаж түүнд агуулагдах макро-, микро элементийг МУИС-ийн Цөмийн судалгааны тевийн лабораторид бүрэн ойлтын рентген флуоресценцийн аргаар тодорхойллоо.
Судалгааны үр дүн
Түмэн навчит ба хуурмаг булчирхайт ортуузын газрын дээд хэсэгт агуулагдаж буй макро-, микро элементийн агууламжийг 1-р хүснэгтээр үзүүлье.
1 гнйан - Төвдийн анагаах ухаанд перитонит, менингит, булчин задрах тахал зэрэг халдварт
өвчнийг иинхүү нэрлэдэгбайжээ
Хүснэгтээс харахад энэ хоёр ургамалд К, СА, Р, их хэмжээтэй, Fe, Sr харьцангуй их хэмжээтэй агуулагдаж байхад Ni, V, Cr, Cu бага хэмжээтэй агуулагддаг байна.
Дүгнэлт
1. 1.Түмэн навчит ортуузын газрын дээд хэсэгт К 6.403±0.039; Са 4.560±0.023 их хэмжээтзй, Р 1.286+0.145; Fe 0.086+0.0006; Sr 0.098+0.0005 харьцапгуй их хэмжээтэй, V 0.0038±0.0005; Cr 0.0022±0.0005; Ni 0.0007±0.0001; Cu 0.0034 ±0.0002 зэрэг элементүүд бага хэмжээтэй агуулагдаж байгаа нь тогтоогдлоо.
2. 2. Хуурмаг булчирхайт ортуузын газрын дээд хэсэгт Са 6.58±0.032; К 3.798±0.028 их хэмжээтэй, Р 0.79±0.108; Fe 0.133±0.001; Sr 0.086±0.0007 харьцангуй их хэмжээтэй, V 0.0026±0.0007; Сг 0.0018; Ni 0.0017+0.0004; Cu 0.0033±0.0004 зэрэг элементүүд бага хэмжээтэй агуулагдаж байна.
Investigation of some macro-, microelements of Oxytropis myriophylla (Pall) DC and Oxytropis pseudoglandulosa Gontch ex Grub
These plants are widely distributed through out Mongolia and used in traditional medical practice for the treatment of many diseases. We have studied some macro-, microelements of the epigeal parts of of Oxytropis myriophylla (Pall) DC and Oxytropis pseudoglandulosa Gontch ex Grub
 

 

Ном зүй

1. Н.Өлзийхутаг, \"БНМАУ-ын гуурст ургамлын латин-монгол-орос нэрийн толь\", Улсын нэр томъёоны комиссын мэдээ, №129-133, 1983, х.184-189
2. К.Ф.Блинова., УИ.Саканян, Виды Oxytropis DC, применяемые тибетской медицине, и их флавоноидный состав, Растительные ресурсы, 1986, том XXII, выпуск 2, стр. 266
3. Э.Г.Базарон., Т.А.Асеева. \"Байдурья-онбо\" трактат индо-тибетской медицины, Новосибирск, 1984, с.117
4 Дзейцхар мигчжан-паметник тибетской медицины (поз ред. Б.Б.Бадараева)-Новосибирск, Наука, 1985, с.59
5. Ц Хайдав Т А Меньшикова. Лекарственные растения в Монгольской медицине /историко-медицинские исследованмя/, Улан-Батор. Илд AH МНР, 1978, с.18, 192
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 472
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК