Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2001, (011) 2001.No3(011)
Гепатитын В, С, Д вирусийн архаг халдвартай хүүхдүүдийн эмнэлзүйн илрэл
( Судалгааны өгүүлэл )

Д. Даваасүрэн, Я. Дагвадорж, П. Нямдаваа

 
Абстракт
Вируст гепатит (ВГ)-ын бүх төрөл Монгол улсад нутагшмал бөгеөд эрүүл мэндийн болон эдийн засгийн ихээхэн хохирол учруулж байгааг судлаачид тогтоосон байна [1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 13, 14],
Вируст гепатитуудын дотроос цусаар дамжин тархаж, архагших хандлагатай, алсын урхаг ихтэй хэлбэр [4, 11]-үүд болох В, С, Д гепатитын асуудал дэлхий нийтийн тэр тусмаа манай улсын эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлын нэг билээ.
Судлагааны ажлын зорилго: Хүүхдэд тохиолдох гепатитын В, С, Д вирусийн архаг халдварын эмнэлзүйн илэрлийг судлах нь энэхүү судлагааны гол зорилго юм.
Судлаганы арга ба материал: Бид санамсаргүй сонголтоор сонгосон 513 хүүхдээс серологийн шинжилгээгээр HBsAg илэрсэн 22, anti-HCV илэрсэн 50, anti-HDV илэрсэн 6, HBsAg ба anti-HCV илэрсэн 4, HBsAg, anti-HCV ба anti-HDV зэрэг илэрсэн 1 бүгд 83 хүүхдэд эмнэлзүйн үзлэг, биохимийн шинжилгээ (билирубин, АлАт, тимол, сулемат сорил)-ээг уламжлалт аргаар хийж, чанд авиан судлагаа явууллаа.
Судлагааны үр дун: HBV-ийн дан халдвартай 22 хүүхдийн 11(50.0 + 10.9%) нь эмнэлзүйн үзлэг болон шинжилгээгээр ямар нэгэн өөрчлөлтгүй "шинж тэмдэггүй" HBsAg тээгч, 11(50 ± 10.9%) нь архаг В гепатиттай байлаа (Хүснэгт 1).

Ийнхүү судлагаанд хамрагдсан HBsAg эерэг хүүхдүүдийн тал хувь нь " шинж тэмдэггүй " HBsAg-тээгч байна.
 
Эдгээр хүүхдүүд нь ямар нэг зовиургүй бөгөөд элэгний эмгэгийн эмнэлзүйн илэрхий шинж тэмдэг болон биохимийн өөрчлөлтгүй байв.
 
Биохимийн шинжилгээгээр "шинж тэмдэггүй" HBsAg тээгч хүүхдүүдэд билирубин 8.86 ± 0.47 мкмоль/л; АлАт 0.49 ± 0.02 мкмоль/л; тимол 4.24 ± 0.67 ед; сулема 1.93 ± 0.04 мл; архаг гепатиттай хүүхдүүдэд билирубин 12.65 ± 1.05 мкмоль/л; АлАт 1.61 ±0.18 мкмоль/л; тимол 4.49 ± 0.46 ед; сулема 1.87 ± 0.04 мл байв. Эндээс "шинж тэмдэггүй" HBsAg тээгч хүүхдүүдийн биохимийн шинжилгээний үзүүлэлтүүд хэвийн байхад архаг В гепатиттай хүүхдүүдэд АлАт эсгийн идэвх өндөр байна (р< 0.001). Бидний "шинж тэмдэггүй" HBsAg тээгчид гэж үзсэн хүүхдүүдэд 100% НВеАд сөрөг тодорхойлогдсон ба тэдний 6(54.5%) нь цочмог ВГ-аар өвчилж байсан өгүүлэгтэй байлаа.
 
Архаг В гепатиттай 11 хүүхдийн 2(18.2%)-оос бусад нь вируст гепатитаар өвчилж байгаагүй гэсэн өгүүлэлтэй байсан нь балархай хэлбэрээр явагдсан В гепатитын архагшилт элбэг болохыг баталж байгаагаас гадна ийлдэс судлалын шинжилгээгээр 100% НВеАд эерэг тодорхойлогдсон нь вирусийн идэвхтэй репликаци явагдаж байхад л эмгэг процесс элгэнд илэрдгийг харуулж байна.
 
HCV-ийн дан халдвартай 50 хүүхдийн 46(92 ± 3.8%) нь "шинж тэмдэггүй" HCV-ийн халдвар тээгчид, 4(8 ± 3.8%)-т нь эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн архаг С гепатит оношлогдов. Гэхдээ эдгээр хүүхдүүдэд эмнэлзүй ба биохимийн шинж харьцангуй бүдэг байгааг тэмдэглэвэл зохино.
 
HCV-ийн халдварын онцлог нь далд хэлбэрээр явагдаж, аажмаар (20-25 жилд) зугуухан элэгний хатуурал, анхдагч өмөнд хүргэдэг онцлогтойг судлаачид нэгэн дуугаар баталсан билээ [10, 12], Иймээс хүүхдийн тухайд энэхүү процессын эхний шат буюу латент шат байж болох юм (Хүснэгт 2).
Хүснэгтээс HCV-ийн халдвар хүүхдийн дунд голчлон "шинж тэмдэггүй" явагддаг болох нь харагдаж байна.
Биохимийн шинжилгээгээр " шинж тэмдэггүй " HCV-ийн халдвар тээгч хүүхдуүдэд АлАт 0.43 ± 0.02 мкмоль/л; тимол 3.59 ±0.16 ед; сулема 1.99 ± 0.02 мл; архаг гепатиттай хүүхдүүдэд Ал.Ат 0.97 ± 0.07 мкмоль/л; тимол 4.43 ± 0.63 ед; сулема 1.81 ± 0.05 мл байв. Эндээс "шинж тэмдэггүй" HCV-ийн халдвар тээгч хүүхдүүдийн биохимийн шинжилгээний үзүүлэлтүүд хэвийн байхад архаг С гепатиттай хүүхдүүдэд АлАт эсгийн идэвх өндөр байна (р< 0.001).
 
Ийнхүү монгол хүүхдийн дунд HCV-ийн халдвар түгээмэл боловч, эмнэлзүй биохимийн илрэлгүй, архаг "шинж тэмдэггүй"тээгч хэлбэрээр зонхилон тохиолдож байна.
 
Хавсарсан халдвартай хүүхдүүдийн эмнэлзүйн илрэлийг хүснэгт 3-д үзүүлэв.
 
4-р хүснэгтээс делыа ба HCV-ийн хавсарсан халдвартай хүүхдэд АлАт эсгийн идэвх хамгийн өндөр байхад HBV ба HCV-ийн хавсарсан халдвартай хүүхдэд харьцангуй бага зэрэг ихэссэн нь ажиглагдаж байна.
 
Хавсарсан халдвартай хүүхдүүдэд эмнэлзүйн шинжүүдээс ядрал-сульдлын (72.7%), цөсний хүүдийн үрэвслийн (63.7%), гарын алга улайх (54.5%), хэвлийгээр өвдөх (45.5%) шинжүүд илүүтэй илэрч байв.
 
Дүгнэлт
 
1. Хүүхдэд HBV ба HCV-ийн халдвар дангаараа бол үндсэндээ архаг "шинж тэмдэггүй" вирус тээгч хэлбэрээр, цөөн тохиолдолд идэвхжил багатай архаг гепатит хэлбэрээр явагдаж байна.
 
2. Гепатитын вирусүүдийн хавсарсан халдвар нь архаг гепатит хэлбэрээр, ялангуяа HDV-ийн архаг халдвар нь идэвхжил өндөртэй архаг гепатит хэлбэрээр зонхилон илэрч байна.
 
Clinical features of chronic viral hepatitis B, C and D in children D. Dawaasuren, Ya. Dahgwadorj, P. Nymadawa
 
The clinical, biochemical and ultrasonic research at 22 children with HBsAg, at 50 children with positive anti-HCV, at 6 children with positive anti-HDV, at 4 children with positive HBsAg and anti-HCV, at 1 child with HBsAg in a combination with anti-HCV and anti-HDV total 83 children was carried out.
 
Mono-infection of chronic HBV and HCV infection in Mongolian children is usually in subclinical, (or carrier) forms without clinical and biochemical manifestations. Clinical and biochemical evidence of hepatophaty in Mongolian children is seen mostly in concurrent viral hepatitis B and C, and particularly in D.

 

Ном зүй

1. Алимаа Д. (1987) Этиологическая структура острых вирусных гепатитов и широта распространения HBV-ной инфекции в сөмьях больных гепатитом В в МНР. Дисс. на соискание ученой степени к.м.н. М., 145х.
2. Аптанхүү М. (1993) Клинико-лабораторная характеристика ОВГ парэнтральным механизмом ифицирования (В, Д и С). Дисс. на соискание ученой степени к. м. н. М., 161 с.
3. Арслан Р. (1978) HBs-антиген и вирусный гепатит в МНР. Дисс. на соискание ученой степени к. м. н. УБ.. 202 с.
4. Балаян М. С., Михайлов М. И. (1999) Энциклопедический словарь. Вирусные гепатиты. Изд. 2-е, лереработанное и дополненное. М., Амипресс.
5. Гомбосүрэн Т. (1969) Некоторые вопросы эпидемиологии и профилактики инфек-ционного гепатита Автореф. Дисс. к. м. н. УБ,
6. Жамба Г. и др. (1983) Эпидемиологическая характеристика вирусных гелатитов В в МНР\" ЖМЭИ. № 1. с. 86-89
7. Львов Д. К., Шахгильдян И. В. и др. (1997) Закномерности распространения вируса гепатита С и его генотипов в России и странах СНГ. Вопр. вирусологии № 4. с.157-161
8. Нимадава П. (1989) Заболеваемость вирусными инфекциями и лопуляционный иммунитет к вируспм (ка примере МНР). Доклад на соисканиед. м. н. М. 71с.
9. Оюунбилэг Ж. (1998) Монголд ялгасан гепаднавирусын омгуудын гөномын болон эсрэгтөрөгчийн шинж чанар. Биологийн ухааны докторын ээрэг горилсон зохиол. УБ. 236х.
10. Соринсон С. Н. (1998) Вирусные гелатиты. -С-Петербург. 2-е иэд. -420 с.
11. Hochman, J.A., Balistreri, W.F. (1999): Viral hepatitis: expanding the alphabet, Adv. Pediatr.,46:207-43:
12. Hoofnagle, J. H. (1997) Therapy of chronic viral hepatitis, International symposium on Viral Hepatitis and Perspectives from The ASEAN Region, Bangkok, Thailand, Syllabus and abstracts: 13-15;
13. Kato, H., Mizokami, M., Nakano, T. et al. (1999): High prevalence and phylogenetic analysis of TT-virus infectior in Mongolia, Virus Res., 60(2): 171-9:
14. Kondo, Y., Mizokami, M., Nakano, T. et al. (1997): Prevalence and Molecular Epidemiology of GB Virus C/Heoa:: s G virus infection in Mongolia,J.Med.Virol., 52: 143-8;
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 431
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК