Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2000, (007) 2000.No3(007)
УАОӨ (Уушигны архаг обструктив өвчин) -ий шалтаг, шалтгаан, эмгэг жамын хүчин зүйлийг илрүүлж, тархалтыг тодорхойлох
( Судалгааны өгүүлэл )

Д.Удвал, Б.Батсэрээдэнэ...

 
Абстракт
Судалгааны ажлын зорилго:
Уушгины архаг обструктив өвчний шалтгаан нөлөөлөх хүчин зүйлийг илрүүлж, тархалтыг Улаанбаатар хотод тодорхойлох.
Судалгааны аэ/слыи зорилт:
1. Уушгины архаг обструктив өвчин ба түүний нэг хэлбэр болох гуурсан хоолойн багтраа өвчний тархалтыг Улаанбаатар хотын насанд хүрэгчдийн дунд тодорхойлох
2. Уушгины архаг обструктив өвчин ба түүний нэг хэлбэр болох гуурсан хоолойн багтраа өвчин үүсэхэд болон сэдрэхэд нөлөөлөх хүчик зүйлийг судлах
3. Гуурсан хоолойн багтраа өвчнөөр клиникийн эмнэлгүүдэд эмчлүүлэгчидийн нас, хүйсний онцлог байдлыг тодорхойлох
4. Уг өвчний зонхилон тохиолдох хэлбэрийг тодорхойлох
Судалгааны аэ/слын аргачлал:
1. Уушгины архаг обструктив өвчин ба түүний нэг хэлбэр болох гуурсан хоолойн багтраа өвчний шалтгаан, нөлөөлөх хүчин зүйлийг тодорхойлохдоо харьцангуй өргөн хүрээний мэдээлэд бүхий баримт болох өвчний түүхэнд судалгаа хийлээ. Судалгааг хийхэд 100257 өвчтөний өвчний түүхийг нэг бүрчлэн үзэж, гуурсан хоолойн багтраа өвчинтэй гэж оношлогдсон 1801 өвчтөний түүхэд судалгаа хийлээ. Судалгааны үр дүнг боловсруулахад Epiinfo-б программыг ашиглав.
2. Уушгины архаг обструктив өвчин ба түүний нэг хэлбэр болох гуурсан хоолойн багтраа өвчний тархалтыг тодорхойлохдоо агшингййн судалгааны санамсаргүй түүвЬрлэх аргаар Улаанбаатар хотын хэмжээнд1 насанд хүрэгчдийн дунд тархллтыг тодорхойлов. Судалгааны ажлыг гурван үе шаттайгаар явуулав.
Судалгааны I үе шатанд ажиглалтын тоог тогтооснь'1 үндсэн дээр 2472 хүнийг санамсаргүй түүвэрлэн UATLD асуумж бөглүүлэв.
Судалгааны II үе шатанд 80 хүнийг сонгон авч 29 асуумж бүхий гуурсан хоолойн багтраа өвчний судалгааны картыг бөглүүлэн, бодит үзлэгийг хийв. Судалгааны III үе шатанд 20 хүнийг сонгон авч гадаад амьсгалын үйл ажиллагааны шинжилгээ, гуурсан хоолойг метахолинаар өдөөх сорил, гуурсан хоолойн тэлэх эмийн сорилыг хийв.
Дүгнэлт
1. Улаанбаатар хотын насанд хүрэгчдийн дунд уушигны архаг обструктив өвчний тархалт 1000-д 4.4±2.09, түүнээс гуурсан хоолойн багтраа өвчин 1000-д 2.02±0.9 байна.
 
2. Уушигны архаг обструктив өвчний нэг хэлбэр болох гуурсан хоолойн багтраа • өвчний үүсэхэд нөлөөлж буй шалтгааиы хүчин зүйлсэд үнэлгээ өгөхөд харшил
(г=0.75), халдвар (г=0.73), удамшил (г-0.19), ажлын нөхцөл (г=0.44), тамхидалт (г=0.28) байна.харин гуурсан хоолойн багтрааа өвчний сэдрэлт 42 %-д амьсгалын замын халдвар, 36.4 %-д ямар нэгэн аллергентэй холбоотой байна.
3. Гуурсан хоолойн багтраа өвчнөөр харьцангуй залуу насны ( 20-49 нас 70.1 % ) эмэгтэйчүүд (60.8 %)голлон өвддөг байна.
4. Гуурсан хоолойн багтраа өвчний эмнэл зүй эмгэг жамын голлон тохиолдох хэлбэр нь халдвар харшилын (54.4 %) ба харшилын (14.4 %) хэлбэр байна.
5. Гуурсан хоолойн багтраа өвчнийг оношилход гадаад амьсгалын үйл ажиллагааны байдалд үнэлэлт өгөх, гуурсан хоолойн мэдрэг чанарыг өвөрмөц ба өвөрмөц бус сэдээгчээр өдөөх сорил, гуурсан хоолой эмийн сорил ба гуурсан хоолойн багтраа өвчний шалтгааныг тогтоох харшилын сорилуудыг зайлшгүй хийж байх нь оношилгооны өндөр ач холбогдолтой байна.
The morbidity definition of causes, pathology and factors of chronic obstructive pulmonary disease
SB.SBatbciecdene , 3). ''HdvaJ, , f/'S/'m a ngc/t ol, *3).Зс/шыилоп , 9l.j\raida нл hash , ёВУо1<шдо.
1. The morbidity of Chronic Obstrucitive Pulmonary Diseases (COPD) among adults in Ulaanbaatar is 4.4 ± 2.09 cases of Bronchial asthma in 1000 population.
2. It mostly occurs in young women between the ages of 20-49(70.1%)
3. The causes of Asthma are allergy (r=0.75) , infection of respiratory tract (r=0.73) , working conditions (r=0.44) and smoking (r=0.28).
4. The causes of reactivating of asthma is infection of respiratory tract . Among COPD , asthma of infection and allergy 54.4 % and 14.4% asthma of allergy occur mostly frequently.
 
Ном зүй

1. Федосеев Г.Б., Булатов П.К., \"Бронхиальная астма, 1975
2. Гершвина М.Э под ред \"Бронхиальнаяастма\" астма1984
3. Терапевтический архив 1999. №5, хуудас 78-80
4. Luce and Pierson., \"Critical care medicine\" 1998
5. Richard J, Martin M.D, \"Asthma\" Clinics in Chest medicine, 1995.N4 V16
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 504
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК