Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2000, (007) 2000.No3(007)
Шинэ технологи хэрэглэн тарьсан цагаан будааны найрлага, хүнсний ба биологийн өвормөц шинж чанарууд
( Судалгааны өгүүлэл )
 Урбисинов Ж.К. (Казакстан. Алма-Ата. Хүнсний институт)
 
 
Абстракт
Манай орны судлаачид нь ХАА- ургамлын цинкийн дутагдлын үед түүний уураг, нүүрс ус, ба хүхэр агуулагчын бодисын солилцоо, эд эсэд химийн бүтэцийн өөрчлөлт үүсдэгийг /1/ нотолсон ба цинк агуулсан бордоо /цинкийн сульфат/ өргөн хэрэглэж заншсан билээ. 121. Бид энэ аргыг хялбаршуулан суулгах үрээ урьдчилан цинкийн уусмалд дэвтээж шингээх технологи дэвшүүлж байна /3/. Судалгааны материал:
Кызил Орды мужын Акдалин ба Казылинский дүүрэгт' ургасан "Кубань" "Солнечный" үүлдрийн 63 төрлийн цагаан будааны үрэнд уургийг Кыльдалийн аргаар /N6.09/ /4/, уургын аминхүчлийг автомат анализаторт /АНА 881/ 15/ тодорхойлсон ба аминхүчлийн скоррыг ФАО ДЭМБ /6/, хүрэлцээт лизиныг А.С.Мусейко, А.Ф.Сысывын 111 аргаар тодорхойлсон. Липидыг Д.И.Кузнецов ба
H.А.Гришнагийн боловсруулсан нэгдсэн аргачлалын дагуу ялгаж тодорхойлов. /8/. "Хром - 42" хроматграфт газохроматграфийн аргаар шинжилсэн. Мөн Тиамин, Рибофлавин, пиацин болон макро /Кальци, Магни/ болон зарим микроэлементүүд / цайр, цэс, төмөр, мангани/ ба нүүрс устөрөгчийг эдгээр цагаан будааны үрэнд тодорхойлж үзлээ..
Судалгааны дүгнэлт ба хэлцэмж
Давслаг болон шүлтлэг төрлийн хөрсөнд урьдчилан боловсруулсан үр суулган үр дүнг тооцоход хяналтын бүлгийн хуурай хөрсөнд цинк сульфатаар боловсруулаагүй үртэй харьцуулахад 3.8-6.5 дахин илүү ашигтай гэсэн дүгнэлтэд хүргэлээ. Давсгүй хөрсөнд суулгахад 19.9% -аар илүү ургац авсан ба атар болон люцөри талбайд илүү ургацтай байв. /Ялангуяа Акдолин мужийн хөрсөнд тарьсан "Кубань" сорт/.
Цинкийн уусмалын хувьд хүхэрт хүчлийн цинк сонгосон. Ургасан цагаан будаанд уургын хэмжээ 33.8%-35.3%-аар, нүүрс ус мөн ийм хэмжээгээр, изолейцин ба лейцин /үл орлох/ аминхүчлүүд 32%-36% -аар ихэссэн ба пролин ба глицины хэмжээ нэмэгдсэн, биологийн онцлог бүрэлдэхүүнд лизин /49%/ ба треонин /78-80%/ байв. Өөхний хүчлүүдээс каприл ба лоурины хэмжээ хяналтынхаас 4-10 дахин ихэссэн ба өөхний хүчлүүдээс нүүрс усны атом ихтэй /С 20:3 -С 24:4/ хүчлүүд ихсэх хадлагатай байв. В төрлийн витамины хувьд тиамин ба пиацины хэмжээ нилээд боломжтой ихэссэн байлаа.
Органик хүчлийн хэмжээний хувьд их бус 600-800 мг/100г тодорхойлогдсон ба гол төлөв дикорбоны хүчлүүд давамгайлж байв. /янтарны, фумари, шоргоолж, цуугийн, альфа вета кетаглутаровын хүчлүүд/.
Иймд бидний дэвшүүлсэн шинэ технологийн дагуу боловсруулсан цагаан будааны үрүүдийн тэжээллэг чанар шаардлага хангахуйц болж эрс сайжирсан нь ажиглагдлаа.
 
Ном зүй

I. Сатбагамбетов К.С., Часовитина Г.М., Алгашов А.А. Влияние цинкового удобрения на продуктивность смешанных посевов кукурузы и сои в условиях Казакстан. Химия в сельском хозя йстве. М. 1984. №5. с-39-41.
2. А.С. №1155610 СССР. Способ выращиваия на щелочных засоленых почвах.
3. А.С. №1313367 СССР. Способ предпосевой обработки семян зерновых культур.
4. Бурштейн А.И. Методы исследования пищевых продуктов. Киев. 1963. С-645.
5. Изатуллаев Е.А., Урбисинив Ж.К. К вопросы определение трифтофана. Лабораторое дело . 1986. №2. С-116-118
6. FAO/WHO. Energy and protein reguiements. WHO Techn. Rep. Ser.N.522, Geneva. 1973.p.22-71
7. Мусейко A.C., Сысоев А.Ф. Новый метод определения лизина в белках и семеах растений. Доклады ВАСНИЛ. 1970. №6. с-7-13
8. Кузнецов Д.И., Гришиа.Н.Г. Уифицированная система методов выделение и количественного определения липидов пишевых лродуктов.М.1977. с-77
9. Степанова Е.. О колориметрическом методе определения никотиновой кислоты в пишевых продуктах и биологических обьектах . вопросы питания. 1963. №4. С. 66-77.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 236
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК