Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2000, (008) 2000.No4(008)
Эрүүл хүний цус бүлэгнэлтийн хоногийн хэмнэлийг судлах асуудалд
( Судалгааны өгүүлэл )
Д.Амаржаргал Л.Лхагва Г.Наран АУИС
 
Абстракт
Сүүлийн жилүүдэд биосистемийн дасан зохицлын хийгээд түүний гомеостазын учир зүйг танин мэдэхийн нэг гол зам нь амьдралын үйл явц цаг хугацаатай хэрхэн шүтэлцэж буйг буюу биологийн хэмнэлийг судлах явдал боллоо /6,7,8,9,13/. Энэ нь хронобиологи хэмээх шинжлэх ухааны шинэ чиглэлийн судлах зүйл болов. Анагаах ухаан эмчилгээг хаана? яаж ? гэдэг зарчим баримталж байсан. Харин эмчилгээг хэзээ хийх вэ ? гэдгийг биологийн хэмнэлийг судалсны үр дүнд тогтоож өгнө /1,2,3/. Ингэж эмчилгээг хийхэд уламжлалт аргаар эмчилснээс илүү үр дүн нь богино хугацаанд илэрдэг, хэрэглэх эмийн тун хэмжээ бага, зэрэг цаг хугацаа болоод эдийн засгийн хувьд маш хэмнэлттэй байдаг юм. Иймд эрүүл болоод эмгэг үеийн үзүүлэлтүүдийн биохэмнэлийг тогтоох явдал өнөөгийн анагаах ухаанд нэн чухал асуудал юм /4,5,10,11,12,14/.
Судалгааны зорилго
Эрүүл хүний цус бүлэгнэлтийн зарим үзүүлэлтийг тодорхойлон, түүний хоногийн хэмнэлийг тогтоох
Судалгааны зорилт
1. 25-35 насны эрүүл хүний цус бүлэгнэлтийн хоногийн хэмнэлийг тогтоох
2. Судалгааны үр дүнг харьцуулж дүгнэх
Судалгааны материал , арга зүй
•Судалгааны материал болгож УБ хотын 25-35 насны эрэгтэй 60, эмэгтэй 60 нийт 120 хүнийг хамруулсан бөгөөд эдгээр хүмүүс эрүүл мэндийн 1,2-р бүлгийн хүмүүс болно. Судалгаанд хамрагдагсдад Идэвхжүүлсэн тромбопластины хугацаа /АПТВ/, Дахин кальцжих хугацаа /АВР/, Фибриноген, Эуглобулины сорил /ЛЭФ/, Гемолизат агрегацийн сорил /ГАТ/, Тромботест, Цусны гепаринд тэсвэрлэх чанар /Гепарины толерантность/, Тромбоцит зэрэг 8 үзүүлэлтийг тодорхойллоо. Үүнд:
1. АПТВ-г Г.Прокторын/1984/аргаар
2. АВР-г У. Бергерхофийн/1984/аргаар
3. ЛЭФ-г Е.Ковальскийн/1974/аргаар
4. Фибриногенийг Р.А.Рутбергийн/1961/аргаар
5. ГАТ-г Л.З.Баркаган, Б.Р.Архипов, В.М.Кучерский /1986/ нарын аргаар
6. Тромботест
7. Гепарины толерантностийг уламжлалт аргаар
8. Тромбоцитыг Л.З.Баркаганы аргаар тус тус тодорхойллоо.
Судалгааг Улсын Клиникийн Төв эмнэлгийн клиник-биохимийн лабораторид коагулограммын хэсэгт явууллаа.
Тоон өгөгдлүүдийг дундаж тоон утгаар илэрхийлэн, Epi-lnfo 6.0 , Excel 7.0 порграммуудыг ашиглан статистик боловсруулалт хийлээ.

Дүгнэлт

1. Эрүүл хүний цус бүлэгнэлт 15 ба 21 цагт ихсэх хандлагатай, харин 03 ба 09 цагт хэвийн байна.

2. 15 цагт АПТВ, АВР, Фибриноген, ЛЭФ, ГАТ, Цусны гепаринд тэсвэрлэх чанар богиносч, 21 цагт ЛЭФ уртасч буйгаар бүлэгнэлт ихэсч байна.

3. Тромбоцитын тоо өглөө олон, шөнө цөөрч байна.
4. Цус бүлэгнэх идэвхи эрэгтэй, эмэгтэй хүнд үнэмшилтэй ялгаагуй байна.
The circadion rhythm of blood coagulation in normal person
In conclusion of this research, it's clear that the blood coagulation system has a biological diary rhythm.
1. The blood coagulation in normal person is usually increasing at about 15 and 21, decreasing at about 03 and 09.
2. At 15 the APTV,AVR,LEF,GAT and the blood toleration to heparin are always been shortened, and the LEF is extending at the time, which is about 21. So, it means time of blood coagulation is increasing during the evening and decreasing during the night.
3. Trombocyte count is usually high in the morning and lowering during the night.
4. There are no tangible differences of activity for coagulation between man and woman.

 

Ном зүй

1. ЛхагваЛ. Биохэмнэл судлал . УБ.,1998, х 3-7, х 78-91.
2. ЛхагваЛ. Стресс ба биохэмнэл .УБ., 1999,х 27-39.
3. Бакарева И. Н. Гемостаз . М.,Медицина,1984, стр 3-20.
4. Балуда В.П, Шабаева В.А, Пономарева Т.А Биологические ритмы система гемостаза человека. Фрунзе.ИМШ,1978, стр 50-62.
5. Воробьев А. И., Лорие Ю. И., Руководство по гематологии. М.,1974, стр35-40.
6. Довгялло Г. X., Крыжановский . Система гемостаза в норме и патологии Минск. Беларусь, 1973,стр 5-14,стр 35-52.
7. КобловЛ. Ф. Методы и приборы для исследования гемостаза. М.Медицина,1975, стр 18-19, стр 43.
8. Кудряшов Б. А. Биологические проблемы регуляций жидкого состояния крови и её свёртывания. М.Медицина, 1975.
9. Комаров Ф. И., Лисовский В. А., Захаров Л. В. Суточные ритмы физиологических функций у здорового и больного человека. Ленинград.,1966, стр 200
10. Комаров Ф. И. Хронобиология и хрономедицина. М.,1978
11. Маршалл В. Дж. Клиническая биохимия. М.Медицина,1999, стр 368
12. Меньшикова В. В. Лабораторные методы исследование в клинике. М., 1987,
13. Михайлова В. Г. , Алексеева Г. А. Клинико-лабораторные методы в гематологии. Ташкент.,1983 стр 80, стр 120-129
14. Мошкин М. П. Проблемы медицинской биоритмологии. М.Медицина,1985, стр 3-7, стр 181-186
15. Петров-Маслаков М. А., Репина М. А. Беременность и свёртывающая система крови. Ленинград.Медицина,1968, стр 29-32
16. Фермилен.Ж, Ферстрате.М. Гемостаз, М.Медицина,1984, стр 8-23
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 522
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК