Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2000, (007) 2000.No3(007)
УБ хотын Max комбинатын ажилчдын дунд бруцеллёзын халдварын тархалтын байдлыг судалсан дүн
( Судалгааны өгүүлэл )
Т.Алтанцэцэг, Т.Ганцэцэг, С.Эрдэнэбаяр (АУИС) Ж.Цэцэгма^, А.Банди (ХӨСТ)
 
 
Абстракт
Эдүгээ дэлхийд мал, амьтнаас хүнд шууд дамжин халдварладаг 200 шахам өвчин бүртгэгдсэн байдгаас Монголд 30 гаруй нь илэрсэн. Ялангуяа бруцеллёз, ям, сүрьеэ, сальмонеллёз, боом, листериоз өвчин манай орны янз бүрийн бүс нутагт өргөн тархжээ. ЭМНХЯ-ны статистик, мэдээллийн төвийн мэдээгээр манай орны хүн амын дунд 1995-1999 онуудад жилд дунджаар 1078 тохиолдол / 10000 хүн амд 1.8 / гарчээ. Өнгөрсөн 1999 оны байдлаар улсын хэмжээнд 1217 тохиолдол /10000 хүн амд 5.1 / бүртгэгдснээс хөдөө аймгуудад 1165 тохиолдол / 10000 хүн амд 6.7 /, харин Улаанбаатарт 52 тохиолдол / 10000 хүн амд 0.8 / тус тус бүртгэгдсэн байна.
Бид бруцеллёз өвчний өвчлөл, тархалтыг эрсдэл өндөртэй бүлгийн хүмүүсийн дунд тогтоох зорилгоор энэхүү судалгааг Улаанбаатар хотын Max комбинатын ажилчдын дунд явууллаа.Судалгаанд хөдөлмөрийн насны тус комбинатад 5-аас дээш жил ажилласан , уг халдвараар өвчилсөн байж болзошгүй гэж өөрсдөө сэжиглэж байгаа 50 хүнийг санамсаргүй түүвэрлэлтээр сонгон хамруулсан болно.
Эдгээр хүмүүсийн 41 / 82% / нь урьд өмнө бруцеллёзын сорил, шинжилгээ хийлгэж байснаас 17-д нь сорилын хариу эерэг гарсан бөгөөд зөвхөн 3 хүн уг халдварын улмаас эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байжээ.
Судалгаанд хамрагдагсдын 80 % нь ямар нэгэн зовиуртай өөрөөр хэлбэл эмнэл зүйн илрэл нь гол төлөв гарын үе, бугуйгаар, тохойн үеэр, өвдөг, нуруу, шагайн үеэр өвдөнө гэсэн үе мөчний хэлбэр зонхилж байсны дээр дийлэнхи нь ямар нэгэн нянгийн болон үрэвслийн эсрэг зэрэг эмийг эмчийн хяналт, зааваргүй гэрийн нөхцөлд хэрэглэсэн байлаа.Бид бруцеллёз өвчин үүсгэгчийн эсрэг эсрэг бие илрүүлэх ийлдэс судлалын шинжилгээг ХӨСТ-ийн бактериологийн төв лабораторид Розе-Бенгалын тест, Райт болон Хеддельсоны урвалыг ашиглаж гуйцэтгэсэн болно. Судалгаагаар 18 / 36% / тохиолдолд шинжилгээний дүн эерэг байсны дотор өмнө нь эерэг урвал үзүүлж байсан 17 хүмүүсийн 4-д нь өвчин үүсгэгчийн эсрэг эсрэг бие илрээгүй юм. Шинээр оношлогдсон 5 хүний 2 нь эмнэл зүйн ямар нэгэн зовиургүй байсан.
Дүгнэлт:
1. ^Бидний судалгаагаар бруцеллёзын халдварт өртөх эрсдэл ихтэй бүлэг буюу Max комбинатын :ажилчдын дунд уг халдварын тархалт өндөр /36%/ байна.'
2. Эмнэл зүйн хэлбэрийн хувьд өмнөх судлаачдын дүгнэлттэй адил үе мөч тулгуур эрхтний хэлбэр давамгайлж байв.
' 3. Хүний бруцеллёз евчний зохистой эмчилгээний талаар гаргасан ДЭМБ-ын зөвлөмжийг мөрдлөг болгох шаардлагатай байна.
4. Тус комбинатын ажилчдад хөдөлмөр хамгааллын дэглэм, бруцеллёзын халдвараас сэргийлэх талаар сургалт сурталчилгааны ажил зохиох шаардлагатай байна.
5. Тус комбинатад шинээр ажилд орж байгаа хүмүүс бруцеллёзын шинжилгээ өгч, уг халдвараар өвчлөөгүй эрүүл гэдгээ тогтоолгох нь зүйтэй юм.
 
Brucellosis among the workers of meat slaughterhouse in Ulaanbaatar.
The most affected professional group is workers of meat slaughterhouse in Ulaanbaatar. It's work -related character is clear, in spite of the digestive tract being the main transmission path. The choice of regimen and duration of antimicrobial therapy should be band on the presence of fecal disease and underlying conditions which contraindicate certain specific antibiotics.
Ном зүй

1. Wallach Т.С, Samartino L.E, Epron.A , Baldi. Р.С Human infection by Br.melitensis: an outbreak attributed to contact with infected goats. FEMS imm.Med.Microbiol. 1997 Dec; 19(4): 315-21
2 Young E.T Brucellosis outbreak attributed to ingestion of unpasteurized goat cheese . Arch, intern. Med. 1975; 135:240-3
3. Tavier Solera, Elisa Martinez-Alfaro Recognition and optimum treatment of Brucellosis. Drugs 1997 Feb:53 (2) 245-256
4. Бруцеллёзын тархалт . ХӨСТ (x.4-5)
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 326
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК