Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2000, (007) 2000.No3(007)
Гепатитийн В вирус тээгч хүмүүсийн дархлааны байдал
( Судалгааны өгүүлэл )

Н.Хүрэлбаатар^, С.Цогтсайхан^, Ц.Лхагвасүрэн^ ^Анагаах Ухааны Их Сургууль, ^Хавдар Судлалын Төв

 
Абстракт
Дэлхийн хүн амын 2 тэрбум гаруй нь гепатитийн В вирус (ГВВ)-ийн халдвар авчихсан байгаагийн 350 сая нь тухайн вирусыг биедээ тээж, тэд элэгний архаг өвчнүүд нэн ялангуяа элэгний анхдагч өмөн (ЭАӨ)-гөөр өвдөх эрсдэлд өртсөөр байна [28],
Монгол улсад хамгийн их тархмал хорт хавдар болох элэгний анхдагч өмөнгийн үндсэн шалтгааны нэг гэж тооцогддог ГВВ-ийн халдварыг [4,5,6,11] хүн амын 77.7% нь авчихсанаас гадна [10] тэдний 13-21.6%-д нь ГВВ-ийн гадаргуугийн эсрэг төрөгч (HBsAg) илэрсэн нь ДЭМБ-ийн ангилалаар тухайн вирусийг тээгч хүмүүс ихтэй оронд хамрагдаж байгаа юм [6,9,21].
ГВВ нь шууд эс хордуулах үйлчилгээ байхгүй хэдий ч түүний халдвар нь гол төлөв дархлааны механизмаар нөхцөлдсөн элэгний хурц (ЭХҮ) болон архаг үрэвсэл (ЭАҮ), элэгний хатуурал (ЭХ), ЭАӨ зэрэг эмгэгг хүргэдэг байна [17].
ГВВ-ийн халдварын эсрэг бие махбодийн өвөрмөц бус хамгаалах хүчин зүйлс үйлчлэхээс гадна дархлааны өвөрмөц хариу урвал ч өрнөдөг аж [3], Энэ халдварын үед өвөрмөц бус хамгаалалтыг нөхцөлдүүлдэг шингэний дархлааны гол хүчин зүйл нь 1-р хэв шинжийн интерферонууд (IFN oc,(3,Q) юм. Тэдгээр нь вирусийн ДНХ, РНХ-ийн репликацийг саатуулах, байгалийн устгагч эс (natural кШег-ЫК)-ийн үйл ажиллагааг дэмжих, халдварлагдсан эсийн гадаргууд HLA I ангийн молекул вирусийн антигенийг холбон илчлэгдэх үйлийг нэмэгдүүлэх, антиген илчлэгч эсүүд болох чөлөөт болон эдэд бэхлэгдсэн (Купферийн эс) макрофагуудаас ялгарах интерлейкин 12 (IL 12)-ийн нөлөөгөөр NK эсийг идэвхжүүлэх зэргээр вирусийн эсрэг өвөрмөц бус хариу урвалыг явуулдаг болох нь тогтоогджээ [3,25], Өвөрмөц бус хамгаалалтын эсийн үндсэн хүчин зүйл болдог NK эсүүд нь ^мар нэг урьдчилсан мэдрэгжүүлэлтгүйгээр вирусээр халдварлагдсан болон хавдрын эсийг таньж хордуулдаг бөгөөд түүний ингэж таних механизм нь өнөө хүртэл гүйцэд тодорхой болоогүй байна [7,19,25],
ГВВ-ийн халдварын үед антиген илчлэгч эсийн эндоплазмын ретикулд нийлэгждэг HLA I, HLA II ангийн молекултай тухайн вирусийн детерминант эпитоп холбогдон эсийн гадаргууд илчлэгдэж, эс хордуулагч (CD 8+) болон туслагч (CD4+) Т эеүүдээр танигдаж, улмаар эсийн болон шингэний өвөрмөц дархлаа өрнөдөг байна [1,19,25].
Вирусийн халдвар ялангуяа вируст гепатитаар өвчлөгсөд болон ГВВ тээгч хүмүүсийн дархлааны байдлыг судлан дархлааны хямрал байдгийг тогтоосон судалгаа гадаадын хэвлэлд цөөнгүй нийтлэгдсэн байна[13-16,18,20,21, 22,24,26,27]. Харин манай орны нөхцөлд энэ талаар хийсэн цогц судалгаа байхгүй байна. Иймээс ГВВ тээгчдийг эрт илрүүлж, тэдний эсийн болон шингэний дархлааны байдлыг тоггоох судалгаа хийх нь элэгний архаг өвчнүүдийг эрт
оношлох, эмчлэн сэргийлэх өөрийн нөхцөлд тохирсон загварын онолын үндсийг бий болгох ач холбогдолтой юм. Судалгааны зорилго.
Гепатитийн В вирус тээгч хүмүүсийг илрүүлж, тэдний дархлааны байдлыг тогтоох Судалгааны зорилт.
1. ГВВ тээгч хүмүүсийг илрүүлэх
2. ГВВ тээгч болон тээгч бус хүмүүсийн эсийн болон шингэний дархлааны байдлыг тодорхойлж, хооронд нь харьцуулах
Судалгааны арга зүй.
Судалгаанд хамрагдсан 225 хүн (102 эрэгтэй, 123 эмэгтэй) тус бүрт HBsAg, anti-HBs болон anti-HCV-ийг тодорхойлон асуумжаар судалгаа авч, тэднээс сонгон авсан 86-н хүмүүсээ HBsAg тээгч (п=30, 34,8%), anti-HBs эерэг (п=28, 32,6%), HBsAg, anti-HBs, anti-HCV илрээгүй буюу хяналтын (п=28, 32,6%) гэсэн гурван бүлэгт хувааж, эсийн ба шингэний дархлааны үзүүлэлтүүдийг тодорхойлж, бүлгүүдийг өөр хооронд нь харьцуулсан болно.
1. Судалгаанд хамрагдагсдаас вируст гепатитаар өвдөж байсан болон архи, тамхи хэрэглэдэг эсэхийг асуумжаар тогтоов.
2. ГВВ-ийн гадаргуугийн эсрэг төрөгч (HBsAg), түүний эсрэг бие (anti-HBs) болон гепатитийн С вирусийн эсрэг бие (anti-HCV)-nnr тодорхойлохдоо "Behring ELISA System" -ийн HBsAg, anti-HBs, anti-HCV оношлууруудыг ашиглан "Behring ELISA Processor iil"-aap тодорхойлов.
3. Судалгаанд хамрагдсан бүх хүмүүст эсийн дархлааны үзүүлэлтүүдийг хонь, хулганы улаан бөөм хүний лимфоцит эсд наалдан хүрээ үүсгэж байгаагаар нь Т ба В эсүүдийг, теофиллины сорилын тусламжтайгаар туслагч Т эс (НТС), дарангуйлагч Т эс (STC), тэдгээр HTC/STC хоорондын харьцааг тодорхойлов. Хонины улаан бөөмтэй Е-хүрээ үүсгэгч эсүүд нь Т эсийн хувийг, хулганы улаан бөөмтэй М-хүрээ үүсгэгч эсүүд нь В эсийн хувийг, теофиллинд тэсвэртэй эсүүд нь НТС -ийн хувийг, теофиллинд мэдрэг эсүүд нь STC эсийн хувийг тус тус илтгэнэ [2,7,8]
4. Шингэний дархлааны үзүүлэлт lg G, lg A, lg M хэмжээг иммуно-нефелометрийн аргаар "Behring Nephelometer"-aap тодорхойлов.
5. Судалгааны үр дүнг статистик боловсруулалтын "SPSS-9,0" программаар боловсруулав.
Судалгааны үр дүн ба хэлцэмж.
осиин дархлааны зарим үзүүлэлтийг тодорхойлон 1-р хүснэгтэд толилуулав. HBsAg тээгч хүмүүсийн эсийн дархлааны үзүүлэлтүүдийг хяналтын хүмүүсийнхтэй нь харьцуулахад ялгаа ажиглагдсангүй. ГВВ-ийн гадаргуугын эсрэг төрегчийн эсрэг бие (anti-HBs) илэрсэн хүмүүст теофиллинд тэсвэртэй эс (НТС)-ийн эзлэх хувь бага (р1 =0.025), теофиллинд мэдрэг эс (ЗТС)-ийн эзлэх хувь өндөр (р2=0.028) тогтоогдсон нь эсийн дархлааны гол итгэлцүүр болох туслагч болон дарангуйлагч Т эсийн харьцаа энэ бүлэгт бага (р1 =0.037, р2=0.01) байгаа нь тогтоогдлоо.
 
Ийнхүү HBsAg тээгч хүмүүст эсийн дархлаа хяналтийн хүмүүсийнхээс буураагүй байгааг бид тэдний дархлаа тогтолцоо нь ГВВ-ийн гадаргуугийн антигений эсрэг харьцангуй тэвчилтэй (tolerance) болсонтой холбон тайлбарлаж байгаа юм. Өөрөөр хэлбэл тодорхой бүлэг хүмүүст элэгний эдийн тодорхой фенотип нь HBsAg-тай солбилцон үйлчилдэгийн (cross reaction) улмаас [23,27] тэдэнд ГВВ-ийн эсрэг HLA I ангийн антигенээр хязгаарлагдсан (CD8+ эсээр нөхцөлдсөн) дархлааны хариу урвал эрчимтэй өрнөдөггүй байж болох юм. Энэ таамаглалыг батлах буюу үгүйсгэхэд илүү нарийвчилсан дархлаа-удам зүйн судалгаа шаардлагатай болно. Харин ийм фенотипгүй өвчтөнүүдэд ГВВ-ийн гадаргуугийн антигений эсрэг дархлаа үүсдэг (anti-HBs+) бөгөөд манай судалгаагаар энэ бүлэгт эсийн дархлаа харьцангуй дарангуйлагдсаныг бид аливаа архаг халдварын үед илэрдэг олдмол дархлаа дутмагшилтай холбон үзэж байна.
2. Шингэний дархлааны байдал. Шингэний дархлааны зарим үзүүлэлтийг тодорхойлж, үр дүнг 2-р хүснэгтэд үзүүлэв.
HBsAg тээгчдийн IgG (1963±150.6)-гийн түвшин өндөр (р1 =0.001, р1 =0.0001), IgA (214.2+13.8)-гийн түвшин бага (р1=0.02) тогтоогдлоо. Anti-HBs илэрсэн хүмүүсийн В эс (17.4±0.87)-ийн эзлэх хувь ба IgM (170.7±17.2)-ийн түвшинг хяналтын бүлгийн хүмүүстэй харьцуулахад өндөр (р2=0.005, р2=0.04 ) байна.
Anti-HBs эерэг бүлэгт В эс өндөр байгааг бид үрэвслийн явц архагшин даамжирч ирсэнтэй холбон тайлбарлаж байгаа юм. Энэ бүлэгт lg М түвшин эрүүл хүмүүсийнхээс өндөр байгаа нь өвчний хурц үед HBsAg-ний эсрэг lg М хэлбэрийн эсрэг биеүүд үүсч их хэмжээний дархан бүрдэл үүсгэдэг [12] боловч антигений цусан дахь хэмжээ багасах үед эсрэг биеийн нийлэгжилт хурдан багасдаггүй (дархан сүлжээний онол) байж болох юм. HBsAg тээгч хүмүүст вирусийн эсрэг шингэний дархлаа явуулдаг ийлдэсний lg G-ийн хэмжээ өндөр байгаа нь энэ бүлгийн өвчтөнүүдэд HLA I ангийн антигенээр хязгаарлагдсан эсийн дархлааны хариу урвал явагдахгүй байгаагийн улмаас HLA II ангийн антигенээр хязгаарлагдсан (CD4+ эсээр өдөөгдсөн) шингэний дархлааны нехөх урвал (compensatory reaction) эрчимтэй өрнөж байгаагийн илрэл байж болох юм. i
Дүгнэлт.
1. HBsAg тээгч хүмүүст удам зүйн тодорхой хүчин зүйлийн улмаас эсийн дархлааны тэвчил үүсдэг байж болох юм.
2. ГВВ тээгчдийн дунд дархлаа удам зүйн нарийвчилсан судалгаа явуулах шаардлагатай байна.
Immune status in asymptomatic HBsAg carriers
N. Khurelbaatar1, S. Tsogtsaikhan2 Ts. Lkhagwasuren1 1 National Medical University of Mongolia , 2 National Oncological Center of Mongolia
In this study, a total 225 people were detected for determination of B surface antigen (HBsAg), antibody to hepatitis B surface antigen (anti-HBs) and antibody to hepatitis C virus (anti-HCV) in sera. The HBsAg, anti-HBs and anti-HCV in sera were detected by Behring ELISA Processor III using Enzygnost ® diagnostic kits (Dade Behring). Eighty-six people were selected for analysis of immune status (theophylline resistant or helper T cell (HTC), theophylline sensitive or suppressor T cell (STC), ratio of HTC/STC, E-rosette formatting cell with sheep red blood or T cell, E-rosette formatting cell with mouse red blood or B cell [2,7,8] and IgG, IgM, IgA) in asymptomatic HBsAg carriers. Also, these selected people divided into three groups (HBsAg positive n=30, anti-HBs positive n=28, control n=28) and all of them without hepatitis C virus infection. The analysis of cellular immune status was determined by a method of E-rosette formatting cells with sheep and mouse red blood cells. The immunoglobulin levels were tested by Behring Nephelometer.
The people who were positive to anti-HBs had a lower percentage of helper T cell (34.90±1.67) and HTC/STC ratio (2.04±0.21) than in asymtomatic HBsAg carriers. Also, these people were elevated percentage of suppressor T cell (19.7+1.71), B cell (17.4±0.87) and Ig M levels (170.7+17.2) compared to the healthy control (Table 1,2). The Ig G (1963±150.6) level in HBsAg carriers was higher than in other groups (p>0.001). The healthy people were significantly increased Ig A (278.2+18.56) levels (p>0.05).
Cellular immunity of symptomless HBsAg carriers has no significant difference between the healthy control and their IgG levels were significantly increased compared to the other groups. The people who were positive to anti-HBs had depressed cell-mediated immunity. These results showed that asymptomatic carriers may be in state of tolerance.
 

 

Ном зүй

1. Д. Аюуш, \"HLA 6a өвчин судлал\" Монгол хүн ам дахь HLA ба зарим өвчний холбоо, Анагаах ухааны дэд докторын зэрэг горилсон диссертаци х. 12-18, УБ 1999.
2. Б. Баярт \"Насанд хүрсэн монгол хүний дархлааны үзүүлэлтүүд, хэсэг газрын дархлаа зүгшрүүлэг\" Анагаах ухааны докторын зэрэг горилж бичсэн диссертаци х. 66-69 УБ 1998.
3. Б. Баярт, \"Вирусын эсрэг дархлаа\" Дархлаа судлал х.267-269, УБ 1999.
4. Б. Доржготов, \"Элэгний анхдагч өмөн\" Монгол улс дахь хорт хавдрын тархалтын онцлог, түүнд нөлөөлөх хүчин зүйлс\" х.65-70, УБ 1995.
5. Н. Нямдаваа, Н. Хүрэлбаатар \"Элэгний анхдагч өмөн В вируст гепатитын өвчлөл хоорондын хамаарал\" \"Хавдар судлал\" сэтгүүл 01. х. 29, УБ. 1999.
6. Ж. Оюунбилэг \"Монголд ялгасан гепаднавирусийн омгуудын геномын болон эсрэгтөрөгчийн шинж чанар\" Биологийн ухааны докторын зэрэг горилсон зохиол, УБ. 1998.
7. С. Цогтсайхан \"Зарим өмөнгийн үндсэн эмчилгээний үеийн дархлаа хяналт\" Анагаах ухааны дэд докторын зэрэг горилж бичсэн диссертаци х.34-35, УБ 1998.
8. Алиев Н.А. Сравнительное изучение иммунорегуляторных Т клеток методом моноклональных антител и с помощью теста чувствительности к теофиллину. Лаб. Дело 1990; 2: 16-17.
9. Г. Зулхүү. \"Клиника и исходы и лечение гепатита у детей\" Автореферат диссертации на соискание ученой степени кандидата медицинских наук. УБ. 1998.
10. П. Ниамдава \"Состояние коллективногэ иммунитета населения против вирусных гепатитов A и В в городе Улан-Баторе\" Тезисы докладов четвертой научно-практической конференции,\"Актуальные вопросы вируслогии\"Улан-Батор 1984, 7-9.
11. Н. Нямдаваа \"Актуальные вопросы первичного рака печени в монгольской народной республике\" Автореферат диссертации на соискание ученой степени кандидата медицинских наук, Улан-Батор 1984, 6-7.
12. Ambi Р, Fanetti G, Toti М \"IgM/HBsAg complex in hepatitis B virus infection\" Quad Sclavo Diagn 1982 Sep; 18(3): 340-344
13. Bocher WO, Herzog-Hauff S, \"Kinetics of hepatitis B surface antigen -specific immune responses in acute and chronic hepatitis B after HBs vaccination: stimulation of the in vitro antibody response by interferon gamma\" Hepatology 1999 Jan; 29(1): 238-244.
14. Choong ML, Ton SH, \"The cellular immune status of HBsAg-positive carriers in Malaysia\" Asian Pac J. Allergy Immunology 1996 Jun; 14(1): 19-24.
15. Chu CM, Liaw YF, \"Peripheral T-cell subsets in asymptomatic hepatitis B-virus carriers\" Cell Immunology 1986 Apr 1; 98(2): 533-537.
16. Del Veccho-Blanco C, Balzano C \"T and B lymphocytes in patients with chronic active liver disease and healthy HBsAg carriers\" Ric Clin Lab 1980 Oct-Dec; 10(4): 619-625.
17. Dusheiko G. Hoofnagle J.H. \"Hepatitis B\" Oxford Textbook of Clinical Hepatology, Oxford University, New York, USA. 1991; 571.
18. Edgington TS, Chisari FV, \"Immunological aspects of hepatitis B virus infection\" Am J. Med. Sci. 1975 Sep-Oct; 270(2): 212-227.
19. Fiaccadori F, Bertoletti A, \"The immunophatogenesis of hepatitis B\" Ann. Ital Med Int 1992 Jul-Sep; 7(3): 153-159.
20. Hanson RG, Hoofnagle JH, \"Cell-mediated immunity to hepatitis B surface antigen in man\" Clin. Exp. Immunology 1984 Aug; 57(2): 257-264.
21. \"Health Programmes and Activities\" Health Sector Review, Ulaanbaatar, Mongolia 1999 June; 48-49.
22. Kietduriyakul V, Charuchaimontri C \"Serum immunoglobulin levels before and after hepatitis B vaccinations\" J. Med Assoc Thai 1991 Jan; 74(1): 1923.
23. Kozeil MJ, \"The Immunophatogenesis of HBV infection\" Antivir. Ther. 1998; 3 (Supll3): 13-24.
24. Lee BW, Yap HK, \"Cell-mediated immunity in patients on hemodialysis: relationship with hepatitis B carriers status\" Am J. Nephrology 1991; 11(2) 98-101.
25. Margaret J. K, \"Cytokines in Viral Hepatitis\" J. Seminars in Liver Disease - Cytokines in Liver Injury and Repair, New York, USA. 1999; 19(2): 157-163.
26. Raptopoulou-Gigi M, \"Activated lymphocytes in the peripheral blood of asymptomatic HBsAg carriers\" AMPIS 1989 Feb; 97(2): 190-192.
27. Wakita T, Kakumu S, \"Cellular immune responses of peripheral blood mononuclear cells to HBV antigens during chronic and acute HBV infection\" Digestion 1992; 52(1): 26-33.
28. WHO-on Hepatitis, hbv research-list-owners@mail-list.com
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1075
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК