Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2000, (007) 2000.No3(007)
Гүүний хуурай саамыг хэрэглэсэн үр дүн
( Судалгааны өгүүлэл )

С.Бадамжав (АУИС), Ш.Оюунгэрэл (УБТЗНЭ)

 
Абстракт
Судалгааны үндэслэл
Манай оронд р/үний саамыг 800 жилийн өмнө хэрэглэж байсан баримт Монголын нууц товчоонд дурьдагдсан байдаг ба сүүлийн жилүүдэд саамыг Казакстан, Франц, Герман, Япон, Солонгос сонирхон судлан, хэрэглэх болов. Гүүний саамны анагаах чанар нь нийлмэл зарим эмүүдээс илүү байгааг судлаачид /Жангабылов.А.К., Кадырова.Р.Х.1986/ тогтоожээ. Гүүний саамыг зөвхөн зуны улиралд хэрэглэж байгаа нь дахин хэрэглэх хугацааг уртасган үр ~ * дүнг бууруулж байгаа юм. Гүүний саамыг 1997 оноос ШУҮ-ийн МОНЭНЗИМ нэгдэлд хуурайшуулсан нь жилийн улирал харгалзахгүй хэрэглэх боломжтой болсон. ^ J
Зорилго
Вирусын шалтгаант элэгний архаг үрэвслийн идэвхижил багатай үед гүүний хуурайшуулсан саам хэрэглэн үр дүнг тооцно.
Зорилт
Ч.Гүүний хуурайшуулсан саамны тосны хүчлийг тодорхойлох
2.Вирусын шалтгаант элэгний архаг үрэвслийн идэвхижил багатай үед гүүний хуурайшуулсан саам хэрэглэн үр дүнг тооцох
З.Эмчилгээний тунг тодорхойлох
Судалгааны арга, явц, үр дүн
Гүүний хуурайшуулсан саамны тосны найрлагыг ШУА-ийн Химийн хүрээлэнд хий шингэний хроматграфийн, Вирусын маркерыг ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн молекул биологийн секторын лабораторид радиоиммунологийн, биохимийн шинжилгээг уламжлалт анализаторийн аргаар тус тус тодорхойлов. Судалгааг УКТЭ, УБТЗ-ын Клиникийн төв эмнэлгүүдийг түшиглэн 91 өвчтөнийг судалгаанд хамруулан гүйцэтгэв. Суадалгаанд хамрагсадын 57,14% /52/ нь эрэгтэй, 42.86 % /39/ нь эмэгтэй байв. Вируст гепатитээр 65 нь өвчилжээ. 40 өвчтөнд HBsAg, 12 өвчтөнд HCV, 29-д нь вирус хосолсон тохиолдол байв. Судалгаанд хамрагсадын 96,3%-д мэдрэл сульдалын шинж ажиглагдсан ба эмчилгээний 19 дахь хоногоос 75,8%, өвдөлтийн шинж 86,7% -д илэрсэн ба 16 дахь хоногт 12.5% болж тус тус буурч ажиглагдсан. Гүүний саам эмчилгээний өмнө АЛАТ 1.92-0.24 м.мк. моль ,байснаа эмчилгээний дараа 1.13-0.08 м.мк. моль /Р-0.005/, Альбумин 45.71-
0.43. байснаа эмчилгээний дараа 49,56 % /Р-0.005/ болж хэвийн хэмжээнд a • дөхсөн эерэг үзүүлэлт гарлаа. Судалгаанд хамрагсдын 67,98 % нь зун шингэн саам уусан байлаа.
 
Дүгнэлт
1. Гүүний саамыг хуурайшуулснаас хойш ердийн температурт 6 cap хадаглахад каприл, линолен, линолын хүчлуүд тодорхойлогдоогүй ба капроны хүчил 36.64% болж ихсэн, пальмитин 35,13% болж буурч байгаа нь +4 градусаас дээш хадаглахад найрлаганд нь өөрчлөлт орж байгааг харуулав.
2. Судалгаанаас ажиглахад вирусын шалтгаант элэгний архаг үрэвслийн идэвхижил багатай үед гүүний саамны элэгний эсийг хамгаалах, дархлааг дэмжих үйлдэл нь амин дэм болон бусад эмчилгээг хамт хийх шаардлагагүй нь нотлогдов.
3. Арван гр хуурай саамыг 100 мл буцалсан усыг хөргөн найруулаад, хоол, унднаас 30 минутын өмнө, өдерт 3 удаа 21 хоног хэрэглэх нь үр дүнтэй нь батлагдав
Ном зүй

1. Бадамжав С. Применение цельного кобыльего молока в диетотерапии больных с хроническим вирусым гепатитом. Вопросы морфологи и клиники. Выпусик №3 1999. Алма-Ата. С-275.
2. Жагабылов А.К. Клинико физиологическое обосовани и дифферецированное использование ациоальных молочных продуктов в диетотерапии больых хроическими заболеваниями системы органов пищеварения. Диссертация на соискание ученной степени доктора медицинских наук,-М„ с-28-30
3. Досмаханова Ж.Р. Применение цельного верблюжьего и кобыльего молока в диетотерапии больных хроическими гепатитами. Автореферат. к.м.н. 1979. С-8-10.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 539
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК