Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2001, (011) 2001.No3(011)
Стресс ба зүрхэнд цус дутах өвчин
( Судалгааны өгүүлэл )
Анагаах ухааны доктор Ц.Цэцэгмаа /АУИС/ Анагаах ухааны доктор Г. Сүхбат /АУИС/
 
 
Абстракт
Сэтгэлийн таагүй хөдөлгеөн, сэтгэл хөдлөлийн стресс урвал тасралтгүй удаан хугацаагаар хадгалагдсан тохиолдолд өвчин үүсгэх шалтгаан болж ,бие махбодод олон өвчин үүсгэдэг.Ийм эмгэгийн нэг нь зүрхний ишеми өвчин юм.Тухайн үеийн нөхцөл байдлаас болж сэтгэлийн таагүй байдлаа тайлж чадахгүй, барьснаас болж сэтгэлийн шаналгаа.түгшүүрийн шалтгаантай бүхийл хүч өвчин үүсгэх хүчин зүйл болдог.
Зүрхний ишөми өвчин нь хөгжилтэй орнуудад их тархсан, нас баралт хөдөлмөрийн чадвар алдалтын улам өсөн нэмэгдэж буй шалтгаан болж байгааг харгалзан энэхүү өвчний эмгэг жам, эмнэл зүй, явц, тавиланд нөлөөлдөг хүчин зүйлсийг нарийвчлан судлах шаардлагатай болж байна.
Зүрхний ишеми өвчний халгаат хүчин зүйл болох цусны даралт ихдэлт , цусны липопротеидын тэнцвэр алдагдах, чихрийн шижин даргалалт, тамхи татах зэрэг хүчин зүйлс судлагдсаар байна. Гэвч эдгээр хүчин зүйлс байхгүй хүмүүст ч зүрхний ишеми өвчнөөр өвчлөх нь ихэсч байна. Орчин үед стресс урвал нь зүрхний ишеми өвчний шалтгаан эмгэг жамд чухал нөлөөтэй болохыг улам өргөн дэлгэр судлах боллоо.
Шинжлэх ухаан , техникийн дэвшлийн улмаас хүмүүсийн амьдралын хэв шинж өөрчлөгдөн хөдөлгөөн багасч, хооллолт нэмэгдэн, мэдрэлийн тогтолцооны хэт ачаалал мэдэгдэхүйц ихэссэн байна. Улмаар сэтгэл хөдлөлийн ачаалал ихэсч, биеийн хүчний ажил багасч байгаа нь орчин үеийн хүмүүсийн амьдралын хэв шинж болжээ. Идэвхтэй хөдөлгөөн, булчингийн тогтмол цэгцтэй үйлдэл нь бие махбодын хөгжиж, чийрэгжих үндсэн хэрэглүүр болдог. Техникийн хөгжил, үйлдвэрлэлийн автоматжуулалт, хөдөлмөрийн механикжуулалт нь хүнийг биеийн хүч зайлшгүй ихээр зарцуулах ажпаас чөлөөлж, амьдрах хөдөлмөрлөх нөхцөлийг хөнгөвчилж байгаа боловч нөгөө талаас бие махбодын идэвхтэй ажиллагаа, хөдөлгөөнийг хязгаарласнаар эрүүл мэндэд таагүй нөлөөлөх болжээ.
Зүрхний булчин олон салаа судсуудтай\ коллатерали\ байх ба тэдгээр нь тайван байгаа үед ажилдаггүй. Учир нь үндсэн судсууд нь зүрхний булчингийн цусан хангамжийг хэвийн түвшинд байлгах чадвартай. Харин биеийн хүчний хөдөлмөр хийж, хөдөлгөөн нэмэгдэж ирэхэд зүрхний тэтим судасны салбарууд/ нөөц судаснууд/ ажиллан тэдгээрэЗр цус гуйж зүрхний цусан хангамжийг шаардлагатай төвшинд нь хүргэдэг. Хөдөлгөөн багатай ажил эрхэлдэг хүмүүст зүрхний энэ нөөц судсууд ажиллагаанд орох чадвар нь буурсан байдаг. Иймээс биеийн идэвхтэй хөдөлгөөн хийх зайлшгүй шаардлага гарсан үед тэдгээр нөөц судсууд үүргээ гүйцэтгэх чадваргүй болсноос зүрхний булчинг хүчилтөрөгчөөр нэмүү хангах үйл ажиллагаа хэрэгжиж чадахгүй болж зүрхэнд цус тутах / ишеми / өвчин үүсэхэд хүргэдэг. Иймээс ч зүрхний ишеми өвчин нь биеийн хөдөлмөр эрхэлдэг, идэвхтэй хөдөлгөөнд байдаг хүмүүст ховор тохиолддог.
Стрес'ийн нөлөөгөөр хүний бие махбод бүхийл нөөцөө дайчлах үйл ажиллагаа явагддаг. Эрүүл хүнд стресс нь хамгаалах, дохио өгөх урвал хэлбэрээр илэрдэг. Стресс урвалын нөлоөгоер хүмүүс элдэв таагүй үйлчлэлээс биеэ хамгаалж.аюулт байдлаас зайлан гарах болоцоотой болдог.
Бие махбодын тэсвэрлэх чанарыг нэмэгдүүлэгч ерөнхий дасан зохицлын хам шинжээр стресс илэрдэг хэмээн стресийн эцэг хэмээн нэрлэгдэх Ганс Селье үзсэн билээ. Стресийн үед биемахбодын дасан зохицлын хам шинж үүсч хөгжихдөө 3 үе шат дамжина.
 
Үүнд: 1. Түгшүүр үе. Энэүень дасан зохицлын урвал бүрэлдэн тогтох шат юм. Энэ шатанд стрессор адренокортикотропин болон бөөрний дээд
булчирхайн дааврын ялгарал ихэсч бие махбодын тэсвэрлэх чанар сайжирна.
2-р үе.Эсэргүүцэх үеийн онцлог нь бие махбодын тэсвэрлэх чанарыг улам нэмэгдүүлэн тогтооход хүргэдэг дасан зохицлын дааварууд их хэмжээгээр ялгардаг
З.Шавхагдах үе. Энэ үед өнчин тархи, бөөрний дээд булчирхайн үйл ажиллагаа шавхагдан дайчлагдаж бие махбодын эсэргүүцэн тэсвэрлэх чанар доройтно.Үүний улмаас хүн элдэв өвчин эмгэгт нэрвэгдэх болно .
.Хүн, стресс урвалд өөрийнхөө удам зүйн онцлог, хоол ундны өвөрмөц зуршил.оршин амьдарч буй орчны цаг уурын нөхцөл, агаарын бохирдол зэргээс хамаарч өөр өөр байдлаар хариулан дасан зохицож байдаг. Стрессийн үед, хүний вегататив мэдрэлийн систем идэвхжиж, артерийн даралт ихэсч цусанд катехоламин нэмэгдэн, судасны лугшилт, амьсгал түргэсэн.араг ясны булчингийн цусан хангамж ихэсдэг. Жишээлбэл Н.Я Волкиндын судалгаагаар эрдмийн зэрэг хамгаалж байгаа хүмүүс тайван байх үедээ судасны лугшилтын тоо нэг минутанд 66,байснаа илтгэл тавих үедээ судасны лугшилт 90-114 болж ихэссэн байна.Судасны лугшилтын тоо ихсэнэ гэдэг бол биемахбодын хамгаалах урвалын нэг илрэл болно.
Эрүүл хүмүүс сэтгэл хөдлөлийн ачаалалд өртөхөд зүрх судасны үйл ажиллагаа, гемодинамик дараахи 3 янзаар өөрчлөгдөж болно.Үүнд :
1.3үрхний агшилтын тоо, артерийн даралт, цусны их эргэлтийн судасны тонус ихэсч зүрхний цохилтын эзэлхүүн буурч цус эргэлтийн минутын эзэлхүүн бага зэрэг өөрчлөгдөнө.
2. Зүрхний агшилтын тоо артерийн даралт ихэсч цусны их эргэлтийн судасны тонус нэмэгдэхгүй харин буурна.
3. Дээр дурьдсан хоёр өөрчлөлт хавсран тохиолдоно.
Эдгээр өөрчлөлт нь сэтгэл хедлөлийн ачаалалын үед симпато-адреналины тогтолцоо идэвхжсэнтэй холбоотой.Симпато-адреналин тогтолцооны идэвхжил нь түүний медиатор/норадреналин/ гормон /адреналинтай холбоотой. Хамгийн сонирхолтой нь Ддреналин нь айдас төрүүлэх, норадреналин нь бие махбодыг дайчлах даавар болохыг эрдэмтэд тогтоожээ.Биеийн хүчний ажлын үед эрүүл хүмүүсийн цусанд норадреналин 3 дахин ихэсч, адреналин 50% ихэсч ажээ.
Орчин үеийн нөхцөлд, стрессийн нөлөөгөөр биемахбодын булчингийн идэвхтэй үйл дайчлагдаж чадахгүй харин вегататив мэдрэлийн тохируулгатай дотоод эрхтнүүд дайчлагдаж улмаар тэдгээрийн тохируулга алдагдаж стресийн гаралтай өвчин үүсэж байна. Ийм эмгэгийн нэг нь зүрхний ишеми өвчин юм.Зүрхний ишеми өвчин гэдэг нь зүрхний булчинг тэжээгч тэтмийн артерийн судаснууд бүтэц үйл ажиллагааны хувьд гэмтсэний улмаас зүрхний цусан хангамж багадан хангалтгүй болдог эмгэг болно.Зүрхний ишеми өвчний эмгэг жамд тэтим судасны хатуурал\ атеросклероз /зонхилох суурь эзэлдэг.Туршин шинжлэлийн судалгаагаар, удаан хугацааны сэтгэл түгшилтийн нөлөөгөөр бие махбодын липопротеидын солилцоо алдагдаж, судасны хатуурал үүсдэг болохыг тотоожээ .Үүний амьдралд тохиолдох илрэл нь оюуны хөдөлмөрийн хүмүүст цусан дахь холестерины хэмжээ байнга ихсэх хандлагатай байдаг.Үүний зэрэгцээ бага нягтралтай липопротеид ихэсч, өндөр нягтралтай липопротеид буурдаг нь судасны хатуурал үүсгэх шалтгаан болдог. Стрессийн нөлөөгөөр бие махбодын вегататив тохируулгын симпатик хэсэг идэвхжин өөхний эд задарч чөлөөт өөхний хүчил ихэсдэг байна.Өөхний хүчил триглицерид болж хувираад артерийн судасны хананд хуралддаг.
I lorpo lujiaap сфоссийн полөегөөр үүссэн катехоламины илүүдэл нь зүрх болон бусад эрхтэний эсийн мембраны өөх тосны хэт исэлдэлтийг идэвхжүүлдэг. Үүний зэрэгцээ эсийн мембранд простагландин лейкотриены нийлэгшилт
эрчимждэг.Эсийн мембран дахь липидийн хэт исэлдэлт нь зүрх-.v миоцит эсийн мембраныг гэмтээж саркоплазмаас кальцийг чөлөөлж, үүний , о дүнд үүссэн кальцийн ипүүдэл нь зүрхний булчингийн тэжээл алдагдан , үхжил үүсэхэд хүргэдэг. Стрессийн нөлөөгөөр кардиомиоцитын сарколеммын, гликокалекс бүтэц эвдэрч зүрхний булчингийн агших үйл ажиллагаа дарангуйлагдаж, зүрхний хэм алдагдаж болно.
Стресс нь дараах 3 хэлбэрээр зүрхэнд нөлөөлдөг болохыг судлаачид тогтоосон.
1.Судасны хучин зүйл- тэтим судасны дутагдал,: атероскпероз үүсэн цусан хангамж хямардаг.
2.Стрессийн хүчин зүйл- бие махбодын симпато-адреналины тогтолцоо хэт идэвхжин зүрхний булчингийн хүчилтөрөгчийн хэрэгцээг ихэсгэдэг.
3.Стресс бөөрний дээд булчирхайн холтослог давхаргын дааврын ялгаралтыг идэвхжүүлж, зүрхний булчингийн эрдсийн тэнцвэржилтийг алдагдуулдаг.
Мөн үүний зэрэгцээ стрессийн нөлөөгөөр цусны бүлэгнэх механизм алдагдаж цус хэт бүлэгнэх үзэгдэл үүсдэг.Стрессийн үед цусны фибрин уусах үйл ажиллагаа дарангуйлагдаж.гепарины хэмжээ багасдаг байна.Дээр дурьдсан хүчин зүйлүүд нь зүрхний ишеми өвчний эмгэг жамд чухал нөлөө үзүүлнэ.. Стресс үйлчлээд 6 cap болоход зүрхний ишеми өвчин үүсч болохыг судлаачид тогтоожээ.
Стресс үүсгэх хүчин зүйлээс сэргийлж чадвал зүрхэнд цус дутах эмгэгт өртөхгүй байх бас нэг боломж байгааг уншигч та болгоон соёрхно уу.
Stress and ischemic heart disease
St. Stestegmaa G.Sukhbat /NMUM/
Psycho-emotional effect is considered as one of the risk factors provoking the myocardial ischemia and directly influencing the clinical course of ischemic heart disease. The knowledge about the risk factors is important for revealing a group of patients with ischemic heart disease.
 

 

Ном зүй

1.Г. Селье- Можно ли жить без стресса.Лат. газета, № 3, 1975.
2.Т.Кокс. Стресс, М. 1981,212 стр
3. Б.А . Сидоренко, В.Н.Ревенко, Психоэмоциональное напряжение и ишемическая болезнь сердца, Кишинев, 1988, 133 стр. .
4. Основы физиологии человека. Том.2, Под.ред. Б.И. Ткаченко.Санкт-Петербург,1994, 411 стр.
5. Shelley;E.Taylor .Health Psyhology.New York; 1990.
6. Van. Niekerk.LTeggin.A. Understanding Stress//S.Am.Med.J. 1999. ol. 59. N-21. p.749-780.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1419
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК