Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2001, (009) 2001.No1(009)
Хоол боловсруулах эрхтэн судлалын ололт, тулгамдаж буй асуудлууд
( Судалгааны өгүүлэл )
АУ-ны док, дэд проф Б.Дагвадорж
 
 
Абстракт

Биоанагаахын салбарт дотрын өвчин судлал гол байр эзэлж, эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудыг шийдэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн. Дотор эрхтэний эмгэгүүд нь өөр хоорондоо нягт уялдаатай учраас эрхтэн системээр нарийсган судалдаг тусгаарлал зарим талаар өрөөсгөл талтайг харгалзан нэгдмэл хүрээнд авч үзэхийг анагаах ухааны өнөөгийн хөгжил харуулж байна. Хүн амын өвчлөлд эхний байрууд эзлэн хөдөлмөрийн чадвар алдалт, нас баралтын үндсэн шалтгаан болж буй эмгэгүүдийн тоонд хоол боловсруулах эрхтэн (ХБЭ)-ий өвчнүүд орж байна. Дотрын өвчлөлд зонхилж буй эмгэгүүдийг хүснэгтэд үзүүлье.

Хүснэгтээс харахад амбулатори-поликлиник, стационарын өвчлөлд амьсгал, хоол боловсруулах, шээс бэлгэс, цусны эргэлтийнн тогтолцооны өвчнүүд эхний байруудад оржээ. Манай хүн амын дунд түгээмэл тохиолдох өвчлөлийн дотор хоол боловсруулах эрхтний эмгэгүүд өндөр түвшинд байгаа нь судалгаанаас харагдаж байна. Амбулатор поликлиник, гэрээр эмчид үзүүлэгсэд болон мэргэжлийн эмч нарын зориудын үзлэгээр орсон хүмүүсийн өвчлөлд ХБЭ-ний өвчнүүд 10000 хүнд 493,8 тохиолдол байгаа нь өндөр үзүүлэлт. Амбулатор - поликлиникийн нийт өвчлөлийн 14,5%, хэвтэн эмчлүүлэгсэдийн 12,5% (1999)- г ХБЭ эмгэгүүд (ХБЭЭ) эзэлж байгаа нь амьсгалын тогтолцооны өвчлөлийн дараах байр боловч насанд хүрэгсэдийн дотрын архаг эмгэгүүдийн тэргүүн байрыг ХБЭЭ эзэлж байгаа үндэслэл бий.
Хүн амын нас баралтын үндсэн шалтгаан болж буй цусны эргэлтийн тогтолцооны өвчнүүд, хорт хавдар, осол - гэмтэл, хордлого, амьсгалын тогтолцооны өвчнүүдийн дараа 5 дугаар байранд ХБЭЭ орж байна. ХБЭ өвчнүүд хөдөөгийн хүн амын эмнэлэгт ирэлтээр 1000 хүнд 87,9 (эрэгтэй 76,9 эмэгтэй 97,9), эмч нарын бүрдмэл үзлэгээр 424,6 нийт дүнгээрээ 538,6 (эрэгтэй -556,58 эмэпгэй -517,6) байгааг док, проф, Ц.Мухар судалгаандаа дүгнэн "Нийгмийн эрүүл мэнд" номондоо 1999 тэмдэглэжээ ' • .
Хүн ам олноор суурьшсан хотуудын оршин суугчдын дунд ХБЭ-ний өвчлөл өндөр байх магадлалтай. ХБЭ өвчний шалтгаанд вирус, олон янзын нян, шимэгчид хими, физикийн нөлөөлөлөөс гадна нийгмийн тогголцоо, эдийн засгаас хүн амд ноогдох хүртээмж, хооллолт, хөдөлмөр эрхлэлтийн дэг журам, хорт зуршил, сэтгэл санааны байдал гэх мэт олон хүчин нөлөөлдөг.
ХБЭ-ний евчлөлөөс элэгний цочмог архаг үрэвсэл, тэдгээрийн эмгэг жам, ожмын үр дагавар, хүндрэлийн талаар манай судлаачид багагүй ажил хийн үр дүнд хүрч байна. Харин улаан хоолой, ходоод гэдэс, нойр булчирхайн эмгэгүүдийг судалсан эрдэм шинжилгээний ажлууд хангалтгүй байгаагаас эдгээрийг судлах нь » ойрийн үеийн тулгамдсан асуудал юм.
Өнгөрсөн хугацаанд ХБЭ судлал дараах чиглэлд үйл ажилгаагаа явуулж ирсэн. 1. Мэргэжлийн боловсон хүчин бэлдэх 4 2. ХБЭ-ний өвчлөлийн тохиолдлыг судлан, шалтгаан, эмнэлзүйн онцлогийг тоггоох
3. Түгээмэл тохиолдох эмгэгүүдийг оношлох аппарат багаж, лабораторийн шинжилгээг өргөжүүлэх
4. ХБЭ эмгэгүүдийг оношлох эмчлэх стандарт боловсруулах
5. ХБЭ-ний архаг эмгэгтэй хүмүүсийн эмчилгээний хоолны жорыг тогтоох
6. ХБЭ-ний эмгэгүүдээс сэргийлэх нийгмийн эрүүл мэндийн ойлголтыг хүмүүст хүргэх.
Анагаах ухааны салбарууд биоанагаахын чиглэлээр хөгжиж байсны дагуу олон эмнэлэг, эмч сувилагч, оношлогооны лаборатори, багажуудыг нэгж бүрт хүргэх чигийг барьж хүчээ тарамдуулдаг байсан. Энэ нь мэргэжлийг хэт нарийсгах учир дутагдалтайг харгалзан гастроэнтерологийн нийгэмлэг ерөнхий мэргэжлийн эмч (ЕМЭ), өрхийн эмчийн хүрээнд анхан шатны тусламж үзүүлж, 2 дахь шатны тусламжийг аймаг, дүүрэг, түүнтэй дүйцэх эмнэлэг, кпиникийн эмнэлгүүдийн түвшинд, 3 дахь шатны үйлчилгээг мэргэжсэн эрдэмтэд, дадлагатай эмч, судлаачид ажилладаг, лаборатори, оношлогооны аппарат багажтай клиник, хувийн хэвшлийн эмнэлгүүдэд гүйцэтгэх нь зүйтэй гэж үздэг. Гастроэнтерологийн чиглэлээр мэргэжилтэн бэлдэж буй байгууллагууд
1. АУИС
2. Улсын хэмжээний үйлчилгээтэй клиникийн эмнэлгүүд
3. Гастроэтерологи эмч нарын нийгэмлэг
АУИС дотрын үндсэн мэргэжилтэн бэлтгэх явцдаа нарийн мэргэжпийн боловсон хүчнийг шаардлагаар тусгайлан бэлдэж ирсэн түүхэн уламжлалтай. Үүнд:
Ерөнхий мэргэжлийн эмчийн хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлдэх
Дипломын дараах сургалт явуулах
Эрдэм шинжилгээний ажилтан бэлдэх
Резидентийн сургалтанд хамруулах, магистрын зэрэг хамгаалуулах
Эмчийн зэрэг хамгаалуулан, гастроэнтерологийн мэргэжлээр ажиллуулах
Өндөр хөгжилтэй болон хөгжиж буй орнуудад мэргэжилтэнг явуулж сургах, мэргэжлийн зрдэмтэдийг урьж хичээл заалгах
Онолын тэнхим ХБЭ-ний эрүүл, эмгэг бүтэц, үйл ажиллагаа, нормтивыг ЧГ тогтоох судалгааг гүйцэтгэж клиникийн тэнхим гастроэтерологийн дараах
сэдвүүдээр мэдлэг олгодог. АУИС өөрийн бааз эмнэлэггүйгээс сургалтыг чанартай явуулах нөхцөлийг бүрдүүлэхэд бэрхшээл байнга тохиолддог.
Санхүүгийн чадваргүйгээс болоод мэргэжлийр тэнхмийн багш нартаа уян дурангийн болон ЭХО шинжилгээний ганц аппарат авч өгөлгүй өдий хүрчээ. Санхүүгийн чадавхтай орнуудад сургалт эрдэм шинжилгээ эмнэлэг үйлчилгээг зэрэгцүүлэн явуулах зарчимыг баримтлан оношлогооны аппарат багаж, лабораторио их анхаарсан нь харагддаг.
Клиникийн эмнэлгүүд мэргэжлийн тасагтай болсон давуу талаа ашиглан нарийн мэргэжлийн тусламж үзүүлэн, зохих түвшинд хүрсэн лаборатор, аппарат багажийн шинжилгээг хийн ажлын байраар эмч, судлаачдыг шавилан сургаж, ХБЭ судлалын эмнэл зүйн чиглэлийн эрдэм судлагааны ажлыг гүйцэтгэх түшиц газар болж байгаагаараа гастроенгерологийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байна.
Гастроэнтеролог эмч нарын нийгэмлэгийн тэргүүлэгчид
Мэргэжпийн эмч, эрдэмтэдийн хүчийг нэгтгэх ажпыг зохион байгуулан тэдний мэргэжлийг дээшлүүлж эрдэм, шинжилгээ судалгааны ажлыг удирдан явуулах ХБЭ-ий тулгамдсан асуудлуудаар семинар, хичээл сургалт зохиох, хүн амын дунд ХБЭ эмгэгийн тархалтыг судлах, эмчилгээ оношилгооны асуудлыг шийдзх, онош эмчилгээний стандарт боловсруулах нийгмийн эрүүл мэндийн ойлголтыг нийтэд хүргэх ажлуудыг гүйцэтгэж тодорхой үр дүнд хүрч байгааг тэмдгэлэх нь зүйтэй.
Гастроэнтерологийн чиглэлд олж буй ололтууд
Мэргэжлийн эрдэмтэд, эмч нартай бопсоноор Шинжилх ухааны доктор 7 акагаах ухааны доктор 10 гаруй магистар (мастер) 20 орчим, ЭХО, дурангийн эмч нар ороод мэргэшсэн эмч 100 гаруй бэлтгэгджээ. Рентген, эхо шинжилгээний болон дурангийн эмч нарын оношлогооны чадвар чанаржин ХБЭ судлалд үнэтэй хувь нэмзр оруулж байна. Хрдоодны евчний шалтгаанд нелөетэй Геликобакгерийн оношлогоо клиникт нэвтэрлээ. ХБЭ-ний эрүүл ба эмгэг өөрчлөлтийг тогтооход морфологи эмч нар үнэтэй хувь нэмэр оруулан, эсийн түвшинд шинжилгээ хийн эмч нарын мэргэжпийг дээшлүүлэн, судалгаа шинжилгээг хамтран гүйцэтгэх боллоо
ХБЭ-ний эмгэгүүдийг уламжлалт аргаар оношлох, эмчлэх чиглэлээр амжилт олж, сүү, цагаан идээ, мал ургамлын гаралтай бүтээгдэхүүийг орчин үеийн технологоор боловсруулан эмчилгээнд өргөн хэрэглэж байна.
Нийгмийн эрүүл мэндийн багц ойлголтыг нийтэд хүргэхэд хэвлэл мэдээлэлийн сурталчилгаа, (эрүүл мэнд сонин, Онош сэтгүүл, . бусад сонин хэвлэлүүд) чухал үүрэг гүйцэтгэж байгааг тэмдэглэе. Нарийн мэргэжпийн тусламж үзүүлэх, оношлогооны өндөр мэдрэмжтэй шинжилгээ хийхэд хувийн хэвшлийн эмнэлэг лабораторууд гол үүрэг гүйцэтгэх эхлэл тавигдсан нь нэг гол ололт.
Улаан хоолойн (УХ) сөргөөт үрэвсэл, шархлаа, ахалази, агчил, нарийсал, цүлхэн, өмөн хавдар, Барретын УХ, УХ-н доод хуниасны дутагдал зэрэг олон эмгэгүүдийн талаарх мэдлэгийг улам гүзгийрүүлэх нь чухал. Эдгээр өвчин эмгэгүүдийн дотроос УХ өмөн хавдар ХБЭ-ний хорт хавдрын 10,9%, нас баралтын 10,7% (1999) -г эзэлж байгаа нь өндөр үзүүлэлт. УХ- н бүтэц, үйл ажиллагааы еөрчлөлт, өвчлөлийг анагаах ухааны өнөөгийн шаардлагыг хангах шинжилгээний аргад тулгуурлан судлах мэргэжилтэнг бэлдэх шаардлагатай байна.
Монгол хүмүүст ходоодны архаг үрэвсэл элбэг гэж хэлэх хэд хэдэн баримт бий. Академич Б.Рагчаа багшийн боловсруулсан аргачлалаар бид 1966-1967 онуудад Улаанбаатар хотын нэгдсэн нэгдүгээр эмнэлэг, Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн амбулоторт 40-с дэээш насны хүмүүст судалгаа хийхэд 51,2-54,3 % нь ходоодны архаг үрэвсэлтэй дүн гарч байсан. 1999 оны тайлан мэдээнээс харахад 10000 хүнд ходооды архаг оэвсэл аймгуудад 55,2, Улаанбаатарт 60,8, улсын хэмжээнд 56,8, ходоод, Z33Z гэдэсний шархлаа аймгуудад 9,4, Улаанбаатарт 12,4, улсын хэмжээнд '".3 тохиолдол байгаа нь цөөн биш үзүүлэлт.
■ БЭ-ний хорт хавдрын 15,1%, нас баралтын 15,7%-г ходоодны өмөн хавдар эзэлж байна.
Ходоодны архаг урэвсэл, ходоод дээд гэдэсний шархлаа (ХДГШ) өвчний -ол шаптгаан болох Геликонянг (HP) шууд ба шууд бус аргаар илрүүлэх _,1нжилгээг голдуу эрдэм шинжилгээний ажлын хүрээнд хийж үр дүн нь ,'лэрсэнч нийт эмнэлгүүдийн ажиллагаанд нэвтэрч чадахгүй байгааг анхаарах естой Тухайн нянгийн эсрэгбиеийг ийлдэс судлал -иммуноферментийн аргаар АВМА" эмнэлэг - эрдэм шинжилгэээний лабораторын эрдэмтэдтэй хамтран хс-эодны архаг үрэвсэлтэй 120 гаруй хүнд тодорхойлоход 90,2% нь энэ -=--ийн халдвар авсан нь нотлогдсон. Ходоодны В хэлбэрийн архаг • оэвсэлтэй болон дээд гэдэсний шархлаатай хүмүүсийн гол шалтгаан болж байпаа энэ нянг илрүүлэх түргэвчилсэн аргаас эхлэн молекул биологийн ас~=" хүртлэх шинжилгээг эмнэлгийн практикт нэвтрүүлэн эмчилгээ урьдчилан сэргийлэх ажпыг шийдэх нь тулгамдсан асуудлуудын нэг юм.
Ходоодны A, В, С хэлбэрийн архаг үрэвсэл , ХДГШӨ-ний онцлог, онош, эмчилгээний нийтлэг аргыг боловсруулан алсын үр дагавараас сэргийлэх _эгцтэй бодлого боловсруулах нь судлаачдын гүйцэтгэх бас нэг гол ажил. чодоодны архаг үрэвсэл түүний өвөрмөц хэлбэрүүд (гранулематоз, эозинофилт, фоцитат, Менетрийн өвчин) , ХДГШ оношлох, эмчилгээний үр дүнг бодитой . нэлэх уян дурангийн шинжилгээг улам өргөжүүлэн эрүүл мэнд, нийгмийн хакгаалапын сайдын 1998 оны А/361 тоот тушаалд заасан 3 дахь шатлалын эинэлгүүдэд заавал хийж, чанаржуулах шаардлагатай байна.
Ходоодны архаг эмгэгүүдийг оношлоход өрхийн болон дотрын эмч -ар эмнэлзүйн шинж, хамшинжүүдийг онцлон ахаарахын дээр ходоодны үйл ажиллагааны сорилууд, рентген, уян дуран, эд эсийн бүтцийн шинжилгээг заавал хийнэ гэсэн зорилттой ажиллах шаардлагатай.
Дээд гэдэсний салстын архаг үрэвсэл, ихэвчлэн ходоод дээд гэдэсний үрэвсэл, шархпаа, цөсний гэр, нойр булчирхай, нарийн, бүдүүн гэдэсний үрэвсэлтэй хагит явагдцагаас тусгайлан оношлох нь цөөн байдаг. Дээд гэдэсний бүтцийн онцлог, аль хэсэг нь (бульбит, папиллит) илүү үрэвсэлтэй, бүтцийн өөрчлөлт, булчирхайн хатингаршил, эсийн метаплази зэргийг тогтоох /үднээс ходоод, дээд гэдэсний уян дурангын шинжилгээг Гелико нян илрүүлэх шинжилгээтэй хослон гуйцэтгэх нь чухал.
Нойр булчирхайн цочмог, архаг үрэвсэл, өмөн хавдар, уйланхай, муковисцидоз өвчний оношлогоонд түүний үйл ажиллагааны өерчлөлт, ялангуяа альфа эсийн ялгаруулдаг глюкагон, в-эсийн бүтээгдэхүүн инсулин, гамма, рр эсийн ялгаруулдаг соматостатин, полипептидийн хэмжээг тодорхойлон ЭХО, рентген, уян дуран, эдийн сорьцын шинжилгээг мэргэжсэн кпиник лабораториудад гүйцэтгэх нь оношийн найдвартай баталгаа болно.
Нарийн гэдэсний шалтгаант суулгалтууд, бага шимэгдэлтийн хамшинж нянгийн илүүдэл үржил , хоол хүнсний харшил богиноссон гэдэсний хам шинж, целиаки дисахаридозын дутмагшил, Кроны болон Уипллын өвчин зэргийг оношлоход шинжилгээний өвөрмөц аргууд дутагдалтай байгааг харгалзан юуны өмнө баасны шинжилгээг хангалттай сайн хийх шаардлагатай. Энэ чиглэлээр мэргэжилтэн бэлдэх нь хойшлуулашгүй зорилт болж байна. Бүдүүн гэдэсний шархлаат бус үрэвсэл, бүдүүн гэдэс цочирсон хамшинж антибиотик замбараагүй хэрэглэснээс үүссэн эмгэг
(псевдомембранозны колит) баас хатах хамшинж, бүдүүн гэдэсний полип, зэргийг оношлоход тодосгох бодистой рентген ЭХО шулуун бүдүүн гэдэсний уян дуран эдийн сорьцын шинжилгээ гол мэдээллийг өгдег учир мэргэжлийн эмэлгүүдэд улам чанаржуулж, сорьцын шинжилгээнд материалыг зөв аван эмчлэгч болон морфологийн эмчийн ажпын уялдааг нягтруулан эрдэм судалгааны ажпыг хамтран хийх нь зүйтэй юм.
Гастроэнтерологийн салбарт хоцрогдож буй ажпууд
1. ХБЭ-ний эрүүл бүтэц үйл, ажиллагаа, нормативийн судалгаа хангалтгүй хийгдсэн
2. Улаан хоолой ходоод, гэдэс нойр булчирхайн судалгааны ажил хоцрогдож байна.
3. ХБЭ-ний түгээмэл тохиолдох эмгэгүүдийн тархалтын бодитой судалгаа бүрзн хийгдээгүй
4. Оношлогооны багаж, аппарат хүрэлцээгүйгээс үйл оношын нэгдсэн лабораторп/й
5. Шинжилгээ судалгааны ажпын баазгүй
6. Энэ бүхнийг шийдэх бүтэц зохион байгуулалт бүрэлдээгүй Гастроэнтерологийн тулгамдсан асуудал , зорилт
1. Гастроэнтерологийн тусламжийн хүрээг өргөтгөн чанаржуулах
2. Энэ үйл ажиллагаад эмнэлгийн бус байгууллагуудыг татан оролцуулах замаар оношлогооны иж бүрэн лаборатортой болох
3. ХБЭ-ний эмгэгүүдээс сэргийлэхэд хамт олон гэр бүл, хувь хүний оролцоог идэвхжүүлэх
Стратегийн эдгээр зсрилтоо хэрэгжүүлэхэд шийдэх ажлууд
1. Мэргэжлийн эрдэмтэд эмч, нарын хүчийг нэгггэн зөв зохион байгуулалтад оруулах
2. Шилмэл мэргэжилтэн бэлтгэх
3. Үйл ажиллагааы хэвшмэл загварчилсан байдлаас гарах
4 Гурав дахь шатны тусламж үзүүлэх үйл ажиллагаанд хувийн хэвшлийн эмнэлгүүдийг татан оролцуулах 5. Нийгмийн эрүүл мэндийн багц ойлголтыг хэрэгжүүлэхэд хэвлэл мэдээлэлийг өргөн ашиглах Эдгээр зорилтуудыг хэрэгжүүлэхэд гастроэнтерологи эмч нарын нийгэмлэг, мэргэжлийн эмч нарт өндөр хариуцлага ногдож байна.
ХБЭ-г шинжин судлах аргууд
ХБЭ-ний гол хамшинжүүд
Түгээмэл тохиолдох эмгэгүүд
Түгээмэл тохиолдох эмгэгүүдийг ЕМЭ-ийн түвшинд оношлох, эмчлэх
Зөв хооллох, сувилах
ХБЭ-ний эмгэгээс сэргийлэх
Эдгээр сэдвүүдээр кредит үнэлгээ хангасан оюутныг гастроэтерологийн суурь мэдлэг авсанд тооцдог.
 

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1534
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК