Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Инноваци - Шинэ Санаа, Шинэ Нээлт, 2007, 1(4-1)
Физиологи, анагаах ухааны салбар дахь Нобелийн шагналтан 1901
( Намтар )

Орчуулсан: Э.Тэмүүлэн

"Innovation" анагаах ухааны сэтгүүл

 

“for his work on serum therapy, especially its application against diphtheria, by which he has opened a new road in the domain of medical science and thereby placed in the hands of the physician a victorious weapon against illness and deaths”

Emil von Behring нь 1854 оны 3 сарын 15 нд Auguste, Auguste Behring нарын анхны хүүхэд болон баруун Prussia-ийн Hansdorf хотод анх мэндэлжээ. Сэргэлэн цовоо Emil тосгоны ахлагчийн тусламжтайгаар Hohenstein тосгон дахь гимназид элсэн орсон бөгөөд улмаар шашин судлалын чиглэлээр үргэлжлүүлэн суралцах бодолтой байсан боловч түүний цэргийн эмч байсан найз нь нөлөөлсний улмаас Берлиний их сургуульд оржээ. Тэрээр 1874-1878 онд Royal Medical-Surgical Friedrich-Wilhelm-ийн институтийн Цэргийн эмчийн академид тэтгэлгээр суралцан эмч болсон. Их сургууль төгссөний дараа тэрээр хэд хэдэн цэргийн ангид цэргийн эмч хийж байсан бөгөөд үүний дараагаар 1888 онд Берлиний Эрүүл ахуйн институтид тэрээр нян судлалын анхдагчдын нэг Robert Koch-ын туслахаар ажилд орсон. Энэ үедээ тэрээр сахуу болон татран өвчнийг ийлдсээр эмчлэх тухай анхны албаны ёсны өгүүллүүдээ хэвлүүлжээ.

Цэргийн эмч хийж байсан эхний он жилүүдэд түүний авч байсан цалин бага учраас түүнд гэр бүлийн талаар бодох боломж байсангүй. 1896 онд түүний цалин ч хангалттай болж тэрээр 20 настай залуухан бүсгүйтэй гэрлэсэн нь Else Spinola байлаа. Else Spinola нь 1876 оны 8 сарын 30-нд Берлиний их сургуулийн эмнэлгийн захирал Werner Spinola-ийн охин болж төржээ. Emil, Else хоёрын дундаас 6 хүүхэд төрсөн. Хэдийгээр түүний эрдэм шинжилгээний ажил эхнэр хүүхэддээ төдий их зав гаргах боломжийг өгдөггүй байсан боловч тэрээр их гэрсэг хүн байсан гэж Else дурьдсан байдаг. 1917 оны 3 сарын 31 нд Behring нас барсан бөгөөд түүний үхлийн дараа Else германы Marburg хотын  эмэгтэйчүүдийн үндэсний байгууллагын тэргүүнээр ажиллаж байгаад 1936 онд 59 насандаа зүрхний шигдээсийн улмаас нас баржээ.

1890 онд тэрээр Robert Koch-ын удирдсан халдварт өвчнийг судлах институтид туслах судлаачаар ажилд орж ийлдэс эмчилгээний анхны туршилтуудаа хийж эхэлжээ. 1890 онд тэрээр өөрийн их сургуулийн анд Erich Wernicke-ийн хамтаар сахуу өвчний эсрэг анхны үр дүнтэй эмчилгээний ийлдсийг гарган авсан бөгөөд судлаачид харх, усан гахай, туулайг сахуу өвчний үүсгэгчийн идэвхигүйжүүлсэн хэлбэрээр дархлаажуулж ийлдсийг нь ялган уг бактерийн халдвар авсан амьтдад тарьж байлаа. Өвдсөн амьтад эдгэрч тэрээр хамгийн анх халдварт өвчний эсрэг идэвхигүй дархлаажуулалтын аргыг ашигласан хүнээр бүртгэгдвэй.

1891 онд сахуугаар өвдсөн хүүхдэд анхны ийлдэс эмчилгээг туршсан. Тэр үед зөвхөн Германд л гэхэд жилд 50000-аас дээш хүүхэд сахуу өвчний улмаас нас барж байлаа. Эхний хэдэн жил энэ хэлбэрийн эмчилгээ нь амжилттай болж чадахгүй байсан бөгөөд удалгүй үүний учир нь антитоксины концентраци бага байгаатай холбоотойг ажиглажээ. Бактериологич Paul Ehrlich (1854-1915) антитоксины тоо хэмжээг тогтоох стандарт протоколыг санаачилж улмаар Behring-тэй хамтран ажилласнаар уг эмчилгээ үр дүнгээ өгч эхэлсэн гэж хэлж болно. Тэдэнд их хэмжээний ийлдэс хэрэг болсон учраас хонь, морь мэтийн том хэмжээтэй амьтдын ийлдсийг ашиглаж эхэлсэн байна.   1892 онд Behring Hoechst гэсэн эмийн компанитай хамтран үйлдвэрлэлийн аргаар сахуугийн антитоксиныг үйлдвэрлэлд амжилттай нэвтрүүлжээ. Энэхүү эмчилгээ нь хэдийгээр олон олон эерэг талтай ч гэсэн гаж нөлөөнүүд нэлээдгүй ихээр илрэн гарах болсон байна.Behring 1895 оны 4 сарын 1 нээс эхлэн 1916 он хүртэл Эрүүл ахуйн институтийн даргаар ажиллаж байлаа.Сахуугийн эсрэг ийлдэс эмчилгээ нь бага хугацааны турш үргэлжилсэн юм. 1901 онд Behring хоруу чанарыг багасгасан сахуугийн үүсгэгчээр идэвхитэй дархлаажуулалтыг хийжээ. Гэхдээ үр дүнтэй вакцин гарган авахад нэлээн 

хэдэн жил шаардаж 1913 онд Behring токсин-антитоксины холимогийг эмчилгээнд ашиглаж эхэлжээ. Энэ нь ийлдэс эмчилгээний үед гарах гаж нөлөөг багасгасан төдийгүй шингэний дархлааны онол ёсоор удаан хугацааны дархлааны ой санамжийг тогтоох ач холбогдолтой байсан гэдэг.

1901 онд Emil von Behring ийлдэс эмчилгээг санаачилснаараа Физиологи, Анагаах ухааны салбарын анхны Нобелийн шагналыг авчээ.

 

Эх сурвалж: www.nobelprize.org

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1327
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК