Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2000, (008) 2000.No4(008)
Цөс чулуужих ©вчин
( Судалгааны өгүүлэл )

Б.Оюунцэцэг

 
Абстракт
Холестерины солилцооны алдагдлаас элгэнд үүсч буй цөсний бүтэц, найрлага өөрчлөгдөн улмаар цөсний коллойд шинж чанар алдагдсанаар цөс тунадасжин цөс дамжуулах замд чулуу үүсч эмнэл зүйн янз бүрийн хэлбэрээр илэрч буй эмгэгийг цөс чулуужих өвчин (ЦЧӨ) гэнэ.Байрлалын хувьд элэгний доторх ба гаднах цөсний замын чулуу гэж ангилах ба элэгний гаднах зам нь цөсний хүүдий болон цөсний ерөнхий цоргын чулуу гэж хуваагдана. Эдгээрээс хамгийн түгээмэл тохиолддог өвчин бол цөсний хүүдийн чулуу юм.
Цөс чулуужих өвчин эрт дээр үеэс хүн төрөлхтний түүхэнд мэдэгдэж байсан ба эртний эмч Гален (МЭ 130 - 200 он) энэ тухай тэмдэглэн бичиж үлдээжээ.Энэ өвчнөөр зөвхөн хүн төдийгүй морь, гахай, үхэр, сармагчин зэрэг бусад амыад өвчилдөг байна.
Өвчин үүсэхэд газар зүйн байрлал, цаг агаарын хүчин зүйл, удамшил, хоол тэжээлийн онцлог нөлөөлдөг болох нь харагдана.Тухайлбал : Баруун Европын улсууд тэрдундаа Скандиновын орнууд, Хойд Америк, Чили зэрэг орнуудад нийт хүн амын 38-44%-д цөс чулуужих өвчин эзэлдэг бол Ирланд, Африкийн зарим уугуул иргэдэд 1-5% тохиолддог байна.
Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү өвчлөх ба 3-10 дахин их байна.Америк баруун Европод энэ харьцаа 3:1, Азийн орнуудад 5 : 1 байдаг бол Орост 3 : 1 байна.
Насны хувьд хүүхдэд ховор тохиолдох боловч сая төрсөн нярайн цөсний хүүдийд 90 ширхэг чулуу байсныг илрүүлжээ.Чили улсад бага насны охидын 5 -8%, залуу эмэгтэйчүүдийн 25 - 30%-д ЦЧӨ тохиолддог учраас дэлхий дээр өндөр өвчлөлтэй орны тоонд зүй ёсоор тооцогдож байна.Харин баруун Европын оронд 20 хүртэл насанд ховор тохиолддог.
Орчин үед дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн 3 төрлийн чулуу байна.Холестерины, нөсөөт, холимог чулуу гэж хуваана.
Америк, Баруун Европт нийт чулууны 70-80%-ийг холестерины чулуу эзэлдэг бол Азийн оронд нөсөөт ба холимог чулуу давамгайлна.
Шалтгаан : ЦЧӨ -ий шалтгаан одоо болтол бүрэн гүйцэд тайлбарлагдаагүй.Энэ талаар 19-р зууны дунд үеэс цөсний чулууны үүслийг тайлбарласан 2 том онол ноёрхож байв.Нэгдүгээр онол нь элэгнээс эмгэг цөс ялгарч түүний нягт хэсгүүд нь тунадасжин чулуу үүсгэж байна гэхэд 2-р онолыг баримтлагчид цөсний хүүдийн үрэвсэл, халдвар, зогсонгишолтой холбоотой тайлбарлаж байжээ. Холестерины чулуу уусэхэд нелеөлех хүчин зүйл :
Газар зүйн онцлог - Хойд Еврод, Америк, Чилид элбэг тохиолддог.
Таргалах
Хэт турах
Эм бэлгийн даавар хэрэглэх
Цутгалан гэдэс тайруулах, Кроны өвчнөөр өвдөх
Өндөр настай байх
Цөсний хүүдийн хөдөлгөөний алдагдал Нөсөөт чулуу үусэхэд нелөелөх хучин зуйл :
Газар зүйн онцлог - Азийн улс орнуудад илүү элбэг тохиолдоно
Архаг гемолиз
Архины шалтгаан элэгний хатуурал
Цөсний замын шимэг хорхойн өвчин - лямбли, клонорхис синенсис
Өндөр настай байх
 
Судлаач Шерлок 1966 Ьмд цөсний чулуу үүсэхэд 5 F-ийн хүчин зүйл нөлөөлж байна гэж үзсэн.Өнөөдөр ч энэ санаа учир холбогдлоо алдаагүй.
1.Fat-TapraH байх
2.Female-3M хүйс
3.Fertile - олон төрөх
4.Forty - 40 наснаас дээш байх
5.Fair - гангалж чанга бүслэх
Энэ 5 F-ээс эхний 4 F нь нөлөөтэй байх нь илүүтэй.
Холестерины чулуу үүсэх эмгэг жам - Холестерины синтезд оролцдог 3-гидрокси 3-метил глутарил коэнзим А редуктаза (ГМГ-КоАР) ферментийн идэвх ихэсч холестеринээр баялаг цөс элэгнээс ялгарна.Энэ нь цөсний коллоид чанарыг бүрдүүлэгч холестерин, фосфолипид, цөсний хүчлийн зохист харьцааг алдагдуулж цөс холестеринээр ханах эх үүсвэр болсноор холестерины талстууд тунадасжин чулуу үүснэ.Нөгөө талаас цөсний хүчлийн синтезийг зохицуулж байдаг 7 альфа-гидроксилаза ферментийн идэвхжил буурч цөсөн дэх цөсний хүчлийн хэмжээ багасах явдал нөлөөтэй.
Эсвэл дээрх 2 хүчин зүйл хоёулаа нэгэн зэрэг хавсарч тохиолдон чулуу үүсч болно. Ингэснээр цөс холестеринээр ханах ханалтын индекс 1-ээс их болно.Мөн холестерины тунадас үүсэлтийг саатуулах хүчин зүйл багасах тухайлбал цөсөнд уургийн бодис буурах, холато - холестерины индекс багасах, цөсний орчин хүчиллэг тийш хазайх явдал чухал нөлөөтэй.
Нөсөөт чулуу үүсэх эмгэг жам - Энэ нь бактерийн халдвартай холбоотой. Бичил биетэн E.coli нь ветта глюкоронидаза фермент ялгаруулж усанд уусдаг холбоот билирубиныг үл уусах нэгдэл болгон чөлөөт билирубин үүсгэснээр кальцийн ионтой нэгдэж кальцийн билирубинат хэлбэрээр нөсөөт чулуу үүсгэдэг болох нь батлагджээ.Сүүлийн үед бичил биетний лейцитиназ ферментийн нөлөөгөөр цөсөн дэх лейцитиныг задалж өөхний хүчлийн хэмжээ ихэссэнээс ийм төрлийн чулуу үүсч байна.
Эмнэл зүй - I үе буюу физик химийн уе - Энэ үед өвчтөн ямар нэгэн зовиургүй.Элэгнээс холестеринээр баялаг цөс ялгарч байна.Цөсний хүүдийд ямар нэг кристаллын тунадас, агрегат, коллоид үүснэ.Зөвхөн цөсөнд хийсэн шинжилгээгээр оношлогдоно. Олон жил үргэлжилнэ.
II үе буюу шинж тэмдэггуй уе - Энэ үед цөсний чулуу хэлбэржинэ.Нууц үе 5 - 11 жил үргэлжилнэ.Хэт авиан шинжилгээ ба дээд гэдэс хаймсуурдах шинжилгээ болон рентген шинжилгээгээр оношлоно.
III үе буюу кпиник илрэлийн үе - Энэ нь цөсний чулууны тоо хэмжээ, байрлал, бүтэц, цөсний хүүдийн үрэвсэл болн хөдөлгөөний үйл ажиллагаанаас шалтгаалж дараах эмнэл зүйн хэлбэрүүдэд хуваагдана.
1 .Нууц буюу далд хэлбэр - Өвдөх зовиургүй, голдуу холестерины гаралтай ганц чулууны үед ажиглагдана.Тохиолдлоор оношлох нь элбэг.
2.Биж хэлбэр - Олон жилийн турш их бага хэмжээгээр ам гашуу оргих, гэдэс дүүрэх, дотор муухайрах, өтгөн хатах зэрэг шинжээр илэрнэ. Голдуу хоолны дэглэм алдагдсан үед илэрнэ.
3.Цөсний хатгаа хэлбэр - Хялбар оношлогддог илэрхий явцтай хэлбэр юм.Ямар ч зовиургүй байтал гэнэт огцом хүчтэй өвдөж эхэлнэ.Агшилт чулруулах эм хэрэглэснээр өвдөлт ихэнхдээ намдана.
4.Өвдөлтийн будэг хэлбэр - Өвдөлт хурц биш байнга буюу үе үе хөдлөх шинжтэй байна.Өвдөх хугацаа түр зуурын байдаг.Голдуу хоолны дэг алдах, ажил хийх үед эсвэлогг шалтгаангүй өвдөж эхэлнэ.
Оношлогоо : 1.Хэт авиан шинжилгээгээр цөсний хүүдийн чулууг 95-98% оношлоно.
2.Компьютер томографид чулууны нягтарлын зэргийг Hounsfield-ийн нэгжээр тодорхойлно. 3.Хэвлийн тойм рентген шинжилгээнд хатуулаг ихтэй калцийн агууламж ихтэй чулуу харагдана.
4.Холецистографийн шинжилгээнд цөсний хүүдийд чулуу байгааг илрүүлнэ.
Эмчилгээ : 1.Эмийн эмчилгээ хийх заалт :
Холецистографийн шинжилгээнд рентген туяа нэвтэлдэг, хөвж буй чулуу байх
Чулууны хэмжээ 15 мм -ээс бага хэмжээтэй байх
Hounsfield-ийн нэгж 100-аас бага байх
Цөсний хүүдийн хөдөлгөөний үйл ажиллагаа хэвийн байх
Элэг, бөөрний архаг өвчингүй байх нөхцлийг хангасан байна.
Урсофальк (урсодезоксихолевын хүчил агуулсан эм) ба Хенофальк (хенодезоксихолевын хүчил агуулсан эм) эмийг удаан хугацаагаар ууж хэрэглэнэ.Биеийн кг жинд 8-12 мг-аар бодож 4-6 сарын турш уулгана.50% хүртэл үр дүнтэй.Барих тун дунджаар 4-6 мг/кг 2 жил уулгана.Эхний 6 cap уугаад чулууны хэмжээ багасаагүй бол эмийн эмчилгээг зогсооно. Гаж нөлөө : Суулгах, биж шинжүүд илэрч болно.Урсофальк хэрэглэхэд гаж нөлөө бараг өгдөггүй. Цөсний хүүдийд 5.жилийн дотор дахин чулуу үүсэх явдал дунджаар 10% тохиолддог.Ийм учраас удаан хугацаагаар барих тунгаар хэрэглэх нь тохиромжтой.
2.Литотрипси - Цөсний хүүдийн чулуу бутлах заалт :
Чулууны хэмжээ 3 см түүнээс том, нэг ширхэг байх
Эсвэл хэмжээ нь 1 см-ээс том, 2 - 3 ширхэг чулуу байж болно
Цөсний хүүдийн хөдөлгөөний үйл ажиллагаа хэвийн байх
Чулуу хатуураагүй, кальцийн агууламж бага байх нөхцлийг хангасан байна Тусгай литотриптор багажын тусламжтайгаар цөсний хүүдийд байгаа 3 см
түүнээс том хэмжээний чулууг бутлахад нэн тохиромжтой.Уг аргыг хэрэглэсний дараа 35%-д транзитор цөсний хатгаа шинж, 2% орчимд нойр булчирхайн үрэвсэл үүсч болно.
Энэ аргыг амжилттай хэрэглэсний дараа урсофальк хоногт 500-700 мг тунгаар 1 жилийн хугацаагаар ууна.90%-д нь чулуу дахин үүсдэггүй сайн талтай.Хэрэв барих тунгаар уугаагүй бол 5 жилийн дотор тал хувьд нь дахин чулуу үүсэх хандлагатай.
3.Мэс заслын арга - Цөсний хүүдий авахуулах мэс ажилбар хийнэ.2 хэлбэртэй.Дуран ашиглаж нуруу нугасны болон хэсгийн мэдээ алдуулгын дор цөсний хүүдий авах ажилбар хийнэ Эсвэл ерөнхий мэдээ алдуулгын дор авна.Дурангаар авах нь ор хоног хэмнэдэг, өвчтөнд зовиур шаналгаа багатай, эдгэрэлт түргэн сайн аргын нэг юм.
4.иөсний чулуу хайлуулах хэсгийн эмчилгээ (Percutaneous transhepatic litholysis - PTL)
Ерөнхий болон хэсгийн мэдээ алдуулга хийж арьсыг зүссэний дараа тусгай флоуроскопийн нарийн гуурсны тусламжтайгаар элгээр дамжуулан цөсний хүүдийд уусгагч бодис хийх арга юм. Анх 1985 онд Америкийн Нэгдсэн Улсад туршсан бөгөөд энэ ажилбар чулууны тоо хэмжээ шаардцаггүйгээр илүү талтай.Гуурсаар уусгагч бодисыг 5 - 10 мл хийнэ.Голдуу метил - терт - бутил -эфир хэрэглэх ба холестерины чулуу хайлуулахад тохиромжтой.
 
 
Ном зүй

1 .Желчнокаменная болезнь Дедерер Ю.М и др 1983 стр 5
2.Gastrointestinal disease Sleisenger/ Fordtran thourth edition Volume II, p 1635
2.Manual of internal medicine MTW En\'doscopie 2000 p 78
3.Harrison\'s Principles of Internal Medicine 14-th edition McGraw-Hill 1998, p1516
4. Hepatology a textbook of liver disease Zakim Boyer 1998 p1878
5.Gastroenterology Yonsei University College of Medicine 2000 p 329
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2551
Судлаачдын бусад өгүүлэл
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК