Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2000, (006) 2000.No2(006)
Вирусын цочмог гепатит А.В.С жирэмсэн ба жирэмсэн биш эмэгтэйчүүдэд
( Судалгааны өгүүлэл )
Б.Шижирбаатар, А.Оргодолбат, Я.Дагвадорж, Н.Хоролсүрэн, Ш.Мягмарсүрэн, Ш.Даваахүү.
 
 
Абстракт
Асуудал судалсны ач холбогдол:
Жирэмсэн үед ургийн амьдралын үйл ажиллагааны бүтээгдэхүүнийг хоргүйжүүлэх зэргээс үүдэн элэгний ачаалал * нэмэгдэхийн хамт, жирэмслэлт нь элэгний архаг үрэвсэлийг сэдрээх дахих нөхцөл бүрдүүлдэг. (Н.А.Фарбер, К.А.Мартинов, Б.Л. Гуртовой, 1990. М.М.Шехтман. 1999.) Жирэмсэн эмэгтэйн цусны сийвэнд холестерин ихсэж, амино трансиминаз, шүлтлэг фосфатаз идэвхиждэг (Н.А.Фарбер ба бусад 1990. К.А.Майер, 1999)
Жирэмсэн үед жирэмслэлтээс хамаарахгүйгээр эмзгтэйн биэ махбод шарлах нь ихэвчлэн (40-66%) вируст гепатиттай холбоотой байдаг. Шарлалт жирэмсэнтэй хавсарсан үед эхийн эндэгдэл 2-4%-д хүрдэг тухай Н.А.Фарбер, К.А.Майер нар бичсэн байдаг. ДЭМБ-ын мэдээлснээр вируст гепатитаар жилд 1 сая гаруй хүн евчилж байна. Манай улсад жилд дундажаар вируст гепатит 13600 орчим бүртгэгдэж байгаагийн 55% нь А-гепатит, 45% нь В-гепатит байна. Хүн амын 96% -ВГА-аар өвчилсөн, 79% нь ВГВ-д өртсөн байна (Д.Апимаа, 1987). 19£Ю-ээд оноос ВГС, ВГД-ийн өвөрмөц эсрэг биеийг илрүүлэн оношлох арга практикт нэвтэрснээр эдгээр хэлбэрүүд ВГ-ын дунд тодорхой байр хувь эзлэх боллоо.
Улаанбаатар хотод ВГ-тэй эмчлүүлэгсэдийн 12.4% нь төрөх насны, 7.1% нь жирэмсэн эмэгтэйчүүд байна. Халдвартын больницын 5 жилийн тайлангийн материалаас үзэхэд ВГ-тэй жирэмсэн эмэгтэйчүүдийн эхийн эндэгдэл 10.2 промиль %, байгаа нь улсын дундачаас 5 гаруй дахин өндөр байна (Н.Хоролсүрэн 1994).
Судалгааны зорилго, зорилт:
Жирэмсэн ба жирэмсэн биш эмэгтэйчүүдэд вирусын гепатит хэрхэн явагдаж буйг судлах зорилго дэвшүүлэн дараах зорилтыг шийдвэрлэлээ. Үүнд: 1. ВГВ, ВГС-ийн халдвар судлал, эмнэлзүйн онцлог <«, тогтоох; 2. Цочмог гепатитаар өвчилсөн жирэмсэн ба жирэмсэн биш эмэгтэйчүүдийн элэгний үйл ажиллагааны хямралын онцлогийг илрүүлэх; 3. ВГС-ийн халдвар судлалын өвөрмөц байдал тогтоох зэрэг аоуудал юм.
Судалгааны арга, материал:
Судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн цусны сийвэнд гепатитын вирусын маркер (HBsAg, анти-HBS, анти-НВС IgM, HBcAg, анти-НВе, анти-HAVIg М , анти- HCV ) илрүүлэх шинжилгээг өндөр мэдрэг орчин үеийн аогуудаар фермент холбоот урвал (АНУ- Аббот) цус шууд бус -аалдуулах урвап (ЦШБНУ), ГПТ, ГОТ, билирубин, тимол, сульма ^одорхойлох биохимийн сорилуудыг хурдавчилсан оношлогооны
"Рефлотрон" аппаратын туслалцаатайгаар халдвартын клиникийн эмнэлэгийн лабораторид хийж гүйцэтгэв.
Судалгйанд ХКЭ-т хэвтэж эмчлүүлсэн жирэмсэн ба жирэмсэн биш 241 эмэгтэй хамрагдсны 21 (8.7%) нь "А" , 74 (30.7%)- " В", 146 (60.6%)-нь "С" гепатит байжээ.
Судалгааны үр дүн:
Нөхөн үржихүйн насны '109 (ВГВ-52; ВГС-57) эмэгтэйд, гепатигын халдвар судлал, эмнэлзүй, өвчний төгсгөлийн зарим онцлогийг харьцуулан судалсан билээ. Насны байдлаар авч үзвэл: 16-19- 15.2%, 20-29- 44.8%, 30-39- 30.3%, 40-sec дээш -9.7% буюу олонх нь (44.8%) нөхөн үржихүйн идэр насны эмэгтэйчүүд байна.
Гепатит "В", "С" -гийн халдвар судлал ба эмнэл зүйн харьцуулалт
Хүснэгт 1-эзс үзэхэд Гепатит" С" -ийн нууц үед ямар нэг ажилбар хийлгэсэн нь олонтой арьс загатнах шинж илүүтэй илэрч, Алат-фермент хэвдээ орох хугацаа урт, архагшилт илүү байхад, "В" гепатитын үед үе мөчөөр өвдөх, цусархаг хам шинж илүү тохиолдож, шарлалт хордлого удаан үргэлжилдэг, эмнэлзүйн явц илүү хүнд явагддаг нь ажиглагдлаа.
Гепатит " С" -ээр өвчилж ХКЭ-ийн 11-р тасагт эмчлэгдсэн 89 өвчтөний 95.4% нь өвчлөхөөсөө 14 хоногоос 6 сарын өмнө (дундчаар 45.4 ± 4.1 хоног) цус сэлбүүлсэн- 32.5%, кесар хагалгаа -40.5%, судас, булчин тариа 8.9%, мэс ажилбар - 7.9%, аборт -4.5%, шүд авахуулсан -1.2% зэрэг үйлдэл хийгдсэн байв. Бүх өвчтөнд анти-HCV эерэг, харин анти НВС IgM HAV IgM сөрөг байсан ба элэг томролт-34.8%, билирубин -113.3+6.5 мк моль/л, Алат - 5.7 ±0.2 мк моль/л, шарлалт эмчилгээний 15 ► дахь хоногт - өвчтөний 52.8%-д, Алат 1 сарын дотор өвчтөний 53.9-д хэвдээ орж байв.
Жирэмсэн -43 (ВГА-21; 48.8%; ВГВ-22; 51.2%), жирэмсэн биш 21 • цочмог гепатитаар өвчилсөн эмэгтэйчүүд, эмнэлзүйн язцаар хөнгөн-23.3%ь дунд -46.4%, хүнд -30.3%, 20-29 насны (67.4%), ажилчин (67.4%) хүмүүст жирэмслэлт хэрхэн нөлөөлж буйг харьцуулан судаллаа.
Цочмог гепатитаар өвчилсэн жирэмсэн (гепатит A, В) ба жирэмсэн биш эмэгтэйчүүдийн эмнэл зүй шарлалтын харьцуулсан судалгаа
Хүснэгт 2-оос харахад: жирэмсэн эмэгтэйчүүдэд цочмог гепатитын үед арьс загатнах, цусархаг хам шинж, хордпого, ВГВ-ийн үед ходоод гэдэсний хямрал, ядарч сульдах, томуу төст шинж, бие загатнах, хордлого, элэг томролт, цусархаг хам шинж, шарлалт үргэлжилсэн хугацаа, билирубины хэмжээ, дундаж ор хоног бүгд л илүү байна. Энэ нь жирэмсэн эмэгтэйчүүдэд цочмог вируст гепатит, ялангуяа ВГВ илүү хүнд явцтай ч харуулж байна.
Дүгнэлт:
1. Нөхөи үржихүйн насны змэгтэйчүүдэд ВГВ-ийн змнэлзүйн явц хүнд, ВГС- хөнгөн явцтай боловч архагших нь илүүтзй байна.
2. Гепатитийн аль ч хэлбзрийн үед жирэмсэн змэгтэйчүүдэд ялангуяа ВГВ-ийн үед элэгний үйл ажиллагааны дутагдал илтгэх эмнэл зүйн шинжүүд илүү илэрч байна.
3. ВГС-ихэвчлэн эмчилгээний ямар нэг үйлдпийн дараа олонтаа үүсч байна.
Viral hepatitis А,В arid С and their influence for pregnant and non pregnant women
B.Shijirbaatar, A.Orgodoibat, Ja. Dagvadorj, N.Horolsuren, Sh. Myagmarsuren, Sh. Davaahuu
Authors conducted a study for 245 pregnant ahd non pregnant women of reproductive age, affected to acute hepatitis and made following conclusions on the basis of comparison of epideomiology and clinic of viral hepatitis (VH) A.B and C for pregnant and non pregnant women: 1. Course of VH B for reproductive aged women was severe, and course of VHC not so severe, but rate to become chronic was high for VHC. 2. For every type of hepatitis of pregnant women, especially for hepatitis B cilinical signs and symptoms of liver insufficiency were revealed more than others. 3.VHC developed commonly after some medical procedures.

 

Ном зүй

1. Д.Алимаа \"Этиологическая структура острых вирусных гепатитов и широта распространения НВ - вирусных инфекции в семьях больных в МНР. Автореф. Дис. Канд. Москва. 1987.
2. К.П.Майер. Гепатит и последсвия гепатита ГЭОТТАР-Медицина. М. 396 ст.
3. Н.А.Фарбер, К.А.Мартынов, Б.Л.Гуртовой. Вирусные гепатиты у беременных\" М.1990.
4. Н.Хоролсүрэн. \"Төрөх насны эмэггэйчүүдэд тохиолдох вируст гепатит С -гийн эмнэл зүй, жирэмслэлт төрэлтийн байдал\" Магистрын дипломын ажил. УБ. 1994
5. Е.Шижирбзатар, Н.Хоролсүрэн, Д.Алимаа. В.С вируст гепатитийн халдвар судлал змнэл зүйн онцлог, АУИС-ийн багш нарын эрдэм шинжилгээний 33 -р бага хурлын илтгэлийн хураануй. УБ. 1995. 98-100.
6. Б.Шижирбаатар, Н.Хоролсүрэн, Я.Дагвадорж, А.Ородолбат, Ц.Оюунсүрэн. Вируст гепатит С-ийн /ВГС/ эмнэл зүй, эдгэрэлтийн байдал, Хүүхэд, эх барих-змэгтэйчүүдийн тулгамдсан асуудал. УБ.1997. 67-68.
7 Б.Шижирбаатар, Я.Дагвадорж, Н.Хоролсүрэн. Жирэмсэн үеийн вирусын гепатитийн эмнэл зүй, жирэмслэлт, терелтийн явц.Монголын анагаах ухаан. 1992.2.34-39
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1247
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК