Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2000, (008) 2000.No4(008)
Ходоод, дээрх гэдэсний шархлаа өвчний эмчилгээний асуудалд
( Судалгааны өгүүлэл )
Н.Туул
 
 
Абстракт
Ходоод, дээрх гэдэсний шархлаа өвчин нь дэлхийн бух оронд түгээмэл тархсан өвчин юм. Америк, Европын хүн амын 1-6 хувь нь уг өвчнөөр өвчилсөн байна. Ходоод, дээрх гэдэсний шархлаа өвчний өвчлөлийн харьцаа нас, амьдралын хэв маягаас хамаардаг байна. Залуу насанд дээрх гэдэсний шархлаа давамгайлдаг 16:1, харин 60-аас дээш насанд 2:1 харьцаатай байна. Америк, Европд ходоод, дээрх гэдэсний шархлаа өвчний харьцаа 1:4, Энэтхэгт 1:19, харин Японд 2:1 буюу ходоодны шархлаа давамгайлж байна. Хүйсний хувьд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс, хотын оршин суугчид, хөдөөнийхнөөс илүү өвчилдөг байна. Мөн уг өвчин үүсэхэд ажил мэргэжил, хувьхүний сэтгэл санааны байдал, удам, нийгмийн байдал нөлөөлдөг.
Хэдэн зууны туршид уг өвчний оношлогоо, эмчилгээнд шинэ шинэ аргууд нэвтэрсээр байгаа билээ. Н2 гистамины рецепторыг хориглогч 1970-аад онд, протоны помпын хориглогч 1980-аад онд нээгдсэн нь ходоод, дээрх гэдэсний шархпаа өвчнийг зөвхөн мэс заслын эмчилгээгээр "гастректоми, сонгомол ваготоми" хийж эмчилэх бус эмийн эмчилгээ тодорхой үр дүнтэйг харуулсан боловч төгс эмчилгээ болж чадсангүй.
Австралийн судлаач R.Warren, B.Marsall нар (1983) ходоодны салстаас нэгэн төрлийн нян - хеликобактерпилорийг (Hp) нээсэн нь гастроэнтерологийн төдийгүй бичилсудлал, дархлаа, удам зүй, тархалт судлалын шинжлэх ухааны хөгжилд томоохон түлхэц болсон байна.
Хеликобактерлилори нь уреаза фермент ялгаруулдаг бөгөөд энэ нь ходоодны салстыг гэмтээдэг байна. Хөгжилтэй орнуудын хүн амын 30 орчим, хөгжиж буй орнуудын хүн амын 70 орчим хувьд Нр-ийн халдвар бүртгэгдсэн бөгөөд халдварласан 8 хүний 1 нь шархлаа өвчнөөр өвчилдөг байна. Нр-ийн халдвартай хүн, амьтнаас эрүүл хүнд халдвар дамждаг, түгээмэл тархалттай нян бөгөөд, ихэнхдээ хүүхэд насанд халдварлаад ходоодонд насан туршид оршмол амьдрах онцлогтой гэж үздэг, Сүүлийн 17 жилийн туршид Нр-ийг олон талаас нь судалж энэхүү нян нь ходоодны үрэвсэл, шархлаа, MAJ1T- лимфома "мукоазоассоцированная лимфоидная ткань", Менетрийн өвчин, хавдар үүсэгдгийг баталжээ. Hp нь дээрх эмгэгүүдийн эмгэг жамын оролцогч болохыг дараах дүгкэлтүүдээс үзэж болох юм.
1. Ходоодны шархлаа өвчний үед 70-80 хувь, дээрх гэдэсний шархлаа өвчний үед 85-100 хувь илэрсэн,
2. Шархпаа антибиотикэмчилгээнд эдгэрч байгаа,
3. Н2 гистамины рецепторын хориглогчоор эмчилснээс, антибиотикоор эмчилсэний дараах дахилтын тоо цөөн байгаа,
4. Сэдрэлт нь Нр-ийн үржилттэй холбоотой. Гэвч Оросын судлаач Л.И. Ариуны
1. Халдварласан 8 хүнээс зөвхөн 1-д нь шархлаа өвчин үүсдэг,
2. Нр-ийн халдвараас хамааралгүй мэс заслын эмчилгээ үр дүнтэй байгаа,
3. Нр-ийн халдвараас хамааралгүй Н2 гистамины рецепторын хориглогчоор эмчлэхэд үр дүнтэй байгаа,
4. Hp нь ходоодонд оршин байхад шархпаа эдгэрч байгаа,
5. Hp ходоодонд байхгүй үед, ходоодны шүүрэл ихсэхэд шархлаа үүсч байгаа зэрэг дүгнэлтээс үзэхэд шархлаа өвчнийг зөвхөн ганц Нр-тэй холбон тайлбарлахаас 2-оос дээш шалтгаан өөрөөр хэлбэл ходоодны хамгаалах, хөнөөлт хүчин зүйлүүдтэй холбон эмгэг жамд тохирсон эмчилгээний тактикийг боловсруулан эмчлэх нь зүйтэй юм.
Шархлаа өвчний эмийн эмчилгээний баримтлал:
I. Хүчиллэгийг саармагжуулах, шархлаа үүсэх нөлөөллийг багасгах,
II. Ходоод, дээрх гэдэсний салстын эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлэх, простогландин Е2-ийн нийлэгжилтийг сайжруулах,
III. Нр-ийг устгах,
IV. Ходоод, дээрх гэдэсний хөдөлгөөн зохицуулах "прокинетик",
V. Кортикогипоталамовисцерал харьцааг зохицуулах.
 
I. Хүчиллэгийг саармагжуулах, шархлаа үүсэх нөлөөллийг багасгах бүлгийн эмүүд:
1. Антацидууд ()
Шимэгддэг - уусдаг, шимэгддэггүй - уусдаггүй хоёр бүлэг бэлдмэл ордог. Шимэгддэг - уусдаг антациц нь богино (30 минут) саармагжуулах үйлчилгээ үзүүлдэг. Үүнд сод, магни, карбонат кальц ордог, одоо хэрэглэгддэггүй. Шимэгддэггүй -уусдаггүй антацицуудын үйчилгээ удаан боловч олон шалтгаанаас устөрөгчийн ионыг харилцан адилгүй саармагжуулдаг. Жишээ нь өлөн үед, хоол идсэний дараа хэрэглэсэн антацидын үйлчилгээ харилцан адилгүй байдаг. Хөнгөн цагаан агуулсан антацид нь давсны хүчлийг саармагжуулахаас гадна простогландин Е2 нийлэпжилтийг нэмэгдүүлж шарх төлжилтөнд нөлөөлдөг. Антацитууд нь удаан хугацаагаар хэрэглэхэд гипофосфатеми, энцефалопатии, остеомаляци, гиперкальцури илэрдэг учир фосфороор баялаг хоолтой хамт өгдөг. Висмут агуулсан бэлдмэл де-нол, вентер зэрэг бэлдмэлүүд антацидүйлчилгээтэй боловч, цитопротектор үйлчилгээтэй бэлдмэлүүдэд хамаарагддаг.
2. Шүүрэл бууруулах эмүүд:
Шүүрэл бууруулах эмүүдийг 3 бүлэгт хуваадаг: М1 холинолитик, Н2 гистамины рецепторыг хориглогч, НК-АТФаз ферментийг хориглогчид ордог. М1 холинолитикүүд:
М холинолитикүүд нь М1, М2 холинорецепторыг хориглож, ердийн, шөнийн, идэвхижүүлсэн шүүрэл ялгаралтыг бууруулдаг.
Сонгомол бус М-холинолитикүүдэд: атрофин, папаверин, но-шпа, метацин, хлоразил орох ба эдгээр эмүүд нь М1,М2 рецепторт зэрэг үйлчилж шүүрэл бууруулдаг бөгөөд ам хатах, тахикарди, аккомадац өөрчилдөгучир цөөн хэрэглэх болсон . Сонгомол М1-холинолитикүүд "гастрозөпин, пирензепин, телензепин" нь вагусыг сулруулж НС, пепсины ялгаралтыг сонгомолоор бууруулдаг боловч Н2 гистамины хориглогчоос сул үйлчилгээтэй. Харин нойр булчирхайн гадаад шүүрлийг бууруулж, Оддын хуниасыг сулруулдаг учир шархлаа өвчин нойр булчирхайн архаг үрэвсэлтэй хавсарсан үед хэрэглэхэд илүү үр дүнтэй байдаг. Ам хатах, аккомодац өөрчлөгдөх, цөөн тохиолдолд суулгах шинж илэрдэг. Н2 гистамины хориглогч эмүүд:
1973 онд "метиамид" анхны Н2 гистамины рецепторыг хориглогчийг нээснээс хойш давуу талтай шинэ эмүүдийг нээснээр 3 үе болгон хуваасан байна.
1-р үе циметидин "тагамет, примамет, гистодил",
2-р үе ранитидин "зантак, раниберл, ацилок-Е, гистак, рантак, ацидекс",
3-р үе фамотидин "ульфамид, квамамел, гастросидин, низатидин, роксатидин".
1-р үеийн циметидин нь хэдийгээр НС ялгаралтыг сайн бууруудаг боловч пепсины ялгаралтад хориг хийх үйлчилгээ нь бага, гаж нөлөө "суулгах, арьсанд тууралт гарах, толгой, булчин өвдөх, гинекомасти, элгэнд некроз үүсэх, трансаминаз, креатанин ихсэх" зэрэг шинжүүд илэрдэг учир хэрэглэхээс татгалзсан. 1980-аад оноос гаж нөлөө багатай, идэвхижсэн пентогастринд хүрч үйлчилдэг 2-р үеийн ранитидиныг өргөн хэрэглэх болсон. Гэвч ранитидинээс шүүрэл дарангуйлах хугацаа урттай, бага тунгаар хэрэглэдэг 3-р үеийн фамотидин практикт өргөн хэрэглэгдэж байна. 1988 онд протоны помпын НК-АТФаз ферментийг хориглогч шууд НС нийлэгжилтэд оролцогч омепразол практикт нэвтэрсэн бөгөөд 20 мг нь 24 цагийн турш НС-ийг 80 хувь бууруулдаг, эмчилгээний дараа "рикошет" синдром бага илэрдгээрээ Н2 гистамины рецепторыг хориглогчоос давуу талтай юм. Сүүлийн үед протоны помпын хориглогчийн 2-р үеийн бэлдмэл лансопразол, 3-р үеийн пантопразол нь омепразолтой харьцуулахад НС -ийг 97 хувь бууруулдаг, бикарбонатын ялгаралтыг нэмэгдүүлж салст бүрхэвчийг хамгаалдаг, хеликобактерийн эсрэг үйлчилгээгээрээ 4 дахин хүчтэй шинэ бэлдмэл хэрэглэгдэх болсон.
II. Ходоод, дээрх гэдэсний салст бүрхэвчийн эсэргүүцэх чадварыг дээшлүүлэх бүлгийн эмүүд "цитопротекторууд:
Цитопротекторуудад салст бүрхэвчийг хамгаалагч бүх төрлийн эмүүд орох бөгөөд гол нь хамгаалагч салс ялгаралт, бикарбонатын ялгаралтыг нэмэгдүүлж, салстын нөхөн төлжилтийг сайжруулагч бэлдмэлүүд хамаарагддаг. Жинхэнэ цитопротекторт простогландин, нянгийн эсрэг бэлдмэлүүд, антацитууд ордог. Өргөн хэрэглэгдэж буй цитопротектор нь салстад бүрхүүл үүсгэдэг сукральфат, вентер, де-нол юм. Сүүлийн үед простогландины төлөөлөгч "мизопростол, цитотек, энтпростил" нь шархны эдгэрэлтэд 78-84 хувийн үр дүнтэй байна. Салстын нөхөн төлжилтийг сайжруулдаг солкосерил, метилурацил, оксиферрискарбон натри, пентрексичийг голдуу ужиг явцтай шарханд хэрэглэдэг. III. Хеликобактерпилорийг устгах эмчилгээ:
Одоо дэлхийн ихэнх оронд Европын гастроэнтерологчдын Маастрихтийн-1996 зөвшилцлөөр дэвшүүлсэн эмчилгээний зарчим, заалт, эмчилгээний хувилбаруудыг баримтлаж байна.
Хеликобактер устгах эмчилгээний зарчим:
- Гурван эмийн хослолоор эмчлэх
- Хослол эмчилгээ 7-14 хоног үргэлжилнэ.
- Гаж нөлөө илэрсэн тохиолдолд эмчийн заавраар эмчилгээний тактикийг өөрчилнө.
- Нр-ийг устгах эмийг сонгохдоо эмчилгээний үр дүн харгалзахаас гадна гаж нөлөө, хувь хүндээ зохимжтой эсэх, эмчилгээний зардлыг эмчлүүлэгчтэй ярилцаж эмийн хослолыг сонгон эмчилнэ.
Хеликобактер устгах эмчилгээг хийх туйлын заалт:
- Шархлаа өвчний сэдрэлт, намжилтын үед
- Шархлаа өвчний улмаас цус алдсан, цоорсон үед
- Ходоодны МАЛТ-лимфомын үед
- Дурангийн, морфологийн шинжилгээгээр ходоодны архаг үрэвсэл тогтоогдсонүед
- Хавдарын эхний шатанд хагалгаа хийгдсэн тохиолдолд Хеликобактер устгах эмчилгээний харьцангуй заалт:
- Үйл ажиллагааны хямралтай холбоотой биж шинжийн үед Hp илэрсэн тохиолдолд
- Улаан хоолойн сөргөөт үрэвслийн үед протоны помпын хориглогч удаан хугацаагаар хэрэглэсэн, Hp илэрсэн тохиолдолд
- Шархлаа өвчний улмаас мэс заслын эмчилгээ хийгдсэн, Hp илэрсэн тохиолдолд
- Өвчний шинж илрээгүй Hp илэрсэн тохиолдолд хувь хүн өөреө урьдчилан сэргийлэхээр эмчилгээ хийлгэх хүсэлтэй бол хийнэ.
Хеликобактер устгах эмчилгээний хувилбарууд:
НК-АТФазыг хориглогчтой хавсарсан нэг 7 хоногийн эмчилгээ:
Хувилбар № 1омепразол 20 мг-аар өдөрт 2 удаа лансопразол 30 мг-аар өдөрт 2 удаа пантопразол 40 мг-аар өдөрт 2 удаа аль нэгийг метронидазол 400 мг-аар өдөрт 3 удаа кларитромицин 250 мг-аар өдөрт 2 удаа
Хувилбар № 2омепразол 20 мг-аар өдөрт 2 удаа амоксациллин 1000мг-аар 2 удаа кларитромицин 500мг-аар өдөрт 2 удаа
Хувилбар № 2омепразол 20 мг-аар өдөрт 2 удаа амоксациллин 1000 мг-аар өдөрт 2 удаа метронидазол 400 мг-аар өдөрт 3 удаа
Висмутын бэлдмэлтэй хавсарсан нэг 7 хоногийн сонгомол эмчилгээний хувилбар: коллойд висмут субцитрат 120 мг-аар өдөрт 4 удаа метронидазол 250 мг-аар өдөрт 4 удаа тетрациклин 500 мг-аар өдөрт 4 удаа Нэг 7 хоногийн дөрвөлсөн эмчилгээний хувилбар:дээрх гурвалсан эмчилгээн дээр омепрозол 20 мг-аар өдөрт 2 удаа нэмж уулгана.Н2 гистамины рөцөпторыг хориглогчтой хавсарсан эмчилгээний хувилбар: Хувилбар № 1 ранити^дин 300 мг-аар , эсвэл фамотидин 40 мг-аар амокса"циллин 2000 мг метронидазол 1000 мг 7-14 хоног эмчилнэ. Хувилбар № 2
ранитидин-висмут- цитрат "пилорид" 400 мг өдөрт 2 удаа тетрациклин 250 мг өдөрт4 удаа метронидазол 250 мг 4 удаа 14 хоног Хувилбар № 3
ранитидин-висмут- цитрат 400 мг өдөрт 2 удаа кларитромицин 500 мг өдөрт 2 удаа 14 хоног Хувилбар № 4
де-нол 240 мг-аар өдөрт 2 удаа амоксациллин 1000 мг-аар өдөрт 2 удаа фурадонин 250 мг-аар өдөрт4 удаа Хеликобактерпилорийг устгах эмчилгээний зарчим:
- эмчилгээ үр дүнгүй бол давтан эмчлэх шаардлагагүй
- хэрэв эмчилгээ үр дүнгүй бол аль нэг эмэнд нь мэдрэг бус болсон гэж үзнэ.
- Эмчилгээний нэг хувилбараас нөгөө хувилбараар эмчлэх шаардлага гарсан үед Нр-д антибиотик мэдрэг чанарыг үзэх хэрэгтэй.
- Хэрэв эмчилгээнээс хойш 1 жилийн дараа өвчин сэдэрвэл дахин халдвар авсан гэж үзэж нилээд үр дүн сайтай хувилбарыг сонгон эмчилнэ.
Хеликобактерпилорийг устгах эмчилгээний үр дүнг тооцох зарчим:
Эмчилгээний үр дүнг эмчилгээнээс хойш 4-6 долоо хоногийн дараа тооцно. Hp устсан эсэхийг 2-оос дээш аргаар шинжилнэ.
- Эсийн шинжилгээг заавал хийх шаардлагатай, учир нь салст бүрхэвчийн нэвчдэс шимэгдсэн эсэх, шархны эдгэрэлт, хавдар үүсэх нөхцөлийг урьдчилан оношлоход ач холбогдолтой.
IV. Ходоод, дээрх гэдэсний хедөлгөөн зохицуулах бэлдмэлүүд "прокинетикүүд":
Ходоод, дээрх гэдэсний хөдөлгөөн удааширсан үед "церукал, мотилиум, пөристил", ходоод агшсан, дээрх гэдэсний хуниас агшсан үед "но-шпа, галидор, бускопан"хэрэглэдэг.
V. Психофармакотерапи
Сэтгэц нөлөөт эмүүдээс седатив, транквилизатор, антидепрөссантуудыг хувь хүнд тохирсон тунгаар хэрэглэнэ. Тухайлбал: амилтриптиллин, феназепам, триптиэол, реланиум, элениум зэрэг бэлдмэлүүдийг хэрэглэдэг.
 
 
Ном зүй

1. В.Т.Ивашкин, Ф.Мегро, Т.Л.Лапина Helicobactep pylori: рөволюция в гастроэнтерологии. 1999.
2. Е.А.Изатуллаөв, М.А.Алдиярова, М.А.Атабекова ... Значөниө инфөкции Helicobacter pylori в патологии жөлудка и двөнадцатипөрстной кишки. 2000.
3. Л.И.Ариун, М.Я.Григорьөв, В.А.Исаков, Э.М.Яковенко Хронический гастрит. 1993.
4. Е.СРысс Совремөнная тактика антигеликобактерной төрапии язвенной болөзни. Клиничөская мөдицина, 1998, №10.
5. С.А.Алөксеөнко и С.С.Тимошкин Влияние блокаторов гистаминовых Н2 рөцөпторов на рөпаративныө процөссы в слизистой оболочки жөлудка у больных язвөнной болезнью желудка. Төрапивтичөский архив, 1999, Na 2.
6. Р.А.Абдулхаков, В.Б.Гринөвич, И.О.Иваников ... Схемы тройной терапии язвы луковицы двенадцатиперстной кишки на основө препарата дө-нол. Российский журнал гастроэнтөрологии, гөпатологии, колопроктологии 2000 он, Ne 2.
7. б.Б.Д.Старостин Лансопразол-основанные антигеликобактерныө режимы в лөчөнии заболөваний, ассоциированных с Helicobacter pylori. Российский журнал гастроэнтерологии, гөптологии, колопроктологии. 2000, Ns 2.
8. Е.К.Баранская История открытия Helicobacter pyiori. Российский журнап гастроэнтерологии, гөпатологии, колопроктологии, 1999, Nb 2.
9. А.А.Крылов К дискуссии о роли Helicobacter pylori в патогөнезө язвөнной болезни. Клиническая медицина, 1998, N>11.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 739
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК