Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2001, (010) 2001.No2(010)
Уламжлалт Анагаах Ухаанд хэрэглэгддэг зарим тангийн бүрэлдэхүүн дэх ургамлуудын хүнд металлын хольцыг тодорхойлсон дүнгээс
( Судалгааны өгүүлэл )

Б.Баясгалан1, Г. Чулуунбат2, Ш. Гэрбиш2,Б. Батдэлгэр3 АУИС1, ФТХ2, ЭАИ3

 
Абстракт
Өнөө үед дэлхий нийтээр агаарын бохирдолтын хэмжээнд ихээхэн анхаарч түүхий эд, бэлдмэлд хүнд металлын хольцыг тодорхойлох болжээ. Энэ нь үйлдвэрлэл, техник эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед хатуу, шингэн, хийн байдалтай олон төрлийн бодисууд байгаль орчныг бохирдуулж, агаарын бохирдолтын хэмжээг эрс нэмэгдүүлж байгаатай холбоотой байна.
Тухайлбал цахилгаан станцын 27 %, хар, өнгөт төмөрлөгийн үйлдвэрлэлийн 24.3%, нефтийн 15.5%, тээврийн 13.1%, өнгөт металлын 0.5%, барилгын материал үйлдвэрлэл 8.1%-иар тус тус агаарыг бохирдуулдаг [1].
Мөн R.J. Lantzy, F.T Mackensie нарийн судалгаагаар нефть шатах үед кобалы, марганц, молебден, силен, төмөр, хром, хар тугалга 10%, хром, никелийн 50%; кадми, мөнгөн ус, цайрын 90% нь агаарт цацагдаж атмосферт нөлөөлдөг байна.
Агаар мандпын энэхүү бохирдол нь ургамал, амьтан ба хүнд шууд ба дам нөлөөлдөг [2],
Сүүлийн үед ялангуяа ургамлын гаралтай түүхий эдийн чанарын асуудалд хүнд металлуудын үзүүлэлтийг авч үзэх болсон байна.
Судалгааны зорилго:
Уламжпалт Анагаах Ухаанд хэрэглэгдэж байгаа зарим танг бүрдүүлэгч ургамлуудын хүнд металлын хольцын хэмжээг тодорхойлж түүнийг зарим судлаачдын гаргасан үзүүлэлтүүдтэй харьцуулж судлах зорилго тавилаа.
Судалгааны материал арга зүй:
Судалгааны дээж Марбо-3 танг бүрдүүлэгч Зүрхэрхуу Ягаандайг (Rubia cordifolia LJ-r Сэлэнгэ аймгийн Зүүн бүрэн сумаас, Япон Илжигэн чих [Eriobotrya japonica (Thumb.) Lindl. /-ийг БНХАУ-ын Эрээн хотын ардын эмнэлгээс, Зажиг (Laccifera Lacca Kerr.)-ийг Уламжлалт Эм, Эмийн үйлдвэр компанаас;
Сороол -4 тангийн бүрэлдэхүүн дэх ургамлууд болох Мэхээрийг (Polygonum viviparum /_.)-ийг Өвөрхангай аймгаас, Урал чихэр өвс (Glycerrhiza uralensis Fisch.)-ийг Булган аймгаас, Ацан ажигана (Stellaria dichotoma L)-bir төвийн бүс нутгаас газрын дээд хэсэг хагдрах үед хутга, ухуураар ухаж аваад үндэс, үндэслэг ишнээс өмхөрч муудсан хэсгийг ялгаи хаяж, усаар угааж, агаарын солилцоо ихтэй сүүдэр газар хатааж бэлтгэсэн.
Марбо-З, Сороол-4 танд агуулагдах хүид металлын хольцын хэмжээг бүрэн ойлтын рентген флюросценцийн ба ААС-ын аппаратаар хэмжилт хийж үр дүнг тооцон гаргалаа
Судалгааны үр дун:
Ургамал болон тан эмэнд агуулагдах хүнд металлын хольцонд хар тугалга кадми.. мөнгөн ус, мышяк зэрэг элементүүдийг багтаан тодорхойлсон нь олон улсын хэмжээнд ургамлын гаралтай түүхий эд, эм бэлдмэлд уг элементүүдийн зөвшөөрөгдөх хэлбэлзэлийг авч үздэгтэй нийцэж байгаа юм.
Судалгаанд хамрагдсан тангуудыг бүрдүүлэгч түүхий эдүүдийн хүнд металлын хольц тодорхойлсон дүнг 1 ба 2-р хүснэгтээр харуулав

Марбо-3 танг бурдуулэгч ургамлын туүхий эдуудэд хунд металл тодорхойлсон дүнгээс харахад Rubia cordifolia (1_.)-д Pb илрээгүй бөгөед импортын 2 түүхий эдэд зевшөөрөгдех хэмжээнээс Laccifer lacca (Кегг.)-д 33.6%-иар. Eriobotrya japonica Thunb (Lindle.)-д 6.8%-иар тус тус бага илэрчээ. Cd-хувьд авч үзвэл Rubia cordifolia (L.) нормдоо, Laccifer lacca (Kerr.) 39%-иар бага байгаа нь тогтоогдлоо.
Сороол-4 танд хунд металл тодорхойлсон дүнгээс үзэхэд ихэнх түүхий эдэд РЬ илрээгүй бөгөөд Cd Stelleria dichotoma (L.)-fl 23%-иар бага бусад түүхий эдэд нормдоо буюу зарим түүхий эдэд 3%-иар илүү байлаа.
Уламжлалт Анагаах Ухаанд хэрэглэдэг зарим тангийн түүхий эдүүдэд хүнд металл тодорхойлсон дүнгээс харахад хүнд металлын хэмжээ бага буюу нормдоо байгаа нь түүнийг тодорхойлогч агаарын бохирдолтын хэмжээ бага байгаатай холбоотой байж болох юм
Ном зүй

1. Ю. В. Алексеев. Тяжелые металлы в почвах и растениях - Л. Агропромздат. Ленингр. от-е, 1987, с 30-31
2. В. Б Ильин. Химические элементы в системе почва- растение Новосибирск 1982, с 73
3. Н.Г Зырина Химия тяжелых металлов мышяк, молибдена в почвах. Московского университета 1985, с 20
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 523
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК