Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2000, (007) 2000.No3(007)
Төвдийн уламжлалт анагаах ухаанд хэрэглэгдэж ирсэн Дэгдний ( Gentianaceae ) овгийн зүйл ургамлууд, тэдгээрийн фармакологийн судалгааны тойм
( Судалгааны өгүүлэл )
Х.Оюун, Ө.Пүрэв, С.Бадамжав, Асеева Т.А., Николаева Г.Г.Танхаева Л.М
 
 
Абстракт
Анх монгол оронд Төвдийн уламжлалт анагаах ухаан ( ТУАУ ) XIII зуунд Юань улсын албан ёсны шашин болох Буддын шашинтай хамт орж ирэн улмаар XYII зуун гэхэд маш өргөн тархжээ. Энэ үеэс Монгол оронд ТУАУ-ны олон судар бичгүүдийг эх хэлбэрээс нь монгол хэл үрүү орчуулж байжээ. Ингэснээр орчин үед ТУАУ-ыг монгол хувилбараар судлахад судар бичгүүд маш чухал, үнэтэй судалгааны эх материал болж байна.[ 1 ] Төвдийн судар бичигт Дэгдний ( Gentianaceae ) овопг хамаарагдах 9 зүйл ургамлын талаар тэмдэглэсэн ба тэдгээрээс Төвдийн эмч нарын эмийн жоронд олон найрлагатай эмийн бэлдмэлийн хэлбэрээр " Тиг-да " ( ) сормууст дэгд, " Ван-чжан " ( )цагаан дэгд," Чжи-лжэ " ( ) том навчит дэгд, " Дэ-ва " ( ) хэвтээ дэгд болон "
Сун-чу-тэг " ( ) дэгдгзнэ зэргийг илүү ерген ашиглаж ирсэн байна. Дэгдний (
Gentianaceae ) овгийн бусад зүйл ургамлуудын талаар Төвдийн анагаах ухааны "Вайдурья-он-бо " [3 ], " Шэлп-хрэнг " [ 2 ] ба "Дзейцхар Мигч-жан " [1 ] зэрэг судар бичигт, нэн ялангуяа тэдгээрийн ургах нөхцөл, морфологийн онцлогууд болон тэдгэзрийг хэрэглэх зааврууд тодорхой бичигдсэн байдаг. кйнхүү Төвдийн анагаах ухааны судар бичигт тэмдэглэгдсэн Дэгдний( Gentianacea) овгийн зүйл ургамлуудын эмчилгээний шинж чанарыг тодорхойлох биологийн идэвхит бодисуудыг иж бүрэн судлах зорилго нь орчин үеийн шинжлэх ухаанд чухал ач холбогдолтой болж байна. Нөгөө талаар химийн судалгааны үндсэн дээр эмчилгээний тодорхой үйлдэлтэй эм бэлдмэл гарган авах түүхий эдийн нөөцийг Дэгдний ( Gentianaceae ) овогт илрүүлэх ажил практик ач холбогдолтой болж байна. Төвдийн уламжлалт анагаах ухааны үндсэн судар бичигт, гухайлбал " Чжуд-ши " [ 4 ], " Вайдурья-он-бо " [ 3 ] -д чанарын хувьд хамгийн сайн буюу цөс хямрах болон цөсний халууны гаралтай өвчнийг эмчлэхэд өрген хэрэглэж дадсан нь "Тиг-да"( )юм гэж бичсэн байдаг.
"Тиг-да" гэдэг нь "Tikta" гэсэн санскрит гаралтай үг бөгеөд монгол хэлэнд "гашуун" гэсэн утгаар орчуулагдана. "Тиг-да" ( Дэгд ) нэрийн дор ном зүйд олон ургамлууд мэдэгдэж байгаа бегеед тэдгээрээс 2 зүйл нь Дэгдний овгоос хамаарагдана. Үүнд: Gentianopsis barbata Froel Ma 6yipy сормууст дэгд ба Swertia chirata Buch-Ham exwall ( Зүлэглэг ) Дээрх нэр бүхий ургамлуудаас Swertia chirata Ham ех\л/аП(Зүлэглэп)-ийн морфологийн онцлогууд нь "Вапдурья-он-бо" [ 3 ] сударт бичигдсэн зааврууд болон Тевдийн анагаах ухааны атласын зураг, заавруудтай бүрэн тохирдог. Тийм учраас,"Тиг-да" нэрийн дор "Вайдурья-он-бо"[ 3 ] судар бичит Gentianopsis barbata Froel Ma буюу сормууст дэгд [ 6 ] ба Swertia chirata Buch-Ham exwall(3үлэrлэг)[ ]зүйл бичигдсэн байна гэсэн дүгнэлтэнд хүрч болно. Өөреер хэлбэл энэхүү 2 зүйл дэгд нь эмчилгээний ижил төстэй үйлдэлтэй учраас гүүхий эдийн нэгэн неец байж болох юм. Энэхүү дүгнэлтийн талаар ч "Мей-бо-Шаллун"[ 7 ] судар бичигт ижил утгатайгаар тэмдэглэсэн байна. Gentianopsis barbata Froel Ma буюу сормууст дэгд нь "Чаг-тиг"( ) гэсэн Төвд нэрийн
дор буриад болон Монголд тэмдэглэгдсэн ба түүнийг элэгний ба цөс ялгаруулах үйл ажиллагааны хэм алдагдахтай холбоотой өвчнүүдэд хэрэглэж байжээ. Гэвч Төвдийн сурах бичигт "Тиг-да" ба "Чаг-тиг" хоёрыг хэрэглэх заавар нь янз бүрээр бичигджээ. Тухайлбал "Тиг-да"-г цөсний хямрал ба цесний халуун өвчинд, харин "Чаг-тиг"-ийг шархны халуун ба халуун тархах өвчнийг эмчлэхэд хэрэглэдэг. Ийм байдлаар Swertia chirata Buch-Ham exwalKSynamar) халууныг эмчлэх ба цеснмй коррекци алдагдах өвчнийг эмчлэхэд зориулагдсан учир тодорхой хүчтэй үйлчилгээтэй байгаа ба элэгний болон цөс ялгаруулах идэвх сайтай, үрэвслийн зсрэг үйлчилгээтэй учир фармакологийн ендөр үйлчилгээтэй шинж чанарыг үзүүлэх ёстой. Харин Gentiana barbata ( сормууст дэгд ) нь шархны халуун болон халуун тархах өвчнийг эмчлэхэд хэрэглэгддэг учраас үрэслийн
эсрэг, антисептик, эд эсииг нөхөн сэргээх, цөс хөөх шинж чанаруудыг үзүүлэх естои. Төвдийн анагаах ухаанд "Тиг-да" ба "Чаг-тиг" гэсэн 2-зүйл ургамал хэрэглэгддэгийн фармакологийн идэвх, химийн найрлага нь эмчилгээкий үйлчлэлийг баталгаажуулж байна. Swertia chirata Buch-Ham exwall буюу зүлэглэгийг эрт дээр үеэс Энэтхэгийн анагаах ухаанд горечь( гашуун бодис ) болгон хэрэглэхээс гадна ходоод гэдэсний болон шээс хөөх, тэрчлэн уналт таталтын үед өргөн хэрэглэж байжээ[ 8 ]. Swertria chirata Buch-Ham exwall буюу Зүлэглэгийн газрын дээд болон үндэснээс у - пироны уламжлалын 9 бодис илрүүлжээ. [9]
Эдгээр нэгдлээс гадна алколоид-генцианин , тэрчлэн тритерпен: лупеол, р -амарин, тритерпены кетон ба иридоид свертиамариныг ялгажээ .
Ксантоны нэгдлүүдээс зөвхөн 1,3,7,8-тетрагидроксиксантон, тэрчлэн түүний 3-метилийн эфир ба 3,7-диметилийн эфир гэсэн нэгдлүүд нь туберкулёзын эсрэг үйлчилгээ үзүүлдэгийг туршилтаар нотолжээ.
Swertia chirata Buch-Ham exwall буюу (Зүлэглэг )-ийн ургамлын бэлдмэл нь холерийн эсрэг, зүрх судасны ажиллагааг эрчимжүүлэх ба антиконвульсивной активность үзүүлдэг. Тэрчлэн төв мэдрэлийн системийн саатлыг арилгах үйлдэл үзүүлж байгаа ньтухайн ургамалд тетрагидроксиксантон ба түүний О-гликозид агуулагдаж байгааг нотолж байна Swertia chirata Buch-Ham exwall буюу (Зүлэглэг)-ийг орлогч Gentianopsis barbata буюу сормууст дэгдний газрын дээд хэсгээс хэд хэдэн ксантонуудыг бидний урьд ялгажээ. Тэрчлэн сормууст дэгдэнд апигенин лютеолин, гинкванин, хризориол, космосеин, тилианин.цинарозид, изоорентин зэрэг флавоноидуудыг илрүүлжээ.
Сормууст дэгдний газрын дээд хэсгээс бэлдсэн чанамал этилацетатын бүлэгмэлийн нийлмэл флавоноид ба ксантон зэргийн фармакологийн судалгааны дүнд тэдгээр нь цөс хөөх, үрэвслийн эсрэг үйлдэлтэй болох нь тогтоогджээ.
Сормууст дэгднээс бэлдсэн хуурай ханд нь зохиомол шар өвчний өсөлтийн явцад цусны гиперкоп/ляцад нөлөөлж улмаар түүний үржлийн эхний үешатуудад прокогулянтны үеийг уртасгах замаар цусны бүлэгнэлтийн системийг сайжруулах нөлөө үзүүлж буй нь нотлогджээ.Харин сормууст дэгднээс бэлдсэн полифенолт нэгдлүүдийн фракци нь цагаан хулганад зохиомлоор бий болгосон халдварт шар өвчний үед гепатоцидын мембраны ПОЛ-ыг багасгах ба элэгний эсийн мембраны бүтцийг тогтворжуулах үндсэн үйлдлийг үзүүлж буй нь нотлогджээ. Ийм байдлаар химийн болон фармакологийн судалгааны үр дүнгээс үндэслэн Gentianopsis barbata буюу сормууст дэгд нь Swertia chirata Buch-Ham exwall буюу Зүлэглэгийн бүрэн орлуулагч нь болж чадах шинж чанар ажиглагдаж байна. Дэгдний овгийн ургамлуудын бусад зүйлүүдээс эмийн жоронд ихэвчлэн "Сум-чу-тиг", "Лжи-лжэ" тохиолдоно. "Ваидурья-он-бо" сударт тэмдэглэснээр "Сум-чу-тиг" нь цагаан шар"ал цэцэгтэй байх ба энэ нь Төвдийн анагаах ухааны атласт дүрслэгдсэн зурагт тохирохгүй байна. Энэхүү атласт хөх ягаандуу өнгийн цэцэгтэй гэж бичигджээ. Буриадад энэхүү нэрийн дор 2 зүйлийн Дэгдгэнийг ( Lomatagonium carintacum.L.rotatum ) хэрэглэж байжээ. Энэхүү баримт дээр тулгуурлан 2 зүйлийн Lomatagonium бол "Сум-чу-тиг"-ийн Төёд түүхий эдийн орлуулагч хэмээн үзэж болно.
Каринтины дэгдгэнд ( Lomatagonium carintacum ) лютеолин-7-О-гликозид, изоветиксин.свертизин, 7-О-гликозид ба 7-0-гентиобиозид-6-гидроксилютеолин,ореинтин зэрэг флавоноидууд , 1-гидрокси-4,6,8-триметоксиксантон, метилбеллидифолин, 1-гидрокси-3,7,8-триметоксиксантонууд ба секоиридоидын гликозид болох свертиамарин зэрэг нэгдлүүдийг урьд өмнө илрүүлжээ.
Каринтины дэгдгэнэ ( Lomatagonium carintacum )-ээс бэлдсэн бэлдмэл нь элэгний функцид цөс үүсэх буюу ялгаруулах процессыг хурдасгах үйлдэлтэй болох нь тогтоогджээ. Монголд энэ ургамлын чанамлыгэлэг цөсний архаг үрэвсэл, архаг шар, гепатохолецистит евчнүүдийг анагаахад хэрэглэдог.
"Сум-чу-тиг"-ийн өөр нэг орлуулагч нь Gentianella Amarella L Boern, Comastoma Tenellum ( Rottb ) Toyokoni ( Комастома нежная ) ба Gentianella Azurea ( Bunge ) Holub (генцианела лазоревая ) байж болох юм Gentianella Amarella нь Gentiana Striktiflora-тэй филогенетикийн хувьд ойролцоо зүйлүүдэд хамаарах ба тэдгээр зүйлд ихэвчлэн флавоноид ксантоны төрлийн бодиеууд илэрчээ. Тухайлбал Gentiana Striktiflora-aac бөллидифолин, дезметилбеллидифолин, тэдгээрийн 8-О-гликозидууд ба 4-О-гликозид-изоориөнтин зэргийг ялгаж тоДорхойлжээ. Тэрчлэн Gentianella Acuta-aac бидний авторууд мангиферин ба у -пироны бусад уламжлалын нэгдлүүдийг илрүүлсэн.
Comastoma Tenellum ( Rottb )-ийн газрын дээд хэсэгт Д. Карбо-нер зарим ксантоны уламжлалын нэгдлүүд тухайлбал свертиа-перенин декуссатин, беллидифоли^, беллидифолин-8-О-гликозидыг тус тус илрүүлжээ.
"Чжи-лжэ" нэрийн дор Төвдийн эмч нар 2 зүйлийн дэгдийг ашиглаж байжээ. Түүний нэг нь G.thinshanica Rupr байсан ба нөгөө зүйл нь мэдэгдэхгүй байна. Энэхүү.2 дэгд нь савны болон цөсний халууны хямралыг эмчлэхэд хэрэглэдэг байсан.
Буриад болон Монголд "Чжи-лжэ" нэрийн дор Gentiana Macrophylla Pall буюу том навчит дэгд ба G. Pneumonanthe L. ( г.легочная )-ийг ашиглаж байжээ. Эдгээр зүйл дэгд нь Төвдийн нутагт тархдаггүй байна. Том навчит дэгдний газрын дээд хэсгээс бэлдсэн ханд нь ходоодны үйл ажиллагааны идэвхийг хурдасгаж үрэвслийн эсрэг болон шарх аниулах үйлдэлтэй болохыг илрүүлснээс гадна түлэгдэлт, хөлдөлтийн эсрэг нөлөө үзүүлдэгийг судалжээ. Нөгөө талаар цус тогтоох үйлчлэлийн үр дүнд том навчит дэгдний газрын дээд хэсэг нь гемостатик уйлчилгээтэй чанамалын жоронд орсон байдаг.
G.pneumonanthe L. газрын дээд хэсэгт мангиферин, изоско-парин ба сапонарин зэргийг илрүүлжээ.
"Бан-чжан" нэрийн дор хэрэглэгддэг дэгд нь хоолой ба халууны хорыг бууруулах өвчний үед хэрэглэгддэг олон тооны эмийн жоруудын найрлаганд орно. Монгол болон Буриадад "Бан-чжан" нэрийн дор Gentiana Algida Pall буюу цагаан дэгд, G.decunvens L хэвтээ дэгд, G.triflora Pall буюу гурван цэцэгт дэгдийг ашиглаж ирсэн. Цагаан дэгдний газрын дээд хэсэгт изоориентин, 4-О-гликозид изоориентин, секоиридоидын гликозид болох гентиопикрин болон үлэмж хэмжээний алколоидыг нээж илрүүлжээ. Харин хэвтээ дэгдний газрын дээд хэсэг нь нийлбэр алколоид 0.096% агуулах ба түүнээс генцианин алколоидыг таньж тодорхойлжээ. Нөгөө талаар изоветиксин, изоориентин ба тэдгээрийн 4'-0-гликозидын нэгдлийг илрүүлжээ. Гурван цэцэгт дэгдний газрын дээд хэсэгт нийлбэр алколоид 0.067% агуулагдах ба гентиопкрозид, свертиамарин, сверозид болон трифлоразид зэрэг секоиридоидын гликозидийг нээж олсон байна.
Хэвтээ дэгдийг Төвдөд "Дэ-ва" гэж нэрлэж байсан ба түүний янз бүрийн өвчнийг эмчлэхэд ашиглаж байжээ. Ялангуяа түүнд агуулагдах флавоноидын С-гликозидууд судас бэхжүүлэх, судасны хгтуурлын эсрэг гипоазо-темич үйлчлэлтэйгээс гадна деуретич, үрэвслийн эсрэг, фунго-цидный идэвхийгүзүүлдэг. Төвдөд салхины халуунаар бий болдог цөсний халууныг эмчлэхэд "Зан-тиг" нэрийн дор зарим зүйл ургамль^ ашигладаг байна.
Буриад, Монголд энэ нэрийн дор Gentianella Amarella L Boern , Gentianella Acuta-( Michaux ) Hiit болон офелийн зүйл ( ophelia D. Don ) ургамлыг хэрэглэдэг байжээ. Ном.зүйн тоймд ( ophelia diluta )-ийн хувьд химийн найрлагын зарим судалгаа бичигдсэн байх ба үүнд алколоид 0.65% тэрчлэн флавон илрүүлсэн тухай мэдээлэл байна. "Сэр-тиг" хэмээх Тевдийн ургамлын түүхий эдийн орлуулагчаар Эвэрт сэртэг буюу Halenia corniculata ( L ) Cornaz-ийг хэрэглэж болох ба түүний газрын дээд хэсэгт алколоид 0.28%: апигенин, лютеолин болон 7-0- гликозидууд бгпон 4,5- халагдсан байгалийн шинэ ксантонууд агуулагддаг болох нь судлагджээ.
Эвэрт сэртэгийн газрын дээд хэсгийн чанамал болон зарим цэвэр бодисууд нь хүчтэй гепатопротекторный үйлчлэлийг үзүүлж байжээ.
Төвдийн сударт бичигдсэн "Уль-тиг" хэмээх ургамлын хувьд эмчилгээний тодорхой мэдээлэл олдохгүй байгаа ба харин Монгол Төвдийн эмнэлэгийн практикт карантины дэгдгэнийг Lomatagonium carintiacum-ийг ашиглаж ирсэн бололтой байна. The use of Gentiana species , growing in Mongolia in Mongolian and Tubedin Traditional medicine was discucced at first time. Ut is clear that most pharmacological activity is directly, connected such as, xanthones, flabonoi;ds and iridoids. According to this review, all Gentiana species wibespread in Mongolia should be selected in separetly or in combination forme for the producing of new medicinal drugs with high pharmacological action.
 
 
Ном зүй

1. Жамбалдоржи, Дзейцхар Мигчжан, Ксилограф на тибетском языке, Монголия, конец XVIII-начало XIX в, л174.
2. Данзан-Пунцок, Шэлп-хрэнг, Ксилограф на тибетском языке, Агинский дацан, 1763, л. 312.
3. Дэсрид Санчжай-Чжамсу, Вайдуръя-он-бо, Ксилограф на тибетском языке, Агинский дацан, 1688-1689, т.2, л. 312.
4. Meyer F., Cso-ba-rig-pa, Le systeme bedival tibiatian. Paris, 1984, pp.238.
5. Гаммерман А.Ф., Семичов Б.В., Словөрь Тибетско-Латино-Русских названий лек. раст. сыръя. Улан-Удэ, 1963, с. 180.
6. Лодой Чжалбо, Мей-бо-Шаллун, Ксилограф на тибетском языке, Монгольский издание, 1482-1485г, текст 6 строк, Улан-батор.
7. Chopra R.H., Nayar N.S., Glossary of medicinal plants, New delhi, 1956, pp.390.
8. Тихинова Л.А., Березовская Т.П., Тезисы док.., Томск, 1991, ч.1, с.190.
9. Hostettmann {68 Xanthones methodes in plant biochemistry, Academic press limited, 1989, V.17, N.12, pp.2083-2086.
10. Позднеев A.M., Учебник тибетской медицины, Сп. б.. 1980, т.1, с.425.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 868
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК