Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2001, (009) 2001.No1(009)
ХОДООД ГЭДЭСНИЙ ЭМГЭГИЙН ҮЕИЙН БҮТЭЦ ЗҮЙН ӨӨРЧЛӨЛТ
( Судалгааны өгүүлэл )

Л. Галцог. / АУИС / АУ-ны док, дэд проф

 
Абстракт
Ходоодны үрэвсэл (Гастрит)
Ходоодны салст бүрхэвчийн үрэвслийн нэр юм. Явцаар цочмог, архаг хэлбэрүүдэд хуваана. Цочмог гастрит
Шалтгаан: Ходоодны салстыг хүчтэй цочруулагч бодисуудын үйлчлэл чухал үүрэгтэй. Үүнд хэт хурц болон, халуун, хүйтэн, хатуу хоол унд идэж уух, архи, эмийн, химийн бодисууд, (салицилат, кортикостероид, тетрациклин г.м) орно. Мөн нян, түүний хор, бодисын солилцооны бүтээгдэхүүн, муудсан хоол унд гастрит үүсгэх шалтгаан болдог.
Эмгэг жам; Ихэнх тохиолдолд үүсгэгч бодисууд салст бүрхэвчид шууд үйлчлэн гэмтээнэ. Энэ нь ихэвчлэн гадны гаралт (экзоген) бодисууд байна. Нөгөө 'охиолдолд бие дотор үүссэн хорт бодисууд судас мэдрэлээр дамжин үүсгэхийг дотор гаралт (эндоген) гастрит гэж нэрлэнэ. Энэ нь бөөрний дутмагшил (уремийн гаралт), харшил дархлалын үйлчлэлээр өдөөгдөж уүснэ. Эмгэг жамд дараах хүчин зүйлс нөлөөлнө. Үүнд:
Стероид бус үрэвслийн эсрэг эм (СБҮЭЭ), тухайлбал аспирин их уух Архи хэтрүүлэн уух
- Тамхинд орох
Өмөнгийн эсрэг химийн эм уух Уреми
Гэдэс, ходоодны халдвар (сальмонелла) Хүнд дарамтлал (гэмтэл, тулэгдап, мэс засал) Liyc багасал, оврого (шок)
Өөрийгөө хорлох зорилгоор буюу санамсаргүйгээр хүчил, шүлт уух Механик гэмтэл (хамар, ходоодоор сэтгүүрдэх)
- Ходоодны доод хэсгийг тайрсны дараах цөсний сөрөг урсгал Дурьдсан хүчин зүйлс ганцаар буюу хэд хэдээрээ хамтран нөлөөлж салст бүрхэвчинд эвдрэл гарган хүчиллзг шүүрлийг идэвхжүүлэн, устөрөгчийн ионыг өнгөц эпителд буцаан нэвчүүлж, өнгөц эпител эсүүдийн бикарбонатын буфер үйлдвэрлэлийг бууруулж, салстын цусны урсгалыг багасгах үйлчилгээ үзүүлнэ. Бүтэц зүйн өөрчлөлт. Ходоодны салстыг бүхлээр нь (түгмэл үрэвсэл) буюу хэсэгчлэн (голомтлог үрэвсэл) үрэвсүүлж болно. Сүүлчийнх нь ёроолын нугалуурын, нугапуур-хос гэдэсний г.м. байна. Бүтэц зүйн онцлогоор нь салсталт, ширхэглуүрт, идээт, үхжилт хэмээн ангилна.
Салсталт энгийн үрэвслийн үед ходоодны салст улайж, хавагнан зузаарсан, дээгүүрээ салсаар хучигдсан байна. Салстад олон жижиг цус харвалтууд үүснэ. Бичил шинжилгээнд сөнөрөл, үхжсэн эсүүд, ховхорч гуужсан өнгөц хучуур эсүүд харагдана.
Эсүүд нь гуужиж ховхрон цус харвасан үед жижиг зулгарал (эрози) үүсэх бөгөөд зулгаралт гастрит (Эрозив гастрит) гэж нэрлэнэ. Салстад шар уст шүүдэс, нейтрофиль эсүүд нэвчиж болно.
Ширхэглуурт гастрит. Саарал, шаргал хүрэн өнгийн хальс салстыг бүрхэж зузааруулна. Янз бүрийн гүнд нэвтэрсэн үхжил үүснэ. Үүнээс хамаарч сахуулайт (өнгөц үхжил) Сахуут (гүн үхжил) хэлбэрт хуваана.
Идээрт гастрит, салст ба түүний доод давхрууд ихээхэн хөөж зузаарсан, ногоон шаргал идээ нэвчсэн, салстын хуниасууд нь бүдүүрч, цус харвасан байна. Бичил шинжилгээнд их хэмжээний нян бүхий лейкоцитийн нэвчдэс салст, түүний доод үе, булчинт давхруудаар нэлэнхүйд нь түгж тархсан байна. Ийм учир идээт гастритын улмаас ходоодны гадна давхар (перигастрит), хэвлийн гялтан хальс идээлж үрэвсэх нь элбэг.
 
Үхжилт гастрит. Салст бүрхэвчийг түлж, эвдлэх үйлчлэл бүхий хүчил, шүлт, зэргийн химийн бодисоор үүснэ. Үхжил нь өнгөц гүн үе давхрыг хамрахаас гадна зулгарал, шархлаанд хүргэнэ.
Ихэнх тохиолдолд цочмог гастрит эдгэрнэ. Харин идээрт, үхжилт гастритаас ходоод сорвижих, шархлах, хүндрэлүүд тохиолдоно.
Архаг гастрит
Ходоодны салст бүрхэвч хатингаршин, архаг үрэвсэлт өөрчлөлт болон хучуур эдийн метаплази хамтарч явагдах үзэгдлийг архаг гастрит гэнэ. Эпителийн дисплазит өөрчлөлт нь улмаар ходоодны өмөн үүсгэх хөрс болдог. Шалтгаан, эмгэг жам. Архаг гастритын зонхилох шалтгааны хүчин зүйлс нь;
- Хеликобактер Pylori-н архаг халдвар.
- перницоз анемитай уялдаат дархлалын ( аутоиммун) хүчин зүйлс
- Архи, тамхины хордлого
- Ходоодны мэс хагалгааны дараа
- Хөдөлгөөний атони ба механик (битүүрэл ) нөлөө -Цацрагтуяа
- Мөхлөгөнцөрт нөхцөл байдал
- Холимог нөлөөлөл.
Ходоодны гарах хэсгийн үрэвсэл бүхий өвчтөний 90%-д Helicobacter Pylori (HP) олдоно. HP нь салст бүрхэвчийн хучуур эсийг гэмтээж үрэвсүүлэн хатингаршуулах үйлчлэлтэй.
Helicobacter Pylorii хэмээх нян архаг гастритын зонхилох чухал шалтгаан болдог. Энэ биетний халдвар хөгжиж буй орнуудад ихээхэн тохиолдоно. Н.Pylori бол инвазив бус, слор үүсгэдэггүй, S-хэлбэрийн gram-сөрөг, 3.5-0.5 gm хэмжээтэй савханцар юм. Гастрит үүсгэх механизм нь одоо хүртэл тайлагдаагүй боловч нянгийн энзим, токсин болон нейтрофиль эсийн хорт химийн бодисууд нөлөөлдөг гэж үздэг.
Аутоиммуны гастрит
Хүрээ эсүүдэд, тухайлбал хүчил үүсгэгч энзим Н\ К+, АТФ-зад өөрийн эсрэг бие үүсдэг байна. Аутоиммун өөрчлелт булчирхайн эвдрэлд хүргэж салстыг хатингаршуулснаар хүчил болон дотоод хүчин зүйлс үгүйрнэ. Үүний үр дүн нь хорт гэж нэрлэгдэх цус багасалд хүргэх талтай. Архаг гастритын 10 хүрэхгуй хувийг эзлэнэ. Ходоодны шүүрэл гаргагч эсүүдэд эсрэг бие үүсч булчирхайнуудыг эвдлэнэ, Аутоиммун хувилбарын үед хүрээ эсүүдийн үгүйрэл давамгайлна.
Бүтэц зүйн өөрчлөлт; Өнгөц болон хатингаршилт архаг гэсэн бүтэц зүйн хоёр хэлбэрийг ялгана. Өнгөц архаг гастрит нь гадар (хонхрын) эпител эсүүдийн сөнөрлийн өерчлөлтеөр илрэнэ. Нэг хэсэгт эпителүүд нимгэрч шүүрэл нь багассан байхад нөгөө хэсэгт эпител босоо бортого хэлбэрт орж шүүрэл нь ихсэнэ. Салст бүрхэвчийн хувийн давхрага (ялтас)-д лимфоцит, сийвэнт эс, ганц нэг нейтрофиль нэвчинэ.
Архаг хатингаршилт гастритын үед салст бүрхэвч, түүний булчирхай хатингаршиж, сорвижих үйл явц өрнөнө. Салст бүрхэвч нимгэрч, булчирхайнууд цөөрнө. Үгуйрсэн булчирхайнууд холбох эдээр солигдож, үлдсэн булчирхайнуудын цорго өргөсен бүдүүрч, эсийн ялгарал нь алдагдана. Архаг гастритаас булчирхайт хучуур эд өөрчлөгдөн хувирах нь.
Төлжлийн өөрчлөлт , Телжлийн үржилт еерчлелт бол архаг гастритын байнгын үзэгдэл юм. Хүзүү орчмын булчирхайн эсүүдийн митоз хуваагдал ихэсч, беемүүдийн будагдал тодроно. Бөөм сийвэнгийн харьцаа ихсэнэ. Гадар эсүүдийн салслаг вакуолууд цөөрнө.
Метаплази. Антрумын болон их бие, ёроолын салст нь гэдэсний бүтэцтэй баганан болон хундган эсээр солигдоно (гэдэсний метаплази). Хааяа цэлмэн маягийн бүтэц үүсэх хандлага ажиглагдана. Энэхүү дурьдсан өөрчлөлт ихээхэн чухал юм. Учир нь нарийн гэдэсний эст ходоодны өмөн нэгэнт метаплазийн хувиралд өртсен эсүүд цаашид дисплазигаар дамжин үүсдэг байна. Хатингаршил. Булчирхайлаг бүтцээ алдаж хатингаршина. Хүрээ эсүүд бүрэн устана. Үлдсэн булчирхайнууд эвдрэнэ.
Лимфоид фолликул. Ходоодны салст бүрхэвчийн лимфоид эдийн ургалт нь HP -ийн өдөөлтөөр үүсэж ходоодны лимфома хавдрын урьтал болдог ажээ.
Ходоодны шархлаа өвчин
Ходоод, гэдэсний салст бүрхэвчийн идэгдэн хонхойсон хэсгийг шархлаа гэнэ. Ходоодны шархлаа ( ХШ ), дээд гэдэсний шархлаа (ДГШ) бол шалтгаан эмгэг жамаар ялгаа бүхий хоёр өер өвчин юм.
Стресс шархлаа. Ходоодны салст бүрхэвч эвдэрч өнгөц буюу гүн шархлаа үүснэ Стресс шархлаа үүсэх нөхцөлүүд;
- Мэс заслын өргөн хүрээт ажилбар, үжил, хүчтэй өвдөлт, хүнд гэмтэл
- Өргөн хэмжээний түлэгдэл
-Төв мэдрэлийн тогтолцооны гэмтэл буюу мэс заслын ажилбар (Кушингийн _>архлаа гэж нэрлэнэ.)
- Аспирин, стероид бус үрэвслийн эсрэг эм (NSAID), кортикостероид зэрэг ходоод цочроогч эмүүдийг үргэлжлүүлэн хэрэглэх.
Эмгэг жам нь гүйцэд тайлагдаагүй. Нэг талаас ходоодны хүчил-пепсинт шүүрэл ихсэх, нөгөө талаас салст бүрхүүлийн "Цитопротектив" простагландины шүүрэл багассанаас салстын хамгаалалт сулрах явдал юм. Бүтэц зүйн өөрчлолт. Жинхэнэ стресс шархлаа жижиг, дугираг зууван буюу заримдаа зөв бус хэлбэртэй. Ихэвчлэн салстын өнгөц хэсгийг хамрах боловч ,-үнээрээ ходоодны бүх давхаргыг гэмтээх тохиолдол ч байна. Хааяа 2-5см өргөн шархлаа тохиолдоно, Ёроол нь цусны улаан эс задралын нөсөөнөөс болж хар хүрэн өнгөтэй харагдана. Эд судлалд урэвслийн нэвчдэстэй холилдсон энзимын идэгдэлт үхжил харагдана. Өргөн хэмжээний түлэгдэл, толгойн гэмтэлтэй уялдсан стресс шархлаа дээд гэдэс рүү тархаж гүн гэмтэл учруулах хандлагатай байдаг.
Ходоодны архаг шархлаа
Пептик шархпаа үе үе хурцдан дахих явцтай дунд ба ахимаг насанд зонхилох боловч залуу хүмүүст тохиолдох өвчин юм.
Шалтгаан, эмгэг жам. Ходоодны архаг шархлаа (ХАШ)-д хүргэж болох хүчин зүйлсэд хүрээ эсүүдийн олшрол, тэдгээр эсүүд шүүрлийн түлхцэд мэдрэгжих, гастрин ялгарлын мэтийн түлхэцийн саатуулал эвдрэх явдлууд хамаарагдана.
Дээд гэдэсний шархлаа өвчтөнд ходоод доторхи агууламж хэт хурдан доошилж дээд гэдэс рүү ороход ходоодны хүчлийн нөлөөгөөр дээд гэдэсний салстын хучуур эсүүд эвдрзх байдал ажиглагдана.
Н.Pylori ходоодны шархлаа үүсэхэд нөлөөтэй гэж үздэг. Дээд гэдэсний шархлаат өвчний 90%, ХАШ өвчтөний түүнээс арай цөөн хувьд Н.Pylori илэрдэг ажээ. Гэвч энэ биетэн салстын бүрхүүл хучуур эдэд нэвтрэн орж эс задлах үйлчлэл үгүй ажээ. ХАШ өвчин архаг буюу түгмэл гастриттай уялдах нь элбэг.
ХАШ бүхий зарим өвчтөн аспирин буюу стероид бус үрэвслийн эсрэг эмүүдийг хэтрүүлэн хэрэглэгчид байдаг. Ходоодны салслаг шүүрлийн болон бикарбонатын багасал, цусны эргэлтийн алдрал нь ХАШ үүсэх хүчин зүйлсийн нэг зайлшгүй мөн. Тамхи татах нь салстын хучуур эсүүдийн төлжлийг удаашруулах үйлчилгээтэй. Түүнчлэн архи хэдийгээр шархлаажуулах шууд үйлчлэл үзүүлэхгүй боловч архичдад ХАШ, ДГШ өвчин олонтоо тохиолддог. Эмгэг жам: Хоёр гол хүчин зүйлс чухал. Анхных нь пептик шархлаа үүсэхэд шаардлагатай фундаментал зүйл болох салст бүрхэвч нүцгэрэн, ходоодны хүчил пепсины нөлөөнд өртөх. Удаах нь Н,Pylori халдварын маш хүчтэй шалтгааны уялдаа юм. Пептик шархлаа нь ходоод-дээд гэдэсний салстын хамгаалалтын тэнцвэр эвдэрч, тэрхүү тэнцүүлэгч хамгаалалтыг даван туулснаас хамаарч өрнөнө гэж үзэх боломжтой. Тэнцэлгүйжлийн хоёр талын аль алиныг харгалзан үзэх ёстой. Ходоодны салст бүрхэвчийг бүхэл мах шиг хайлахаас сэргийлэх эзний хамгаалалтын дараах багц механизмууд оршдог авай. Тэдгээр нь : - Гадаргуугийн эпител эсүүдийн салслаг шүүрэлт
- Буфферчлэгдсэн бичил орчинг бүрдүүлэхийн тулд бикарбонатыг бүрхүүл салс руу шүүрүүлэх
- Ходоодны хонхроос хүчил-ба pepsin-агуулагч шингэнийг, салстын гадаргуу дахь эпитель эстэй шүргэлцэлгүй хөндий рүү нь шууд "буудан шүршиж" гаргах
- Салстын маш хурдан төлжих чадвар
- Буцан шингэсэн устөрегчийн ионыг ходоодны-салстаас хурдан шүүрдэн зайлуулж чадах цусны хүчтэй урсгал
- Салстын цусны урсгалыг дэмжих, простогландин салстаас ялгаруулах. Антибиотик эмчилгээ нь шархлааг эдгээхээс гадна, дахих явдлаас сэргийлнэ. Инвазив бус мушгиа биетэн салстын хамгаалалтыг хэрхэн давдаг нь маш сонирхолтой юм. Эдгээрээс заримыг дурьдвал:
- H.Pylori-н шүүрүүлдэг уреаза чөлөөт аммонийг үүсгэх ба протеаза нь ходоодны салстын гликопротөиныг задлана. Түүнчлэн биетэн нь фосфолипаза ялгаруулж тэр нь өнгөц эпител эсийг гэмтээн лейкотрин, эйкосанид зэрэг биоидэвхит бодис ялгаруулах боломжтой.
- Н.Pylori нейтрофиль эсийг татан цуглуулснаас тэрээр миэлопероксидаза ялгаруулна.
- Салстын эпител эс болон эндотел эсийн Lamina propria бол Н.Pylori нянгийн эвдлэх үйлийн бай болж өртөнө. Өнгөц бичил судаснуудын тромбот бөглөрөл нь нянт ялтас-идэвхжлийн хүчин зүйлийг ихэсгэнэ.
- Энзимээс гадна Н.Pylori бусад хүчин зүйлс (липополисахаридыг оролцуулан)-ийг ялгаруулан үрэвслийн үйлийг тэтгэнэ. Үрэвссэн салс змнэл зүйн талаар хүчлийннөлөөнд эмзэг байдаг.
- Эцэст, эпителийн гэмтэц эдийн тэжээлийн бодис өнгөц бичил орчинд тархан бациллийг тэтгэнэ.
Zoilinger-Ellison- ы хам шинжийн үед ходоодны пептик шархлаа болон 12 хуруу гэдэс, цутгалан гэдсэнд олон шархлаажил үүсэх нь хавдрын эсүүдээс гастрин их шүүрч, ходоодны хүчлийг ихэсгэдэггэй уялдсан байна. Аспирин ба NSAID эмүүдийг архагшуулан хэрэглэхэд салстын простагландины нийлэгжлийг дарангуйлна. Үүнээс гадна аспирин ходоодны .салстыг цочруулна. Тамхи ходоодны судсыг агшааж цусны урсгалыг багасгах ба эдгээрийг удаашруулна. Кортикостероид өндөр тунгаар олон давтан уух нь шархлаа үүслийг тэтгэнэ. Биеийн болон сэтгэхүйн дарамтлал чухал нөхцөлдүүлэгч хүчин зүйл юм, Бүтэц зүйн оорчлөлт. Ходоодны архаг шархпаа (XAI1I) ихэвчлэн ганц ширхэг бөгөөд олон байх нь маш ховор байдаг, хэлбэр нь дугираг буюу зууван дугираг (Ulcus rotundum- дугираг шархлаа) зах ирмэг нь тэгш эсвэл өөдөө овойж эвэршин хатуурсан байна. Үүнийг эвэршсэн шархлаа (Ulcus callosum, callus-эвэр) гэнэ. Шархлаа нь салст бүрхэвчийн янз бүрийн үе давхаргад нэвтэрч болох ба заримдаа гялтан хальсад тулж очно. Ийм шархлаа цоорох аюултай.
Хэмжээ нь хэдэн мм-ээс ихэвчлэн 2-4см хүртэл голчтой байдаг. Шархлааны ирмэгийн улаан хоолой өөд хандсан тал нь эгц хөмгөр унжсан, нугалуур талын ирмэг нь шаталсан мэт харагдана. Энэ бол ходоодны агшилтын чиглэлийг дагаж үе давхрууд нь шилжин хөдөлдгөөр тайлбарлагдана.
Шархпааны ёроолын ба бичил бүтэц нь засрал, хурцдалын үе шатаас хамаарна. Засралын үед шархны ёроол цэвэр гөлгөр, нэг дан эпителээр хучигдана. Түүний доод булчинт давхарт холбох эд ургасан байна. Хурцадлын үед шархны ёроолд үрэвслийн шүүдэс нэвчин доор нь ширхэглүүрт үхжил үүснэ. Мөхлөгөнцөрт эд бүхий үрэвсэл өрнөж, холбох эдийн сорвижилт ихэснэ. Шархлааны хана, ёроол дахь жижиг судас үрэвсэж (эндоваскулит) хатуурна. Ялангуяа артерын судасны гөлгөр булчингийн оронд хиалинт сорви тогтоно. Ийнхүү шархпаа идэвхжсэн үед ёроолд 4 үе давхар ялгаж болно. 1) Ширхэглүүрт үхжилт задарсан эдийн бүс
2) Лөйкоцит, нейтрофиль голлосон өвөрмөц бус үрэвслийн давхар
3) Мөхлөгөнцөрт эдийн ба судасжсан давхар
4) Зузаан холбох эдийн сорви
 Дээд гэдэсний шархлааг булцуу хавийн (Bulbus), булцууны чанад postbulbar)-biH гэж ялгана. Шархлаа нь олон тоотойн дээр өөд өөдөөсөө харсан байдаг.
ХАШ, ДГШ эдгэрвэл шархны ёроолд хучуур эд ургаж аль нэгэн хэмжээгээр -өлжлийн үйл явц өрнөнө.
Хүндрэл. Шархлааны задралт хүндрэл а) Цус алдах нь шархлааны ёроол дахь сорвижсон судаснууд идэгдэж цоорохтой холбоотой. Үүнийг эрози (идэгдэх)-т цус алдалт гэх бөгөөд шархлаа идэвхжих үед тохиолдоно.
б) Шархлаа цооролт (перфораци) Шархлаа идэвхжин цоорч хэвлийн хөндийд нэвтэрснээр гялтангийн идээт үрэвсэлд хүргэнэ. Заримдаа цооролт нь элэг сэмж, нойр булчирхайгаар таглагдах ёс буй. Үүнийг нуугдмал цооролт гэнэ.
в) Наалдалт (пенетраци), шархлаа нь ходоодыг цоолж зэргэлдээх эрхтэнд нэвтрэхийг хэлнэ. Ихэвчлэн бага сэмж, нойр булчирхайн толгой, их бие хэсэгт, цөөн тоогоор элэг, бүдүүн гэдэс, цөсний цорготой наалдана.
Үрэвслийн гаралт хүндрэлд гастрит, перигастрит, дуоденит идээт үрэвслүүд хамаарна.
Олон дахисан шархлаа сорвижиж хэлбэр дүрсээ алдахыг сорвижилт хүндрэл гэнэ. Ходоодны гарах хэсэг нарийсч (пилоростеноз), идсэн уусан зүйл цааш өнгөрч чадахгүй эргэж бөөлжүүлэн давс шингэнээ алдана (хипохлорпени). Ходоодны дунд хэсгийн шархлаа сорвижих нь ходоодыг хоёр хувааж "элсэн цаг мэт болгоно.
Хорт хавдарт шилжиж хүндрэх нь 3-5 орчим хувьд тохиолдоно. Бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэл
Шулуун гэдэснээс эхлэн өгсөж бүдүүн гэдсийг бүхэлд нь хамарч болох хүнд зэрэглэлийн шархлаат, цусархаг, идээрт үрэвсэл бүхий дахих архаг явцтай суулгалт өвчин юм.
Шалтгаан эмгэг жам. - Нянгаар үүсгэгдэх боломжтой
- Гадны гаралт эсрэг төрөгч (хоолны, микробын ) буюу бусад дотоод гаралт аутоиммун (бүдүүн гэдэсний) эсрэг терегчид хэвийн бус урвал өгех, ялангуяа салстын IgA тогтолцооны дутмагшил илрэнэ.
- Бие сэтгэхүйн суурь өөрчлөлт нөлөөлнө. Бүтэц зүйн ©өрчлөлт. Үрэвсэл шулуун гэдэснээс эхэлж шулуун гэдэс буюу шулуун сигма гэдэсний орчинд 80%, 10%-д хөндлөн гэдсэнд тус, тус байрлана. Цочмог шатандаа салст улайсан, хавагнасан, сэвсгэрдүү байна. Өвчин даамжрахад салст бүрхэвч зулгарч олон тооны буруу хэлбэртэй жигд бус жижиг шархлаа үүсч тэдгээр нь хоорондоо нийлснээс салстыг нэлэнхүйд нь хамрана. Энд тэнд бүтнээрээ үлдсэн салст бүрхэвчийн арлууд овойж харагдахыг хуурамч ургацаг (Pseudopolyp) гэнэ. Шархлаа булчинт давхарт нэвтрэн гүнзгийрч цусны судас, холбох эдийн ширхэгүүдийг үхжүүлснээр судсыг эвдэж цус алдалтад хүргэх буюу гэдсийг цоолж болно. Гүнзгий шархлаанд дотроо үхжил агуулсан карман үүсч гэдэсний хана нимгэрч, хөндий нь асар их өргөснө. Үүнийг гэдэсний хордлогын өргөсөл гэж нэрлэнэ. Зарим шархлаанд холбох эдийн эсүүд үржин овойхыг мөхлөгөнцөрт хуурамч ургацаг гэнэ. Ийнхүү цочмог шатанд үхжилт үрэвсэлт үйл явц зонхилно.
Салстын хүнхэр (crypt)-fl нейтрофиль цугларч хүрээлсэн эпител эсүүдийн үхжилтэй холилдон хүнхрийн-буглаа (Cript abscess) хэмээх идээрт үрэвсэл болж хувирна. Архаг шатанд гэдэсний хананд холбох эд ургалт-сорвижлын үйл явц давамгайлж гэдэсний хана зузаарч, хөндий нь нарийсан, хэлбэр дүрс нь эвдэрч богиносоно. Салстын булчирхайн эпител үржин овойж булчирхайлаг хуурамч ургацаг маш их үүснэ. (Adenomatous pseudopolyp). Судасны хана сорвижиж битүүрнэ. Бичил харуурт лимфоцит, сийвэнт эсүүдийн нэвчдэс үзэгдэнэ. Хамгийн ноцтой хүндрэл бол бүдүүн гэдэсний өмөн хавдар юм. Өмөн хавдарт шилжих эрсдэл нь өвчилсөн хугацаа ба тархалтаас хамаарна. Удах тусмаа өмөнгөөр өвчлөх эрсдэл ихсэнэ, Бусад хүндрэлүүдэд цус багасал амилоидоз, тураал, үжил орно. Гэдэсний байран шинжийн хүндрэлд гэдэсний цус алдалт, гэдэс цоорох, гэдэсний нүх нарийсах зэрэг хамаарна.
Кроны өвчин
Улаан хоолойноос хошного хүртэл ходоод гэдэсний аль нэг хэсгийг үрэвсүүлэх боловч нарийн бүдүүн гэдсэнд ихэвчлэн байрлах, шалтгаан нь тодорхойгүй архаг дахилтат өвчин юм. Цутгалан гэдэсний хананд холбох эд ургаж сорвижуулах тул "Шувтрагын илеит " (lleum-цутгалан гэдэс) гэдэг нэр томъёог хэрэглэж иржээ. Нарийн гэдэс (цутгалан) 30%, нарийн-бүдүүн гэдэс 50%, хөндлөн гэдэс 20% орчим өвчилдөг гэж тогтоосон байна. Кроны өвчний (КӨ) 40-60% -д мөхлөгөнцөрт үрэвсэл өрнөх бөгөөд үүгээрээ бусад шархлаат колит өвчнөөс ялгагдана. Кроны өвчин ам, төвөнх, улаан хоолой, ходоодонд ажиглагддагийн дээр түүний идэвхтэй хэлбэр нь ясжилт спондилит, зангилаат эритема, перихолангит, сорвижуулагч холангит бөөрний чулуужил зэрэг өвчинтэй уялдаж үүснэ. Ийм учраас КӨ-ийг ходоод гэдсийг голчлон хамрах тогтолцооны өвчин гэж үзэх үндэслэлтэй.
Тархал. Газар сайгүй тохиолддог өвчин. АНУ-д 100000 хүнд 2-3 тохиолдоно. Өвчлөх оргил нас нь амьдралын 2-3 дахь арван жил боловч 6-7 дахь арван жилүүдэд бага оргил ажиглагдана. Гэр бүлийн болон удмын нөхцөл нөлөөлнө. Шалтгаан, эмгэг жам. Халдварын хүчин зүйлс - Нилээд анхаарал татахуйц халдварын төлөөлөгчдөөс юуны өмнө янз бүрийн хүрээний микобактер зарим РНК вирусууд, E.Coli-н дэд бүлгүүд, эсийн бүрхүүлийн дутмагшил бүхий энтер бактерууд хамаарна.
- Хэв бус урвал нянгийн буюу гэдэс дотрын аутоантигенд мэдрэгжих буюу тэдгээрт хэвийн бус дархлалын урвал илрэх
- Хоолны хүчин зүйлс. Цэвэрлэсэн хоолны зарим нэгэн бүрдэл эсрэг төрөгчийн үүрэгтэй, салстын эсийн дутмагшлаас хоолны тодорхой эсрэг төрөгч гүйцэд шимэгдэж чадахгүйд хүрч өөрийн дархлал (аутоиммун)-т урвал өдөөх боломжтой.
- Бие-сэтгэцийн нөлөө. Сэтгэцийн (Psyche) хүчин зүйлс тодорхой нөхцелд бие (soma)-fl нөлөөлөх боломжтой.
Бүтэц зүйн өорчлөлт. Ходоод гэдэсний аль ч хэсэг өртөх боловч өөрчлөлт нь хажуугийн эрүүл хэсгээс тод эааглагдсан ямагт хэсэгчилсэн шинж чанартай байдаг. Ийнхүү өвчилсөн гэдэсний хэсэг эрүүл гэдэснээсээ тусгаарлагдмал байхыг "үсрээ гэмтэц" гэнэ. Эхний үед салстын улайлт, хаван, хөөмегшил илэрч цаашид жижиг, жигд бус шархлаажил болж хувирна. Цаашид шархлаажил хоорондоо нийлж уртаашаа тархан бүх гэдсийг хамрана. Шархлааны хооронд гэдэсний гүнд нэвтэрсэн цууралтууд үүсч хатууран зангилаажсан салст бүрхүүлийн гадаргууг олон хэсгүүдэд хуваахыг "чулуун дэвсэг" гэж томёолно. Гэдэсний нүх мэдэгдэхүйц нарийссан нь рентген шинжилгээнд баарийн нарийн зурвас үүсч тодроно. Чацархай сорвижин зузаарч шархлаа цоорч ойролцоо гогцоонуудыг хооронд нь цоргоор холбоно.
Бичил шинж. Гэдэсний ханыг бүхэлд нь хамарсан лимфоцит, гистоцит, сийвэнт эсүүд нэвчхээс гадна шархлааны захаар нейтрофиль үзэгдэнэ. КӨ -ий ялгарах нэг онцлог бол 40-60%-ийн тохиолдолд гэдэсний ээдэмцэргүй мөхлөгөнцөрт өөрчлөлт гардагт оршино. Ийм мөхлөгөнцрүүд чацархайн тунгалгийн зангилаануудад гарна.
 
 
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 4886
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК