Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2000, (006) 2000.No2(006)
Эвэрлэг бурхүүлийг шилжүүлэн суулгасан мэс заслын зарим үр дүн
( Судалгааны өгүүлэл )

Э.Санжаа, С.Удвал

 
Абстракт
Манай оронд эвэрлэг бүрхүүлийн эмгэг нь хараа муутгах, хөдөлмөрийн чадвар алдуулах талаараа 3, 4-р байранд орж (2), говийн бүсийн зарим аймгуудад сул хараатай хүмүүсийн 24.2%, сохорлын 8,7%-ийг (3) эзэлж байна.1994 онд ДЭМБ-ийн судалгаанд 107 орны 61 нь эвэрлэгийн шалтгаантай сохорлыг эхний 3 байрт нэрлэсэн байна. (Thylefors1994) Дээрхи үзүүлэлтүүд нь эвэрлэг бүрхүүлийн эмгэг цаашид өсөн нэмэгдэж хараанд сөрөг нөлөө үзүүлж байгаа нь бидний анхаарлыг татаж, звэрлэг бүрхүүлийн эмгэгийг ерөнхийд нь судлах, түүний дотор эвэрлэгийн бүдэгшил болон цагаа өвчнийг мэс заслаар эмчлэх асуудлыг сонгон авсан юм. Эвэрлэг бүрхүүлийг шилжүүлэн суулгах мэс засал манай оронд ихээхэн чухал асуудал байсаар ирсэн болов ч одоо хүртэл эмчилгээнд өргөн хэрэглэж чадаагүй байна. /чир нь цогцосноос эд эрхтэн авч нөхөн сэргээх мэс засалд хэрэглэх хууль эрхийн заалт байгаагүйн дээр манай ард түмэн цогцосоо хөнддөггүй, дээдлэн байдаг уламжилалт ёсоо хадгалж байгаа зэрэг нь нөлөөлсөн бизээ. 1960-70 онд проф.Р.Нямаа, Э.Санжаа, Ж.Тумбааш нар эвэрлэг бүрхүүлийн хэсгийг (5мм дм) шилжүүлэн суулгах мэс заслыг 10- аад өвчтөнд хийжээ. Харин АНУ-ийн ОРБИС эмнэлэг манай оронд ажиллахдаа тусгайлан бэлтгэсэн эвэрлэгийг ашиглан цагаатай эвэрлэгийг бараг бүтнээр нь солих (8,5мм дм ) мэс засал хийсэн нь бидний энэхүү бэсрэг ажилд ихээхэн түлхэц өгсөн билээ.
 
Энэхүү ажлын гол зорилго нь эвэрлэг суулгацыг авч бэлтгэх, хагалгаанд хэрэглэх, мэс заслын эмчилгээний зарим үр дүнг гаргахад оршино. Энэхүү зорилгыг биелүүлэхээр дараах зорилтуудыг тавилаа. Үүнд:
 
1. Эвэрлэг суулгацыг авч бэлтгэх, хадгалах, хагалгаанд хэрэглэх аргыг сонгон өөрийн орны нөхцөлд хэрэглэх.
 
2. Донор суулгац болон реципиент хоорондын эдийн эх цогцолборын тохирооны зарим шинжилгээ хийх.
 
3. Эвэрлэг бүрхүүлийг бараг бүтнээр нь (8,5мм дм) сольсон мэс заслын эмчилгээний шууд болон алсын үр дүнг тодорхойлно.
 
Судалгааны материал болон ажилын ерөнхий тойм.
 
Бидний судалгаанд 1995-1997 онуудад ОРБИТА эмнэлэгт эвэрлэг бүрхүүлийг бйраг бүтнээр нь шилжүүлэн суулгасан 25 өвчтөний материал орж байна.Үүнд эрэгтэй 18 (72%) змэгтэй 7 (28%), 15-56 насны өвчтөн хамрагджээ. Насны байдлаар үзүүлбэл:

Донор эвэрлэг- суулгацыг авах, бэлтгэх арга.
Эвэрлэг бүрхүүлийг шүүх эмнэлэг, эмгэг анатомын товчооноос байгууллага «эорондын зөвшилцлийн үндсэн дээр авч байсан. Гол төлөв гэмтэл мэт золгүй шалтгааны лмаас нас барсны дараа 18 цагийн дотор цогцосноос суулгацаа авна. Материал авахын емнө цогцосны зүрхний ховдлоос цус авч түүний бүлэг болон резус факторыг тодорхойлно. _инжилгээ нь мэс засал хийлгэх өвчтөний шинжилгээтэй тохирч байвал суулгацаа авна. 2 л/лгацыг авахдаа мэс заслын ариун нөхцөлд нүд авах мэс ажилбар хийнэ. Авсан нүдээ ариутгасан саванд хийж таглаад хөргөгчинд хийнэ. Хадгалах температур нь +2 +4 С байхаар -зхируулна. Материалаа 24 цаг орчим энэ нөхцөлд байлгаж харшлах чанарыг сааруулсны *аоаа мэс засалд хэрэглэнэ. Материал авах бэлтгэх энэ аргыг анх орос зөвлөлтийн нэрт зслэмтэн В.П.Филатов санаачилжээ.
Мэс заслын арга.
Өвчтөнд промедол болон дммедролын 1%-1,0 уусмал булчинд тарьж, хагалгаа нүдэнд 1%-ийн дикаины уусмал 2-3 удаа дусаана. Нүдний ард 2%-4,0 новокаины үсмал тарина. 0-16 насны хүүхдэд ерөнхий мэдээ алдуулалтыг хэрэглэнэ. Зовхинд эргэн -ээглүүрт тэлэгч тавьбал нүдэнд даралт учруулдаггүй сайн талтай. Нүдний хэлбэр хадгалагч _з~.'оагийг уураг бүрхүүлд бэхэлнэ. Дараа нь 7,5 - 8мм өрмөөр эвэрлэгийн цагааг :■:.--оомжтой өрөмдөн наалдацгүй хэсэгт нэвт зүслэг хийнэ. Түүгэзрээ хелон юмуу виски-:-~зстик хийх болов ч бид нар тэнцэлт уусмал хэрэглэж байлаа. Эвэрлэгийн хямсаа ванасын хэрэглэн өрөмдсөн дискийг авна. Энэ ажилбар хийх явцад цус гаргахгүй, солонго Монголын нүдний эмч нарын эрдэм шинжилгээний нийгэмлэг
бүрхүүл болон болорыг: гэмтээхгүй байхыг хичээх хэрэгтэй. Эвэрлэгийн диск авсны дараа донорын нүднээс 0,25 мм-р илүү голчтой өрмөөр суулгацаа авч өвчтөний нүдэнд тавьсны дараа 9-0 нейлон утсаар 16 орчим зангилаа оёдол тавина. Донорын болон реципиентын звэрлэгийн түвшинг нэг хэмд байлгахыг хичээнэ. Ингэхийн тулд утас нь эвэрлэг бүрхүүлийн өнгөн талаас 2/3 хувийг хамарсан байх, утасны таталтыг жигд байлгах, шарханд завсар гаргахгүй байхыг анхаарна. Мэс ажилбар дуусмагц гентомицин 0,5мл, дексазоны 0,5 мл уусмалыг салстанд тарина. Хэлбэржүүлэгч цагирагийг авч нүдэнд ариун боолт тавина. Энэ аргачиллын дагуу 25 өвчтөнд мэс засал хийснээс 4 өвчтөнд эвэрлэг болон болор солих мэс заслыг хамт хийсэн юм. Мэс заслын үед солонго бүрхүүл цухуйхаас еөр хүндрэл гараагүй. Мэс заслын дараахи 3-4 хоногт сулавтар улайлт байсан. Нийт өвчтөнг болзошгүй хүндрэлээс хамгаалан 5-7 хоног дээр эмнэлгээс гаргаж байв. Гарах үед бүх өвчтөний суулгац хавангүй, тунгалаг, шархны ирмэг аньж өмнө таславч сэргэсэн байлаа. Мэс заслын дараа 1-2 сарын хугацаанд 3 өвчтөнд суулгац бүдгэрч ирсний шалтгааныг тодруулбал өвчтөн Ж. 62 настай эр вирусын шалтгаантай кератит дахисан байв. Улайлт болон нэвчдэс нь суулгацын орчмоос эхлэн суулгац уруу нэвчин орох хандлагтай байсан. Өвчтөн Д. эр 29 настай салстын хурц үрэвслээр өвчилж суулгацын ирмэг үрэвссэн байв. Дээрхи өвчтөнд үрэвслийн ба вирусын эсрэг эмчилгээ хийхэд үрэвсэл нь намжин суулгац нь эргэн тунгалаг байдалтай болсон .Өвчтөн Б. 34настай эр, 3 сарын дараа үзүүлэхэд нүдэнд нь үрэвслийн шинж тэмдэг байгаагүй боловч суулгац нь төв хэсгээс эхлэн бүдгэрч нийт эвэрлэгийг хамрах хандлагатай байв. Иймэрхүү бүдэгшил нь эдийн эх цогцолборын тохиролцоо алдагдсанаас болсон гэж үзлээ.
Дүгнэлт.
1. Манай орны нөхцөлд эвэрлэг суулгацыг чийгтэй камерт хадгалах Филатовын аргаар бэлтгэж, мэс засалд хэрэглэх боломжтой байна.
2. Эвэрлэг бүрхүүлийг бараг бүтнээр нь шилжүүлэн суулгах мэс засал харааны үйлийг сайжруулах үзэмж сэргээх талаараа сайн үр дүнтэй байна.
3. Мэс заслын дараахи үед өвчтөнийг хяналтанд байлгах, шаардлагатай үед тохирсон эмчилгээ хийхэд үр дүнгээ өгч байна.
Summary.
The immediate results of 25 total keratoplasty surgeries are described. The immediate biological results very good in 90% of the patients. The reason of the transplant opacities and some aspects of dispensary follow up of patients dffter keratoplasty are discussed as is the rational employment of such patients. That will help to preserve the graft transparency end reduce the disability rates.
Ном зүй

1. D.C.Minascian J.Baasankhuu The relationship between cataract and climatic troplet keratopathy in Mongolia acta opthalmologica 72 1994. 490- 495
2. Э. Санжаа, Б. Цэндсүрэн Эвэрлэг бүрхүүлийн гүн давхаргын үрэвсэл, шалтгаан, эмнэл зүй, эмчилгээ 1966 он АУДС - ийн багш нарын онол практикийн бага хурлын материал хуудас 85 - 87
3. P.F.Foster,J.Baasanhkuu MD DCEM Central Corneal Thic Kness and Intra ocular Pressure in a Mongolian population. Reprinted from ophthalmology vol 105 № 6 June 1998.
4. АУИС-ийн Нүдний клиникийн ввчлөлийн тайлан илтгэлийн сүүлийн 10 жилийн материал, Нүдний эмнэлги.\"ч тусламжийн алба байгуулагдсаны 70 жилийн ойн онол практикийн бага хурлын эмхэтгэл. 1998. 09 cap
5.General ophthalmology 1989 Danice Vaughan Cornea - 104 - 125
6. Penetrating keratoplasty E 1 - 13 Edward J. Holland MD Stephen S. Lam MD Michael Grimmett MD
7. Академич H.A. Пучковская профессор Т.У. Горгиналдзе Диспансеризация больных после кератопластика Зестник офталвмологии 1986 №3 стр. 3-6
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 596
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК