Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2000, (008) 2000.No4(008)
Элэгний Өмөнгийн Өвчлөл ба Тархалт, түүний Радиолог-Оношлогоо, Эмчилгээний орчин үеийн түвшин
( Судалгааны өгүүлэл )

П.Онхуудай, Д.Гончигсүрэн

 
Абстракт
 Элэгннй Өмөнгийн өвчлөл, тархалт.
А. Дэлхий, Азийн хэмжээнд.
Элэгний өмөн нь дэлхийн хэмжээнд хамгийн их тархсан хорт хавдрын нэг бөгөөд жил бүр 1 сая гаруй хүн нас барж, 315 000 хүн шинээр оношлогдож байна. Хорт хавдраар нас барагсадын дотор элэгний өмөн 4-рт орж байна. Элэгний өмөнгийн өвчлөл Африк, Алс Дорнод, Зүүн ба Зүүн. Өмнөд Ази, Номхон далайн арлуудын хүн амын дунд ихсэж байгаа бөгөөд харин Хойт ба Баруун Европ, Хойт Америкт өвчлөл бага байна / 6, 10 /. Элэгний өмөнгөөр нас барагсадын дийлэнх нь (77 %) дэлхийн хөгжиж буй орнуудад байгаагын бараг 44 % нь Хятад улсад ноогдож байна. Африкг элэгний өмөнгөөр эрэгтэйчүүдийн нас баралт 1 -рг ордог байна (10,20). Дэлхийн хэмжээнд Элэгний Анхдагч Өмөнгийн (ЭАӨ) өвчлөл, тархалтыг бүсчилэл, улс орноор үзүүлж их, дунд, бага эрсдэлтэй нутаг гэж зэрэглэжээ (20).
 
ЭАӨ-ийн бүсчилсэн тархалт (100 000 хунд), / International Atomic Energy Agency 1999/
Бүс нутаг эрэгтэй эмэгтэй
1. Их эрсдэлтэй бүс.
а. Мозамбек, Зимбабве, Хятад
Вьетнам, Тайван 30-120 9-30
б. Монгол............................................. 56 ........................33 —
в. Япон, Өмнөд Африк, Грек 10-30 3- 9
2. Дунд зэргийн эрсдэлтэй бүс. Өмнөд Европ (Испани,
• • Итали, Франц, Швейцари)
Аргентин 5-10 2-5
3. Баг эрсдэлтэй бүс.
Хойд Европ, АНУ, Канад
Энэтхэг <5 <3
Дэлхийн хүн амын 50 % нь амьдардаг Ази, Номхон далайн бүсийн г:-:уудад элэгний хорт хавдар ойрын үед шийдвэрлэвэл зохих маш хурц чухал -:zi.i болоод байна. Ази, Номхон Далайн орвуудад манайхаас гадна Хятад, 7г:--нл. Солонгос, Вьетнам, Тайван, Сингапурын хятад иргэдэд өвчлөл өндөр - - Япон. Өмнөд Солонгос, Хятад, Филиппин элэгний өмөнтэй тэмцэх, түүнээс • . --•• сэргийлэх, оношлох, бүртгэх, хянах эмчлэх талаар ихэд анхаарч ирсэн : 1 z рхой дэвшилд хүрч чаджээ.
Б. Манай орны хэмжээнд.
 
Манай орны хүн амын хорт хавдрын өвчлөлд ЭАӨ 1982 оноос тэргүүн байранд орох болсон төдийгүй эрэгтэйчүүдэд 56,29%ооо, эмэгтэйчүүдэд 33,08%ооо байгаа нь манай улс дэлхийд ЭАӨ-ийн өвчлөлөөр нэн их орон болохыг харуулж байна (1,2). Дээрхи үзүүлэлтээр манай улс элэгний өмөнгийн өвчлөлөөр (100000 хүнд ногдохоор) Ази, Номхон Далайн орнууд дотор дээгүүрт орж байгаагаас гадна элэгний өмөнгийн өвчлөл, тархалтын эрсэдлийн үзүүлэлтээр хамгийн их эрсдэлтэй оронд зүй ёсоор ороод байгаа нь бидний анхаарлыг татах ёстой .
 
харамсалтай үзүүлэлт юм.
 
Манай оронд хамгийн их тохиолдож буй 51байрлалын хорт хавдрын дотор элэгний өмөн давамгайлж байна. Хорт хавдрын нийт бүрэлдхүүнд ЭАӨ 35,29%, .
 
ходоодны өмөн 14,49%, уушиг 12,48%, улаан хоолой 10,26%, умайн хүзүүний өмөн 7,84% болж бусад байрлалын эрхтэнүүдийн хорт.хавдар 19,61%-г тус тус эзэлж байна (2,3,4). Мөн элэгний анхдагч өмөнгөөр нас баралт бүх хорт хавдраар нас барагсадын бараг 40%-ийг эзлэх болсон ба үүнд эрчүүдийн нас баралт давамгайлж байна. Н.Нямдаваа, Н.Хүрэлбаатар нарын (1999) судалгаагаар манай улсын нийт хорт хавдрын өвчлөлд ЭАӨ 1962-1967 онд 4,2%, 1968-1972 онд 11,7%, 1973-1981 онд 17,5%, 1982-1998 онд 32% болж өссөн байна. Мөн Вируст Гепатитын өвчлөлийн оргил үе болох 1961-1973 онуудад ЭАӨ-ийн өвчлөлийн хамгийн бага үе тохирч байгаа бөгөөд ЭАӨ-ийн өвчлөлийн оргил үе болох 1982-1998 онуудад Гепатитын В Вирусын (ГВВ) өвчлөлийн хамгийн бага үзүүлэлттэй тохирч байгаа нь Вируст Гепатит ялангуяа ВВГ-ээр өвчилсний дараахи 20-30 жилд ЭАӨ үүсдэг болохыг харуулж байна.
 
Манай улсад 1962-1998 онд нийт хорт хавдар 2 дахин, харин ЭАӨ 6 дахин нэмэгдсэн ба үндсэн шалтгаан нь ГВВ болж, 50-59 насны хүмүүс зонхилон өвчилж байна (1,2). Хавдар судлалын төвийн судалгаагаар 1993-1998 онд хэвтэж эмчлүүлэгсэдийн дотор 5533 өвчтөн элэгний анхдагч өмөнтэй байсан бөгөөд элэгний өмөнгийн өвчлөл 100 000 хүнд 39,17 болж өссөн байна (3).
 
2. Элэгнмй Өмөн үүсэх Этиологийн хүчин зүнлс.
 
Элэгний өмөн үүсгэх гол шалтгаанд гепатитын В,С вирусын халдвар, элэгний хатуурал, афлатоксин В1, архи болон өмөн төрүүлэгч (канцероген) i • бодисуудаас гадна орчин, хувь хүний удмын онцлог зэрэг олон хүчин зүйлс нөлөөлдөг. Өнөөдөр Анагаах Ухаан элэгний эд, эсийг гэмтээж, үрэвсэл үүсгэдэг 7 төрлийн вирусыг илрүүлчихээд байгаагын В,С вирус нь Элэгний анхдагч ,
 
өмөнгийн (ЭАӨ) 80-90%-ийг үүсгэдэг болохыг судлаачид тогтоогоод байна (1,2,3,4,8,9).
 
Дэлхийн хүн амын 2 тэрбум гаруй нь Гепатитын В вирусын (ГВВ) халдвар авчихсан байгаагын 350 сая нь энэ вирусыг биедээ тээж, тэд элэгний архаг өвчнүүд, нэн ялангуяа ЭАӨ-өөр өвдөх эрсдэлд өртсөөр байна. Монгол улсад ЭАӨ-гийн үндсэн шалтгааны нэг гэж тооцогддог ГВВ-ын халдварыг хүн амын 77,7% нь авчихсанаас гадна тэдний 13,0-21,6% нь тухайн вирусыг биедээ тээж явдаг байна (2,4). ГВВ тээгчид эрүүл хүмүүстэй харьцуулахад ӨЭА-гөөр 100-214 дахин илүү өвчлөх магадлалтай байдаг бөгөөд ГВВ-ын НВх уураг нь хавдар дарангуйлагч р53 генийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж (B.K.Bressac,1991), улмаар 20-30 1 жилийн дараа ЭАӨ-г үүсгэж байгаа нь тогтоогджээ (R.P.Beasley,1998). Этиологийн хүчин зүйлийг 2 гол хэсэгт хуваан үзэж болно ( 4,7,8,19 ).
1. Химийн хүчин зүйл буюу химийн гепатокарциногенүүд: Винил хлорид, арсеник, торотраст, афлатоксин В1 / микотоксин I, стерпгмацин, фепобарбитал болон будгийн зүйлүүд.
2. Вирус нь гепатокарциноген юм, Гепатигын В, С вирусууд (90%) болон байгал орчны,хүнстэжээлийн (алкоголь), генетикийн хүчин зүйлийг чухал нөлөөтзйд үзэж байна. Элэгний өмөнгийн эмзэг хүчин зүйлд доорхи өвчиүүд зүй ёсоор тооцогдоно.
 
(ЭАӨ-гийн шалтгааиы Тархалтын хувь %)
 
Одоо Монгол улсад хүн амын 38,8% нь архинд, 67,6% нь тамхинд орсон гэдгийг анхаарахгүй орхиж болохгүй.
3. Оношлогоо, эмчилгээнии одоогийп баидал, бодлого
Нэгдүгээрт элэгний өмөн голдуу оройтож оношлогддог, хоёрдугаарт элэгний өмөнгийн эмчилгээний үр дүн маш муу байна. Элэгний өмөнгөөр өвчлөгсөдийн 5 жил амьдрах магадлал дөнгөж 5% орчим байгаа нь түүний онцгой муу тавилантайг харуулж байна.
Оношлогоо. ЭАӨ-г оношлох, түүний змчилгззний хзлбэрийг сошоход орчин үед Радиолог оношлогооны аргууд болох Хзт авиа, Компыогерт томографи, Ангиографийн аргуудыг өргөнөөр ашиглаж байна. Эмнэл зүйн шинж тэмдэггүй, жижиг хэмжээний хавдар нь циррозтой өвчтнүүдэд хийгдсэн хэт авиан болон AFP-н шинжилгзэгээр цөөнгүй оношлогдцог. Хл акиан аргаар хавдрын голомгын хэлбэр, хэмжээ, байрлал, судасжилт, орчны үсэрхийлэл ба нэвчсэн ургал г зэргийг оношлох, түүний хяналтан дор хавдар г Этанол гарих, биопси авах өндөр болоцоотой. Өнгот ба Povver-Доиилер-г хавдрым судасжилт, цусан хангамжийн байдлыг үнэлэхэд ашиглаж байна. Тодосгогч бодистой хийсэн Комвыотсрт томографийн (КТ) шинжилгээг ЭАӨ-г элэгний артер болон венийн фаз-д нь шинжлэх, Липиодолгой КТ-аар 2 см, түүнээс бага ЭАӨ-г илрүүлэх, ТрансАртсриал Эмболизаци (ТАЭ) змчилгээний үр дүнг үнэлэх ззрзгт хэрэглэж байна. ТАЭ хийсний дараахи 14 хоногг КТ-аар змчилгээний үр дүн, хүндрэлийг үнэлэх, 3-6 сарын дараа хийсэн КТ-аар эмчилгззний дараа хавдар дахиж буй эсэхийг илрүүлзх бололцоотой юм. Ашиографи-г орчин үед оношлогооны аргаасаа хавдрын ТАЭ-д өргөн хзрзглзж байна (4,9,11,16).
Элэгний өмөнгийн менежменгийн хувьд «вчтөний амьдралыг уртасгах боломж муу, эмчилгээний сонголт маш хязгаарлагдмал байгаад гол бэрхшэзл оршнж байна. Мэс заслаар элэг тайрах /резекци/ змчилгзз иь жижиг хэмжэзний ■ >5с.м), ганц голомгот хавдарт нилэзд үр дүитэй боловч, бүх ЭАӨ-гийн зөвхөн хүртэл 10% нь мэс засал хийгдэх шатандаа оношлогдож байиа (7, 16). • ЭАӨ-гийн эмчилгээг эхлэхийн өмнө хавдрын үе шатыг тогтоож, өөр эрхтэнд үсэрхийлэл өгсөн эсэхийг бүрэн оношлосон байх ёсгой. Үүнд хавдрын хэмжээ, байрлал, тоо зэргийг эхографи, КТ, сгатик сцинтиграфи, радиоиммунологи шинжилгээгээр тодорхойлно. Өвчтөн ямагт оройтож ирдэг бөгөөд оношлогооны нэн тэргүүнд хийх шинжилгээнүүд нь эхографи, статик сцинтиграфи, альфа - фетопротейн, HBsAg , HCV юм. Эмчилгээний аргыг үндсэнд нь 4 ангилж үзнэ.
1. Мэс заслын эмчилгээ
2. Мэс заслын бус буюу Радиолог Эмчилгээ
3. Хавсарсан хими, туяа эмчилгээ
4. Урьдчилан сэргийлэх эмчилгээ
1. Мэс заслын эмчилгээг / гепатоэктоми/ ганц голомтот (хэмжээ <5 см), элэгний хатуурал, судасны инвази болон экстрагепатик үсэрхийлэлгүй өвчтөнд хийдэг. Элэгний үйл ажиллагаа зохих түвшинд үнэлэгдсэн байх ба сонгосон өвчтөний 30 - 50% нь 5 жил амьдрах магадлалтай байдаг Гэвч нийт ЭАӨ-тэй өвчтнүүдийн 10% нь резекци хийж болох шатандаа оношлогдцог байна (16,20).
2. Мэс заслын бус буюу Радиолог Эмчилгээнд: Перкутан Этанол тарилт (ПЭТ), ТрансАртериал Эмболизаци (ТАЭ), ТрансАртериал Тосон-Химио-Эмболизаци (ТАТХЕ), Интраартериал Липиодолтой Иод -131 радионуклид эмчилгээ зэрэг орж байна. Хавдар судас руугаа нэвчиж ургасан, орчинд нь үсэрхийллийн голомт илэрсэн тохиолдолд өвчтөнд зөвхөн хавдрын голомтод коагулятив некроз үүсгэх эмчилгээ хийх заалттай байдаг.
Перкутан Этанол эмчнлгээ ( Percutaneous ethanol Injection). Энэ арга нь харьцангуй энгийн, үнэ багатай бөгөөд хэрэв хавдрын голомт жижиг (<3 см) тохиолдолд түүнийг бүрэн некроз болгодог бөгөөд. шаардлаг.атай бол давтан хийж болдог. Хавдрын голомтод 16-120 мл этанол хийсэн судалгаанд хавдрын ганц голомт байсан тохиолдолд өвчтнүүдийн 82% нь, харин олон голомтгой тохиодолд 58% нь 3 жил хүртэл амьдарсан байна (20).
ТрансАртериал Эмболизаци, Тосон-Химиоэмболизаци (TransArterial Embolization) нь орчин үед хамгийн өргөн хэрэглэгдэж байна. Элэг нь үүдэн вен (75%) ба элэгний артериас (75%) давхар цусан хангамж авдаг боловч ЭАӨ ба үсэрхийлсэн хавдар нь элэгний артериар голлон тэжээгддэг учир түүний тэжээгч судсыг бөглөх эмчилгээ нь онц ач холбогдолтой юм (5). Элэгний артерийн судсаар суперселектив ангиографи хийж, хавдрын байрлал, цусан хангамжийг нарийн тогтоосны дараа хавдрын эсрэг эмүүдийг элэгний артериар шууд хийж, тусгай материалаар хорт хавдрын тэжээгч судсыг бөглөх эмчилгээг (Lipiodol+Doxorubicini 50mg+Gelfoam) хийж байна (5,9,11,16,19). Липоидолтой Трансартериал Эмболизаци ЭАӨ-гийн жижиг голомтыг илрүүлэхэд маш давуутай арга юм.
ЭАӨ-гийн задралын улмаас үүссэн цус алдалтыг яаралтай зогсоох, үүсч болох задралаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж буй, ЭАӨ-гийн артерийн судсаар 5-10 мл Алкоголь (Absolute Ethanol) хийх эмчилгээ нь үр дүнтэй аргад тооцогдож байна. Интрартериал Этаноль эмчилгээ нь хожуу шатандаа орж томорсон ЭАӨ-г эмчлэх, ялангуяа задрал өгсөн буюу өгөх магадлалтай хавдрыг эмчлэх ТрансАртериал Эмболизацийн аргын маш ашигтай нэг хэлбэр нь юм (11).
Изотои эмчилгээ (Radionuclide therapy). J 131, Ү 90, Ho 166, Re 188 зэрэг цацраг идэвхит изотопуудыг ЭАӨ-гийн эмчилгээнд ашигласаар ирсэн. Харин орчин үед хамгийн үр дүнтэйд тооцогдож байгаа Re 188 изотопыг W188 /Rel88 генераторын тусламжтайгаар гаргаж авдаг бөгөөд Re 188 нь үнэ хямдтайгаас гадна генеаторыг нь удаан ашиглах бололцоотой болсон. Орчин үед Re 188-аар тэмдэглэсэн Липиодол-оор ТАЭ хийх эмчилгээний шинэ чиглэлээр Ази-Номхон Далайн хэд хэдэн оронд судалгаа, шинжилгээний ажил эхлээд байна (10,20).
Лазер эмчилгээ (Lasertherapy). Y.Shimamura, P.Gunvin нарын (1990) эрдэмтэд үүдэн вен, цөсний зам руу нэвчиж ургасан хавдрыг коагуляци болгох зорилгоор лазер эмчилгээг (Endoscopic Laser Coagulation) туршсан нь амжилттай болсон байна (16,17).
Монгол улсад анх Японы Профессор S.Furui, T.Sakamota, N.Iwasaki, (1996) нар ЭАӨ-гийн үед ТАЭ-г хийснээс хойш манай эмч нар энэ төрлийн эмчилгээг амжилттай хийж байна (М.Шагдарсүрэн, Д.Гончигсүрэн, З.Лхагвасүрэн, Л.Жаргалсайхан, Р.Асай).
3. Хавсарсан эмчилгээнд мэс засал, ТАЭ, ПЭТ болон химиотерапи, радионуклид эмчилгээг хэрэглэнэ.
4. Урьдчилан сэргийлэх эмчилгээнд ГВВ-ийн вакцинжуулалт болон интерфероны эмчилгээг чухалд үзэж байна. ГВВ-ийн эсрэг цусны сийвэнгийн болон генийн инженерийн аргаар гаргаж авсан рекомбинант вакциныг 500 сая гаруй хүмүүст хэрэглээд байгаа ба тэдний 90-95 %-ийг нь энэ халдвараас сэргийлж чадсан юм (4).
Элэгний диррозтой өвчтнүүд 6 cap тутам AFP болон Хэт авиан шинжилгээг хийлгэж байх нь хавдрыг эрт үед нь илрүүлэх боломжийг бүрдүүлдэг. Эмчилгээний эцсийн үр дүнд эмчилгээний аргын сонголт, онц чухал ач холбогдолтой бөгөөд өвчин хэдийд оношлогдож байгаа нь шийдвэрлэх нөлөөтэй байна. Орчин үед мэс заслын бус эмчилгээний дотроос Цөмийн анагаах ухааны цацраг идэвхит изотопоор хийгдцэг радионуклид, радиоиммунотерапи эмчилгээнд найдвар тавьж, шинэ шинэ изотопууд, аргуудыг өргөн хэрэглэх боллоо.
Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн шугамаар Ази-Номхон Далайн орнуудын Цөмийн Анагаах Ухааны төслийн удирдагч нар 1999 оны 5-р сард Шанхай хотод, 2000 оны 12 сард Сингапур улсад ээлжит уулзалт хийж, Ази-Номхон Далайн бүсийн Орнууд дах& Элэгний Өмөнгийн өвчлөл, онопшогоо, эмчилгээний байдлыг авч үзээд, 2000-2005 онд хэрэгжүүлэх * Элэгний Өмөнгийн Цацраг Идэвхит Изотоп Эмчилгээ * сэдэвт төслийг батлан, 2001 оноос хэрэгжүүлж эхэллээ. Манай улсад хэрэгжих энэхүү төслийн хүрээнд УКТЭ-ийн Цөмийн Онош зүйн тасаг, АУИС-ийн Радиологийн Тэнхим хамтран Ази-Номхон Далайн орнуудын мэргэжил нэгт нөхөдтэйгээ ЭАӨ-гийн ТрансАртериал Радиоизотоп Эмчилгээний чиглэлээр идэвхитэй хамтран ажиллах болно.
ЭАӨ-гийн өвчлөлийн бууралтад хүрээлэн буй орчин, төрийн бодлого, амьдралын түвшин, эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг олон хүчин зүйлс нөлөөлөх боловч цэгцтэй, зөв урьдчилан сэргийлэх бодлогоос ихээхэн хамаардаг болохыг хөгжингүй орнуудын жишээ харуулж байна.
Манай оронд Элэгний Өмөнгийн оношлогоо эмчилгээг сайжруулан, орчин үеийн түвшинд хүргэхийн тулд өвчлөл, тархалтын байдал , эрсдэлийн хүчин зүйлийг шинээр судлан тогтоож, хүн амыг уг өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх менежментийн үндэсний хөтөлбөр боловсруулах цаг болсныг мэргэжил нэгт нөхөддөө хандаж, хамтран ажиллахыг уриалж байна. 
 

 

Ном зүй

1. Доржготов Б. Монгол улс дахь хорт хавдрын тархалтын онцлог, түүнд нөлөөлөх хүчин зүйлсүүд. Улаанбаатар. 1995.
2. Нямдаваа Н, Хүрэлбаатар Н. Элэгний анхдагч өмөн, *В* вируст гепатитын хоорондын хамаарал. Хавдар Судлал 1999: 01: 29-32.
3. Онхуудай П. Элэгний өмөн, өнөөгийн байдал. П.Онхуудайн : Дүрслэл Оношлогооны чухал асуудлууд номонд 2000: 63-66.
4. Хүрэлбаатар Н. Элэгний анхдагч өмөн, түүнээс урьдчилан сэргийлэх боломж. Хавдар Судлал 2000: 02: 23-25.
5. Шагдарсүрэн М. Гончигсүрэн Д. Элэгний хорт хавдрын үед хавдрыг . тэжээгч артерийн судсыг бөглөх мэс засал. АУИС-ийн *Эрдмийн Чуулган-40* (Илтгэлүүдийн хураангуй). 1998. 247-248.
6. Bruix J. Treatment of Hepatocellular carcinoma. Hepatology 1997; 25: 259.
7. Colombo M, Lamperitico M. Treatment of hepatocellular carcinoma. In Arroyo V, Bosh J. et al. Treatment in hepatology. Barselona,1995; 497-503.
8. Diagnosis of Liver Tumor (review supplement). Nippon Acta Radiologica 1997. Vol. 57. No. 12.
9. Furui S, Otomo K, Itai Y, Ioi M. Hepatocellular Carcinoma Treated by Transarterial Embolization: Progress Evuluated by Computed Tomography. Radiology 1984; 03: 773-778.
10. IAEA Coordinated Research Project on Radionuclide treatment of Liver Cancer. First Research Coordination Meeting. CFP : El.30.19. Singapore, 6-9 December, 2000.
11. Ito K, Kusunoki H, Okamoto E. et al. Intra-Arterial Alcoholization of advanced Hepatocellular Carcinoma. Cancer Chemother Pharmacol. 1994. 33 (Suppl): 42-47
12. Knapp FF. Rhenium-188- A Generator-Derived Radioisotope for Cancer Therapy. Cancer Biotherapy & Radiopharmaceuticals 1998;05:337-349.
13. New Histological Classification and CT of Hepatic Tumor (review supplement). Nippon Acta Radiologica 1996. Vol. 56. No. 12.
14. Pisani P, Parkin DM, Fedlay J. Estimated of the worldwide mortality from 18 major cancers in 11985-Implications for prevention and projection of future burden. Int.J.Cancer 1983; 55: 891-893.
15. Resent Progress in Diagnosis and Treatment of Hepatocellular Carcinoma in Early Stage (rev. supplement).Nippon Acta Radiologica 1996.Vol.56.No.14
16. Shimamura Y, Takenaka Y, Ishii. et al. Multimodal treatment of Hepatocellular Carcinoma. Cancer Chemotherapy & Pharmacology. 1989; 23: 87-89.
17. Shimamura Y, Gunvin P, Ishii M. et al. Endoscopic Laser Coagulation Through an Optical Laser Balloon. Lasers in Surgery and Medicine 1990; 10: 25-27.
18. Shat RV. Aflatoxin and Liver injury. Trop.Gastroenterol. 1998; 17: 158-160.
19. Tobe T. et al. Primary Liver Cancer in Japan. Springer-Verlag. Tokyo. 1992.
20. Thematic program on Health Care, Asia and Pacific Region /RAS/6/028/. Consultants Meeting on Radionuclide Treatment of Liver Cancer.IAEA. Shanghai, China. 26-30 April, 1999.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1001
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК