Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2001, (010) 2001.No2(010)
ӨӨРИЙН ДЭЛҮҮГ ӨӨРТ НЬ ЭРГҮҮЛЭН СУУЛГАХ (АУТОСПЛЕНОТРАНСПЛАНТАЦ)
( Судалгааны өгүүлэл )

Б.Мөнхтогоо (АУИС, АУ-ны доктор, дэд профессор)

 
Абстракт
H.King, H.J.Shumacker нар дэлүү авсны дараах "цахилгаан үжлийн" тухай мэдээлсэн 1952 оноос эхлэн бие махбодийн халдварын болон нянгийн эсрэг тэсвэрт чанарт нөлөөлдөг дэлүүний үйл ажиллагааны талаар эрчимтэй судалгаа хийх болсон оөгөөд дэлүүний эд нь бие махбодийн дархлаажилтын чанарт нөлөэлдөг болох нь (Павл овский М.П., Чукин С.Н., Open ПЛ.1986, Sekikava Т. Shatney С.Н. 1983; тогтоогдсон байна.
Ийм учир орчин үед дэлүүний мэс заслын үед эрхтэн хадгалах тактик давамгайлах болсон байна. Дэлүү авсны дараа бие махбод халдвард тэсвэртэй байх чанар нь мөхөсдөж идээт халдварын хүндрэл, дэлүү авсны дараах үжил гарах аюул, эрсдэл нэмэгддэг өөрчлөлтийг "дэлүү авсны дараах гипоспленизм: гэж томъёолж ойлгодог болжээ.
H.Beger нарын судлаачид цусан үжил бол хүн амын дунд 0.01% тохиолдох бөгөөд дэлүү авах мэс заслыг гэмтлийн улмаас хийхэд 60 дахин, хэвлийн өвчний улмаас хийхэд 86 дахин үжил болох эрсдэл ихэсдэг гэснийг онцгойлон анхаарахгүй байх аргагүй юм. Ялангуяа 2-4 насны хүүхдийн дархлааны тогтолцоо хараахан бүрдээгүй байдаг болохоор дэлүү авах мэс засал нь маш цочмог явцтай цусан халдвар үжил үүсгэх эрсдэлтэй байдаг.
Үүнээс урьдчилан сэргийлэх асуудлаар сүүлийн жилүүдэд олон тооны эмнэл зүйн болон туршилтын судалгаа хийгдэж. авсан дэлүүний хэсгийг өөрт нь эргүүлэн суулгах (аутоспленотрансплантац) аргыг ашиглах нь ундэслэлтэй болохыг тогтоожээ. Дэлүүгээ зайлшгүй авахуулсан нялхасаас эхлэн өндөр настай бүх өвчтөн амьдралынхаа туршид халдвар авч, идээт хүндрэлээр хүндрэх магадлалтай байдаг. Дэлүү авсны дараах эхний үеүдэд шарх идээлэх, хатгаа авах, шээс бэлгийн замын халдвар авах, өрцөн доорх болон хэвлийн буглаа үүсэх (Franke Е.К., Heu Н.С. 1981), уушгины артерид бүлэн үүсэх, хэвлийн эрхтний болон уушгины үхжил болох (Shatney С.Н. 1987) бүрэн магадлалтай байдаг тухай олон судлаач бичжээ.
Дэлүү авсны дараах эмгэгшлээс урьдчилан сэргийлэх нэг арга нь авсан дэлүүний эдийг эргүүлэн суулгах (Кузин М.И., Данилов М.В. болон бусад 1985) арга юм. Гэхдээ энэ аутоспленотрансплантацийн олон асуудал хараахан шийдэгдээгүй байна. Тухайлбал суулгах дэлүүний хэсгийг бэлтгэх арга, байрлуулах газар, суулгаварын хэмжээний талаар еер еер үзэл бодолтой байна.
Ихэнх судлаачид тухайн евчтений авагдсан дэлүүний хэсгийг их сэмжний завсар хавчуулж эсвэл сэмжээр ороож оёх аргыг хэрэглэдэг боловч зарим нь хэвлийн урд ханын шулуун булчингийн уутанд, еөр нэг хэсэг нь нарийн эсвэл бүдүүн гэдэсний чацархай дотор, В.С.Шапкин нар хэвлийн хөндийн аль нэг буланд, Cyi D.Z. нар гадар өөхөнд, мөн хэвлийн гялтангийн ар зайнд (Кузин М.И нар) байрлуулсан байх юм.
Дийлэнх шинжээчид дэлүүний суулгаварыг их сэмжинд байрлуулах аргыг илүүтэй гэж үздэг бөгөөд их сэмж судсаар арвин, суулгаварыг оёж бэхэлснээс хойш 2-4 цагийн дотор тэндээ наалдаж байршин улмаар суулгавар амьдрах нөхцөл бүрддэгээр тайлбарлаж байна. Нөгөө талаар суулгасан шинэ дэлүү үүдэн вентэй холбогдсон хэвээр үлдэж үүдэн венийн цусан эргэл дунд байдаг (В.Д.Тихомирова 1988, J.M.Patel болон бусад 1982) нь чухал гэж үзжээ.
Ямар хэмжээний дэлүүг яаж бэлтгэж суулгах талаар судлаачид хоёр чиг баримталж байна. Нэг хэсэг нь (О.В.Бобров 1986, Н.Л.Куш нар 1988) дэлүүний хэсгийг жижиглэн таташ бэлтгэж суулгадаг бол нөгөө хэсэг нь (В.Д.Тихомирова 1988) дэлүүний хавтгай болон шоо дөрвөлжин бүхэл хэсгийг суулгахыг илүүд үзэж байна.
Дэлүүний таташ нь 2-5 мм3 орчим хэмжээтэй байвал дотор нь дэлүүний эсүүд бүрэн хадгалагдан үлдэж шинэ газраа сайн ургадаг, судасжих нь сайн байдаг гэж бичсэн байна. Гэтэл нөгөө хэсэг нь суулгах дэлүүний бүтэц бүрэн байх нь илүү ач холбогдолтой гэж үзэж дэлүүний бүхэл хэсгийг суулгахыг зөвлөдөг юм.
 
Бүхэл суулгаврын зузаан 01-04 см-ээс ихгүй байвал цус орчноососс суулгавар руу сайн нэвчин орж тэжээгдэн богино хугацаанд дахин судасжих боломж олгож улмаар жижиг дэлүү төлжин ургах аятай нөхцөл болдог гэжээ. Суулгавар зузаан бол төв хэсэгтээ тэжээл дутаж цусан хангамжийн өлсгөлөн (ишеми)-ийн өөрчлөлт үүсэж тогтоц нь мууддаг, хайлдаг гэж үздэг.
Гэтэл зарим нь (В.Д.Тихомирова 1988) шоо дөрвөлжин дэлүүг хальстай хальсгүй суулгах талаар санал зөрөөтэй байгаа юм. Хальсийг авалгүй дэлүүний хэсгийг суулгахад гадуур нь бүрхүүл нь шохойжил үүсдэг тухай бичсэн байхад дэлүүний хальсийг битгий хуул, хальс нь байвал эдийн төлжил ургах чадвар нь сайн байдаг (М.М.Абакулов 1989) гэжээ. Суулгах дэлүүг физиологийн уусмалаар эсвэл ариутгах уусмалаар сайтар угааж цэвэрлэсний дараа суулгадаг байна.
Үүнээс гадна дэлүүг хагалгаа хийж байх явцдаа шууд эсвэл хагалгааны дараа эхний хоногуудад дэлүүг ариутгаж бэлтгэсний дараа (Е.Г.Григорьев, А.С.Коган 1996) суулгаж болдог байна.
Морфологийн шинжилгээ хийсэн судлаачдын (В.Н.Дуодыев 1985, М.И.Кузин бусад 1985, J.B.Paler 1982) бичсэнээс үзэхэд дэлүүнээс нь авч суулгаснаас хойш эхний долоо хоногт суулгаварт некробиоз, пролиферат өөрчлөлт илэрхий ажиглагдаж 3-7 дахь хоногоос сэмжнээс судас ургаж бий болох нь харагдаж улмаар 3 сарын дараа ретикул эд бүрэн нөхөгдсөн байх бөгөөд 4-4.5 cap болоход суулгавар нь гистолог бүтцээрээ ердийн дэлүүнээс ялгагдахгүй байжээ. Мөн суулгаврын жин 2-3 дахин нэмэгддэг байна.
Дэлүүний хагасыг үлдээсэн тохиолдолд суулгавар өсөж томордоггүй, гагцхүү дэлүү авсны дараа л томордог нь ажиглагдсан байх юм. Энэ бүгдээс үзэхэд дэлүүний аутотрансплантацийн асуудал цоо шинэ бөгөөд судлаачид хараахан нэг дүгнэлтэнд хүрээгүй санаа оноо зөрөх явдал багагүй байгаа нь ажиглагдана.
Ийнхүү өөрийн дэлүүг өөрт нь шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээний арга бусад орнуудад өргөн дэлгэр туршилт судалгааны үндсэн дээр клиникт нэвтрэн үр дүнд хүрч байгаа бөгөөд энэ асуудлыг манай орны нөхцөлд судлах .зайлшгүй шаардлагаар дэлүү авах мэс засал хийсэн тохиолдолд дэлүүний хэсгийг өөрт нь эргүүлж суулгах хагалгааны дараах идээт халдвар, хүндрэлээс сэргийлэх ажпыг зохиох шаардлага зүй ёсоор гарч байна. Учир нь УКТЭ-ийн мэс заслын тасагт жилд дунджаар 5-8 өвчтөнд дэлүү авах мэс заслыгтөрөл бүрийн шалтгаанаар хийж байна.
Өөрийнх нь дэлүүг өөрт нь эргүүлж суулгах мэс засал нь техникийн хувьд хүнд биш, манайд нэвтрүүлэх бүрэн бололцоотой юм. Гагцхүү энэ эмчилгээний шинэ аргыг өргөн хэрэглэхийн тулд өөрийн орны нөхцөлд туршилт судалгаа хийж нэгдсэн аргачлал боловсруулан мөрдөх шаардлагатай байна.
 
Ном зүй

1. Григорьев Е.Г., Коган А.С. \"Хирургия послеоперационного перитонита\" 1996. Иркутск
2. Кузин М.И., Данилов М.В., Скуба Н.Д., Дурдыев М.Д. \"Клин.мед\" 1985. №3. Стр 34-39.
3. Павловский М.П.. Чуклин С.Н., Орел Г.Л. \"Хирургия\" 1986. №6. Стр 136-141. 4 King Н., Schumacker H.J. \"Ann Surg\" 1952. Vol 136. P 239-342.
5. Shatney C.H. \"Acta anaesthesiol\" Belq.1987. Vol 38. №4. P333-339.
6. Franke E.K., Heu H.C. \"Surg. Clin. N.Amer.\"1981 Vol61.P135.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 518
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК