Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2001, (011) 2001.No3(011)
Умайн гадуурх жирэмслэлтийн үеийн хламидии трахоматиеын халдвар, цусны сийвэнгийн lgG-эсрэг бие илрүүлэх шинжилгээний дүн.
( Судалгааны өгүүлэл )
(Судалгааны ажпыг Тайланд улсын Сонгклайн Их Сургуульд гүйцэтгэв)
 
* 4
 
Б.Цэвэлмаа ШУ-ны мастер /Монгол-Германы хамтарсан ҮЭМ-ийн төслийн зохицуулагч, зөвлөх /
 
Alan Geater ШУ-ны доктор /Тайланд, Сонгклайн Их сургууль/ Б.Шижирбаатар доктор, профессор /АУИС/
 
Verapol Chandeying Ассистент профессор /Тайланд, Сонгклайн Их сургууль/
 
 
Абстракт
Тодорхойлолт.
 
Үр хөврөл умайн хөндийгээс бусад газар ( гуурсан хоолой, өндгөвч, хэвлийн хөндий г.м ) байршин, ихэсжиж хөгжихийг умайн гадуур жирэмслэх гэнэ. Улаанбаатар хотын хэмжээнд хэвтэж эмчлүүлэгсдийн 1.4%, эмэгтэйчүүдийн тасагт мэс засал хийлгүүлсэн өвчтний 33.7% -ийг .умайн гадуурх жирэмсэн эзэлж, өвөл хаврын улиралд олонтой тохиолдож байна. Умайн гуурсан хоолойд 97.9% тохиолдож байгаагийн 49.6% нь гуурсны нарийн, 47.7% өргөн, 0.6% гуурсны угийн хэсэгт тус тус байрлаж байна. Харин өндгөвчинд 1.6%, хэвлийн хөндийд 0.5% байна(1).
 
Асуудал судалсны ач холбогдол.
 
Дэлхий даяар сүүлийн 20 жилд умайн гадуур жирэмслэх тохиолдлын давтамж 3 дахин өссөн. Бүртгэгдсэн 241 жирэмсэн эмэгтэй тутамд умайн гадуур жирэмсэн 1 тохиолдож байсан бол 64 тутамд нэг болж нэмэгдсэн (2). Хөгжингүй орнуудад умайн гадуурх жирэмслэлтийг, цус алдан хүндрэхээс нь өмнө оношлон лапароскопийн тусламжтай эмчилж байхад, хөгжиж байгаа орнуудад эрүүл мэндийн тусламжийн хүртээмж хангалтгүй, оношлогооны багаж тоног төхөөрөмжийн дутагдалтай байдлаас шалтгаалж, эмгэг жамаараа жирэмсний эхний хагаст их цус алдуулж эхийн эндэгдэлд хүргэх шалтгаан болсоор байна (3).
 
# Эрдэмтэд умайн гадуур жирэмслэх тохиолдлын давтамж нэмэгдэж
 
байгааг бэлгийн замын халдварт өвчин (БЗХӨ) ихсэж байгаа түүний дотроос хламидий трахоматис гаралтай гуурсан хоолойн үрэвсэл(4), жирэмслэхээс , сэргийлэх арга болох ерөндөг нь умайн жирэмслэлтээс сэргийлэх болохоос биш
 
умайн гадуур жирэмслэхээс хамгаалдаггүй болох(5.6), гуурсан хоолойд хийгдсэн үр дүн муутай нөхөн сэргээх хагалгаа болон мэс ажилбарууд(7), үр хөндөлтийн дараа халдвар авах ба оношлогооны зорилгоор умайн хөндийд диэтил-стилбэстерол хэрэглэх (8) зэрэгтэй холбон тайлбарлаж байна.
 
Монголд умайн гадуур жирэмслэлтийн тархалт болон түүнд нөлөөлөх хүчин зүйлүүдийн талаар хийгдэж байсан судалгааны ажил цөөн бөгөөд сүүлийн 5 жилд Улаанбаатар хотод умайн гадууржирэмслэлтийн улмаас мэс заслын эмчилгээ хийлгэсэн эмэгтэйчүүдийн тоо олширсон.
5 жилд Улаанбаатар хотод умайн гадууржирэмслэлтийн улмаас мэс заслын эмчилгээ хийлгэсэн эмэгтэйчүүдийн TOO олширсон.
 
Манай нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дунд ерөндөг хэрэглэлтийн хувь өндөр, үр хөндөлтийн тохиолдлын тоо буурахгүй байгаа, орчин үеийн оношлуурын тусламжтай БЗХӨ-ний илрүүлэлтэнд нааштай хандлага гарч байгаа ч гэсэн, ялангуяа хламидий трахоматисыг оношлож чадахгүй байма.
 
Хламидий трахоматис нь эсийн дотор паразиталж амьдардаг, 0.3 микрон хэмжээтэй бичил биетэн, грам сөрөг нянтай ойролцоо, АТФ-д нийлэпждэггүй, эзнийхээ АТФ-г ашигладаг бөгөөд бортгон хучуур бүхий. салст бүрхэвчийг гэмтээдэг. Анх 1907, 1909 онуудад Хальберштедтер, Провачек нар хүний зовхины үрэвслийн эсийн цитоплазм болон нүдний үрэвсэлтэй нярай хүүхдийн зовхины эсийн дотор хламидийний биенцэр байхыг илрүүлжээ(Э).
 
Хламидийний нөгөө 2 хэлбэр нь: хламидии лситаци ба хламидии хатгалгаа гэж байдаг(9).
 
Хламидийний өвчтэй жирэмсэн эмэгтэйчүүдээс төрсөн хүүхдийн 60-70% нь халдвар авч төрсөн байдгаас 50% нь нүдний салстын үрэвсэл, 10-20%дхламидийнийшалтгаант хатгалгаа тохиолддог байна (10).
Гонококийн бус шалтгаант үрэвсэлт өвчний 50% нь хламидий трахоматис-аар үүсгэгддэг(2). Хламидийний халдвартай эмэгтэйчүүдийн 15-40% нь бага аарцгийн хөндийн үрэвсэлт өвчинтэй болох ба хүндэрч 50-70% нь умайн гадуурх жирэмслэх шалтгаан болдог хэдий ч ямарч шинж тэмдэг байдаггүй учир яваандаа үргүйдэлд хүргэдэг байна (11). Эрэгтэйчүүдийн хувьд мөн шинж тэмдэггүй байх ба эр үрийн эсэнд наалдаж тархдаг тул түүний 33-45%-ийг хламидий гэмтээж үргүйдэлд хүргэх шалтгаан нь болдог(1). Умайн гадуурх жирэмслэсэн нийт эмэгтэйчүүдийн 7-15% -д давтан тохиолдох хандлагатай байдаг байна(2).
Умайн гадуурх жирэмслэлт ба хламидий трахоматисын халдварыг цусны сийвэн дэхь lgG-эсрэг биеэр илрүүлсэн нь тэдгээрийн хоорондын харилцаа холбооны хамаарлыг тогтоож баталгаажуулах, нөлөөлөх бусад хүчин зүйлүүдийг олж илрүүлэх улмаар умайн гадуурх жирэмслэхээс урьдчилан сэргийлэх боломж хайх, ингэснээр НҮЭМ-ийн тулгамдсан асуудлуудын нэн тэргүүнд тавигдаж байгаа эх, нярайн өвчлөл, эндэгдлийг бууруулах ажилд хувь нэмэр оруулах зорилго дэвшүүлсэн юм.
Дээрхи зорилгоо биелүүлэхийн тулд доорхи зорилтыг шийдвэрлэлээ.
Үүнд:
1. Хламидий трахоматисын халдварыг өмнө нь авч байсан болон бэлгийн замын бусад халдваруудын эмэпгэйчүүдэд умайн гадуурх жирэмслэлтэнд нөлөөллийн хүч болон хари^цаа холбоог судлах,
2. Умайн гадуурх жирэмслэлтэнд нөлөөлж буй бусад хүчин зүйлүүдийг илрүүлж, нийгмийн асуудалтай холбон үзэх зорилт тавьсан юм.
Судалгааны материал, шинжилгээний арга.
Улаанбаатар хотын ЭНЭШТ, Клиникийн 1,2-р Амаржих газар 1999 оны 4-10 сарын хооронд умайн гадуурх жирэмслэлтийн улмаас ирж эмчлүүлсэн эмэгтэйчүүдэд БЗХӨ, түүний дотроос хламидий трахоматисын халдварын нөлөөлөл, тэдгээрийн харилцан холбоог илрүүлэх судалгаа хийлээ.Гистологийн шинжилгээгээр умайн гадуурх жирэмсэн болох нь батлагдсан хагалгаанд орсон өвчтөнүүдийг үндсэн бүлэгт авсан ба хяналтын 1-р бүлэгт тухайн эмнэлэгт жирэмсний хяналтанд ирж буй, хяналтын 2-р бүлэгт үр хөндүүлсэн эмэгтэйчүүдийг тус тус сонгож авлаа. Үндсэн ба хяналтын бүлэгт Улаанбаатарт 3 сараас дээш хугацаагаар амьдарч байгаа, өмнө нь гуурсан хоолойд болон умайн гадуурх жирэмслэлтийн улмаас мэс засалд орж байсан эмэгтэйчүүд хамрагдлаа.
Судалгаанд хэрэглэгдэх мэдээллийг тусгайлан боловсруулж, өмнө нь туршиж баталгаажуулсан асуумжаар, зориудаар бэлтгэгдсэн гурван туслагчийн оролцоотой асууж ярилцах хэлбэрээр цуглууллаа. Асуумжинд эдийн засгийн байдал, нөхөн үржихүй чиглэлээр өмнөх жирэмслэлтийн явц, жирэмслэхээс хамгаалах хэрэгсэл, бэлгийн замын бага аарцгийн үрэвсэлт өвчин ба үр хөндөлтийн талаарх мэдээллүүдийг багтаасан юм. Оролцогсдын саналыг бичгээр авсны үндсэн дээр тэднийгтатан оролцууллаа.
Лабораторийн арга.
Судалгаанд хамрагдсан бүх хүмүүс тус бүрээс 5 мл судасны цус авч сийвэнг тунгаан,
-20 хэмтэй хөлдөөгчид зааврын дагуу хадгалж байгаад Тайланд улсын Songkla Nagarind hospital-д зохих журмын дагуу тээвэрлэн авчирч хламидии трахоматисын эсрэг бие IgG -г ImmunoComb kit (Orgenics, lsrael)-nnH тусламжтай судалсан.
Статистикийн арга.
Multivariate multinomial logistic regression (олон хүчин зүйлт олон нэрийн логик харилцан хамаарлын зэрэг тогтоох) - аргыг хэрэглэснээр бидний судалж байгаа умайн гадуурх жирэмслэлтэнд нөлөөлж байгаа хүчин зүйл болон хөндлөнгийн нөлөөллийг хянаж үзсэний дараа бие дааж нөлөөлөх хүчин зүйлүүд зэргийн харилцан хамаарлыг судалж эмхэлж цэгцлэгдсэн харилцан хамааралт эрсдлийн зэргийг (aRRR) хэрэглэсэн болно.
Судалгаанд дескритив аргыг хэрэглэж хэмжигдэхүүн нь тохиолдол ба хяналтын бүлэгт тархсан байдал, энгийн хүснэгтийн аргыг хэрэглэснээр сонирхож байгаа үр дүнгээ (Умайн гаднах жирэмслэлт, Жирэмсний хяналт, Үр хөндөлт) хпамидии трахоматисын эсрэг биеийг илрүүлэх серологийн шинжилгээний хариу болон бусад хэмжигдэхүүнүүдтэй холбон тайлбарласан ба Odds ratio ба 95% confidence interval (95% CI) бодогдсон болно. Судалгааны ур дун.
Үндсэн бүлэгт умайн гадуур жирэмсэлсэн 121 эмэгтэй, 130 жирэмсэн эмэгтэй хяналтын 1-р бүлэгт, 129 эмэгтэй үр хөндүүлсэн хяналтын 2-р бүлэгт хамруулан судалж, дүгыэлт гаргалаа. Умайн гадуур жирэмсэлсэн үндсэн бүлгийн эмэгтэйчүүдийн хламидии трахоматисын эсрэг бие IgG-r илрүүлсэн титр нь хяналтын бүлгийн жирэмсний хяналтын болон үр хөндүүлсэн эмэггэйчүүдийнхээс өндөр байлаа.
Умайн гадуурхи жирэмслэлтийн өртөмтгий хүчин зүйл болж байгаа эсэхийг нь, lgG-ийн титрээр илрүүлэхэдээ <1:16 -г жиших хэлбэр болгож >=1:64-тэй харьцуулахдаа жирэмсний хяналтын болон үр хөндүүлсэн бүлгүүдийг тус тусад нь статистикийн хамаарлыг нь үзэхэд aRRR=1.5 95% CI: 0.60-3.7 ба aRRR=2.4 95% CI: . 0.98-5.8 гарч байлаа. Хэдий тийм боловч бид хэмжигдэхүүний хандлагыг баяжуулаад lgG-ийн титрийг 2 суурьтай логарифмд шилжүүлэн дахин шалгахад aRRR=1.1 95% CI: 1.0-1.3 ба aRRR=1.2 95% CI: 1.1-1.4; Р=0.0019 гарч өндөр хамааралтай болох нь нотлогдлоо.
Үндсэн, хяналтын бүлгүүдийг тус тусад нь харьцуулж, мөн бэлгийн замын халдвараар нэг буюу түүнээс олон өвдөж байсан гэсэн үгүүлэмж дээр тулгуурлан умайн гадуурх жирэмслэлтэнд хэрхэн нөлөөлж байгаа хамаарлыг судлахад 2.2 95% CI: 0.96-7.0 ба 4.2 95% CI: 1.5-11.7 гарч байлаа.
Тамхи татах нь умайн гадуурх жирэмслэлт үүсэхэд хүчтэй нөлөөлөх хүчин зүйл болдог болох нь дараахь харьцуулсан 2.8 95% CI: 1.3-6.2 ба 4.4 95% CI: 1.8-11.0 хамаарлаас тодорхой харагдаж байна.
Бидний нэг ажигласан зүйл бол биений юмны мөчлөг нь 27 хоног буюу үүнээс богино хугацаагаар үргэлжилдэг үгүүлэмжтэй эмэгтэйчүүдийг, хяналтын бүлгийн биений юмны мөчлөг 28-35 хоног үргэлжилдэг эмэгтэйчүүдтэй жишиж үзэхэд умайн гадуурхи жирэмслэлтийн тохиолдол 3-4 дахин ихэсгэх хандлагатай болох нь тогтоогдлоо.
Бидний олж тогтоосон дээрхи нөлөөлж буй хүчин зүйлүүдийг жирэмсний хяналтын ба үр хөндөлтийн бүлэгт харьцуулан хүн амын онцгой бүлэгт (PAF) бодож гаргахад:
lgG-ийн титр >=1:16 байхад 0.28-0.47, БЗҮӨвчинд нэг буюу түүнээс дээш өртөж байсан тохиолдолд 0.09-0.20, тамхи татдаг гэсэн өгүүлэмжтэй байхад 0.13-0.16 буюу ихэнхдээ биений юмны хугацаа богино байдаг эмэгтэйчүүдэд PAF нь 0.09-0.11 тус тус байна.
Дээрхи үр дүнгээс нөлөөлөх хүчин зүйл болж байгаа 4 зүйлийн хамгийн их анхаарал татаж буй өртөмтгий хүчин зүйл нь хламидии трахоматисын халдвар урьд нь авч байсан нь тогтоогдсон тохиолдол юм.
ДҮГНЭЛТ.
Бидний үндсэн-хяналтын бүлгээр хийсэн судалгааны үр дүнд хламидийний эсрэг бие lgG-ээр илрүүлсэн хламидии трахоматисын халдвар нь умайн гадуурхи жирэмслэлт үүсэхэд нөлөөлж, өртөмтгий хүчин зүйл болдгийг тогтоолоо.
Энэ хамаарал нь биений юмны мөчлегийн хугацаатай холбоотой болон харилцан үйлчлэлийн үр нөлөөг тодруулсны дараа ч, судалгаанд хамрагдагчдын наснаас үл шалтгаалан холбоо нь хэвээрээ байснаар улам баталгаажигдсан болно.
 
Ном зүй

References
1. Сурия Сомди. Диагностика и лечение внематочной беременности. Дисс.канд.мед.наук. (Б.Шижирбаатар, Б.Жав УБ. 1992)
2. Stabile I, Grudzinskas JG: Ectopic pregnancy: A review of incidence, etiology, and diagnostic aspects. Obstet Gynecol Surv 45: 335, 1990.
3. Б.Жав. Бэлгийн замын халдварт өвчин. Монголын Эх барих Эмэгтэйчүүдийн Эмч нарын нийгэмлэг (МЭЭЭН),НҮБ\\ ХАС-ын Эх хүүхдийн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн төсөл. Гарын авлага, Улаанбаатар 1996.
4. Х.Хандармаа БЗХӨ\\ДОХ\\ХДХВ ба Жирэмслэлт. Дугаар 02. 2000 оны 4 cap.
5. Rowe PJ. Sequelae of Pelvic Infection. Unpublished manuscript, presented to the Royal College of Obstetricians and Gynecologists, London, May 1996.
6. Mardh P-A. An overview of infectious agent of salpingitis, their biology, and recent advances in methods of detection. Am J Obstet Gynecol 1 980;1 38:933-51
7. Seward PN, Isreal R, Ballard CA. Ectopic pregnancy and intrauterine contraception definite relationship. Obstet Gynecol 1972;40:21.4-17.
8. Savolainen E, Saksela E, Ectopic pregnancy: relationship to the proceding contraception. Ann Chir Gynaecol 1978;67:1 98-202.
9. Hughes GJ. Sterilisation failure.Br Med J 1 977;2: 1337-9.
10. Sandberg EC, Riffle NL, Hingdon JV, etal. Pregnancy outcome in women exposed to diethylbesterol in utero. Am J Obstet Gynecol 1981;140:194-205.
11. Ostergaard L, Moller J, Anderson B, et all. Can women Self-Screen for genital Chlamydial infection.BMJ 1 996;313:1 186-89.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1088
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК