Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2000, (007) 2000.No3(007)
МОНГОЛ УЛСЫН РАДИОЛОГИЙН САЛБАРЫН ХӨГЖИЛ, ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ТӨЛӨВ
( Судалгааны өгүүлэл )

Д.Гончигсүрэн, П.Онхуудай 

 
Абстракт
Монгол улсад Рентген-Радиологийн алба үүсч, хөгжиж ирсэн 60 гаруй жилийн хугацаанд төр засгаас ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө байнга тавьж байсан анхаарал халамжийн үрээр Рентген-Радиологийн салбарын материаллаг бааз зохих түвшинд бэхжиж, мэргэжилийн боловсон хүчнээр хангагдан, оношлогоо-эмчилгээний чанар дээшилсээр ирсэн билээ (1).
Бидний туулж өнгөрүүлсэн сүүлчийн арван жил бол улс орон төрийн шинэ сонголт хийж, нийгмийн суурь бүтцийг өөрчлөхтэй холбогдон эдийн засгийн хүчтэй хямралд орсон он жилүүд байлаа. Эдийн засгийн энэхүү хүнд байдлын улмаас сүүлийн 10 жилд Радиологийн салбарт улсаас авч хэрэгжүүлсэн дорвитой техникийн шинэчлэл, мэргэжил дээшлүүлэх курс, семинар, материаллаг баазыг бэхжүүлэх томоохон өөрчлөлт хийгдээгүй хэдий ч рентген-радиологийн салбарын эмч, багш, мэргэжилтнүүд ажпын хүнд тачир нөхцөл байдлын дунд оношлогоо-эмчилгээ, эрдэм шинжилгээний ажпаа үргэлжлүүлэн хийж. анагаах ухааны салбарт өөрсдийн хувь нэмрийг оруулсаар ирлээ.
Манай улсын анхны Рентген кабинетыг 1934 онд Улсын Төв больницод (одоогийн Клиникийн 1-р Эмнэлэг) нээж, эмч, лаборант нараар нь В.С.Соколов, П.С.Омельчинко, Нодагт тэргүүтэй ЗХУ-аас уригдаж ирсэн мэргэжилтнүүд ажиллаж байв. Тэд "Буревестник" хэмээх ЗХУ-д үйлдвэрлэсэн хүчин чадал бага, цацрагийн хамгаалалт муутай аппаратаар цээж, ходоод, улаан хоолой харах, толгой, үе мөчний зураг авах зэрэг цөөн тооны ердийн рентген шинжилгээг хийж эхэлсэн нь Монголын анагаах ухааны салбарт рентген туяаг ашиглаж эхэлсэн анхны алхам болжээ.
1935 оны 11 сард БНМАУ-ын Ардын Эрүүлийг Хамгаалахын 10 жилийн ойн баярт хүндэт зочноор уригдаж оролцсон В.И.Лениний дотны нөхөр, хамтран зүтгэгч, ЗХУ-ын Эрүүлийг хамгаалахын Ардын Комиссиратын дарга Н.А.Семашко хоёр дахь рентген аппарат бэлэглэснийг мөн Улсын Төв Эмнэлэгт суурилуулсан байна. Энэ тухай "Ардын үндэсний эрх" сонины 1935 оны № 323 дугаарт "... Эрүүлийг хамгаалахын нийгмийн ач холбогдлыг онцлон тэмдэглэж ... өвчтөнийг зөөх зөөлөн ор бүхий санцтарын шилэн тэрэг 2, хөнгөн маягийн нисэх онгоц 1, хамгийн сүүлчийн боловсролоор бүтээсэн хүний дотоод цогцсыг нэвтлэн үзэгч "рентген" хэмээх гэрлийн аппарат нэгийг тус тус бэлэг болгон өгч байжээ" хэмээн тэмдэглэсэн байдаг (4).
1939 оны Халх голын дайны ид үед цэргийн эмнэлэгт анхны гэрлийн кабйнет нээгдэн ажиллаж олон зуун өвчтөн шархтаныг гэрэлд харах үүргийг гүйцэтгэж байв. Тэр үед гэрлийн эмчээр Зөвлөлтийн мэргэжилтэн П.С.Омельченко, С.А.Рябов нар ажиллаж байлаа . Үүний дараа Ардын Эмнэлэг, Дотоод Яам, Баян-түмэн, Ховд, Улиастай зэрэг хот хөдөөгийн эмнэлгийн салбаруудад рентген оношийн кабинет удаа дараалан байгуулагдаж тэдгээрт зөвлөлтийн эмч нар ажиллаж байв (13)
1959-1960 онуудад бүх аймаг, хотын нэгдсэн эмнэлэг, тусгай мэргэжлийн больниц, диспансеруудад, 1962 оноос сум дундын эмнэлгүүдэд рентген оношийн ба флюорографийн кабинет тасгууд байгуулагдсан байна (3). Ийнхүү рентген, флюорографийн аппарат олширсон учир 1959 онд ЭМЯ- ны дэргэд Рентген техникийн засварын тасаг нээгдэж удалгүй эмнэлгийн техникийн засвар угсралтын газар болон өргөжсөн нь одоогийн Эмнэлгийн Техник Компанийн үндэс суурь нь болсон байна.
1955 онд цацраг идэвхт "Ради - 226" изотопыг анх эмчилгээнд хэрэглэсэн ба 1959 онд төв больницын харъяанд рентген эмчилгээний кабинет, эндээс салбарлан 1961 онд Улсын цацраг туяа эмнэлэг байгуулагдсаар рентген радиологийн оношлогоо-эмчилгээний нэгдсэн систем бүрэлдэж, хамрах хүрээ нь өргөжсөн юм. Рентген эмчилгээний анхны эмчээр ЗХУ - д мэргэжил эзэмшсэн Ө.Норовсамбуу ажиллаж эхэлсэн ба Хавдар Судлалын Эмнэлгийн Радиологийн
 
тасаг үүсч бэхжихэд Зөвлөлтийн мэргэжилтэн радиологч Н.В. Мордвинова, Физик -дозиметрч Ю.Д. Громов нар дорвитой хувь нэмэр оруулсан байна (10).
1959 онд Зөвлөлт-Монгол улсын хамтарсан хөрөнгөөр сүрьеэ өвчнийг илрүүлзн, эмчлэх Рентген-Флюорографийн аппарат бүхий явуулын отряд ажиллаж байжээ.
1975 оны 3 сарын 31 - нд Улсын Клиникийн Төв Эмнэлгийн дэргэд Лейпцигийн Анагаах Ухааны Их Сургуулийн Рентген-радиологийн факультетийг тегссөн радиологч эмч П. Онхуудайн зүтгэл санаачлагаар Цөмийн Онош зүйн лабораторийг нээн ажиллуулж, иод 131 изотопоор бамбай булчирхайн үйл ажиллагааг шинжилж эхэлсэн ба бөөрний нефрографи, бамбай булчирхай, элэг, бөөрний йод хүлээн авалт, сийвэнгийн идэвхжил, бамбай булчирхай, элэг, бөөрний сцинтиграфи зэрэг 6 нэр төрлийн шинжилгээг иод-131, Алт-198, мөнгөн ус- 203 изотопуудаар хийж байлаа. Цөмийн оношлогооны шаардлага, хэрэгцээ, улсын чанартай үйлчлэх хүрээг харгалзан үзэж, ЭХЯ-ны Сайдын 1982 оны 11 сарын 24 -ны 200 тоот тушаалаар Цөмийн онош зүйн тасаг болгон өргөтгөсөн юм. 1982 онд ДЭМБ, ОУАЭА-ын . шугамаар цөмийн оношлогооны өндөр чадвартай, иж бүрэн тоног төхөөрөмж Гаммакамер, радиоиммунологийн аппаратууд, 1990-1995 оны төслийн хугацаанд 89 000 долларын багаж, изотопыг авч, 1992 онд цөмийн онош зүйд компьютерийн оношлогоог нэвтрүүлсэн явдал нь оношлогоог өндер түвшинд явуулах боломжийг бүрдүүлсэн. Тус тасагт 1982 оноос радиоиммунологийн шинжилгээ хийгдэж эхэлжээ (6,11, 12).
Цацраг идэвхт изотоп, ионжуулагч цацрагийн үүсгүүрүүдийг хэрэглэх болсонтой уялдаж, түүнтэй харьцах бүхий л процесст эрүүл ахуй дозиметрийн хяналт тавих зорилгоор 1976 онд ЭАХНСУ Институтэд Цацрагийн Хяналтын Төв Лаборатори байгуулагдсан юм (3).
1983 онд АУДэС-ийн багш М.Отгоны санаачлага, чармайлт, ДЭМБ-ын тусламжаар анхны 2 хэмжээст Эхографийн аппарат ( Aloka-SSD 202) Эх барих эмэгтэйчүүдийн тэнхимд ирсэн бөгөед 1983 оны 11 сараас АУДэС-ийн Мэс заслын тэнхимийн багш нар (П.Долгор, Б.Гоош, С.Сонин, Б.Мөнхтогоо) ажиллаж, хэвлийн хөндийн зарим эрхтний эмгэгийг оношлож эхэлсэн. 1985 онд УКТЭ-ийн Цөмийн онош зүйн тасагт оношлогооны өндөр хүчин чадалтай Aloka-SSD 256 аппаратыг байрлуулж П.Онхуудай, Р.Онон, С.Сонин нар ажиллаж эхэлснээр эхографийн оношлогооны арга манай орны эмнэлгийн практикт эрчимтэй нэвтрэх, эхографийн эмч нарыг бэлтгэх, оюутнуудыг сургах зэрэг өргөн хүрээтэй ажпын эхлэлийг тавьсан (9). Монгол улсад эхографийн оношлогооны аргыг нэвтрүүлэхэд Академич Б.Гоош, Профессор П.Онхуудай, их эмч Р.Онон, дэд профессор С.Сонин, Тэргүүлэх зэргийн эмч Ч.Ухнаа зэрэг эмч мэргэжилтнүүд үнэтэй хувь нэмэо оруулсан билээ.
Боловсон хүчний бэхжилт, боловсрол. 1934 - 1953 онуудад тус салбарт Зөвлөлтийн эмч нар тухайлбал В.С.Соколов, П.С.Омельчинко, Нодагт, С.А.Рябов нарын зэрэг мэргэжилтнүүд уригдан ирж ажиллаж байв. 1953 онд Госпиталийн гэрлийн эмчээр ажиллаж байсан А.А. Макаровыг дагалдан их эмч Н. Дорж, Улсын Төв Эмнэлэгт Т. Суворова, Н.И. Лебедева нарыг дагалдан их эмч 3. Дугар ( хожим ЭХЯ -ны сайд болсон ), хүний гавьяат эмч Ш.Даш нар рентгений эмчийн мэргэжил эзэмшсэн нь манай үндэсний анхны мэргэжилтнүүд байсан юм (11,13).
Рентген-радиологийн албаны үндэс суурь тавигдаж эхэлж байсан тухайн үед манай оронд сургалтын бааз суурь, үндэсний боловсон хүчин хүрэлцээгүй байснаас үүдэн өөрсдийн мэргэжилтэнг ЗХУ-д бэлтгэх зайлшгүй шаардлага гарч ирсэн. Ингээд 1955 онд 4, 1956 - 1957 онд 5 рентгений эмч, мөн туяа эмчилгээний эмч, хэд хэдэн рентген техникч, инженерүүдийг ЗХУ -д бэлтгэсэн байна (1, 2). Улсын Төв Болыницыг.түшиглэн 1958 онд Н.И.Лебедева, Москва хотын Рентген-радиологийн хүрээлэнд 1 жил суралцаж дүүргэсэн Р.Пүрэв нарын удирдлагаар Рентген оношийн эмчийн мэргэжил олгох анхны 3 сарын курсыг зохион байгуулснаас хойш даруй 25 удаагийн мэргэжил олгох ба дээшлүүлэх курсээр 260 гаруй рентген-радиологийн эмчийг бэлтгэсэн нь тус алба үндэсний боловсон хүчнээр бэхжих үндэс суурь болсон юм (7)
1934-1954 онуудад Монголд уригдан ирж, рентген-радиологийн тасаг кабинетийг зохион байгуулан, анхны үндэсний боловсон хүчин бэлтгэхэд Зөвлөлтийн эмч, мэргэжилтнүүд (Улсын Төв больн.ицод : В.И.Соколов, А.П.Иванов,
B.И.Ивановна, Ю.И.Летвинцев, А.А.Александров, Ефримов, Н.И.Лебедова,
C.А.Корякина, Л.Кутовская, Смолянова, Благовидова, Г.И.Варновицкий, Нэгдсэн 3-р эмнэлэг, НАХЯ-ны эмнэлэгт : Васильева, В.М.Шамов, К.И.Румницкая, Л.И.Сувораво, Л.Н.Горяшник, М.Корольков, Цэргийн Төв Эмнэлэгт : Нодагт, П.С.Омельченко, С.Л.Рябов, А.А.Макаров, Хавдар судлалын Төвд : Б.М.Алиев, Т.П.Попова, Нэгдсэн 2-р Эмнэлэгт : А.И.Вачнадзе, М.Ф.Мусин, Г.В.Одицова) үнэлж баршгүй хувь нэмэр оруулсныг бид ямагт дурсаж явах ёстой. Түүнчлэн манай улсад ЗХУ-ын ШУ-ны гавьяат зүтгэлтэн.Профессор Л.С.Розенштраух (1975), Профессор Л.А.Юдин, И.Г.Лагунов, техникийн ухааны доктор В.В.Дмоховский, туяа эмчилгээний мэргэжилтэн Э.А.Кузнецов, изотоп эмчилгээний эмч А.С.Калмыков (1983-1985) нар ирж эмч нарт лекц уншин, мэргэжилийн үнэтэй зөвлөмж өгч байлаа (2, 6,10,13).
АУДэС-ийн Рентген-радиологийн сургалтыг боловсронгуй болгох, сургалтын прогрзмм боловсруулахад манай ахмад багш, доцент Г.Ичинхорлоо, Б.Бүргэд-Очир нартай хамтран Зөвлөлтийн нөхөд Г.Л.Романенко, Б.А.Бузанов нар мөр зэрэгцэн ажйллаж байсан .
Монголын Рентген-радиологийн албаны хөгжиж ирсэн бүх үеийн түүх бол Монгол-Зөвлөлтийн ард түмний түүх, хоёр орны мэргэжил нэгт эмч нарын чин сэтгэлийн хамтын. хөдөлмөрийн үр Дүн юм. Ийнхүү Монгол улсад Рентген-радиологийн бие даасан алба үүсч хөгжин, үндэсний боловсон хүчнээр бэхжихэд дорвитой хувь нэмэр оруулсан хүмүүсийн тоонд З.Дугар, Н.Дорж, Ш.Даш, Р.Пүрэв, Цэрэн, Т.Пүрэвжав, Г.Ичинхорлоо, Ө.Норовсамбуу, Д.Гомбодорж, Ядамсүрэн, Б.Намжил, Д.Дамдин, О.Нарьяахүү, П.Онхуудай, Б.Оюун, С.Сонин, Ч.Ухнаа, Б.Бүргэд-Очир, Б.Кейнель, Р.Онон, Н.Оюун, Л.Цэвэлмаа нар зүй ёсоор орох юм.
1992 онд АУИС-ийн Дүрслэл Оношлогооны тэнхим байгуулагдаж, анхны тэнхимийн эрхлэгчээр нь АУ-ны доктор, Профессор П.Онхуудай, багш нараар дэд доктор Т.Пүрэвжав, С.Сонин, багш Б.Бүргэд-Очир, Д.Гончигсүрэн, Г.Наран, В.Маслов, Д.Энхбаяр, Р.Онон нар ажиллаж байв (14). 1942-1991 оныг хүртэл АУДэС-ийн оюутны хичээлийн программд зөвхөн рентген оношлогооны хичээл ордог байсан бол 1992.оноос рентген, хэт авиа, цөмийн онош зүй, эндоскопи, туяа эмчилгээний с.албарын үндсэн ойлголтуудыг багтаасан "Дүрслэл оношлогооны" хичээл оюутны сургалтын хөтөлбөрт орсон явдал нь орчин үеийн анагаах ухааны өнөөгийн шаардлагад нийцсэн томоохон дэвшил болсон. Одоо манай улсад нийт 156 радиологч эмч ажиллаж байгаа нь нийт эмч нарын 3 орчим хувийг эзэлж байна.
Манай оронд Рентген-радиологийн эмчийг 3, 6,10 сарын курсээр бэлтгэн, мэргэжилийн үнэмлэх олгодог байсан хуучин тогтолцоо 1997 оноос өөрчлөгдөж, Дүрслэл оношлогооны үндсэн ойлголтуудыг хөтөлбөртөө багтаасан 2 жилийн Резидентур дүүргэж байж Мэргэжил эзэмшсэн диплом авах шинэ системд шилжлээ. Түүний дараа тодорхой сэдвээр эрдэм судлалын ажил хийж, Магистрын 2 жилийн дамжааг дүүргэн Магистрын зэрэг хамгаалах бололцоо бүрдлээ. Резидентур, Магистрантурийн сургалт нь Анагаахын суурь ШУ, компьютер, англи хэлний зохих мэдлэг эзэмшиж, дүрслэл оношлогооны гол салбаруудыг тодорхой түвшинд эзэмшин өерийн мэрэгжих чиглэлээрээ тезис бичин, түүнийгээ хамгаалж төгсөдгөөрөө өнөөгийн боловсон хүчинд тавигдах шаардлага, хэрэгцээг хангасан, давуутай сургалт гэдгээ харуулж байна. АУИС-ийн Дүрслэл оноИилогооны тэнхимд 1994-2000 онд 8 магистр, 6 резидент суралцаж төгссөн бөгөөд'одоо 1 магистр, 3 резидент суралцаж байна.
1991 оноос хойш Рентген радиологийн эмч нар Олон улсын байгууллагын «•' « хөрөнгөөр гадаад орнуудад богино хугацааны сургалт семинар, хуралд оролцох боломж харьцангуй нэмэгдэх хандлагатай байна.1990-1992 оныг хүртэл гадаад орнуудаас ирэх мэргэжилийн ном, сэтгүүл хомс, улс орны эдийн засгийн хямралтай холбоотойгоор гадЗад хэвлэлиин захиалга үндсэндээ зогсонги байсан бол өнөөдөр байдал нааштайгаар эргэсэн гэж хэлж болно. Сүүлийн 5 жилд АУИС Ёонсей Их Сургуулийн тусламжаар, Монголын Радиологийн Нийгэмлэг Америкийн Радиологийг дэмжих сангийн дэмжлэгээр "American Journal of Roentgenology", "Radiology", "Radiographics", "Diagnostic Imaging-Asia Pacific", "Nippon Acta Radiologica" зэрэг сэтгүүлүүдийг тогтмол захиалан авах боллоо.
1995 онд Монголын Радиологийн Нийгэмлэг үүсгэн байгуулагдаж, улирал тутмын "Дүрслэл оношлогоо" сэтгүүл гаргах болсон нь Радиологч эмч нарыг мэргэжилийн сургалт арга зүйгээр хангах, харилцан туршлага солилцох, хамтран ажиллах, эрдэм шинжилгээ судалгааны ажил хийх нөхцөл боломжоор хангаж өгч байна. Монгол улсад Радиологийн алба дэвжин, хөгжихийн хирээр Дүрслэл оношлогоо сэтгүүлийн нийтлэлийн болоод хэвлэлийн чанар сайжирч, олон мянган хувиар хэвлэгддэг нэр хүндтэй сэтгүүл болох нь дамжиггүй юм. Энд радиологч хэмээх мэргэжил эзэмшсэн эмч бүрийн оролцоо, хүчин зүтгэл зайлшүй хэрэгтэй.
Эрдэм шинжилгээ, судалгаа. Манай Рентген-Радиологч эмч нараас Т.Пүрэвжав (1976) " Архаг остеомиелит өвчний клиник-рентген шинжүүд", П.Онхуудай (Berlin, 1980) "Элэгний өмөн, архаг өвчнүүдийг ялган оношлоход элэгний сцинтиграфийн боломж, түүний хүрээ", Б.Оюун (1985)" Гэмтлийн дараахи арахнойдит өвчний клиник-рентген оношлогоо", С.Сонин (1990) " Элэгний уйланхайт өвчний эхографийн оношлогоо", З.Норсмаа (1991)" Умайн хүзүүний II, III үеийн өмөнтэй өвчтөнд хийсэн туяа эмчилгээний үр дүн", Д.Гончигсүрэн (1998) " Рентген ба Компьютерт томографийн аргаар уушгины өмөнг оношлох асуудалд", Ц.Бадамсэд (1999) " Зүрхний таславчийн дан ба хавсарсан цоорхой гажгийн рентген оношлогоо" сэдвүүдээр Анагаах Ухааны дэд докторын зэрэг, П.Онхуудай (German, 1991)-"Элэгний архаг өвчнүүдийг дүрслэл оношлогооны аргаар оношлох боломж, хязгаар" бүтээлээрээ Анагаах Ухааны Докторын зэрэг амжилттай хамгаалсан.
Монгол улсад зүрх-судасны мэс заслын албыг үүсгзн хөгжүүлсний учир академич Т.Шагдарсүрэн зэрэг нөхдийнхөө хамт Р.Пүрэв (1981), мэдрэлийн мэс засалч нөхдийнхөө хамт Б.Оюун (1992), хүүхдийн мэс засалч нөхдийнхөө хамт Д.Дамдин (1998) нар Монгол улсын төрийн соёрхол, Монголын эмч нарын дотроос Р.Пүрэв (1990) анх удаа "Ардын эмч" гэдэг эрхэм хүндтэй цолыг хүртсэн юм.
Рентген-радиологийн мэргэжилийн эмч нар, эрдэм шинжилгээний ажилтан болон АУИС, АУ-ны Коллежийн оюутнуудад зориулж Р.Пүрэв " Уушгины бэтэг" (1965), " Зүрхний гажгийн клиник-рентген онош зүй" (1985, Ц.Бундангийн хамт), Т.Пүрэвжав " Рентген туяа ба Анагаах ухаан " (1966), "Рентген радиологийн онош зүйн үндэс" сурах бичиг (1985,П.Онхуудайн хамт), "Хүн амд үзүүлэх рентген радиологийн тусламж" (1989, П.Онхуудай, Р.Асай нарын хамт), П.Онхуудай "Элэг цөсний өвчний багажит оношлогоо" (1979, Б.Гоош, Л.Жигжидсүрэн нарын хамт), " Элэг судлалын чухал асуудлууд" (1989, Б.Цэрэндаштай), "Дүрслэл оношлогоо" сурах бичиг (Т993), 'Г.Ичинхорлоо, Б.Бүргэд-Очир, Б.А.Бузанов нар "Рентгенодиагностика в стоматологии" (1989), Д.Гончигсүрэн "Радиологийн оношлогооны зарим асуудал" (1996, Т.Пүрэвжав, М.Шагдарсүрэн нарын хамт) зэрэг дррвитой ном, сурах бичгийг туурвисан байна.
Түүнчлэн манай эрдэмтэд гадаадын хэвлэлд 15 егүүлэл нийтлүүлж, олон улсын хуралд 6 удаа илтгэл хэлэлцүүлсэн ба эрдэм шинжилгээ, судалгааны 490 гаруй егүүлэл хэвлэн нийтлүүлж, 40 гаруй тэргүүн туршлага практикт амжилттай нэвтрүүлжээ. Профессор П.Онхуудай 1998 онд Японы Киото хотод болсон Цөмийн анагаах ухааны олон улсын хуралд удирдагчаар оролцсон байна.
Сүүлийн 4 жилд манай радиологч эмч нар Интервенциональ радиологийн салбарт бага ч болов амжилт гаргаж байгаа нь бахархууштай юм. Зүрхний титмийн судасны шинжилгээ, элэг ба цуллаг эрхтний хавдрын тэжээгч судсыг сонгомолоор бөглөх, уушгинаас нарийн зүүгээр биопси авах, бөөр ба мөчдийн судасны нарийслийг баллоноор тэлэх, нойр булчирхайн хурц үрэвслийн үед артерийн судсыг нь сонгомолоор сэтгүүрдэж, эмийн эмчилгээ хийх зэрэг олон оношлогоо-эмчилгээний аргуудыг клиникийн практикг нэвтрүүлэн эдгээр чиглэлээр их эмч М.Шагдарсүрэн, З.Лхагвасүрэн, Л.Жаргалсайхан нар эрдэм судлалын ажил хийж байна (15).
Ойрын ирээдүйд тус салбарт хийгдэх судалгаа шинжилгээний ажлын хүрээ, түвшин, явц нь : 1. Монгол улсад радиологийн чиглэлээр хийгдэх техник, технологийн шинэчлэл, түүний найдвартай ажиллагаа
2. Олон улсын байгууллагаас (ДЭМБ, ОУАЭА г.м) хэрэгжүүлэх төслийн цар, хэмжээ
3. Манай түвшинд тохирохуйц сэдвийн сонголт сайтай төсөл боловсруулж, хөрөнгийн эх үүсвэртэй болох зэргээс ихээхэн шалтгаалах юм.
Оношлогоо эмчилгээний багаж, тохооромж. Манай улсын анагаах ухааны салбарт 1934 оноос Оросын "Буревестник" рентген аппарат, 1950 оноос АРД-110, УРД-2, 1955 оноос РУМ-4, 1960 оноос томографи, кимографаар тоноглогдож боловсронгуй болсон РУМ-20, Унгарын Диагномакс, Германы ТУР-150, 1970 оноос Оросын РУМ-10, РУМ-20, Унгарын Неодиагномакс, Германы ТУР-1000, Чехословак улсын Дурамета, Хиродур, 1969 оны 4 сард Швед улсын "Елема" ангиографийн иж бүрдэл аппарат, 1980 оноос суурин ба нүүдлийн ерген кадрт флюорографийн аппаратуудыг өргөн ашиглах болсон (3,10).
Төлөвлөгөөт эдийн засгийн үед системтэй хэрэгжүүлсэн бодлогын үрээр бүрэлдэн бий болж, өнөөдрийг хүртэл 10-25 жил ажилласан эдгээр рентген аппаратууд нийтдээ элэгдэлд орж цаашдаа ажиллах техникийн болоод цацрагийн хамгаалалт, эрүүл ахуйн боломж нь хязгаарлагдмал болсоор байна.
Манай улс-1987онд Японы "HITACHI" фирмийн ангиографийн иж бүрдэл аппарат, 1986, 1990 онуудад Компьютерт Томографийн аппарат, 1991 онд Японы засгийн газрын буцалтгүй тусламжаар 12 ширхэг телевизийн системт, бага оврын "Medix-130" аппаратуудыг аймаг, хотын нэгдсэн эмнэлгүүддээ суурилуулсан нь Рентген оношлогооны хувьд урагш ахисан томоохон алхам болсон.
Сүүлийн 2 жилд манай улсын томоохон эмнэлгүүдэд Олон улсын төсөл, Хүмүүнлэгийн байгууллагын тусламж, байгууллага хоорондын хамтын ажиллагааны шугамаар орчин үеийн оношлогооны тоног төхөөрөмж түлхүү орж ирэх хандлага ажиглагдаж байна. Тухайлбал "SOROS''-ын Сангийн дэмжлэгэтэйгээр АНУ-ын Томас Жефферсоны Их Сургуулийн албан ёсны салбарыг 1999 онд УКТЭ-ийн Хэт авиан оношлогооны тасгийг түшиглэн нээж, хэт авиан оношлогооны орчин үеийн тоног төхөөрөмж хандивласан. Мөн Франц улсаас Гэмтэл-Согогын эмнэлэгт хагалгааны үед хэрэглэдэг Рентген аппарат, Японы Тоттори хотоос Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт Эхокардиографийн аппарат тус тус бэлэглэсэн. '
1999-2000 онд Данийн Soroptimist International олон улсын клуб болон радиологч эмч V.K.Soerensen', Gert Rasmussin нарын оролцоотойгоор Монгол улсад 540000 долларын үнэ бүхий эмнэлгийн ба оношлогооны тоног төхөөрөмжийн тусламж үзүүлээд байна. Одоо Японы засгийн газрын 10 сая долларын тусламжаар Клиникийн 2-р Эмнэлэгт тоног төхөөрөмжийн бүрэн шинэчлэл хийгдэж дуусч байгаа бөгөөд тус эмнэлэг хамгийн орчин үеийн аппаратууд бүхий оношлогооны тасагтай болж байна.
Радиологийн салбарт оношлогоо-эмчилгээний аппарат, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийх, цаашилбал Оношлогооны орчин үеийн Төв байгуулах, одоогийн ажиллаж буй залуу боловсон хүчний мэдлэг боловсролыг байнга дээшлүүлэх, тэдний боловсрол мэдлэгийг дэлхийн түвшинд ойртуулах зэрэг асуудал нь ямагт бидний анхаарлын төвд байх ёстой бөгөөд эдгээр нь зөвхөн аль нэг эмнэлгийн удирдлага, Эрүүл мэндийн яам, Нийгэмлэгийн шийдэх асуудал төдийгүй, төрийн бодлогоор ямагт зохицуулагдаж байх амин чухал асуудал юм (16). Олон улсын харилцаа. Радиологийн салбарыг хөгжүүлэх, мэргэжилийн боловсон бэлтгэх, оЛон улсын байгууллагуудтай харилцаа тогтоож, хамтран ажиллахад мэргэжилийн нийгэмлэгийн үүрэг асар их юм. Манай улсад одоогоор Монголын Радиологийн Нийгэмлэг '(1995), Монголын хэт авиан оношлогооны Нийгэмлэг (1998), Монголын Эмнэлгийн физикч инженерүүдийн Нийгэмлэг (1999) Хууль Зүйн Яамны зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.Монголын Радиологийн Нийгэмлэг 1995 онд байгуулагдсан цагаасаа хойшхи 4 жилийн хугацаанд Олон улсын Радиологийн Нийгэмлэг, Ази-Далайн орнуудын Радиологийн Нийгэмлэгийн жинхэнэ гишүүн болсон. Түүнчлэн Японы радиологийн Нийгэмлэг, Амёрикийн Радиологийг дэмжих Сантай ( Radiology Outreach Foundation ) холбоо тогтоож, боловсролын салбарт хамтран ажилласаар ирлээ. Манай Нийгэмлэгийн 1999-2001 онд болох хурлын тов, бусад мэдээлэл " Congress List 1999-2008, International Exhibitors Association on Radiological Congresses" номонд орсон нь бидний цаашдын олон улсын харилцаагаа хөгжүүлэх чиглэлд томоохон ахиц болсон. Тус Нийгэмлэг Италийн "Вгассо" компани ба Ази-Далайн орнуудын Радиологийн Нийгэмлэгийн "ASDIR" төслийн хүрээнд 1998 онд 4 эмчийг Бээжин хотод болсон Олон улсын семинарт оролцуулсан бөгөөд энэхүү төсөл 2002 он хүртэл үргэлжлэх юм.
 
 
 
 

 

Ном зүй

1. Пуревжав Т. Развитие рентгено-радиологической службы в Монгольской Народной Республике. Вестник рентгенологии и радиологии 1981: 03: 74-76
2. Пүрэвжав Т. Рентген-радиологийн тусламж. Монголын Анагаах Ухаан 1989:04:43-45
3. Пүрэвжав Т, Буян-Өлзий Г. Рентген-радиологийн тусламжийн одоогийн байдал, тулгамдсан зорилт. Хүн амд үзүүлэх рентген-радиологийн тусламжийн товч лавлах. Улаанбаатар 1989: 3-8
4. Дэмбэрэл Б. \"БНМАУ-ын Эрүүлийг Хамгаалах Хөгжил\". Улаанбаатар. 1990: 29, 31, 170-175, 246-248
5. Дашзэвэг Г. Содномпил Ц. Эмнэлгийн тусламж, боловсон хүчин бэлтгэх. Монголын Анагаах Ухаан 1993: 01: 3-7
6. Пүрэвжав Т, Онхуудай П, Гончигсүрэн Д. Рентген-радиологийн алба 60 жилд. УКТЭ байгуулагдсаны 70 жилийн ойд зориулсан Эрдэм шинжилгээний илтгэлийн хураангуй. 1995: 9-10
7. Гончигсүрэн Д. Гэрлийн Пүрвээ. Эрүүл мэнд 1995: 01: 22-23
8. Онхуудай П. Цөмийн онош зүй, дүрслэл оношлогооны хөгжил, ирээдүй. УКТЭ-ийн Эмч нарын бүтээл II. 1995: 36-41
9. Сонин С. Монгол улсад эхографийн алба үүсч хөгжсөн нь. Дүрслэл оношлогоо 1995: 02: 04-05
10. Гончигсүрэн Д. Монгол улсад рентген-радиологийн алба хегжиж ирсэн түүх, өнөөгийн байдал, цаашдын төлөв, зорилт. Дүрслэл оношлогоо 1996: 03: 03-12
11. Гончигсүрэн Д. Монголын Радиологийн Нийгэмлэг 1995-1997. Дүрслэл оношлогоо 1997: 03:03-04
12. Онхуудай П. Цөмийн Онош зүйн лаборатори байгуулагдсаны 20 жилд. (1975-1995),танилцуулга.
13. Дорж Н. Эргэн дурсахуй. Дүрслэл оношлогоо 1995: 02: 46-47
14. Онхуудай П. Дүрслэл оношлогоо. Улаанбаатар. 1993: 03-05
15. Гончигсүрэн Д. Радиологийн оношлогооны одоогийн байдал, цаашдын төлөв, ирээдүй. Онош 1999: 04: 04-10
16. П.Онхуудай, Д.Гончигсүрэн. Дүрслэл оношлогооны хөгжил, хэтийн ирээдүй . Дүрслэл оношлогооны чухал асуудлууд номонд. Улаанбаатар 2000. 21-27
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1546
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК