Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2001, (009) 2001.No1(009)
"Ходоод гэдэсний эмгэг ба хооллолт" сэдэвт семинар болов
( Судалгааны өгүүлэл )
 
Абстракт
Ходоод гэдэсний эмгэг ба хооллолт" сэдэвт семинарыг Монголын иЭЭЛТТЭЙ нийгэмлэг - Соросын сангийн тэтгэлгээр, Монголын гастроэнтеролог эмч нарын нийгэмлэг, АУИС хамтран, 2001 оны 1-р сарын 29-31-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгууллаа. Семинарт Монголын гастроэнтеролог эмч нарын нийгэмлэгийн тэргүүн доктор Б.Давгадоржийн . "Гастрэнтерологийн тулгамдсан асуудлууд, цаашдын зорилт", АУИС-ийн багш: доктор Х.Хишигдоржийн "Хоолны хордпогын оношлогоо, урьдчилан сэргийлэлт", багш, доктор Д.Галцогиийн "Ходоод , гэдэсний эмгэгийн бүтэц зүйн өөрчлөлт", багш, доктор Т.Алтанцэцэгийн "Халдварт өвчний гаралтай суулгалтыг ялган оношлох нь ", багш Н.Бирагийн Ходоодны архаг үрэвсэл" зэрэг 17 илтгэл тавигдсан байна. Семинарын явцад АУИС - ийн багш, эмч, судлаачдын боловсруулсан "Улаан хоолой, ходоод, гэдэсний түгээмэл эмгэгийн оношлогоо, эмчилгээний стандарт"-ын төслийг хэлэлцэн, нийт оролцогсодын санал бодлыг тусгажээ. Тус семинарт оролцсон хот хөдөөгийн жараад эмч нар болон багш, судпаачид семинарын ажиллагааг өндөрөөр үнэлээд цаашид хэрхэн ажиллах талаар зөвлөмж гаргалаа.
 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 215
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК