Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2000, (007) 2000.No3(007)
Зүрхний тосгуурын хурц шигдээсийн тохиолдол
( Судалгааны өгүүлэл )

Д. Нарантуяа /АУИС/, А. Өлзийхутаг/АУИС/, Г. Дэжээхүү /Хүмүүн эмнэлэг/

 
Абстракт
The patient name is Sukh. 43 years old. Male. He is a plumber, and lives in Bayangol area. He was diagnosed with transmural acute myocardial infarction of the rihgt atrial and of basic, lateral wall of the left ventricul. The patient has a hypertention as well as smoking and drinking habits i.e. all risk factors of AMI. He has 3 clinical compound forms /typical pain ahd asthamathical, cerebrovascular/. In standard ECG connection II and III, PQ interval increased by 1-1.5 mm, while in aVL connection, ST segment with T wave was increased by 1 mm. General Blood Analysis did not reveal "symptom scissors". The patient has not an increased leucocyte. In "X-ray, a hypertantion in short blood circulation did not appeare. According to the results of ECHOCG, hemodynamics /EDD, ESD, EDV, ESV/ increased, excurtion of interventricular septum dicreased, the posterior wall had hypertrophy and the systolic function had relative dicreased
Recording our studying, the atrial infarction cased 1.52%, it occurred few than was mentioned by foriegh researcher/Sirkin A.L. 1991/.
Тосгуурын шигдээс дангаараа практик дээр тун ховор оношлогддог ба ЗЦБ-т Р шүдний хэлбэр алдагдаж.РО интервал изотэнхлэгээс дээшлэх, юмуу доошлох өөрчлөлтөөр илэрдэг /Сыркин А. Л. 1998., Чернов А. 3. 1971/.
Тосгуурын шигдээс голчлон баруун тосгуурт тохиолддог. Энэ нь баруун тосгуурын нимгэн хана зүрхний хөндийгөөс цусан хангамжаа авдаг бөгөөд зүүн тосгуураа бодвол хүчилтөрөгчийн хангамж бага байдагтай холбоотой /Lowe Т, Wartman W. 1944/ юм.
ЗШ-ээр нас барсан хүмүүсийн 7-14%-д нь тосгуурын шигдээстэй байсан ба зөвхөн дан тосгуурт шигдээс болох нь ховор байдаг ажээ /Сыркин А. Л. 1998/.
Бидний судалгааны явцад зүүн, баруун тосгуурын шигдээс тс бүр 1 тохиолдов. Зүүн тосгуурын шигдээс нь задлан шинжилгээгээр илэрсэн ба зүүн ховдлын ар х^на, хөхлөг булчинг хамт хамарсан байв. j Уг тохиолдлын хувьд ЗЦБ болон бусад шинжилгээнүүд хийгдэж амжилгүй нас барсан байлаа. Харин баруун тосгуурын шигдээс болсон 1 тохиолдлыг дэлгэрэнгүйгээр нь авч үзэхэд:
Өвчтөн С. 43 настай эрэгтэй. Сантехнииийн слесарьч мэргэжилтэй. Баянгол дүүрэгт амьдардаг.
1997 оны 12 сарын 07-ны өдөр 17 цагийн орчимд гудамжинд явж байтал гэнэт цээжний зүүн талаар маш хүчтэй, байж яддталаа хатгуулан өвдөж, хүйтэн хөлс нь цувж, бие ньчичрэн, дотор нь эвгүйцэн, огиудас нь хүрч, амьсгал бачууран, агаар дутагдах мэт болсон гэсэн зовиуртайгаар эмнэлэгт түргэн тусламжаар ирж. ховдол хорондын таславчийн жижиг голомтот шигдээс гэж оношлогдон эмчлэгджээ. Асуумжаас үзэхэд өмнө нь зүрх судасны ямар нэг өвчнөөр өвдөж байгаагүй гэх ба тамхи татдаг, архи уудаг байсан байна.
Үзлэгээр: Арьсны өнгө хэвийн, чийглэг. Амьсгалын тоо 1 минутанд 25 удаа, АД 170/120, зүрхний цохилтын тоо 1 минутанд 100 удаа, зүрхний авиа бүдэг, хэм жигд, шуугиангүй байв. Шинжилгээнд:
 
- Зүрхний цахилгаан бичлэгт /ЗЦБ/- Синусын хэмтэй. Зүрхний цохилтын тоо1 минутанд 100 удаа. Далайц хангалттай. Зүрхний цахилгаан тэнхлэг @ өнцөг 50 0, хэвтээ байрлалтай. PQ интервал 0.14 сек, QRS 0.08 сек, QT интервал 0.40 сек. Зүүн ховдлын зузааралтай, Лайона-
; Соколовын индекс 39 мм . PQ итервал II, III, AVF холболтонд 1-1.5 мм-ээр изотэнхлэгээс дээш өргегдсөн, цээжнйй V1 холболтонд 1 мм-ээр буурсан. ST сегмент AVL холболтонд 1.5 мм-ээр Т шүдтэйгээ нийлж, монофаз маягаар өргөгдсөн, \/4-\/5-д 0.5-1 мм-ээр гүдийх маягаар буурч, Т шүд V4- \/5-д 3- 6 мм-ээр урвуу гарсан байв. /зураг 1/
- 12 сарын 10-ны цусны ерөнхий шинжилгээнд цагаан эсийн тоо 5.1*109 /л , СОЭ 8 мм/ц, ЛДГ 478 u/l, АсАТ 35.6 u/l байлаа.
- Рентген шинжилгээнд: Уушгинд өөрчлөлт үгүй. Синус чөлөөтэй. Зүрх зүүн тийш томорсон. Аорт хатуурсан харагдав.
- Зүрхний чанд авиан оношлогоонд /ЭхоКГ /: Ао - 3.3, AoS - 2.0, LA -3.9
ESD-6.4, ESV-208, EDD-7.4, EDV-289, DE-1.4, MVCF-0.5, HR-78, CO-6.3, EF-0.28, FS-13%, IVSd-0.9-1.0, IVSex-0.4, PWD-1.1, RVD-2.0 Зүүн ховдолын төгсгөлийн хэмжээ ба эзэлхүүнээрээ томорсон. Аортын хавхлага хэвийн. Хоёр хавтаст хавхалгын эхо ойлт бага зэрэг ихэссэн, гэвч хөдөлгөөн хэвийн. Зүүн ховдлын гарах хэсэг өргөссөн. тромб үгүй байлаа.
14 хоногийн дараахи ЗЦБ-ийг үзэхэд PQ интервалын өргөгдөл 0.5-1 мм хүртэл буурч, изотэнхлэгт ойртон биеийн байдал нь сайжирч, эмнэлгээс гарчээ. Бид 3 жилийн дараа буюу 2000 оны 1 сарын 17-нд өвчтөнд ЗЦБ хийхэд PQ интервалын хувьд ямар нэгэн өөрчлөлтгүй болж, харин AVL холболтонд буюу зүүн ховдлын хажуу суурь хэсэгт шигдээсийн дараахь сорвижлын шинж болсон эмгэг Q шүд илэрсэн байлаа /зураг 2/. Мөн ЭхоКГ-т баруун тосгуурын хөдөлгөөн хэвийн, гемодинамикийн үзүүлэлтүүдийн өөрчлөлт харьцангуй сайжирч /ESV-154, EDV- 216, СО-4.1/, зүүн ховдлын агших ба шахуургын үйл ажилагааны өөрчлөлтүүд /EF-29, SV-62, FS-14%/ хэвээр үлдсэн байлаа.
Дээрх өөрчлөлтүүдээс тухайн тохиолдын хувьд үзэхэд Зүрхний баруун тосгуур, зүүн ховдлын хажуу суурийн ханыг болон зүрхний булчингийн бүх давхаргыг хамарсан зүрхний хурц шигдээстэй байв.
Өвчтөнд зүрхний шигдээс үүсэхэд нөлөөлөх гол хүчин зүйлүүд болох тамхи, архи хэрэглэдэг, даралт ихсэх өвчтэй /үүнийгээ өөрөө мэдээгүй/ байсан.
Зүрхний шигдээс өвдөлттэй, багтраат, тархи судасны гэсэн 3 хэлбэрээр хавсарч илэрсэн ба АД өндөр байсан явдал нь Сыркин А. Л. /1991/-НИЙ "Хэрэв АД ихсэх өвчинтэй байсан бол агшилт ба сулралтын даралт хэвийн хэмжээндээ хүртэл буурч, энэ түвшиндээ удаан хугацаагаар хадгалагддаг" гэснээр тайлбарлаж болох юм.
Өвдөлт эхэлсэнээс хойшхи 3 дахь хоногт авсан цусны ерөнхий шинжилгээнд "хайчны шинж тэмдэг" илэрсэнгүй. J. Zolokar ба буёад судлаачдынхаар 1 мм3 цусанд байх цагаан бөөмийн тоо өгсөх тусам тавилан муу байдаг ажээ. Гэтэл манай өвчтөний хувьд цагаан эсийн тоо ихсээгүй байгаа явдал нь /өвчин эхэлсний дараах хэдэн цагаас 4 хоногийн дотор 12*109 /л- 20*10° /л хүртэл ихсэж, эргээд буурдаг/ түүний тавилан хүндрэлгүй байхын нэг үзүүлэлт байж болох юм. Рентген шинжилгээнд зүрхний шигдээсийн үед илэрдэг цусны бага эргэлтийн зогсонгийн шинж илэрсэнгүй.
ЭхоКГ-т агшилтын болон сулралтын төгсгөлийн эзэлхүүнүүд, төгсгөлийн хэмжээнүүд ихсэж, ховдол хоорондын таславчийн хөдөлгөөн буурч, ар хана зузааран, зүүн ховдлын агших ба • шахуургын үйл ажиллагаа харьцангуйгаар буурсан байлаа. Энэ нь зүрхний шигдээс болсоныг гэрчлэх гол үзүүлэлт билээ.
Бидний судалгааны явцад тосгуурын шигдээс 1.52%-д нь тохиолдож байгаа нь гадаадын судлаачдынхтай харьцуулахад /Сыркин А. Л. 1991/ ихээхэн бага байна. ЭнЗ нь манайд багажийн шинжилгээг цаг үед нь бүрэн сайн хийгдэхгүй.эмч нарын оношлох чадвар дутмаг байгаатай холбоотойгоор бүрэн оношлогдохгүй байж болзошгүй юм. Өөрөөр хэлбэл манай хүмүүсийн дунд тохиолдсон тосгуурын шигдээсийн 2 тохиолдлыг тухайн үед нь эмнэлэгт хэвтэж байхад нь байрлалын хувьд зөв оношлоогүй явдал нь цаашид оношлох явцдаа тосгуурын шигдээсийг анхаарч байхын чухлыг харуулж байна.Зүүн тосгуурын шигдээс зүүн ховдлын ар хана, хөхлөг булчинтай хамт, баруун тосгуурынх зүүн ховдлын хажуу суурийн хэсэгтэй хавсарсан явдал нь судлаач Сыркин А. Л. /1998/-НИЙ зөвхөн дан тосгуурт шигдээс болох нь ховор байдаг гэдэгтэй тохирч байна.
 
Ном зүй

1. Сыркин А.Л. Инфаркт миокарда М:Медицина 1991.
2. Сыркин А. Л. Инфаркт миокарда. -2-е изд., перераб. и доп.-М.: 000 \"Медицинское информационное агенство\" 1998. - 398 с., ил.
3. Zolokar G.B., Richard G.L., Clande G.K., New English. J., Med 1981. Wol 304-P 465-468
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 497
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК