Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2000, (008) 2000.No4(008)
Нойр булчирхайн цочмог болон архаг үрэвслийг дүрслэл онощилгооний аргаар оношилох нь
( Судалгааны өгүүлэл )

Л.Жаргалсайхан Б.Цэрэндаш А\\У доктор

 
Абстракт
Нойр булчирхайн цочмог үрэвсэл нь нойр булчирхайнаас ялгарч хоол боловсруулахад оролцдог уураг болон өөх задлагч ферментийн үйл ажиллагаа идэвхижиж булчирхайн эд эсийг хайлуулж үйл ажиллагааны болон бүтцийг алдагдуулснаар илэрдэг.Иймээс үрэвсэл гэдэг нэр нь тухай булчирхайд гарч байгаа өөрчилөлттэй зохицоогүй ойлголт юм. Харин жинхэнэ үрэвслийн байдал нь, булчирхайн эд хайлж өөрчилөгдсөний дараа халдвараар үүсдэг.Хэвлийн хөндийн цочмог өвчний дотор нойр булчирхайн үрэвсэл 7-12 хоног үргэлжилж мухар олгойн ба цөсний хүүдийн цочмог үрэвслийн дараа 3-р байранд орж байна./ Кузин М.Н.1982/
Нойр булчирхайн архаг үрэвслийн хувьд ихэвчилэн цочмог үрэвслийн үлдэц архаг маягаар явагдах ба эсвэл анхнаасаа булчирхай архагаар үрэвсэж удаан явцтай байж болно.Нойр булчирхайн үрэвслийг үүсгэж буй шалтгаан олон. Гэвч гол төлөв бүтэц үйл ажиллагаагаараа нойр булчирхайтай ямар нэгэн холбоо бүхий бусад эрхтэнүүдийн өвчний улмаас үүсдэг байна./цөсний хүүдий, ходоод, 12 хуруу гэдэс гэм мэт/ Мөн нойр булчирхайн ил болон битүү гэмтэл, ходоод цөсний хүүдий, 12 хуруу гэдэсэнд хийгдсэн мэс заслын дараа нилээд тохиолддог.
Эмнэл зүйн хувьд хавагнашилт ба үхжилттэй гэсэн хоёр үндсэн хэлбэрт хуваагддаг.
Хавагнашилт хэлбэр нь эсүүдийн хооронд хаван үүсэж, булчирхайн цулцанд эд болон цоргуудын бүтцийн байдал гэмтэхгүйгээр булчирхайн цул эд улайж үрэвсэн эсүүдийн хооронд хаван үүсэх хэлбэр юм.Гэхдээ цаашид эмгэг процесс даамжирах тусам булчирхайн эдийг нэлэнхүйд нь хамарсан цус харвалт, үхжилт үүсдэг.Энэ үед эдүүдийн хооронд хаван үүсэхээс гадна голомтот үхжилтүүд үүснэ.Энэ голомтуудад цусны бичил эргэлтийн хямрал үүсэж хялгасан судсанд бүлэн үүсэж нойр булчирхайн цуллаг цусанд нэвчин цус харвалт үүснэ.Цаашдаа үхжилийн томоохон голомт нь нэлэнхүйдээ хайлж.хөндий үүсэн хуурамч уйланхай үүсэж энэ нь халдвар авсан тохиолдолд буглааг үүсгэнэ. Нойр булчирхайн үхжилт хэлбэрийн үед өвчний явц хурдан даамжирах хэлбэрээр явагддаг нь булчирхайн эдэд том хэмжээний голомтод үхжилтүүд үүсдэгтэй холбоотой. Энэ үед өвчний эхлэл нь хурц бөгөөд хэвлийн дээд хэсэгт хүчтэй бүслэх маягийн өвдөлт өгч , их хэмжээтэй бөөлжих, хэвлийн гялтангийн цочрол гэх мэт шинж тэмдэг илэрнэ. Өвдөлт нь ихэвчилэн хүйснээс дээр аюулхай орчим байх боловч булчирхайн аль хэсэг үрэвссэн байгаагаас хамаарч баруун зүүн сүвээгээр, ар тийш нэвт хатгасан, бүсэлжороосон маягаар гэнэт эхлэж, хүчтэй байнгын байдагаараа онцлогтой.
Бөөлжилт нь их хэмжээтэй байхаас гадна бөөлжсөний дараа дотор онгойхгүй дахин давтан бөөлжидөгөөрөө өвөрмөц юм.
 
Өвчний эхэн үед биеийн халуун хэвийн, арьс салст цайж цонхийсон, хүйтэн хөлс цутгасан байх ба өвчин даамжирах тусам нүүр болон бусад газарт хөхөрч, хэл хуурайшин өнгөртэй болох /панкрятогенний хордлого/ гэдэс дүүрэх улмаар саажиж түгжирэх, аюулхай орчим гол судасны лугшилт тэмтрэгдэхгүй болох / см Воскресенский/, нойр булчирхайн дагуу булчин чангарах /см Кертег/ .хэвлийн хажуу ханаар хөхөрсөн цусархаг нэвчидэсүүд гарах /см Трей Тернер/ зэрэг шинж тэмдэгүүд илэрдэг.
Энэ үед цусанд цагаан цогцын тоо олширч улаан бөөмийн тунах урвал хурдассан байх ба цусны ийлдсэнд байгаа трепсин идэвхижиж харин түүний ингибиторын идэвхижил буурч цус шээсэнд амилазагын үзүүлэлт нэмэгдсэн байдаг.
Хүндрэх үедээ хэвлийн гялтангын үрэвсэл, хэвлийн хөндийн бага сэмжний буглаа.цус алдалт зэрэг үүсэж болно.
Дүрслэл оношлогооны аргууд:
Рентген оношлогоо: ихэнх тохиодолд өрцний товгор дээшилж, түүний хөдөлгөөн хязгаарлагдаж, гялтан хальсны хөндийд шингэн үүсэн, ходоод урагшаа шахагдах, 12 хуруу гэдэсний сүүдэр дотор талын захаар шахагдсан байна.Энэ үед рентген оношлогооны гол арга нь тодруулагч бодис бари уулгасны дараа ходоод 12 хуруу гэдэсний тонусыг сулруулах эмийн бэлдмэл хэрэглэж нойр булчирхайн томролтын байдалд дүгнэлт өгөх аргыг хэрэглэдэг.Үян дурангын тусламжтайгаар фатревийн хөхлөгийг сэтгүүрдэн тодруулагч бодисын тусламжтайгаар булчирхайн өөрийн суваг, цөсний ерөнхий сувгийн эмгэгийг судлах боломжтой байдаг.• Хэт авианы оношлогоо: нойр булчирхайн үрэвслийн хавагнашилт хэлбэрийн үед үндсэн шинж нь нойр булчирхай томрох, хавагнасаны улмаас булчирхайн бүтэц нэг төрлийн болж авианы ойлт буурна.Дээрхи өөрчилөлт нь булчирхайн эдэд хаван үүсэж түүнийг тойрсон өөхөн эдийн бүтэц алдагдаагүйн улмаас илрэн гардаг.Жигд бус хавагнасан үед сүүдэр нь долгойнтсон хэлбэртэй байдаг. Үхжилт хэлбэрийн үед булчирхайн бүтэц нэгэн жигд биш болж хэт авианд сөрөг/эхонегатив/ хэсгүүд ажиглагдахаас гадна хүндэрсэн тохиолдолд буглааны болон бага сэмжний хөндийд шингэн хурсан шинж тэмдэг илэрч, булчирхайн эд зэргэлдээх эднүүдээс тод ялгаран харагдахгүй болдог.• Компьютерт томографийн оношлогоо: нойр булчирхайн эх бие сүүл хэсэг нь цээжний 12-р нугаламын түвшинд тод илэрнэ. Нойр булчирхайн уртын 3/1 нь цээжний 12-р нугаламын эх биеийн өмнө, 3/2 нь нугаламаас зүүн тийш хөндлөн S хэлбэртэй байдаг.Нойр булчирхайн хэлбэр, байрлал, хэмжээ, зэргэлдээх эрхтэнтэй харьцах байдал, эдийн нягтрал зэрэг нь эмгэ процесс байгааг гэрчилнэ. Нойр булчирхайн хавагнашилт хэлбэр байгааг нойр булчирхайн томорсон байдал эдийн нягтрал буурсанаар тодорхойлдог. Энэ үед булчирхайн зах хязгаар нь тод ялгаран хаграгддаг.Өвчин даамжирч үхжилт хэлбэрт шилжсэн тохиолдолд эдийн нягтралт нь ихсэж нойр булчирхай жигд бус томорно ./ гэмтсэн хэсэгтэй 4-5см хүрнэ/.Булчирхайн бүтэц нэг төрлийн бус болж харагдахаас гадна үхжилтийн голомт, эдийн сийрэгжилт, бага сэмжний хөндийд шингэн хурах , зэргэлдээх эрхтэнүүдээс тод ялгаран харагдахгүй байх зэрэг шинж тэмдэг илэрдэг.
Ангиографийн оношлогоо: нойр булчирхайн үрэвслийн үед сонгомол ангиографийн шинжилгээгээр үндсэн хоёр бүлэг хам шинж илэрнэ.Үүнд: нойр булчирхайн судасжилтанд гарах үйл ажилгааны өөрчилөлтийн хам шинжнойр булчирхайн судасжилтанд гарах бүтцийн өөрчилөлтийн хам шинж
Нойр булчирхайн судасжилтанд гарах үйл ажиллагааны өөрчилөлтийн хам шинж нь : эмгэг хэт судасжилт үүсэх, булчирхай хэмжээгээрээ томрох, артерийн судасны өргөсөлт, шахагдалт, шулуусалт, зах хязгаар нь балархайтах шинж тэмдэгүүд илэрхээс гадна тодруулагч бодис судсанд удаан баригдах, артерийн фаза түргэсэх, венийн фаза өөрчилөлтгүй байх зэрэг ангиосемиотекүүд орох ба эдгээр нь нойр булчирхайн үрэвслийн хавагнашилт хэлбэрийн үед илрэн гардаг.
- Нойр булчирхайн үхжилт хэлбэр үүсч эмгэг процесс даамжрах тусам нойр булчирхайн судасжилтанд гарах бүтцийн өөрчилөлтийн хам шинж нь : артерийн судасны агчилт, нарийсалт,бүдгэрэлт,эмх замбагаагүй байрлалд тасархайтах.артерийн фаза түргэсэж, венийн фаза саатах, венийн судасны бүлэн үүсэх, зэргэлдээх эрхтэнүүдийн судасжилтанд дээрхи шинж тэмдэгүүд илрэх ангиосемиотекуудаар илрэнэ.
 

 

Ном зүй

1. В.С.Сальев, В.М.Буянов, Ю.В.Огнев Острый панкреатит Москва 1983г.
2. Ф.И.Комаров, П.О.Вязицкий, Ю.Г.Селезнёв Комплексная лучевая диагностика заболевания органов брюшной полости за брюшного пространства. Москва 1993г.
3. И.Х.Рабкина Руководство по ангиографи.Москва 1987г.
4. Gerald May M.D. Richard Gardiner M.D. Clinical Imaging of the Pancreas. New York 1987
5. Р.Пүрэв, Ц.Бадамсэд Нойр булчирхайн үрэвсэл, уйланхай ба хавдрын рентген цахим тоолуурт томографийн оношлогоо. Дүрслэл оношлогоо. 1996/1
6. Б Гоош Элэг цөс нойр булчирхайн мэс заслын өвчин. 1994
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1890
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК