Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2001, (011) 2001.No3(011)
Мухар олгой авахад хагалгааны зүслэгийг буюу хүрцийг сонгох асуудал ба шархны эдгэрэлт
( Судалгааны өгүүлэл )
Р. Мөнхбаяр. Бор-Өндөр
 
 
Абстракт
Хүний мухар гэдэсний өт хэлбэрт унжлагыг манай ард түмэн аяндаа мухар олгой гэдэг болсон учир түүний үрэвслийг мухар олгойтос буюу мухайр олгойн үрэвсэл гэх болжээ. Энэ өвчний үед хийх мэс заслыг аппендэктоми буюу мухар олгой авах гэж нэрлэдэг. Мухар олгойн үрэвсэл нь элбэг тохиолддог өвчин учир түүний улмаас хийх мэс засал нь хамгийн олонтаа хийгддэг мэс ажилбар болно. Мухар олгойн хагалгаа нь хэвлийн яаралтай мэс заслуудын дотор 1-р байр 80% эзэлж хагалгааны дараах үхэл 0.8. байна.
Энэ дурдагдсан хувь нь бага юм шиг харагдах боловч бодит тоогоор нь аваад үзвэл маш олон хүн хүндрэлд өртөж, бас цөөнгүйхүмүүс эндэгдсэн нь тодорхой.
Үүний шалтгаан нь олон янз, гол төлөв хүндэрсэн үед өвчтөн ирсэн, цаг хугацаа алдсанаас болдог бөгөөд цөөн тохиолдолд эмчилгээний тактик мэс ажилбарын өө сэв нөлөөлсөн байж болдог юм.
Орчин үед шинжлэх ухаан техникийн үсрэнгүй хөгжлийн үр дүнд хэвлийн хөндийн мэс засалд дурангаар хийх мэс засал шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх болж хэвлийн хөндийн мэс ажилбар хийхдээ гэмтэл бага үүсгэх, шархыг бага нээх аль болох оновчтой өвчтөн зовиур шаналгаа бага байх зүслэгийг сонгох нь тэргүүн зэргийн ач холбогдолтой.
Судалгааны зорилго:
Мухар олгойн мэс засал хийхэд хагалгааны зүслэгийг аль болох гэмтэл багатай бүтцийн онцлогт тохирсон зүслэг хийх асуудлыг хөндөж, хуучин аргатайгаа харьцуулж үзэх.
Судалгааны аргачилал, хэлцэмж, ач холбогдол, үр дүн.
Бор-Өндөр хотын нийгмийн эрүүл мэндийн төвийн мэс заслын тасагт мухар олгойн хурц үрэвсэл оношоор ташуу зүслэгээр /Дьяконова Волкович/ аппендэктоми хийлгэсэн 30 өвчтөн хөндлөн зүслэгээр хийгдсэн 30 өвчтөн судалгаанд хамрагдав. Бид хөндлөн зүслэгийг хэвлийн баруун доод хэсэгт, хэвлийн шулуун булчин, ташуу булчингийн уулзвар шөрмөслөг хэсэгт баримжаалж арьсны ширхгийн дагуу олгойн байрлалаас хамаарч дээр доор байрлалд хөндлөн зүслэг хийж арьсаа нээгээд гадна ташуу булчингийн хальсаа хөндлөн нээж шулуун булчингийн дагуу баруун захаар нь шөрмөслөг хэсэгт булчин дайруулалгүйгээр хэвлийн гялтантай хамт нээж хийсэн болно.
Судалгаанд хамрагдсан 60 евчтөнөө хагалгаа хйисэн байдал онош, ор хоног, зүслэг насаар нь ангилж харьцуулж дүгнэв.
Хагалгааны дараа зовиур шаналгаа бага ор хоног харьцангуй багасаж байгаа нь судалгааны ач холбогдол оршино.
Дүгнэлт.
1. Хөндлөн зүсэх нь арьсны ширхгийг дагуулж зүсзж байгаа тул гоо сайхан болон шархны эдгэрэлтэнд сайнаар нөлөөлөхөөс гадна булчин гэмтээхгүй байгаа тул шархны өвдөлт хагалгааны дараа бага байна.
2. Хөндлөн зүслэгээр хийсэн хагалгааны шарх 73.4% нь 4-6 хоногт эдгэрсэн ташуу зүсэлт 63.3% 4-6 хоногт эдгэрчээ. Хөндлен зүсэх хагалгаа туранхай буюу хүүхдэд илүү тохиромжтой байдаг.
3. Хөндлөн зүслэгийг харьцангуй бага зүсэж (4-6см орчим) боолт чацархайн аргар хийсэн үр дүнтэй болох нь ажиглагдав.
 
Ном зүй

1. П. Долгор. Мэс заслын зарим өвчний оношлогоо эмчилгээ
2. Д.Авирмэд. Хүүхдийн хэвлийн хөндийн яаралтай мэс засал
3. Ж.Биндэръяа, Ш.Баттөр: Мухар олгойн хагалгааны шинэ хувилбар МАУ сэтгүүл №4, 1997 он
4. Г.Баяраа, С.Эрдэнэ: Хэт тарган хүмүүсийн мухар олгойг авах хагалгааг хөнгөвчлөх арга. Эрүүл мэнд сэтгүүл
5. Островерхов. Оперативная хирургия
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1050
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК