Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2001, (010) 2001.No2(010)
Элэгний хурц үрэвслийн үед «ӨХИП-АО» тогтолцооны тэнцвэр алдагдах байдал, түүнд Дэгд-3 тангийн үзүүлэх нөлөо
( Судалгааны өгүүлэл )
Д.Цэрэндагва1, С.Сээсрэгдорж2, Д.Чулуунчимэг3, С.Хишигжаргал", Ч.Чимэдрагчаа5
1.УАС анагаах ухааны доктор (Ph.D.)
2.УАС анагаах ухааны магистр (M.D)
3.УАС анагаах ухааны магистр (M.D)
4. УАС анагаах ухааны магистр (M.Sc)
5. УАС анагаах ухааны магистр (M.Sc)
 
Абстракт
Монгол сронд ургадаг 21 зүйлийн дэгднзэс 9 зүйлийг уламжлалт анагаах
 
ухааны ном сударт бичсэн байх бөгөөд эдгээрээс сормууст дэгд (төмөр дэгд) буюу сахлай дэгд нь гашуун амттай, хүйтэн, мохдог, ширүүн.хөнгөн, хуурай чанартай, шарыг дарах .элэгний шинэ ба хуучирсан халуун, шарлалт, ходоод шарын гэмээр өвдөх , халууныг арилгах, судасны сүвийг (1,2,3,4,5,) боох чадалтай. Сормууст дэгдийн химийн судалгааг манай орны эрдэмтэд (Ө. Пүрэв 1992, Д. Хишгээ 1996, Х.Оюун 1999) болон гадаадын судлаачдын тогтоосноор (В.И.Глызинь., Г.Г.Николаева., Т.Д.Даргаева 1986, Bourel! J.N, 1981) судалж газрын дээрх хэсэгт генкванин, космосийн, апигенин, гентиа, гентиакохианин, акауленин, гентиабаварозид зэрэг ксантоны нэгдлүүд агуулдгийг тогтоожээ. Гэвч уг ургамалыг агуулсан нийлмэл жорын судалгаа хараахан хийгдэж амжаагүй байна. Дэгдийн төрлийн ургамлыг эрт дээр үеэс шарлах хам шинж, элэгний болон цөсний эмгэгийн үед нэлээд өргөн хэрэглэж ирсэн түүхэн уламжлалтай.
 
Уламжлалт анагаах ухааны онолд ... цус шарын халуун гэжтомъёолсон эмгэгийг орчин үеийн анагаах ухаанд дүйцүүлэн судлахдаа ямар өвчний эмгэг загвар дээр, ямар үзүүлэлтээр үр дүнг нь тооцох нь түвэгтэй байсан боловч бид урьд нь хануур заслын эмчилгээний идэвхийг судпах нэн тохиромжтой загвар болгон элэгний хурц үхжилт эмгэгийг сонгон авсан зарчим дээрээ үндэслэн, сүүлийн үед гадаадын олон эрдэмтэд үрэвсэл, дархлал дутагдлын хариу урвал зэрэг янз бүрийн сэдэлттэй өвчнүүдийн үед эмгэг жамын гол хүчин зүйл болон өдөөгддөг мембрант байгууламжийн хэт исэлдэлтийн процесс сэдээгдэх, антиоксидант тогтолцооны идэвхэд Дэгд-3 тангийн үзүүлэх нөлөөг судлах зорилго тавьсан юм. Элэгний хурц, архаг үрэвсэлт өвчнүүдийн үед Өөхний хэт исэлдэлтийн хорт бүтээгдэхүүнүүд ихзсдгийг судлаачид [М.Амбага, Б.Саранцэцэг 1997] тогтоосон бөгөөд УАУ-ны онолд «. . . шарын халууныг дарах эрдэм чадалтай » Дэгд -3 тангийн олон хувилбаруудаас шарын' халууныг боловсруулдаг Дэгд-3 танг судалгааны объект болгон сонгож авсан юм.
 
Шарын халууныг боловсруулдаг Дэгд-3 жорын бүрэлдэхүүнийг авч үзвэл чадлыг дагаж найруулсан, гашуун амттай, сэрүүн чанартай жор боловч лидэрийг оруулж найруулсан учир халуун боловсруулах үйлдэл үзүүлдэг [1,2,5] байна.
 

Судалгааны материап арга зүй:
 
Судалгааг 180-220гр жинтэй туршилтын цагаан хархан дээр явуулсан бөгөөд элэгний хурц үрэвслийг CCL4 50%-ийн 0.4 мл /100 гр тунгаар амьтны арьсан доор 4 өдөр дараалан тарих аргаар үүсгэв.
 
Элэгний гомогенатанд агуулагдах "ӨХИП"-ийн хорт бүтээгдэхүүнийг « малондиальдегид, диены коньюгат, диений кетоны концентрацаар тодорхойлов.
 
Судалгааны ажпын зарим үр дүнгээс та бүхэнд толиуулахад: Хэт исэлдэлтийн хорт бүтээгдэхүүн болох МДА -ын хэмжээ хяналтын эмчлээгүй бүлгийн амыдад эрүүл амьтадтай харьцуулахад 1.31 - 1.69 дахин ( Р<0.05) , (инкубацын 0 ба 30 минутанд) диены коньюгатын хэмжээ эрүүл амьтдын үзүүлэлттэй харьцуулахад 1.65 дахин (Р<0.05), элэгний эдэд агуулагдах диений кетоны хэмжээ эрүүл амыдын үзүүлэлттэй харьцуулахад 1.41 дахин(Р<0.05) ихсэж CCL4- ийн нөлөөгөөр элэгний эдэд хэт исэлдэлтийн процесс хүчтэй өдөөгддөг буюу уг загвар нь Дэгд -3 тангийн ӨХИП- антиоксидант тогтолцооны алдагдалд үзүүлэх нөлөөг судлахад тохиромжтой эмгэг загвар болох нь ажиглагдсан юм. (хүснэгт 1) 
Дээрх эмгэг загварын үед Дэгд -3 танг хэрэглэсэн тохиолдолд эмчлээгүй хяналтын амьтантай харьцуулахад элэгний эдэд агуулагдах МДА- ын хэмжээ (.инкубацын 0 минутанд) 0.9 дахин (Р<0.05), инкубацын 30 минутанд 1.0 дахин (Р<0.05). [Зураг 1] нэмэгдэж байсан бол уүнтэй нөхцөлдсөн хэлбэрээр элэгний эдэд агуулагдах ДК- ын хэмжээ эмчлээгүй хяналтыи амстадтай харьцуулахад 1.2 дахин (Р<0.05) [Хүснэгт 1] элэгний эдэд агуулагдах ДК- ны хэмжээ эмчлээгүй хяналтын амьтадтай харьцуулахад 1.06 дахин (Р<0.05), [ЗураП j нэмэгдэж хэт исэлдэлтийн хорт бүтээгдэхүүнийг нэмэгдүүлж байгаа нь тогтоогдсон юм.
 
Энэ нь уламжлалт анагаах ухааны онолоор шарын халууныг боловсруулж боомтонд нь оруулж байгаатай төстэй үйлдэл бөгөед энэ уед нэн тэргүүнд хануур заслыг хийх шаардлагатай гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэй батлан өгч байна
 
Шарын халууныг боловсруулах Дэгд-3 тан нь элэгний хурц үрэвслийн уед хэт исэлдэлтийн процессыгбогино хугацаанд зохицуулгатайгаар эрчимжүүлж, исэлдэлтийн шаталтыг гүйцэд явуулж эрүүл ба эмгэг эдийг хооронд нь « ялгаварлан салгасан дутуу исэлдэлтийн бүтээгдэхүүнийг биеэс цэвэрлэн зайлуулдаг >> үйлдэл үзүүлж байна. Өөрөөр хэлвэл хэт исэлдэлтийн процессын ийм үзэгдлийг А.Х.Коган нар ахуйн хог хаягдалыг галлаад шатаадагтай адилхан биоүзэгдэл гэж томёъолсон байдаг бөгөөд яг ийм үзэгдэл вирус, бактер, бичил биетнийг лимфоцит эс, макрофаг эс залгих, фагоцитозын үзэгдэл сэдээгдэх үед явагдах ба энэ үед хэт исэлдэлтийг зориудаар дарангуйлах нь бие махбодид өвчин төөрүүлэх, нян халдвараас бүрэн чөлөөлөгдөж чадахгүй эмгэг байдалд хүргэдэг [6 ] байна [А.Х. Коган 1986, 1999], Шарын халууныг боловсруулдаг Дэгд-3 тан нь богино хугацаанд "ӨХИП"-ийг сэдээдэг тул энэ үед хордлого тайлах эмчилгээ, хануур заслыг тохируулан хэрэглэвэл үр дүнтэй. Дүгнэлт
 
1. Дэгд 3 тан нь ӨХИП-ийг богино хугацаанд өдөөдөг нь УАУ-ны шарын халууныг боловсруулах үйлдпийг шинжлэх ухааны үндэслэлтэй баталж байна.
 
2. Шарын халууныг боловсруулахад Дэгд-3 танг хэрэглэх нь тохиромжтой.
 
3. Шарын халууныг боловсруулсан тохиолдолд хануур засал хэрэглэж хэт исэлдэлтийн хорт бүтээгдэхүүнийг биеэс (элэгний эдээс) зайлуулна.
 
Abnormality of lipid peroxidation-antioxidant system during acute hepatitis and effect of Degd-3 prescription on it
 
Tserendagva National Mongolian Medical University
 
Stimulating action of Degd-3 prescription on lipid peroxidation process in short time, proves that this prescription has fever developing effect in scientific basis.

 

Ном зүй

9\\\' | | хуудас 64, 244, 824

Я\\\" •fl^^\\\'^^S^f^^\\\'lj хуудас 174,182,234,235 п ^^^^^ || xyyAac182i234)235

П «^^ГВД^ТПТ хуудас 299
5. Саранцэцэг Б. Антиоксидант - өөхний чөлөөт язгуурт хэт исэлдэлт тогтолцоо, туүний эрүүл зүй, эмгэг жам, эм заслын ач холбогдол. Анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг горилсон бүтээл. УБ он. 1998. х. 7-31,32-35.
6. Adams, Р.С., Powell, L.W., Halliday, J.W.Isolation of a human hepatic ferritin receptor. Hepatology 1988; 8: 719-721.
7.Awai M, Narasaki M, Yamanoi Y, Seno S. Induction of diabetes jn aKnimals by parenteral administration of ferric
8.Arber, N., Konikoff, F.M., Moshkowitz, M., Baratz, M., Hallak, A., Santo, M., Halpem, Z., Weiss, H., Gilat, T.: Increased serum iron and iron saturation without liver iron accumulation distinguish chronic hepatitis C from other chronic liver diseases. Dig.Dis.Sci. 1994; 39: 2656-2659.
9.Bacon, B.R., Healey, J.F., Brittenham, G.M., Park, C.H., Nunnari, J., Taviil, A.S., Bonkovsky, A.L.: Hepatic microsomal function in rats with chronic dietary iron overload.Gastroenterology 1986; 90: 1844-1853.
10.Bacon, B.R., Britton, R.S.: The pathology of hepatic iron overload: A free-radical mediated process? Hepatology 1990; 11: 127-137.
11.Bacon BR, Tavill AS, Brittenham GM, Park CH, Recknagel RO: Hepatotoxicity of chronic iron overload: Role of lipid peroxidation, in Poli G, Cheesernan KH, Dianzani MU, Slaker TF (eds): Free Radicals in Liver Injury. Oxford, United Kingdom, IRL Press, 1985, p 49.
12.Bacon BR, Dalton N, O\\\'Neill R: Effects of vitamin E deficiency on hepatic mitochondrial lipid peroxidation and oxidative metabolism in rats with chronic dietary iron overload. Hepatology 9: 398-404,1989.
13.Bonkovsky, H.L: Porphyrin and heme metabolism and the porphyries, in Zakim D, Boyer TD (eds Hepatology: A Textbook of liver Disease, 2nd.Philadelphia, W.B.Saundres, 1990, p 378-423
14.Bonkovsky, H.L, Iron and the liver. Am.J.Med.Sci. 1991:301:32-42
15.Bonkovsky, H.L, Sinclair PR, Sinclair JF: Hepatic heme metabolism and it\\\'s control. Yale J Eic Med 52: 13-37, 1979.
16. Bonkovsky. H.L, Sinclair PR, Sinclair JF: Hepatic heme metabolism and it\\\'s control. Yale J Biol Meu 5Г 13-37, 1979.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 802
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК