Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2001, (009) 2001.No1(009)
ШИНГЭЭЛТ АЛДАГДЛЫН ШАЛТГААНТ СУУЛГАЛТ, ТҮҮНИЙ ЯЛГАН ОНОШЛОГОО
( Лекц )
Ц. Сарантуяа ( АУИС, ХБЭЭС - ын тэнхим ) Б. Мэндбаяр (П. Н. Щастины нэрэмжит КТЭ)
 
 
Абстракт
ЛЕКЦИЙН ЗОРИЛГО
Архаг энтерит, архаг колит гэдэг нэршлийг 100 гаруй жилийн өмнөөс анх хэрэглэж ирсэн. Гэдэсний хавдрын бус аливаа эмгэгийг уг оношийн дагуу эмчлэх явдал түгээмэл билээ. Хоол боловсруулах эрхтний эмгэгийг эс, молекулийн түвшинд оношлох боломжтой болсон орчин цагт энэ оношийг тэр бүр хэрэглэх нь хэдийнээ тохиромжгүй болжээ. Иймд энэ лекци шингээлт алдагдлын шинжтэй хавсарсан суулгалт буюу " архаг энтерит " ын ялган оношлогоо, энэ оношийн цаана ямар эмгэгийг сэжиглэж болох тухай товч дурдах зорипго агуулсан.
СУУЛГАЛТ: ЭМГЭГ ФИЗИОЛОГИ Суулгалтын үед давамгайлж буй эмгэг жамыг харгалзан
Гэдэсний ханын ялгаруулах ажиллагаа ихэссэнээс үүдсэн суулгалт: гэдэсний ханаар шимэгдэлтээс илүү шүүрлийн явц давамгайлна.
Гэдэсний хөндийн осмос даралт нэмэгдсэний улмаас үүсэх суулгалт: сийвэнгийн осмос даралттай харьцуулахад гэдэсний хөндий дэх осмос даралт бага байдаг. Шингээлт алдагдах хам шинжийн үед тохиолддог. Өндөр нэгдэлт бодис нь гэдэсний хөндийн осмос даралтыг нэмсэнээр шимэх явц саатна. Энэ үед химусын осмоляр даралт сийвэнгийн осмос даралтаас өндөр болдог.
Гэдэсний хөдөлгөөн идэвхижсэнтэй холбоо бүхий суулгалт: гэдэсний хөдөлгөөний үйл хурдсан, ус ба шингэн нь гэдсэнд хэт түргэн юүлэгдсэнээс гэдэсний ханаар шингэх боломж багасна. 2-3 мл/мин хурдтай орж буй шингэн гэдэсний ханаар шингэх чадвартай байна. Гэдэсний агуулагдахууны осмос даралт энэ үед сийвэнгийн осмос даралттай тэнцүү болно.
Гэдэсний хананаас ялгарах эмгэг шүүрлийн улмаас үүсэх суулгалт: эмгэг үед гэдэсний хананаас ялгарах уураг, цус, салс, идээ агуулсан үрэвслийн шингэн нь гэдэсний агуулагдахууныг шингэрүүлж, суулгалт үүсэх нөхцөл бүрдүүлнэ.
Ийнхүү гэдэсний хөндийн осмос даралт ихэссэнтэй холбоотой үүсдэг суулгалт нь гол төлөв шингээлт алдагдлын хамшинжийн үед тааралдана.
ШИНГЭЭЛТ АПДАГДЛЫН ХАМ ШИНЖ Хоол хүнсний зүйлс гэдсэнд задрах, тэжээлийн бодис биед шингэх эдгээр хоёр ажиллагааны аль нь давамгайлж алдагдсанаас шалтгаалан:
хоол боловсруулалт буурах хамшинж - maldigestion
тэжээлт бодисын шингээлт буурах хамшинж - malabsorbtion гэж бүлэглэнэ.
Боловсруулалт алдагдлын үед хэвлий дүүрэх, хий ихээр үүсэх, гэдэс хуржигнах зэрэг гэдэсний _инжүүд давамгайлах ба бодисын солилцооны хямрал бараг ажиглагдахгүй.Харин шингээлт алдагдлын хам шинж нь архаг суулгалт, биеийн жин буурах, төрел бүрийн тэжээлт бодисын дутагдлаар илэрдэг билээ. Эрхтний бүтцийн өөрчлөлттэй холбоотой архаг суулгалтын үед —ингээлт алдагдлын шинж илэрдэг бол харин үйл ажиллаганы гаралтай эмгэг, түүнчлэн тодорхой нэг -өрлийн ферментийн дутагдлын үед суулгалт нь бодисын солилцооны дутагдалтай хавсрах нь ховор юм. Шингээлт алдагдлын хам шинжийг илрэх шинж тэмдэг, хүндрэлээс хамааран 1 - 3 зэрэгт ангилж үздэг:: 5 -10 кг алдах, хедөлмөрийн чадвар буурах, ямар нэг бодисын дутагдал өвчтөний 50% нь 10 кг- с дээш жингээ алдах, олон бодисын алдагдал тод илрэх : ихэнхи өвчтөн жингээ 10 с дээш кг-р алдах, тэжээлийн бодисын чанарын дутагдал маш тод илрэх, vypar багасалтын хаван, плюригландуляр дутагдал
ШИНГЭЭЛТ АЛДАГДЛЫН ШАЛТГААНТ СУУЛГАЛТЫН ОНЦЛОГ Архаг суулгалт нь шингээлт алдагдлын хүнд хэлбэртэй хавсрах нь олон өвчний үед тааралдана. Энэ тохиолдолд архаг энтерит гэж онош тавихдаа түүнтэй төстэй эмнэлзүйн шинж бүхий бусад өвчнийг .-үйсгэх нь зүйтэй. Эдгээр өвчнүүд нь ховор тохиолдох боловч, бодисын солилцооны гүнзгий хямрал бүхий давшингуй явцтай, маш хүнд эмгэг байдаг. Олонхи тохиолдолд архаг суулгалт болон шингээлт алдагдлын хүнд хэлбэр хосолсон өвчтвнг хожуу оношилдог нь эдгээр өвчний ховор цөөн тохиолдол, -эгөө талаас эмч нарын мэдлэг чадвар, практик, өвчтөний төлөө анхаарал дутсантай холбоотой 5айдаг.

Шингээлт алдагдлын хунд хзлбэр + архаг суулгалт илэрсэн тохиолдолд оношийг
тодруулахын тулд доорхи шинжилгээг заавал хийх шаардлагатай.
•шингээлт алдагдлыг тодорхойлох сорил •гистологи шинжилгээ • иммунологи шинжилгээ
ШИНГЭЭЛТ АЛДАГДЛЫН ШАЛТГААНТ СУУЛГАЛТ ЗОНХИЛОН ТОХИОЛДОХ ЭМГЭГ тЮТЕНЫ ӨВЧИН : ( целиаки, эндемик спру, нетропик спру, идиопатик спру )
Удамшлын нөлөөтэй, глютены цочролын улмаас салст бүрхүүлд гиперрегенератор хатангиршил .үсдэг нарийн гэдэсний эмгэгийг хэлнэ. Өвчлөл 1:1000 - 1:3000 боловч орчин үед глиадин болон ретикулины эсрэг эсрэг-биетийг цусанд шинжлэх скрининг судалгаанаас харахад өвчлөл өндөр ( ' 256 ) гэж үзэж байна. Өвчлөл их бүртгэгддэг орны тоонд Ирландийн баруун нутаг, маш ховор тохолддог оронд Африк, Хятад, Японийг авч үздэг. Нийт өвчтөний 80% - ийг эмэгтэйчүүд эзэлнэ. Буудай болон бусад гурил, будаанд агуулагдах проламин буюу глиадин нь хортой нөлөе үзүүлнэ. Харин эрдэнэ шиш, цагаан будаанд глютены энтеропати үүсгэдэг хорт фракцийн уураг байдаггүй ажээ. Шалтгаан тодорхой өвчин боловч, глиадины үйлчилгээг одоог хүртэл тогтоогоогүй байна. Эмгэг жам: Т лимфоцитын урвал, II HLA гентэй холбож тайлбарлаж байна. Глиадины нөлөөгөөр 'эдсэнд хатангиршил, дархлааны эсийн нэвчдэс үүснэ.
Эмнэлзүй: стеаторея, хэвлийд өвдөх, төрөл бүрийн аминдэмийн дутагдал, апатия, булчингийн хатангиршил илэрнэ. Өдөөх хүчин зүйл: жирэмслэлт, төрөлт, сэтгэцийн цохилт, халдварт өвчин. Баасны хэмжээ их, цайвар шавар зуурмаг маягтай, шингэн, хөөсөрхөг. Өвчтөний 50% гэдэсний бус иинж давамгайлж илэрнэ: төмөр дутагдлын цус багадалт, ам гэмтэх, цусархаг эмзэгшил, үеэр өвдөх, . эгүйдап, бусад системийн еөрчлөлт.
Хүндрэл: лимфома, нарийн гэдэс болон хоол боловсруулах замын хавдар үүсэх магадлал өндөртэй. Эмчилгээ: амьдралын туршид глютен агуулаагүй хоол хэрэглэх: улаан буудайн талх.гоймон, хүүхдийн 5удаа, гурил агуулсан чихэр, хорих. Зөвшөөрөх хүнс: цагаан будаа, эрдэнэ шиш, хөх тарианы бүтээгдхүүн, мах, ногоо, өндөг, жимс, сүү , ундаа.
ХАПУУН ОРНЫ СУУЛГАЛТ
_'алтгаан тодорхой бус, шингээлт алдагдлын шинжээр илэрдэг, халуун бүсийн нутагт тохиолдоно. Амьдралын тувшин дорой, тэжээлийн дутагдалтай хүмүүст үүсэх ба нян, вирусын халдвар урьдал хүчин болдог. Нарийн гэдэсний салст бүрхүүл хатангиршдаг шалтгааныг тогтоогоогүй .Эмнэлзуй: Үе үе дахих суулгалт, 2 - 3 зэргийн шингээлт алдагдлын шинж: тураал, В12дутагдлын цус багадалт, уураг дутагдлын хаван, халууралт, эцсийн шатанд оворго үүсдэг. Глютены өвчнөөс ялгаатай нь глютен агуулаагүй хоолонд эмчилгээний нөлөө илэрдэггүй.
Эмчилгээ: Фолийн хүчил, өргөн хүрээний антибиотик, амин дэм УИППЛИЙН өвчин
 
Нян устгах чадвар алдагдах, Т эсийн дархлаа болон макрофагийн эмзэгшилтэй холбоо бүхий нарийн гэдэсний системийн өвчнийг Уипплийн евчин гэнэ.
 
Нарийн гэдэс болон бусад эрхтний тунгалгийн судас нянгийн гаралтай гликозамингликан бодисоор битүүрч, экссудатив энтеропати, шингээлт алдагдах, үе мөчөөр өвдех, полисерозит, мэдрэлийн өерчлөлтөер илэрдэг. Эрэгтэйчүүдэд 5 дахин элбэг тааралдана.
Эмгэг жам: Салст бүрхүүл болон чацархайн тунгалгийн судас PAS - эерэг макрофагаар дүүрнэ. Tropherynia whippelii нянгийн гаралтай гэж үзэж байна.
Эмнэлзуй: Эхний үед гэдэсний бус шинж илэрч, өвчний ид үед суулгалт ба шингээлт алдагдлын шинж тодордог. Гэдэсний бус шинж: хэвлийн арын ханын ба захын тунгалгийн зангилаа томрох, үеэр өвдөх, үе үе халуурах. Ховор тохиолдолд арьс харлах, миокардит, плевроперикардит, перитонит, амилоидоз, мэдрэл - сэтгэцийн шинж ( ой тогтооолт муудах, зан араншин өөрчлөгдөх, нистагм, нүүрний мэдрэлийн саа ) илэрнэ.
Эмчилгээ: Нянгийн эсрэг бэлдмэлийг удаан хугацаагаар (2-5 cap, барих тунгаар 9 cap, ), завсарлагатай, нэг эмээр: тетрациклин, ампициллин, пенициллин, хлорамфеникол, триметоприм, цефаксим явуулна.
ЭОЗИНОФИЛЬТ ГАСТРОЭНТЕРИТ
Шалтгаан тодорхой бус, нарийн гэдэс болон хоол боловсруулах замын эрхтэнд эозинофилийн нэвчдэс үүсдэг эмгэг. Тархмал (эозинофилийн гастроэнтерит, энтероколит) болон хэсэг газрын (эозинофилийн грануломатозын ур) өөрчлөлт тааралдана.
Эмнзлзүй: Нарийн гэдсийг хамарсан үед шингээлт алдагдлын шинж аажим бөгөөд давшингуй явцтай , үе үе суулгах шинжээр илэрнэ. 1/3 шимэгдэл алдагдлын хүнд хэлбэр ажиглагдана. Өвчтөний 90% д цусанд эозинофил ихсэх, харшлын өгүүлэл: сүүнд зохимжгүй болох, багтраа, үлхий, ринит, халууралт ажиглагдана.
Эмчилгээ: Харшлын чанартай хүнсийг хорих, преднизолон 20 - 40мг 7-10 хоног, аажмаар тунг буулгаж, хасна. Зарим үед тасралтгүй бага тунгаар 5 - 10 мг ууна. Хромгликат натри ( налкром ): лаброцит дэх дегрануляцийг зогсоож, гистамин, брадикинин бусад БИБ ялгарахыг саатуулна, үйлчилгээ 2-4 долоо хоногийн дараа мэдэгдэнэ. 0.2г ( 2 шахмал ) өдөрт 4 удаа хоолноос 20 - 30 минутийн өмнө ууна. Хүүхдэд 1 шахмалаар өдерт 4 удаа. Курс 2-4 долоо хоногоос 2-3 cap, түүнээс удаан хугацаанд үргэлжилнэ.
СИСТЕМИЙН МАСТОЦИТОЗ
Арьс, тунгалгийн булчирхай, ясны чөмөг, дэлүү , түүнчлэн бусад эрхтэнд лаброцит эсийн хэт үржил илэрдэг архаг өвчин. Арьсны нөсөөт толбо, арьсан дорхи өөхлөг эдэд зангилаа, хавдар төст бүтэц үүсэх, зүрх судасны тогтолцоо ба хоол боловсруулах эрхтнийг хамардаг эмгэг болно. Хоол боловсруулах эрхтний өерчлөлт зарим үед дангаар ажиглагдах нь бий. Шалтгаан, эмгэг жам
Лаброцитаас ялгарах гистамин, nr-D2 бодисын завсрын бүтээгдэхүүний нөлөөгөөр эмнэлзүйн шинж илэрдэг. Салст бүрхүүлийн лаброцит нь холбогч эдийн лаброцит эсээс бүтэц, шүүрэл болон зохицуулгын байдлаар эрс ялгаатай. Мастоцитозын үед давсны хүчлийн шүүрэл хэт ихэсч, ходоод, дээд гэдэсний шархлаа үүсэх, липаза идэвхигүй болсноор суулгалт, стеаторея тохиолдоно. Эмчилгээ: Глютен агуулаагүй хоол, хүчил саармагжуулах болон гистамины Н2 рецептор хориглох бэлдмэл, лаброцитын идэвхийг дарах зорилгоор хромгликат натри ( налкром).
ЭКССУДАТИВ ЭНТЕРОПАТИ
Хоол боловсруулах замаар сийвэнгийн уураг их хэмжээгээр алдсаны улмаас уураг багасах, хавагнах, эрхтний тэжээлийн доройтол, халдварт өртемгий болох хам шинжээр илэрдэг эмгэг. Шалтгаан, эмгэг жам: Анхдагч хэлбэр: нарийн гэдэсний тунгалгийн судасны гаж хөгжлийн улмаас (лимфоэктазия) гэдэсний ханаар лимф нэвчинэ. Хоёрдогч хэлбэр: нарийн гэдэсний тунгалгийн тогтолцоонд механик болон үйл ажиллагааны хориг үүссэнээс уураг алдах. Хориг үүсэх шалтгаан: нян ба шимэгчийн халдвар, Менетрийн өвчин, наалдамхай перикардит, уушигны .артерийн нарийсал, гурван хавтаст хавхлагын гажиг, доод хөндийн венийн тромбоз. Уг өвчний үед уураг, ялангуяа трансферрин, церулоплазмин ихээр хаягдана. Уургийн хамт каротин, Са, өех тос ихээр гадагшлана. Гэдэсний лимфийн судсан дахь даралт ихэсч, ендер нэгдэлт бүтэц бүхий уураг нь эсийн ханаар чөлөөтэй нэвтрэнэ.
Эмнэлзүй: Уураг дутагдлын шинж: хаван (хаван биеэр жигд бус тархсан, хэвлийд шингэн хурах, гидроторакс, анасарка), сийвэнгийн lg хоёрдогч дутагдал, лимфоцит цөөрөх, хүүхэд насанд өсөлт зогсох, булчингийн хатангиршил, хурууны үзүүр бөмбөрийн цохиур мэт болно. Хэвлийн өвдөлт, суулгалт, стеаторея, таталт илэрнэ.
Эмчилгээ: Үндсэн өвчнийг эмчлэх. Энтерал хооллолт: урт гинжит триглицеридийг бага агуулсан, дунд гинжит триглицеридээр (портаген, энтритон, изокал) болон уургаар баялаг (130г/өдөрт). Уургийн бэлдмэл судсаар удаан хугацааны турш (1 сарын турш ) хийх: ялангуяа альбумин, гамма глобулин эхний ээлжинд, жилд 2-3 курс эмчилгээ. Кальци, төмрийн бэлдмэл байнга өгнө. Хавантай ихтэй үед л шээс хеөх эм хэрэглэнэ. "ЭДЭСНИЙ ЛИМФОЭКТАЗИ
 
-арийн гэдэсний тунгалгийн судасны бөглөрөлөөс болж, их хэмжээний тунгалаг гэдэсний хөндийд -эвчин, уураг хаягдах, өөх тосны шингээлт алдагдах, гэдэсний ба гэдэсний бус шинжээр илрэх эмгэг. _алтгаан: Анхдагч: гэдэсний тунгалгийн судасны төрөлхийн гажиг, тунгалгийн судасны битүүрэл. "ерсний дараа ажиглагдана Хоёрдогч: гэмтэл, хавдар, сорвижилтын улмаас чацархайн судас fe-лөрнө. Халдвар, сурьеэгийн үед хоёрдогч лимфоэктази үүсдэг. Уипплийн өвчний гол эмгэг жам :сг лисфоэктази юм.
 
>'-'чэлзуй: Суулгалт, стеаторея, жин алдах, өсөлт удаашрах, хилез асцит, үе мөч ба биеэр жигд бус =вагнах, уураг багасах.
 
-МИЛОИДОЗ
 
- "ллоидоз бол уураг - полисахаридын бүтэц эсийн гадна хуримтлагддаг, олон эрхтэн тогтолцоог avapcaH уургийн солилцооны эмгэг юм. Анхдагч хэлбэрийн үед гэдсийг хамрах нь ховор. Хоёрдогч : оу ревматойд артрит, остеомиелит, шархлаат үрэвслийн үеийн амилоидозын үед гэдэсний шинж :-гбэг тааралдана. Ихэнхи тохиолдолд шинж тэмдэг илрэхгүй. Суулгалт, экссудатив энтеропати, _ингээлт алдагдал, гэдэсний түгжрэл, цус алдалтын шинж тэмдэг зэрэг гэдэсний хэлбэрээр --хиолдох нь бий. Нарийн гэдсийг хамарсан үед гэдэсний шинж давшингуй явцтай. Амилоидозын :- ний шинж: удаан хугацаагаар халуурах, УЦТХ өндөрсөх. Цэлмэнд амилоид хуримтлагдан, эсийн :?өвөрлөлт, цусан хангамжийг бууруулна Эрхтний вегетатив мэдрэлийн зангилаанд сууж, здөлгөөний алдагдалд хүргэнэ. Эмчилгээ
• ндсэн өвчинг эмчлэх, колхицин 1 - 2 мг өдөрт, удаан хугацаагаар (жилээр )ДАРХЛАА ДАРАНГУЙЛАГДАХ ХАМШИНЖ Лочмог гипогаммаглобулинеми
Энэ нь В эсийн тогтолцоотой холбоо бүхий удамшлын механизмаар үүсгэгдэнэ. Аутосомно-рецессив, зутосомно-доминант маягаар удамшина. ОВГГГ нь хуүхдэд 2, томчуулд 16-аас дээш насанд гэнэт эхэлдэг.
I-унэлзуй: Үндсэн бүлгийн lg багасч, хоёрдогч халдвар, аутоимммуны болон хорт хавдраар өвчлөх эосдэл өндөртэй болдог. Өвчтөний 60% д хоол боловсруулах эрхтний зүгээс өөрчлөлт ажиглагдана: 1^сэхаридазын дутагдал, тунгалгийн зангилаа томрох, экссудатив энтеропати, лямблиоз, нойр : лчирхайн шүүрлийн дутагдал, гэдэсний шархлаат үрэвсэл, элэгний эмгэг, хавдар. Ялангуяа _ингээлт алдагдал бүхий суулгалт нийт өвчтөний 35 - 95% тохиолдоно. Шингээлт буурах гол _;алтгаан 1/ лямблиоз: lg А дутагдлын улмаас лямбли нарийн гэдэсний салстад наалдана, 21 нарийн :-лэсний нянгийн үржил, 3/ нарийн гэдэсний хатангиршил (гипогаммаглобулинемическая спру) ^зрхлааны еерчлөлт: Шингэний дархлаа: lg G < 2.5г/л ( 6 - 16 г/л ), lg A, М багасах, супрессор -авамгайлсан Т лимфоцит ихсэх. Эсийн дархлаанд еөрчлөлт гарна.
Зүчилгээ: ерген хүрээний нян устгах бэлдмэл - кефзол, гентамицин, линкомицин 2 - 3 долоо хоног, "ямблиоз: трихопол 0.5гөдөрт4 удаа 10 хоног, дараа нь фасижин ( тинидазол ) 0.5г өглөөд 1 удаа, 7
зног уух. Преднизолон 15 - 20 мг 2 долоо хоног, заавал антибиотиктай хамт өгөх, аажмаар тунг багасган, хасна. Амьдралын туршид lg , гамма глоблин: lg сард 1 удаа, Зг булчинд 5 өдрийн турш. "аммаглобулин мөн адил 5 дозоор булчинд тарина.
-АРИЙН ГЭДЭСНИЙ ЛИМФОМА
"имфома :ясны чөмөгнөөс гадна байрлах лимфойд эдээс гаралтай хавдар юм. Лимфомыг -имфогрануломатоз ( Ходжикины өвчин ), Ходжикины бус лимфома ( лимфосаркома ) гэж ангилна. : оджикины бус лимфома болох анхдагч В эсийн лимфома гэдсэнд тааралдана. 2 терөл бий: барууны '.-аягийн, ба альфа - хүнд гинжийн өвчин.Барууны хэлбэрийн лимфома 3 лимфоцитийн хавдрын эс бүх эрхтэнд тархдаг, эрэгтэйчүүдэд 55 - 60 насанд, хүүхдэд 10 с өмнөх -асанд тохиолдоно. 80% нь нарийн гэдсэнд, 20% хүрээ ба шулуун гэдсэнд байрлана. Удамшлын с/чин, ГКС, азатоипирин, циклоспорин хэрэглэсний дараа, глютены өвчин, Кроны өвчин, цочмог тюгаммаглобулинеми, ДОХ нь лимфома үүсэх урьдал хүчин болдог. Хавдрын өсөлтөөс гадна -унгалгийн булчирхай томорсноос экссудатив энтеропати үүснэ. Уургийн алдагдлыг ямар ч эрчимтэй -эхөх эмчилгээгээр засаж болохгүй онцлогтой._инжилгээ: lg, уургийн хэмжээ тодорхойлох, чөмөгний шинжилгээ, залгиурын ларингоскопи.
звлийн хөндийд тунгалгийн булчирхай томорсон үед оношлогооны лапроскопи заавал хийх ба оморсон булчирхайнаас олон тооны биопси авч, гистологи шинжилгээг явуулна.
Эмчилгээ: мэс засал, хими, туяаны хавсарсан эмчилгээ
Хүнд альфа - гинжийн өвчин -арийн гэдэсний салст бүрхүүл, чацархайн тунгалгийн зангилаа плазмт эсээр нэвчин, эмгэг lg : хөнгөн 4нжит бус, хүнд жингийн эмгэг lg ялгаруулдаг лимфома юм. 20 - 30 насны эрэгтэйчүүд өвденө. lg -ийлэгжих төрөлхийн гажигтай холбоо бүхий дархлааны анхдагч дутагдал. Нэвчдэс нь зөвхөн нарийн -эдэсний салст бүрхүүл, чацархайн тунгалгийн зангилааг хамарч байдаг, нян устгах эмчилгээнд үр -унтэй. Нянгийн эсрэг бүрэн төгс lg А ялгаруулахгүй учраас, плазмт эсийн үржил цочирч, улмаар В эс :звдар маягийн хорон хуваагдлаар үрждэг гэж үзэж байна. Эмнэлзүй: усан суулгалт, стеаторея, жин эрс буурах, хэвлийн евдөлт, хэвлийд шингэн, хаван, таталт. Хавдар томрох тусам гэдэс цоорох, чихэгдэх, түгжрэл, перитонитын хүндрэл өгнө. Ихэнхи өвчтөнд лямбли, трихомонад, аскарид, зэрэг гэдэсний шимэгч илэрдэг. Гол шинжилгээ бол гистологоос гадна иммунологийн шинжилгээ юм.
ТУЯАНЫ ЭМГЭГ
Туяаны хордлого авсан хүмүүс: бага аарцаг, тунгалгийн булчирхайн хавдар бүхий хүмүүст эмчилгээний тохиолдоно. Гэдэсний хучуур эд туяаны нөлөөнд хамгийн эмзэг. Цэлмэнгийн хучуур эд үхжин, хатангиршина. Жинхэн ялтсанд нейтрофил нэвчдэс бүхий үрэвслийн шинж ажиглагдана. Тахир болон шулуун гэдэсний цочмог үрэвсэл нь шархлаат үрэвсэлтэй эмнэл зүйн хувьд их төстэй бөгөөд ГКС, СА эмчилгээнд үр дүн сайтай.
Туяа эмчилгээ дууссанаас хойш долоо хоногоос хэдэн жилийн дараа энтерит, колит үүсдэг: салстын дорхи давхаргын артериолын бөглөрөлт үрэвсэл, ишемии ба тунгалгийн судасны нарийсал, беглерлөөс гэдэсний ханын фиброзт өөрчлөлт явагдана. Эмчилгээ: 5 АСХ, өргөн хүрээний антиботик, холестирамин
ДҮГНЭЛТ
Ийнхүү шингээлт алдагдлын шинжтэй хавсарсан суулгалт нь олон төрлийн эмгэгийн үед тааралдана. Юуны өмнө өвчний явц хүнд, архаг суулгалттай, олон төрлийн тэжээлт бодисын дутагдлын шинж тод илэрч байгаа өвчтөнд шингээлт алдагдлыг тодруулах шинжилгээг иж бүрэн явуулна. Ялангуяа нарийн гэдэсний уян дуран ( дуоденоскопи ), амьд сорьцын болон морфолог шинжилгээ, дархлаа тогтолцооны шинжилгээг хийх нь оношийг богино хугацаанд цаг алдалгүй тогтооход дөхөм болно. Дараах хүснэгтэнд морфолог ииинжилгээний оношлогооны ач холбогдлыг товч дүгнэн харууллаа.
 
 
 
Ном зүй

1. Гребенев., Мягкова Л. П. Болезни кишечника. - М. Медицина, 1994. - 400с.
2. Григорьев П. Я., Яковенко Э. П. Диагностика и лечение болөзнөй органов пищеварения. М: Медицина. , 1996. С. 371 - 381.
3. Ивашкин В. Т., Шептулин A. А. Синдром диареи. - Гэотар медицина, 2000. -133 с.
4. Ивашкин В. Т., Рапопорт С. И. Справочник практического врача по гастроэнтерологии. М. Советский спорт., 2000. - С. 223 -281.
5. Логинов A. С., Парфенов А. И. Болезни кишечника . М: Медицина., 2000. - 630c.
6. Мягкова Л. П. . Заболевания с синдромом резистентной диареи. //Росс. Журн. Гастрэнтөрол. Гепатол. и проктол. - 1999,-№6.-С. 62-67.7. Руководство по гастроэнтерологии. Под ред. Комарова А. Ф. 1996. -ТЗ.- С. 311 - 322, 397 - 444, 504 - 512.
8. Секреты гастроэнтерологи
9. Harrisons principles of internal medicine. 1994.
10. Handbook of Gastroenterology. Tadataka Yamada et al. Lippincott - Raven., 1998. P. 84 - 97, 349 - 367.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2678
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК