Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2001, (011) 2001.No3(011)
Хоол боловсруулах эрхтний хавдрын маркеруудыг радиоиммун аргаар тодорхойлсон нь
( Судалгааны өгүүлэл )
Ц. Түвшинжаргал1, Б.Баярт1, С.Цогтсайхан2
 
(1-Анагаах Ухааны Их Сургууль, 2-Улсын Хавдар Судлалын Төв)
 
 
Абстракт
Олон улсын эмнэл зүйн практикт тодорхой байрлалын хавдрыг оношлох зайлшгүй үзүүлэлтүүдийн нэг болсон ийлдсэнд илрэх хавдрын маркеруудыг хэрэглэх нь хавдрыг эрт илрүүлэх, ялган оношлох, түүний <■, • эмчилгээндхяналттавих, өвчний тавиланг тоДорхойлоход өндөр ач
холбогдолтой гэж үздэг [1,2,3].
Өмөн-ургийн эсрэгтөрөгчийг (Carcino-embrionic antigen-CEA) анх 1965 онд тодорхойлсон ба бүдүүн шулуун гэдэс, нойр булчирхай, ходоод, уушиг, хөхний хавдрын үед ийлдэс дэх хэмжээ нь ихэсдэг байна[4,5] .
Мөн нойр булчирхайн хавдрын маркер СА 19-9-н ,ийлдэс дэх хэмжээ нь нойр булчирхай, бүдүүн гэдэс, ходоод, цөсний хавдрын үед ихэсдэг байна[5,6,7].
Судалгааны ажлын зорилго
СЕА ба СА 19-9-ийн ийлдэс дэх хэмжээг эрүүл ба эмгэг үед радиоиммун аргаар тодорхойлох.
Судалгааны ажлын арга, аргачлал
Судалгааг Улсын Хавдар Судлалын Төв дэх радиоиммунологийн оношлогооны Нераму төвд FJ 2003/50PS маркийн бүтэн автомат гамма тоологч компьютер аппаратыг ашиглан J125 изотопын тусламжтайгаар СЕА ба СА 19-9 маркерын хэмжээг санамсаргүй түүвэрлэлтийн аргаар сонгон авсан 486 хүнд тодорхойллоо.Үүнд: 1. Практикийн хувьд эрүүл (ажил үүргээ гүйцэтгэж яваа, хурц болон архаг өвчмнгүй )247 хүн.
2. Дүрс оношлогоо, хэт авиан оношлогоо, эд эсийн шинжилгээ болон клиникээр онош нь батлагдсан бүдүүн гэдэсний хавдартай 11, нойр булчирхайн хавдартай 3 хүн.
3. Дээрхи аргуудаар онош нь батлагдсан элэгний архаг эмгэгтэй (элэгний хатуурал, элэгний архаг үрэвсэл, цасний архаг үрэвсэл, гепатит В
( вирус тээгч ) 111 хүн.
4. Дээрхи аргуудаар онош нь батлагдсан бусад эрхтэн тогтолцооны хорт хавдартай 23 хүн байлаа.
t Судалгааны үр дүнд статистикийн SAS 8.0 программ ашигланболовсруулалт хийв.
Судалгааны үр дүн ба хэлцэмж
СЕА -ын хэмжээг бүдүүн гэдэсний хорт хавдар, бусад эрхтний хорт хавдар, архаг эмгэгүүд гэсэн 3 ангиллаар тодорхойлон харууллаа (хүснэгт 1).
 

Хүснэгтээс үзэхэд практикийн хувьд эрүүл 170 хүнээс 123 тохиолдолд СЕА нь 7.81 ±0.37 ng/ml буюу хэвийн хэмжээнд, харин 47 тохиолдолд 26.7±2.0 ng/ml болж ихэссэн байна.
Архаг эмгэгтэй хэмээн онош нь батлагдсан 79 хүн судалгаанд хамрагдсанаас 51.9%-д буюу 41 тохиолдолд СЕА хэмжээ 37.26±2.14 ng/ml болтлоо ихэссэн нь лавлагаа хэмжээнээс даруй 2.3 дахин нэмэгдэж байсан юм. Харин энэ бүлгийн өвчтөний 48.1% буюу 38 хүнд СЕА хэмжээ нь 8.78±0.5 ng/ml гарсан нь архаг эмгэгтэй бүх хүмүүст ихэсдэггүй болохыг харуулж байна.
Харин бүдүүн гэдэсний хавдартай хэмээн онош нь батлагдсан 11 тохиолдлын 81.8%-д нь СЕА-ний хэмжээ нь 57.94±7.0 ng/ml болтлоо ихэссэн нь лавлагаа хэмжээтэй харьцуулбал 3.8 дахин нэмэгдсэн ба үлдсэн 18.2%-д нь дунджаар 10.95±3.43 ng/ml байлаа. Энэ нь бүдүүн гэдэсний хавдрын үед СЕА хэмжээ өндөрсдөг бөгөөд ялгах онош тавихад СЕА-ний хэмжээний ихсэлтийг ашиглах бүрэн боломжтойг харуулж байна.
Бидний судалгаанд хамрагдсан, бүдүүн гэдэсний бус эрхтэн тогтолцооны хавдартай 16 тохиолдолд СЕА-ний хэмжээг тодорхойлж үзэхэд 2 тохиолдол буюу 12.5%-д нь СЕА хэмжээ 15.71 ±0.61 ng/ml байсан ба 87.5 %-д нь 10.41 ±0.74 ng/ml байгаа нь СЕА-ний ихсэлт бусад эрхтэний хавдрын үед зарим тохиолдолд нэмэгдэхийн зэрэгцээ, ихсэлтийн хувь нь бүдүүн гэдэсний хавдрын үеийнхээс доогуур байлаа.
СА 19-9 —ын хэмжээг нойр булчирхайн хорт хавдар, бусад эрхтний хорт хавдар, архаг эмгэгүүд гэсэн 3 ангиллаар тодорхойлон харууллаа (хүснэгт 2).
Судалгаанаас үзвэл практикийн хувьд эрүүл гэсэн нийт 77 хүнд бүгдэд нь ийлдэсний СА 19-9 хэмжээ хэвийн буюу дундажаар 6.23±0.66 u/ml байлаа.
Архаг эмгэгтэй 32 өвчтний 31-д нь 9.03±1.25 u/ml, 1 өвчтөнд 49.04 u/ml болсон байна.
Мөн бусад эрхтэн тогтолцооны хавдартай 7 хүнд 7.16±1.66 байсан нь СА 19-9-ийн хэмжээ архаг эмгэгүүд болон практикийн хувьд эрүүл хэмээсэн хүмүүс, бусад эрхтэний хорт хавдрын аль алинд нь нэмэгдээгүй боловч нойр булчирхайн хавдартай өвчтөнүүдэд буюу 66.7%-д нь 70.8±18.7 болж ихэссэн нь лавлагаа хэмжээнээс 2.3 дахин их байна.
Дүгнэлт
1. РИА-гаар СЕА-ийг тодорхойлох замаар бүдүүн гэдэсний хорт хавдрыг бусад эрхтэний хорт хавдар ба элэгний архаг эмгэгүүдээс ялган оношлох боломжтой байна.
2. СА 19-9 хэмжээ нойр булчирхайн хавдрын үед өвөрмөцөөр ихсэж байгаа нь ажиглагдлаа.

 

Ном зүй

1. Нямдаваа, Н. (1999): Монгол улс дахь хорт хавдрын өвчлөл. Хавдар судлал 1: хЮ-14
2. Нямдаваа, П., Оюунбат, Т., Сумъяа, Д. (1999): Ийлдсэнд илрэх хавдрын маркерууд, тэдгээрийн эмнэлзүй, тарвалзүйн холбогдол. Монголын анагаах ухаан х17-21
3. Цогтсайхан, С., Түвшинжаргал, Ц., Дулмаа. Н. (2001): Хавдрын маркеруудын клиник хэрэглээ. Х1-32
4. Kubo. Ү., Okida. К. (1987): Detection of hepatocellular carcinoma during a clinical follow-up of chronic liver disease. Gastroenterology 74:578-82
5. Oka, H., Kurioka, N. (1990): Prospective study of early detection of hepatocellular carcinoma in patients with cirrhosis. Hepatology 12:680-7
6. Sanders. D., Kerr, M. (1999): Lewis blood group and CEA related antigens. Molecular Pathology v 52(4), pp 174-178.
7. Shinagawa. T., Ohto. M., et al. (1984): Diagnosis and clinical featues of small hepatocellular carcinoma with emphasis on the utility of real-time ultrasonography: Gastroenterology 86:495-502
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 584
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК