Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2001, (011) 2001.No3(011)
Хүний бие бялдрын хөгжил, түүнд нөлөөлөх экологийн хүчин зүйлс, лавлагаа хэмжээний тухай
( Судалгааны өгүүлэл )

Д. Чулуунбаатар (АУИС), М. Туул (ХСҮТ), Л. Лхагва (АУИС;. М. Энхбаяр (ЭСШЭТ)

 
Абстракт
Хүний биеийн бүтэц үйл ажиллагааны нэгдмэл шинж тэмдгүүд хүрээлж буй гадаад орчинтойгоо хэрхэн уялдан зохицож, бүрэлдэн хөгжихийг бид бие бялдрын хөгжилтөөр тодруулан үздэг. (17) Бие бялдрын хөгжил нь хүрээлэн буй гадаад орчин, нийгэм эдийн засгийн хөгжил, ахуй амьдрал, удамшлын хүчин зүйлийн нөлөө зэргээс шалтгаалж байдаг.
 
Хүн түүхэн хөгжлийнхөө явцад хүрээлэн байгаа экологийн орчны ямар ч нөхцөлд дасан зохицох биологийн чадамжтай болон хөгжжээ. Энэ ерөнхий суурь дэвсгэр дээр тулгуурлан эх дэлхийн экологийн янз бүрийн орчинд дасан зохицох үйл явц болсны улмаас хүн антропологийн хувьд олон төрөл, төрхтнүүд болон хөгжсөн юм. Жишээлбэл: Монгол төрхтнүүд ялангуяа Монголчуудын нүд онигордуу, нулимсны уутанцарыг хаасан бэлчин (эпикантус) хэмээх арьсан давхраатай байдаг. Энэ нь салхи ихтэй ил задгай экологийн орчинд нүдэнд шороо орох, нулимсны уутанцарын үйл ажиллагааг гэмтээхээс хамгаалсан зохицоо юм. (3) Судлаач Д. Харрисон, Д.Ж. Уайнер нар (15, 20, 21) үзэхдээ экологи нь өргөн утгаараа амьд бие орчин хоёръш харилцан үйлчлэлийн хөдлөлийг илэрхийлнэ гээд экологийн харилцан үйлчлэл нь: 1. Тухайн популяцийн амьдралын үйл ажиллагаа, өсөлт хөгжилтөнд нөлөөлөх биологийн үйл явц. 2. Соёл, техник, нийгмийн үйлдлийн хэлбэрээр хөндлөнгөөс нөлөөлөх биологийн бус үйл явцаас тогтоно гэжээ. Амьд биес орчин хоёрын харилцан үйлчлэл нь экологийн хүчин зүйлс гэдэг ойлголттой салшгүй холбоотой. Экологийн хүчин зүйлсийг бие махбодид үйлчлэх үйлчлэлийн хүрээнээс шалтгаалан хоёр бүлэгт хувааж үздэг. Үүнд:
 
1. Биологийн биш
 
2. Биологийн хүчин зүйлс тус тус байна.
 
Уур амьсгалтай холбоотойгоор янз бүрийн популяцуудын хооронд бие махбодийн шинж тэмдгүүд ялгаатай байдаг. Энэ ялгаатай байдал Bergman (1847), Allen (1877) нарын томъёолсон биологийн хуульд захирагддагийг тэмдэглэжээ. (15, 23) Бергманы хүрээлэн буй орчны температур багасахад бүлээн цустай амьтдын (зүйлийн) биеийн хэмжээ ихэсдэг болохыг тогтоосон бол Аллений хууль хүрээлэн буй орчны температур ихсэхэд тухайн төрөл бүлээн амьтдын биеийн аль нэг хэсгийн ( хөл, чих, сүүл гэх мэт ) хэмжээ ихсэх хандлагатай байдгийг илрүүлжээ.
 
Д.Е. Робертс (23, 24) хүний биеийн хэлбэр, хэмжээ биологийн дээрх хуулинд захирагддаг болохыг өөрийн судалгаагаараа тогтоожээ. Тэрээр хүйтэн сэрүүн уур амьсгалтай популяцийн оршин суугчдын биеийн жингийн дундаж бага байна. Жилийн дундаж температур ихсэхэд биеийн суугаа өндрийн хэмжээг биеийн өндөрт харьцуулахад багасах, өөрөөр хэлбэл халуун дулаан оронд оршин суугчдын хөл харьцангуй урт, гарын алдыг биеийн өндөрт харьцуулахад их, эх биеийн хэмжээ бага байна гээд эдгээр бүх үзүүлэлтүүд нь сэрүүнээс халуун уур амьсгалд шилжихэд тухайлбал, биеийн жинг, түүний гадаргуугийн талбайд харьцуулсан үзүүлэлт багасдаг болохыг харуулжээ.
 
Т.И. Апексеевагийн (1, 2) судалснаар газар зүй цаг агаарын эрс тэс ширүүн байдал ихсэх тусам тэндэхийн уугуул нутгийн хүмүүсийн толгой, нүүрний өргөний хэмжээ томорч, цээжний эргэн тойрны хэмжээ ихэсч, биеийн зарим хэмжээнүүд богиносч, өөх тосны ялгаралт багасан, цусан дахь холестриний хэмжээ ихэсч, үндсэн солилцоо нэмэгддэг бөгөөд ийм шинжүүд нь монгол төрхтөн хүмүүст тодоор илэрдэг гэдгийг тогтоожээ.
 
Н.Н. Миклашевская (12, 13) бичихдээ " Өсөх үйл явцад өндөрлөг уулын нөхцөл болон халуун дулаан уур амьсгал зэрэг эрс тэс орчин нөлөөлнө " гэжээ. Өндөрлөг нутгийн хүүхдийн бие бялдрын өсөлтийн хоцрогдонгуй байдгийн шалтгааныг тэдгээрийн хоол хүнсний онцлогтой холбон үзжээ. Өндерлег нутагт оршин суугчдын зүрхний цохих, судасны лугших нь удаан байдгаас бодисын үндсэн солилцоог зохицуулахад чухал үүрэг бүхий бамбай булчирхайн үйл ажиллагаа багассан байдаг байна. (11)
 
Эрдэмтэн Т.Б. Карасаевская (9) хүний бие бялдрын өсөлт хөгжилтөнд амьдралын нөхцөл байдал ямар нөлөөтэйг судлаад биеийн өсөлтөнд нөлөөлж буй хүчин зүйлийг нийгэм ахуйн ба биологийн гэж ангилан, амьд бие махбодид нөлөөлөх биологийн хүчин зүйлсийг органик ба органик бус нөлөө гэж ялган гадны орчны болон нийгэм ахуйн хүчин зүйлийг нөхцөлдүүлэн буй нөхцлийг аж амьдралын байдал хэмээн үзэж ахуй амьдралын хүчин зүйлс биеийн өсөлт хөгжилтөнд чухал нөлөөтэй байна гэж дүгнэжээ.
 
Эрдэмтэд бие бялдрын ялгааны шалтгааныг хоол тэжээлтэй холбоотойг тогтоосон туршилт олныг хийж, хоол тэжээлийн хүчин зүйл нь удамшлын хүчин зүйлээс ч илүү үүрэгтэйг тодорхойлсон байна. (15, 20) Эрдэмтэн Ерно (Hiernaux) л (15-с иш татав) хоол тэжээлийн чанараараа эрс ялгаатай Раундын ойрхон удмын Хуту
 
үндэстний дунд биеийн хэмжээсүүд өөр хоорондоо ялгаатай байсныг тогтоосон байна. Түүнчлэн Бойд-Орр, Джилкс (Boyd-Orr a Gilks ) (15-с иш татав ) тэжээл, удамшлын хүчин зүйлийн ижил нөхцөлд амьдардаг Кенийн масай, кикуй угсаатанд ажиглалт * * хийснийг авч үзэхэд кикуйчууд газар тариалан эрхэлж амуу тариа, зэтгэний төрлийн
 
ургамал, шошоор, масайчууд мал аж ахуй эрхэлж мах, сүү, усны үхрийн цусаар тус тус хооллодог байна. Кикуйчууд, масайчууд байгалийн ижил нөхцөлд зэрэгцэн амьдрах боловч бие бялдрын хувьд өөр хоорондоо ялгаатай байдаг байна. Масай угсаатан хөрш кикуй угсаатанаасаа 7-8 см өндөр, биеийн жингээрээ 10-11 кг их байсныг тодорхойлж, энэ ялгаа нь хоол тэжээлийн ялгааны шууд үр дүн гэж дүгнээд масайчууд амьтны гаралтай уургаар баялаг хоол тэжээлтэй, кикуйчууд уургийн байнгын дутагдалтай хоол тэжээлтэй байдгаар холбон тайлбарлажээ. Монголчуудын хувьд авч үзвэл тэдний хоол хүнсэнд амьтны уураг зонхилдог байна. (16) Хүний бие бялдрын хөгжилтөд ийнхүү экологийн хүчин зүйлс нөлөөлдөг болохоор хэвийн хэмжээ буюу лавлагаа хэмжээ хэмээх ойлголтыг түүнд нөлөөлөх орчны хүчин зүйлстэй холбон авч үзэхээс аргагүй юм. Хэвийн хэмжээ гэдэг нь практикт хамгийн өргөн хэрэгцээтэй зүйл мөртлөө онолын хувьд тодорхойлоход хамгийн төвөгтэй ухагдахуун байсаар иржээ. Тиймээс одоо ч хэвийн хэмжээ гэдэг ухагдахууныг нийтээр хүлээн зөвшөөрсөн тодорхойлолт байхгүй байгаа юм. (8) Хэвийн хэмжээ гэдэг ухагдахууныг зөв тйдорхойлохын тул агуулгаараа ялгаатай боловч олонх тохиолдолд адил утгаар хэрэглэгддэг хэвийн байдал (норм), хэвийн хэмжээ (норматив) гэдэг хоёр ухагдахууныг ялган салгах хэрэгтэй болдог байна. (10)
 
Олонх эрдэмтэд хэвийн байдал бол объектив бодит байдал бөгөөд тухайн нэгэн бодгаль буюу бүлэг хүмүүсийн тодорхой нэг орчинд хамгийн зохистой тэнцвэрт байдлаа хадгалан эмгэг бадалд орохгүйгээр амьдарч чадах бүтэц, үйл ажиллагаа, орчин хоёрын зохистой хэм хэмжээ юм гэж үзэж байна.
 
Анагаах ухааны хөгжлийн эхэн шатанд хэвийн хэмжээг тогтоох тусгай шинжилгээ судалгаа байгаагүй тул нүднээ ил байх бие бүтцийн (анатомийн) бүрэн байдлаар хэмжиж, гаж буюу дутуу хөгжлийг л хэвийн бус хэмээн үздэг байсан байна. XVIII зууны нэрт эмгэг судлаач Ю.Конгайм (14-с иш татав) хэвийн хэмжээг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тотоохын эхлэлийг тавьсан байна. Тэрээр хүний биеийн олон хувилбартай анатомийн бүтцийн хэвийн хэмжээг хамгийн олон тохиолдох хувилбараар нь авах зарчим тогтоожээ. Цаашдаа анагаах ухаанд хими, физик зэрэг тодорхой шинжпэх ухааны аргуудыг өргөн хэрэглэх болж, хүний эрхтэн тогтолцооны » • үйл ажиллагааны үзүүлэлтийг дээрх аргаар судлах болсноор хэвийн хэмжээ
 
арифметикийн дундаж хэмжээгээр тодорхойлогдох болсон байна.
 
Эрдэмтэд хэвийн хэмжээг арифметикийн дундаж үзүүлэлтээр в тодорхойлохдоо дундажаас хэлбэлзэх хэмжээг янз бүрээр үзэж байжээ. В.В.Бунак (7),
 
R.Martin (22) нарынхаар хэвийн хэмжээ цэгнэгдсэн арифметик дундажаас хэлбэлзэх хэмжээ 0.5-тай тэнцүү (М+0,5) гэсэн бол А.И.Ярко (19), П.Н.Башкиров (5) нар М+0.67 байна гэж үзжээ. В.В.Бунакийхаар (7) хэвийн хэмжээ гаж хөгжлийн хоорондох хязгаар нь М+1.5, В.Г.Штефко, А.Д.Островский (18), A.Rautman нар М+1, J.Bauer (4) М+2 гэж тодорхойлж байсан байна.
 
1960-аад оны сүүл үеэс хэвийн дундаж хэмжээг харьцуулах гэсэн утгатай " Лавлах хэмжээ " (Reference value) гэдэг ойлголтоор сольж норм, норматив тогтоох асуудлыг онолын шинэ шатанд гаргаж тавьжээ. 
 
Ном зүй

1. Хэвийн байдал бол объектив бодит байдал бөгеөд тухайн нэгэн бсщгаль буюу булэг хүмүүсийн тодорхой нэг орчинд хамгийн зохистой тэнцвэрт байдлаа хадгалан эмгэг байдалд орохгүйгээр амьдарч чадах бүтэц үйл ажиллагааны үзүүлэлтийн тохиромжит бүс буюу өөрөөр хэлбзл бие махбодийн үйл ажиллагаа орчин хоёрын зүй зохистой хэм хэмжээ юм.

2. Хүний бие бялдрын есөлт хөгжилт нь амьдралын нөхцөл байдал, хоол тэжээлийн хүчин зуйл, эдийн засаг, нийгмийн байдалтай хамааралтай байна.

Ном зүй

1. Алексеева Т.И. Географическая среда и биология человека М.: Мысль. 1977. стр. 290
2. Алексеева Т.И. Антропология медицине М.: -Изд-во МГУ 1986 стр. 16-107
3. Батсуурь Ж. Наследсвенный полиморфизм и гөография народоиаселония Монголии. Автореф. Дисс. на соис. уг. ст. д. 6. н. 1986. стр 22
4. Бауэр И. Всеобщая конституциональная патология -J1: Изд-во AH СССР. 1928. стр. 132
5. Башкиров п.Н. Порлорции тела у различных порпорциональных типов. Учен. зап. МГУ. 1937. Вып.10. стр. 103-147
6. Беков Д.В, Ткаченко Д.А. и др. Индивидуальная анатомическая изменчивость органов, систем и формы тела человека. -К.: Здоровья 1988. стр. 23-159
7. Бунак В.В. Методика антропологических исследований -Л.: Биомедгиз. 1931 стр 222
8. Дашэээвэг Г., Нямдаваа П., Эрдэнэсамбуу Ц. Хүний биеийн бутэц үйл ажиллагааны хэвийи хэмжээ. УБ.: 1980 3-70-р хуудас
9. Кгфсаевская Т.В. Социальная и биологическая обусловленность изменений в физическом развитии человека. М.: 1970 стр 269
10. Кошөев B.C. Фмзиология и гигиена индивидуальной защиты чвловека от холода. М.. Мадицина 1981 спр 288
11. Миклашевская Н.Н., Соловьева B.C., Година E.3. Рост и розвитие детей ыысокогорных районах южной Киргизии. Вопр. Антропологии 1972 Выл 40
12. Миклашевская Н.Н. Влияние расовой принадлөжности и гиографической срөды обитания иа ростоаыө процессы у человека. Антропология 70-х годов. М.: Изд-во МГУ. 1972 стр 72-102
13. Миклашевская Н.Н., Соловьева B.C. Рост иразвитме детей и подростков в разных клнматогиографических зонах. Рвсурсы биосферы. Т.З. Адаптация человөка. Л.: Наука. 1976 слр 143-148
14. Селье Г. Стресс без дистресса. Перев. С англ. М.: Дрогресс 1982 стр 24
15. Харрисон Д.Ж., Уайнер Д.Ж., Теннер Д.Ж. Биология человека. Перев. С англ. Изд-во. Мир. М.: 1979 стр 472-563
16. Чадраабал Ш. Особенности питания коренного населения МНР. Автореф. Дисс. канд. Мед. Наук. УБ 1970
1 7. Чултэмдорж Ч. Сурагчдын бие бялдрын хогжилтийн зарим асуудлууд УБ. 1967 3-49-р хуудас
18. Штефко 8.Г., Островский В.Д. Схема хлинической диагностики консгитуциональных типов. Л.: Биомедгиз. 1929 стр79
19. Ярхо А.И. О взаимооткошении роста вөса и окружности грудной клотки и их значенио для оцөнки физического развития человека. Рус. Антропол. Журн.1924 13 стр 83-102
20. Harrison G.A. and Walsh R.J. (eds) 1974 A discussion of human adaptabiliti in a tropical ecosystem. An. J.B.P investigation of two New Guinea communiteis. Phil. Trans. Roy. Soc. B. 268. 221-400
21. Harrison G.A., Kuchemann C.F. , Moore M.A.S., Boyse A.J., oth., (1969). The effects of altitudinal variation in Ethiopian populations. Philosophical Transtions of the Royl Society of london. 256B, 147-182
22. Martin R. Lechrbuch der Antropologie Stuttgart, 1928, B1. S7-420
23. Roberts D.E (1953). Body Weight rase and climate. Amer. J. phus Anthrop. II 533-558
24. Roberts D.E. (1973). Climate and human variability M.A: Addison Wesley
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3202
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК